Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2107 00000 0277 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

регистрийн дугаар *******, ******* овогт *******ы *******.

 

Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* дэвсгэрт байрлах хатуу хучилттай авто замын , чиглэлийн салдаг уулзварт улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон чиглэл рүү эргэх хөдөлгөөн хийхдээ адил замаар өөдөөс чигээрээ ирж яваа улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэпг “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаснаас зорчигч Б., М. нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид  гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй... ” гэв.

Хохирогч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: /онлайнаар/ “... Миний хувьд хүндэвтэр бэртэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Э.*******т маш их гомдолтой байна. Энэ хүн миний биеийн байдлын талаар асуугаагүй мөртлөө яагаад төлөх боломжгүй зэрэг байдлаар юм яриад байгааг нь ойлгохгүй байна. Миний зүүн гарын 5 хуруу огт дэлгэгдэхгүй, мэдрэл байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх боломжгүй байдалтай болсон. Би хөдөлмөрийн чадвараа алдаад 3 сарын хугацаанд гэртээ байж ажилдаа явж чадахааргүй байдалтай байгаа. Эрүүл мэндтэй холбоотой зардлуудаа яаралтай түргэн гаргуулж авмаар байна. Миний тархинд хоёр оёдол тавигдсан.  Тэгээд үзлэг оношилгоонд орох гэхээр боломжгүй байна. Ургаасаа татгалзаж гарын үсэг зурж байж, компьютер томографид тархи толгойгоо үзүүлэх боломжтой гэсэн тул ил харагдах гарынхаа хагалгаанд орсон...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: /онлайнаар/ “...Э.******* нь би энэ хүмүүст хохирол учруулсан шүү гээд гэмшээд, ухаарч бодсон зүйлгүй хүн байна. Миний хувьд 60 нас гарсан ч эрүүл, чийрэг биетэй хүн. Ослоос хойш санаж мартдаг болсон. Миний 7 дахь хавирга хугарсан одоо хөндүүртэй байгаа....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүүргээс Улаанбаатар хот руу манай нөхөр П.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчин явах үед 18 цагийн орчимд ******* дэвсгэр , уулзвар өнгөрөөд явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл алга...манай нөхөр П. автомашинаа жолоодоод жолоочийн суудал дээр, хадам ээж Ш. жолоочийн арын суудал дээр, манай хүү М. хадам ээжийн хажууд арын суудал дээр, би жолоочийн хажуу талын суудал дээр дөрвүүлээ зорчиж явсан...замд харагдаж байгаа “Тэс” ШТС-аас түлш авч хийх үү, яах вэ гэж ярилцаад явж байсан болохоор ер нь бага хурдтай явж байсан...миний зүүн гарын бугалганы яс зөрүүтэй хугарал гэмтэл учирч, дүүргийн эмнэлэгт хэвтэж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бугалганы яс хадах хагалгаанд ороод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо зүүн гар сойлттой гэрээрээ гам барьж хэвтэж байгаа ба би 4 сартай жирэмсэн боловч урагт мэдэгдэх зүйлгүй, жирэмсний хяналтад үзүүлж харуулаад явж байна. Хагалгаанд орсноос хойш 45-аас 60 хоногийн дараа зүүн гараа үзүүлнэ. Одоогоор зүүн гар өвчин зовиур гайгүй болж дээрдсэн. Дух жаахан хөндүүртэй байдаг...манай хүү М.ын зүүн эгэмний яс хугарсан. Эмнэлэгт хэвтээгүй, хүү маань сойлт хийлгэж гэртээ хэд хоног хэвтээд гэрээрээ эмчилгээ хийлгэж одоо гайгүй болсон...би өөрийнхөө болон хүүгийнхээ эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.485.177 төгрөг зарцуулсныг баримтаар гаргаж өгч байна. Намайг т хагалгаанд ороход Э.******* 500.000 төгрөг шилжүүлсэн байсан ба үүнийгээ хасаад 985.177 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нэхэмжилнэ” /хх-20-21, 23/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч П. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машинаа жолоодож эхнэр Б., хүү М., ээж Ш. нарын хамт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот орохоор явж байсан. 17 цаг өнгөрөөд 18 цаг болж байхад Налайх дүүргийн , дүүрэг рүү салдаг уулзвар дээр ирэхэд өөдөөс цэнхэр өнгийн Портер машин урсгал сөрж орж ирээд зогсохын амжаагүй урд урдаасаа мөргөлдөөд зогссон. ...би ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан байх. ...миний урд яваа машиныг өнгөрөөгөөд нэг портер урдаас хөдөлгөөн сөрж орж ирээд мөргөсөн. ... портер зогссон зүйлгүй, зүүн гар тийш эргэж дохиогоо ч өгөлгүй ирээд мөргөсөн. Мөргөлдсөн дараа миний толгой, хөл, цээжээр өвдөж байсан.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт:

  1. М.ын биед зүүн гарын эгмийн ясны хугарал, толгойн ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх46-47/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт:

  1. Б.гийн биед зүүн зулайд оёдолтой шарх, зүүн гарын бугалгын зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. /хх-48-49/ гэх дүгнэлт,

 

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* дэвсгэрт байрлах т улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, ийн чиглэлд туслах замаар салах үйлдэл хийхдээ гол замаар өөдөөс ойртож ирж яваа жолооч П.ийн улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлэлгүй эсрэг талын зорчих хэсэг дээр өмнөөс нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч гийн нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна..” /хх-76/ гэх магадлагаа,

 

Шүүгдэгч Э.ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цэнхэр өнгийн дугаартай Портер маркийн машинаараа хувиараа нүүрс ачаа зөөдөг ажил хийдэг юм .2021.11.26 ны өдөр Налайхын уурхайгаас нүүрс ачаад ачааны машины зогсоол дээр нүүрс борлуулахаар зогсож байхад нэг хүн ирээд тэрэлжийн төв дээр нүүрс авья гэхээр нь ярилцаж тохиролцоод нүүрс ээ хүргэж өгөхөөр орой 17 цаг өнгөрч байхад хөдлөөд ны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг орон нутаг явдаг замд замын мөнгө хураадаг пост гараад тэрэлж рүү салдаг уулзвар дээр очиж зүүн гар тийш салж эргэхээр дохиогоо өгөөд зогсож чигээрээ яваа нэг машиныг өнгөрөөгөөд хөдөлтөл урдаас Приус 20 маркийн машин ирээд мөргөлдсөн хариуцлагын даатгалаас 5.000.000 төгрөг гарч ирнэ, үүнээс хохирогч нарын эмчилгээний зардлыг төлж барагдуулаад үлдсэн мөнгөөр нь машины эвдрэлд нь тооцож оруулна. Би ий машиныг авч оронд нь хэвийн машин өгөх талаар ярилцаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-109/ гэх мэдүүлэг,

“Вендо “ хөрөнгийн үнэлгээний компанийн маркийн машины үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Вендо “ хөрөнгийн үнэлгээний компанийн   маркийн машины үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-09/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндийн хохиролтой холбоотой бичгэн баримтууд зэргийг ,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч С.Төмөрбаатарын зүгээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойд дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Асап сангийн лавлагаа /хх-111/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-132/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-123/,

Иргэний бүртгэлийн лавлагаа /хх-130/,

Гэр бүлийн бичгийн баримт /хх-136/,

Хохирол төлсөн баримтууд, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-142-144/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-162/ шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсонтой маргах зүйлгүй. гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүүргээс Улаанбаатар хот руу манай нөхөр П.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчин явах үед 18 цагийн орчимд ******* дэвсгэр , уулзвар өнгөрөөд явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл алга...манай нөхөр П. автомашинаа жолоодоод жолоочийн суудал дээр, хадам ээж Ш. жолоочийн арын суудал дээр, манай хүү М. хадам ээжийн хажууд арын суудал дээр, би жолоочийн хажуу талын суудал дээр дөрвүүлээ зорчиж явсан...замд харагдаж байгаа “Тэс” ШТС-аас түлш авч хийх үү, яах вэ гэж ярилцаад явж байсан болохоор ер нь бага хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч П. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машинаа жолоодож эхнэр Б., хүү М., ээж Ш. нарын хамт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот орохоор явж байсан. 17 цаг өнгөрөөд 18 цаг болж байхад Налайх дүүргийн , дүүрэг рүү салдаг уулзвар дээр ирэхэд өөдөөс цэнхэр өнгийн Портер машин урсгал сөрж орж ирээд зогсохын амжаагүй урд урдаасаа мөргөлдөөд зогссон. ...би ойролцоогоор 40км цагийн хурдтай явж байсан байх. ...миний урд яваа машиныг өнгөрөөгөөд нэг портер урдаас хөдөлгөөн сөрж орж ирээд мөргөсөн. ... портер зогссон зүйлгүй, зүүн гар тийш эргэж дохиогоо ч өгөлгүй ирээд мөргөсөн. Мөргөлдсөн дараа миний толгой, хөл, цээжээр өвдөж байсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаартай дүгнэлтэд М.ын биед зүүн гарын эгмийн ясны хугарал, толгойн ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаартай дүгнэлтэд Б.гийн биед зүүн зулайд оёдолтой шарх, зүүн гарын бугалгын зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* дэвсгэрт байрлах т улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, ийн чиглэлд туслах замаар салах үйлдэл хийхдээ гол замаар өөдөөс ойртож ирж яваа жолооч П.ийн улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлэлгүй эсрэг талын зорчих хэсэг дээр өмнөөс нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч гийн нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна..” гэх магадлагаа, Шүүгдэгч Э.ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цэнхэр өнгийн дугаартай Портер маркийн машинаараа хувиараа нүүрс ачаа зөөдөг ажил хийдэг юм .2021.11.26 ны өдөр Налайхын уурхайгаас нүүрс ачаад ачааны машины зогсоол дээр нүүрс борлуулахаар зогсож байхад нэг хүн ирээд тэрэлжийн төв дээр нүүрс авья гэхээр нь ярилцаж тохиролцоод нүүрс ээ хүргэж өгөхөөр орой 17 цаг өнгөрч байхад хөдлөөд ны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг орон нутаг явдаг замд замын мөнгө хураадаг пост гараад тэрэлж рүү салдаг уулзвар дээр очиж зүүн гар тийш салж эргэхээр дохиогоо өгөөд зогсож чигээрээ яваа нэг машиныг өнгөрөөгөөд хөдөлтөл урдаас Приус 20 маркийн машин ирээд мөргөлдсөн. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, яаралтай тусламжийн хуудаснууд зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчим ******* дэвсгэрт байрлах хатуу хучилттай авто замын , чиглэлийн салдаг уулзварт улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон чиглэл рүү эргэх хөдөлгөөн хийхдээ адил замаар өөдөөс чигээрээ ирж яваа улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаснаас зорчигч Б., М.

нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 ялыг оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд өөрийн санамсар болгоомжгүйгээс болж ийм тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэргийг харгалзаж, түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах тул тухай дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс талуудын дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б. болон насанд хүрээгүй хохирогч М. нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн 1.485.177 төгрөгийг нэхэмжилснээс хүү М.ын эмчилгээтэй холбоотой 323.000 төгрөг, хохирогч Б.гийн эмчилгээ, сувилгаатай холбоотой 857.229 төгрөгийг хангаж, пицца худалдан авсан 23.000 төгрөг, хэрэг болохоос өмнө худалдан авсан барааны үнэ 15.000 төгрөг, солонгос хоолны үнэ 123.650 төгрөг, жигнэмэгийн үнэ 9.000 төгрөг нийт 246.648 төгрөгийн хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.гийн нэхэмжилсэн шаардлагаас шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн 500.000 төгрөгийг хасаж 357.229 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Ш.гийн эмчилгээнд зарцуулсан 271.850 төгрөгийг шаардлага, иргэний нэхэмжлэгч П.ийн нэхэмжилсэн автомашины хохирол 9.699.000 төгрөгийн шаардлага, шатахууны зардал 70.000 төгрөг, эрүүл мэндийн зардал 176.902 төгрөг, үнэлгээтэй холбоотой 590.000 төгрөгийн шаардлагыг нийт 10.807.752 төгрөгийг хангаж , 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шатахууны зардал 60.000 төгрөгийг гэмт хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдлээ.

 

Шүүгдэгчийн шүүхийн шатанд нөхөн төлсөн 3.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.ийн автомашины эвдрэлд олгох 9.699.000 төгрөгийн үнийн дүнгээс хасаж 6.699.000  төгрөгийг олгуулахаар тооцлоо.

 Ингээд шүүгдэгч 8.487.981 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.д 271.850 төгрөгийг, хохирогч Б.д 680.229 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.д 7.535.902 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.д, насанд хүрээгүй хохирогч М. нь цаашид нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэйг эрхтэйг дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******аас нийт 8.487.981 төгрөгийн хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.д 271.850 төгрөгийг, хохирогч Б.д 680.229 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.д 7.535.902 төгрөгийг тус тус олгож , хохирогч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 246.648 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.ийн шаардлагаас 60.000  төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б. нь цаашид эрүүл мэндтэй холбоотой  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД