| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0074/э |
| Дугаар | 2022/ШЦТ/77 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтчин овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000074 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнод аймгийн Монгол Ардын намын хороонд жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* 0-0-3 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, тархины гэмтэл өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон, хэрэг хариуцах чадвартай, Алтчин овогт ******* ******* /: ........./.
Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний орой 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Монгол Ардын намын байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдан улмаар цээжин тус газарт нь цас цэвэрлэх зориулалттай модоор цохиж *******ын биед зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тэр орой 8 цагийн үед согтуу хуучин ажиллаж байсан газраараа ороод гарсан байсан. Дараа нь 11 цагийн үед гэртээ харьж чадахгүй болоод орж унтах гэж эргэж очсон. Тэгтэл ******* намайг цохисон байсан. ...би түүнээс 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...архи ууж байгаад өөрийн хуучин ажиллаж байсан Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монгол ардын намын байранд ирсэн. Тухайн өдөр тус байрны жижүүрээр Мөнхөө гэдэг намайг хуучин жижүүрээр ажиллаж байхад архи уусан гэж дарга нарт матаад ажлаас халуулж байсан хүн гарч байсан. Тухайн байрны гадна би түүнтэй маргалдсан бөгөөд тэр уурлаад тэнд байсан модон хүрзийг гартаа бариад миний цээжин тус газарт 2-3 удаа цохисон. Харин би түүнийг цохиж зодоогүй бөгөөд тухайн үед 19-20 цаг болж байсан шиг санаж байна. Тухайн газарт өөр хүн байгаагүй. Би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 4 дүгээр байранд оршин суух найз Чулуунбаатарын гэрт очсон. Чулуунбаатар эмнэлэгт мэдэгдсэн бөгөөд шууд мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Би нэлээн согтолттой байсан. Миний цээжин тус газарт гэмтэл учирч хөндүүрлэж, ярихад хүндрэлтэй болсон. ...Би эмчид үзүүлэхэд зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10 дугаар хавирга хугаралтай байсан гэсэн. Тэрээр надад 800,000 төгрөг өгнө гэдгээ илэрхийлсэн тул миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 13-15, 16-18/
Гэрч Ө.Жаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай аав гэрээсээ өдөрхөн гараад явсан бөгөөд тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан тэрээр биедээ ямар нэгэн шарх гэмтэлгүй, эрүүл саруул гэрээсээ гараад явсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд эмнэлгээс над руу залгаад “аав чинь эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Би тэр даруй эмнэлэг дээр ирэхэд түүнийг мэс заслын тасагт хэвтүүлсэн байсан. Намайг дотогшоо оруулаагүй. Үүдэнд хүлээж байгаад тэндээ хоносон. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд түүний цээжний зургийг авхуулахад эмч нар “хариу нь одоогоор гараагүй байна, хугаралтай байж магадгүй” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 23-24/
Гэрч Ц.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 4-46 тоотод эхнэр хүүхдийнхээ хамтаар 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө миний санаж байгаагаар 00 цагийн орчимд амарч байхад манай найз ******* нь хаалга тогшоод байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод харахад нь манай хаалганы гадна талд хэвтээд ёолж байсан. Юу болсон талаар нь асуухад “хүнд зодуулчихлаа” гээд цээжин дээрээ гараа барьчихсан байсан. Би цагдаа дуудсан бөгөөд эргүүлийн 2 цагдаагийн хамтаар эмнэлэгт ыг хүргэж өгсөн. Хүүгийнх нь дугаарыг эмч нарт өгөөд гэртээ харьж амарсан...” гэжээ. /хх-ийн 26-27/
Гэрч У.Азбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Монгол ардын намын хороонд 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд манаачаар ажиллаж байсан. Тухайн үед , ******* нар нь уг хороонд мөн манаачаар ажиллаж байсан. Миний сонссоноор нь *******д манаачийн ээлжээ хүлээлгэн өгөхдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд уг шалтгаанаар маргалдаж ******* ах дарга нартаа энэ талаар хэлж нь ажлаасаа 2021 оны 10 дугаар сард халагдаж байсан. Уг шалтгаанаар , ******* нар нь хоорондоо таарамжгүй харилцаатай болж нь ******* руу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж агсам тавьдаг болсон...” гэжээ. /хх-ийн 29/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар цээжний зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 31-32/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэг танихгүй хүний хамт орж ирсэн. Орж ирээд нь агсам согтуу тавиад байхаар нь хамт явж байсан хүн нь түүнийг дагуулаад гарсан. Тэрээр нэлээн согтуу байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө миний санаж байгаагаар 00 цагийн орчимд эргээд ганцаараа хүрээд ирсэн. Тэрээр намайг өдөж хоргоогоод хүзүүнээс базаад байсан. Тэгэхээр нь би түүнийг дагуулаад гадагшаа гарсан. Гадаа гараад т хандаж “гэртээ харь” гэж хэлсэн. Тэрээр явж өгөхгүй байсан бөгөөд над руу шороо цацаад байхаар нь би гадаа байсан цас цэвэрлэдэг модыг гартаа бариад 2-3 удаа цээж рүү нь юм уу, мөр хэсэг рүү нь цохисон...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/
Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 62/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот дүгнэлт /хх-ийн 37/
Дорнод аймгийн Монгол Ардын намын хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот тодорхойлолт /хх-ийн 46/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 51/
*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 55/
*******ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 64/
Хохирол төлбөрт *******аас *******т 800,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цас цэвэрлэх зориулалттай мод 1 ширхгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Алтчин овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Монгол Ардын намын хорооны байрны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******тай маргалдан улмаар түүний цээжин тус газарт нь цас цэвэрлэх зориулалттай модоор цохиж, биед нь зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...тэрээр намайг өдөж хоргоогоод хүзүүнээс базаад байсан. Тэгэхээр нь би түүнийг дагуулаад гадагшаа гарсан. Гадаа гараад т хандаж “гэртээ харь” гэж хэлсэн. Тэрээр явж өгөхгүй байсан бөгөөд над руу шороо цацаад байхаар нь би гадаа байсан цас цэвэрлэдэг модыг гартаа бариад 2-3 удаа цээж рүү нь юм уу, мөр хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “...Тухайн байрны гадна би түүнтэй маргалдсан бөгөөд тэр уурлаад тэнд байсан модон хүрзийг гартаа бариад миний цээжин тус газарт 2-3 удаа цохисон. ...Тухайн газарт өөр хүн байгаагүй. Би Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 4 дүгээр байранд оршин суух найз Чулуунбаатарын гэрт очсон. Чулуунбаатар эмнэлэгт мэдэгдсэн бөгөөд би шууд мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Миний цээжин тус газарт гэмтэл учирч хөндүүрлэж, ярихад хүндрэлтэй болсон. ...Би эмчид үзүүлэхэд зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10 дугаар хавирга хугаралтай байсан гэсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ц.Чулуунбаатарын “...би хаалгаа онгойлгоод харахад нь манай хаалганы гадна талд хэвтээд ёолж байсан. Юу болсон талаар нь асуухад “хүнд зодуулчихлаа” гээд цээжин дээрээ гараа барьчихсан байсан. Би цагдаа дуудсан бөгөөд эргүүлийн 2 цагдаагийн хамтаар эмнэлэгт ыг хүргэж өгсөн...” гэх, гэрч Ө.Жаргалын “...эмнэлгээс над руу залгаад “аав чинь эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Би тэр даруй эмнэлэг дээр ирэхэд түүнийг мэс заслын тасагт хэвтүүлсэн байсан. Намайг дотогшоо оруулаагүй. Үүдэнд хүлээж байгаад тэндээ хоносон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 тоот дүгнэлт, эд зүйлийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид 800,000 төгрөгийг төлсөн, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн талын 9, баруун талын 5, 7, 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* хохирогч *******т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож шүүгдэгч нь хохирогчид 800,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан мэдүүлэг, тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Харин шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд буюу олох ёстой байсан орлого, цаашид эмчлүүлэх зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд ирүүлээгүй тул хохирогчийн 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800,000 төгрөгийг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цас цэвэрлэх зориулалттай мод нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Монгол Ардын намын хороонд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтчин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ******* *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ын 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цас цэвэрлэх зориулалттай мод нэг ширхгийг Дорнод аймгийн Монгол Ардын намын хороонд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА