Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00730

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүргийн *******-р хороо, ******* *******, яцц гудамжны ******* тоотод оршин суух, ЖЮ6502*******28 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг -р байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай,  овогт н ,

        Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багт байрлах “Бодь гүүр” ХХКомпанид холбогдох

       Алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын манан хөөрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201 оны 4 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн эцэг ******* нь миний том хүү Б.Энхбаярт өөрийн эдэлж хэрэглэж байсан алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын манан хөөргийг өвлүүлж өгсөн юм. Уг хөөрөг Дорнод аймагт миний төрсөн эгчид байсан бөгөөд бид хөөргөө авч чадаагүй байтал миний  эгчийн хүү П.Одбаяр нь хамт борлуулалтанд ажилладаг байсан Ж. гэж хүнийг мөнгө хэрэгтэй байна, барьцаанд тавих зүйл байна уу гэж гуйхад нь хурдан авч өгөөрэй гэж хэлээд ээждээ хэлэлгүй хөөргийг өгсөн байсан.  Ж. уг хөөргийг 2014 оны 4 сарын 21-ний өдөр Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Бодь гүүр” ХХКомпанийн харьяа барьцаалан зээлдүүлэх газарт 800.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан. Би 2014 оны намар эгчээсээ хөөргөө авъя гээд ярьтал хүүгээ хүнд өгч ломбарданд тавьсан тухай хэлсэн. Ингээд миний бие Ж. болон тухайн ломбардны хүнтэй холбогдож уг хөөргийг Ж.ийн өмчлөлийн эд зүйл биш, үнэтэй, үе дамжиж ирсэн тухай хэлж зарж борлуулахгүй байхыг гуйсан юм. Ингээд Ж.тэй 20******* оноос хойш бүтэн 2 жил утсаар ярьж “ломбардын мөнгөө төлж, хөөргийг минь авч өг” гэсэн шаардлага тавьсан боловч худал үнэн хэлээд 3 жил болж байна. *******гаа ядаад хүүгээ оны өмнө Дорнод аймаг уруу явуулж, Ж.тэй уулзуулж хөөргөө нэхүүлэхэд төлбөрийг нь 201 оны 3 сарын *******-ны өдрийн дотор төлж барагдуулан хөөргийг чинь авч өгнө гэж гэрээ хийсэн юм. Гэтэл одоо болтол авч өгөхгүй байна. Иймд Ж. болон “Бодь гүүр” ХХКомпаниас алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын манан хөөргийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 4 сарын 20-ны өдөр би хамт ажилладаг Одбаярт мөнгөний хэрэг гараад байгаа тухай хэлж, мөнгө зээлүүлэх боломж байгаа эсэхийг асуухад “миний хөөрөг ломбарданд байгаа, та аваад өөр газар тавиад мөнгө нэмж авч болно” гэж хэлсэн. Ингээд бид хоёр тухайн ломбарданд хамт очсон. Би 165.000 төгрөг төлж хөөргийг нь авсан.  Тэгээд би дугаар баг 39-р байрны “Бодь гүүр” гэх ломбарданд 800.000 төгрөгөөр тавьсан. Би удалгүй ажлаасаа халагдсан. 2014 оны 9 сар хүртэл хөөргөө сунгуулж байсан боловч тухайн үед нилээдгүй өрөнд орсон байсан болохоор цаашдаа сунгуулж чадаагүй. 20******* оны 2 сард Одбаяртай хамт очиж 200.000 төгрөг төлсөн. Одбаярт *******0.000 төгрөг цувуулж өгсөн. Өөр ямар ч мөнгө төлөөгүй нь үнэн болно. Одоогоор би “Бодь гүүр” ХХКомпанид 3.000.000 төгрөг төлж хөөргийг нь авах ёстой боловч надад уг мөнгийг бэлэн төлөх боломжгүй байна. Би “Бодь гүүр” ХХКомпанид төлөх ёстой 3.000.000 төгрөгийг төлж нэхэмжлэгч Д.*******ад уг хөөргийг нь гаргуулж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

      Хариуцагч “Бодь гүүр” ХХКомпанийн захирал Б.Бямбапүрэв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би энэ Д.******* гэж хүнийг танихгүй. 2014 оны 4 сарын 21-ний өдөр “Бодь гүүр” ХХКомпанийн барьцаалан зээлдүүлэх газраас Ж. нь 800.000 төгрөг зээлж хөөрөг барьцаанд тавьсан нь үнэн. Ж.т зээлээ төлж хөөргөө ав гэж олон удаа хэлэхэд авна байлгаж байгаарай гэдэг байсан. Одоо энэ хөөрөг нь 3 жил байна. Мөнгөө төлөөд авна гэж гуйсан болохоор нь итгээд зарж эргэлтэнд оруулахгүй хадгалж байна. ...Ж. барьцаанд тавихдаа хүний хөөрөг гэж хэлээгүй. Одоо Ж. үндсэн зээл, зээлийн хүү алданги нийт 3.000.000 төгрөгөө төлчихвөл хөөргийг нь өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

         Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж. болон “Бодь гүүр” ХХКомпаниас алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын манан хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжилж буй хөөргийг 2014 оны 4 сарын 21-ний өдөр “Бодь гүүр” ХХКомпанийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 800.000 төгрөг авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын манан хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. болон “Бодь гүүр” ХХКомпани нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

        Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Хариуцагч Ж. болон “Бодь гүүр” ХХКомпани нь нэхэмжлэгч Д.*******ын алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын манан хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамжид 8.45 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 8.45 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгосугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ