Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000068 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, нагац эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* 3-5 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* 3-5 тоотод гэртээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар хамтран амьдрагч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн 9-р хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед манайд ******* нь манай хүү ******* хамт байсан бөгөөд Баярсайхан болон түүний хуурай дүү болох 30 гаруй насны эмэгтэй надтай танилцана гээд 2 том пиво, 1 шил дарс гаргаж ирсэн. Улмаар би *******, Баярсайхан, Баярсайханы дүү эмэгтэй нартай тухайн пиво болон дарсаа хувааж уусан. Пиво болон дарс дуусмагц ******* нь хаанаас ч юм нэг том пиво гаргаж ирсэн. Улмаар дууссаны дараа ******* миний машиныг унаад Баярсайхан, Баярсайханы дүү бид гурвыг суулгаад дүүг нь гэрт нь хүргэж өгсөн бөгөөд эргэж гэр рүүгээ явсан. Гэр рүү явж байх замдаа бид 3 дахин 1 пиво авах уу, яах уу гэж ярилцаж эхэлсэн. Тэгтэл ******* пиво авахгүй гэхээр нь Баярсайхан бид хоёр пиво авъя гээд хоорондоо маргалдсан. Улмаар гэртээ ирсэн бөгөөд ******* бид хоёр үргэлжлүүлэн маргалдаж урьдах амьдралаа сөхөөд надтай маргалдсан. Тэрээр миний толгой руу 2-3 удаа алгадсан бөгөөд Баярсайхан намайг өмөөрч *******тай маргалдсан. Энэ үед ******* миний зүүн хавирга хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Миний зүүн хавирга нэг л эвгүй болсон бололтой өвдөж эхэлсэн...” гэжээ. /хх-ийн 13-15, 18-19/

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ах ээжтэй муудсан бөгөөд тэрээр ээжийн толгой руу нь гараараа цохиод, хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед би түүний гарыг бариад ээжээс холдуулах гэтэл намайг гараараа хацар руу маань 2 удаа алгадсан. Баярсайхан эгч ээжийг ******* ахаас өмөөрч байх үед ******* ах уурлаад түүний хацар руу гараараа алгадаж байсан. Тухайн асуудлын улмаас манай ээжийн зүүн 9-р хавирга хугарч гэмтсэн. Бусад хүмүүс биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч Н.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ын гэр рүү явж байх замдаа *******т хандаж “дахиад пиво авхуулна” гээд уурлаад байсан бөгөөд тухайн шалтгаанаар тэр хоёр маргалдаж эхэлсэн. Гэртээ ороод уг шалтгаанаар , ******* нар маргалдсан. нь түүнд хандаж “шандан пизда, чамайг ийм болохоор хүүхэн тогтохгүй байгаа шүү дээ” гээд шарыг нь малтаад байсан. өөрөө шагийн архинд явна гээд гарах гээд байсан. Зууралдаж байхад ******* түүнийг миний харснаар түлхэх шиг болсон бөгөөд ширээний ирмэгт хавиргаа цохих шиг болсон. Тухайн шалтгааны улмаас гийн хавирга эвгүй болсон...” гэжээ. /хх-ийн 24-26/

Гэрч Д.Дугарбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тай хамт ажилладаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хавиргаа хугалсан гэж акт авч ажлаасаа чөлөө авч байсан. Эхэндээ тэрээр бид нараас санаа зовоод юмнаас унасан гэж хэлж байсан боловч сүүлдээ *******т зодуулж хавиргаа хугалсан гэдгээ хэлсэн...” гэжээ. /хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 35-36/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 9/

*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44/

“Ягаан цээнэ” өрхийн эмнэлгийн өвчтөн илгээх хуудас /хх-ийн 47/

“Маршал мед” эмнэлгийн эмчийн цээжний рентген зургаар хийсэн дүгнэлт /хх-ийн 48/

“Тэс петролиум” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 49-50/

*******д 400,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 51/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 55/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/

*******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 69/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар ирүүлсэн сидид буулгасан бичлэгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Боржигин овогт ******* ******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* 3-5 тоотод байх гэртээ хохирогч ******* согтуугаар маргалдан зодож, түүний биед зүүн 9-р хавирганы хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...гэр рүү явж байх замдаа бид гурав дахин пиво авах уу, яах уу гэж ярилцаж эхэлсэн. Тэгтэл ******* “пиво авахгүй” гэхээр нь Баярсайхан бид хоёр пиво авъя гээд хоорондоо маргалдсан. Улмаар гэртээ ирээд ******* бид хоёр үргэлжлүүлэн маргалдаж ... тэр миний толгой руу 2-3 удаа алгадсан. Баярсайхан намайг өмөөрч *******тай маргалдсан. Энэ үед ******* миний зүүн хавирга хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Миний зүүн хавирга нэг л эвгүй болсон бололтой өвдөж эхэлсэн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч М.******* “...Баярсайхан эгч ээжийг ******* ахаас өмөөрч байх үед ******* ах уурлаад түүний хацар руу гараараа алгадаж байсан. Тухайн асуудлын улмаас манай ээжийн зүүн 9-р хавирга хугарч гэмтсэн...” гэх, гэрч Н.Баярсайханы ”...зууралдаж байхад ******* түүнийг миний харснаар түлхэх шиг болсон бөгөөд ширээний ирмэгт хавиргаа цохих шиг болсон. Тухайн шалтгааны улмаас гийн хавирга эвгүй болсон...” гэх, гэрч Д.Дугарбаатарын “...бид нараас санаа зовоод юмнаас унасан гэж хэлж байсан боловч сүүлдээ *******т зодуулж хавиргаа хугалсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот дүгнэлт, “Маршал мед” эмнэлгийн эмчийн цээжний рентген зургаар хийсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Мөн түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 400,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогчид 400,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА