| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00803/И |
| Дугаар | 2396 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Л.Энхжаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, тоот хаягт байрлах “” ХХК /рд:/-нд холбогдох,
Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирол буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 35,775,145.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Б., тэдгээрийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн төлөөлөгч Б., өмгөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 14,181,208.00 төгрөгөөс татгалзаж, 21,593,937.00 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Учир нь, Монгол Улсын шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг хариуцагчаас гаргадаггүй тул бид харилцан ярилцаж нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 7,000,000.00 төгрөгийг нэхэмжилж, үүн дээр тахир дутуугийн болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү, эмчилгээний зардлыг тус тус нэмсэн.
Нэхэмжлэгч Б. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06-р сарын 28-ны өдрийг хүртэл хариуцагч “” ХХК-нд нарийн боовны тасагт нарийн боовчин, ачигчаар ажиллаж байсан. Тэрээр энэхүү компанид ажиллаж байхдаа 50 килограммын гурил болон мөн хэмжээний зуурмагийг олон удаагийн давтамжаар гараар өргөж, зөөвөрлөх ажлыг хийж байсан ба үүний улмаас түүний бүсэлхийн 4, 5-р нугаламын жийргэвчний цүлхийлт, үений суулттай болж, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдаж, нурууны эмгэг өөрчлөлтийн улмаас нуруу нь байнга өвдөж, зовиурлан эмийн болон болон бусад олон эмчилгээ хийлгэсэн боловч үр дүн гараагүй учир бүсэлхийн 4 дүгээр нугаламын сэртэн авах, 4, 5 дугаар нугалам хоорондын диск авах хагалгааг гэмтлийн эмнэлэгт хийлгэсэн ч өвдөлт намдахгүй одоо босож, суухад хүндрэлтэй байнгын зовиуртай байгаа ба цаашид дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан.
Хариуцагч “” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS:4970:2000 стандартын 3.3 дахь хэсэгт заасан насанд хүрсэн эмэгтэй хүний нэг удаагийн гараар өргөж, зөөх ачааны хүндийн хэмжээ 20 кг байхаар тогтоосон байтал тухайн стандартыг зөрчиж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1.5 дахин илүү гурил, зуурмагийг өргүүлдэг байсан нь нурууны гэмтлийн суурь шалтгаан болсон юм.
Бид, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар 2014 оны 10 дугаар сард “” ХХК-д хандаж, осол гэмтлийн тухай акт тогтоолгох хүсэлт гаргасан боловч тус компани тогтоож өгөөгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гомдлоо гаргах ёстой гэсний дагуу шүүхэд хандсан.
Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагч компанид нарийн боовчин, ачигчаар ажиллаж байх хугацаанд нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоосон бөгөөд нурууны байнгын өвдөлт зовиураас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, бие махбодь, сэтгэл санаагаар хохирч өнөөдрийг хүрсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа 31-50 хүртэл алдсан тохиолдолд ажил олгогч тал 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг ажилтанд олгох ба нэхэмжлэгчийн нөхөн төлбөрийн хэмжээ 5,190,145.00 төгрөг болж байна.
Гэвч нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа компанийн буруутай үйлдлийн улмаас нуруундаа гэмтэл авсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийг тус тус үндэслэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 2,252,421.00 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4,396,338.00 төгрөг, эмчилгээ, эмнэлгийн төлбөр бусад хохиролд төлсөн 2,754,950.00 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7,000,000.00 төгрөг, 21,593,937.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Хариуцагч “” ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал Б., өмгөөлөгч Б. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б. манай байгууллагад 2013 оны 12 дугаар сард ажилд зарын дагуу орж, тухайн үед манай нярав, зохион байгуулагч хийж байсан н. ажилд авсан ба бид хууль, тогтоомжийн дагуу түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нарийн боовчины албан тушаалд томилсон. Тэрээр ажиллаж байх хугацаандаа “би хүнд юм өргөж болохгүй, бөхийн дугуйланд сурдаг байсан, манай аав намайг бөхийн дугуйланд явж байхад нуруундаа гэмтэл авчихлаа гээд гаргасан” гэдэг байсан, тогтворгүй, байнга ажил тасалдаг, чөлөө авъя, бие өвдлөө гэдэг байсан.
Би, түүнтэй уулзаад суурьшилтай ажиллуулах үндсэн дээр крем зуурагч, тортны крем цохигч, кекс зуурагч гэх зэрэг хөнгөн ажил дээр тавьсан ба нэхэмжлэгч ажиллах хугацаанд маш их хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд гэдэг нь ажиглагдаж байсан, ээлжинд ажиллаж байсан хүүхдүүдтэйгээ амралт чөлөөт цагаараа барилцаад ноцолддог, мастер, ээлжийн ахлагч нар хүртэл энэ талаар надад хэлж байсан, энэ бүгдийг ажилчид бүгдээрээ сайн мэдэж байгаа.
Б. 2014 оны 08 дугаар сард ажлаас гарахаас өмнө буюу 6, 7 сард маш цөөхөн хоног ажилласан, ямар учиртай вэ гэхээр миний бие өвдсөн гээд аав, ээждээ хэлэлгүй ажлаа таслаад явдаг, ээж, аав хоёр нь тэр үеэс хойш манай хүүхэд ийм болсон байна гээд ирэхэд нь би эмэгтэй хүүхэд, залуу хүүхэд гэж бодоод нийгмийн даатгалд хамруулаад бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгч байсан. Манайд ажиллахаа больсноос хойш хэдэн сарын хугацаанд ээж, аав хоёр нь ажил дээр ирээд үйлдвэрийн харуул, хамгаалагч, зохион байгуулагч нарыг бүгдийг нь хэл амаар доромжилдог, элдэв бусаар ярьдаг, маш хэцүү хүндрэлтэй хүмүүс байсан.
Миний бие Б.г ажиллуулж байсан хугацааны бүх үүрэгт ажлуудаа сайн хийж, нийгмийн даатгалд хамруулж, компанид хамааралгүй асуудлаар шүүхийн шийдвэр гарах хүртэл нааштайгаар хандсан. Өчнөөн олон залуусыг ар гэртээ тус нэмэр болох гэж байгаа, мэргэжил, боловсролгүй залуусыг авч сургаж цалингаар хангаж байж гүтгүүлж байгаадаа маш их гомдолтой байна.
Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд манай компанид үйлдвэрлэлийн осол огт гараагүй, хэрэв үйлдвэрийн осол гарсан бол түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод тухайн хүнийг яаж осолдсон болохыг тогтоох ёстой. Үнэхээр 50 кг-ын гурил зөөгөөд бадаг байсан бол адаглаад нэхэмжлэгчийн нуруу өвдлөө гэх байсан. 50 кг-ын гурилыг түүнд үүрүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж битгий хэл хүн байхгүй, энэ бол маш өрөөсгөл ойлголт, манай компани тусдаа ачигчтай, 50 кг-ын гурил тэр болгон ирээд байдаггүй, Алтан тариа, Улаанбаатар компанийн гурилууд ихэвчлэн 25 кг-аар савлагддаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлд “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ” гэж заасан. Манай талаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын улмаас нийгмийн даатгалын байгууллагаас нөхөн төлбөр гаргуулж байгаагүй талаарх талархлын бичгээр нотолж байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1957 тоот шүүхийн шийдвэрт дурдсанаар “” ХХК-нд үйлдвэрлэлийн осол болсон гэдгийг тогтоогоогүй.
Нэгэнт үйлдвэрлэлийн осол болоогүй, гараагүй гэж үзэж байгаа тул цаашлаад хохирлын асуудал дээр дүгнэлт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.гаас хариуцагч “” ХХК-нд холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирол буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 35,775,145.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 14,181,208.00 төгрөгөөс татгалзаж, 21,593,937.00 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлбол, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах нөхөн төлбөрт 5,190,145.00 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 2,252,421.00 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4,396,338.00 төгрөг, эмчилгээ, эмнэлгийн төлбөр бусад хохиролд төлсөн 2,754,950.00 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7,000,000.00 төгрөг, нийт 21,593,937.00 төгрөг ажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч Б., хариуцагч “” ХХК нар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийг тус компанид “”-ны албан тушаалд томилж, түүний сарын цалин хөлсийг 400,000.00 төгрөгөөр тогтоосон байна /х.х-ийн 14, 147-150-р хуудас/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ”хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заажээ.
Тодруулбал, ажил олгогч болон ажилтны хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тохиолдолд тэдгээрийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулахаас гадна тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу бусад хуулиар зохицуулна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б. нь хариуцагч компанид 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06-р сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан байх бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргахгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.г уг өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 /зургаа/ сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг ердийн өвчний улмаас 50 хувиар алдсан хэмээн тогтоосон бол мөн 0119418 болон 0025023 тоот шийдвэрээр 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл түүнчлэн тус өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар алдсан хэмээн тогтоожээ /х.х-ийн 13, 76, 143-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэнэ” гэж, мөн дүгээр зүйлийн.1-д “Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж зааснаас гадна.2-д “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал ийнхүү эрх бүхий байгууллагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон байна.
Гэтэл зохигчид, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ..........................”гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д “Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ” гэж заасныг үндэслэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дүгнэлтэд дурьдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын үндэслэл болсон үйлдвэрлэлийн осол гарсан эсэх талаарх үйл баримтын талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч тал 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 004 тоот албан бичгээр нэхэмжлэгчид үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоосон шийдвэр байхгүй гэсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/3752 тоот албан бичгээр үйлдвэрлэлийн осол гарсан эсэхийг шүүхийн журмаар тогтоолгохыг зөвлөж, харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02-04/921 тоот албан бичиг болон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02-05/3641 тоот албан бичгээр үйлдвэрлэлийн ослыг нөхөн тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн ба нэхэмжлэгч тал Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д зааснаар эрх бүхий байгууллагаар үйлдвэрлэлийн осол гарсан эсэхийг тогтоолгоогүй байна /х.х-ийн 15, 16,, 30-р хуудас/.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.г хариуцагч “” ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ /х.х-ийн 11, 12-р хуудас/.
Тодруулбал, шүүхээс нэхэмжлэгчийг ажил олгогч буюу хариуцагч компанид хөдөлмөрийн гэрээнд заасан нарийн боовчиноос гадна ачигчаар ажиллаж байх хугацаандаа нуруундаа гэмтэл авсан гэдгийг тухайн хэрэгт авагдсан баримт болон холбогдох шинжээчийн дүгнэлтийн үндэслэн тогтоосон энэхүү шийдвэрийн талаар зохигчид маргахгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч тал ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан, эрх бүхий Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь хэмээн тогтоосон байх тул ажилтан буюу даатгуулагч үүний үр дагаврыг хуульд зааснаар шаардах эрхтэй юм /х.х-ийн 79-81-р хуудас/.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлд зааснаар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон тахир дутуугийн тэтгэврийг төрийн эрх бүхий байгууллагаас хуулд заасан хувь хэмжээгээр авахаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу ажил олгогч нь ажилтанд нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гээд 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11/185 тоот албан бичгийн хариуд дурьдсан 28-06-199/66 тоот улсын байцаагчийн актанд нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 741,493.00 төгрөг, 7 сарын дундаж цалин хөлсийг 5,190,451.00 төгрөг гэж тогтоосон байна /х.х-ийн 9, 10, 151, 152-р хуудас/.
Иймд, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэдгийг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 91.1.1-д зааснаар 7 сарын дундаж цалин хөлстэй тэнцэхүйц нөхөн төлбөрт 5,190,451.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан болон хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.
Тодруулбал, ажил олгогч нь энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу ажилтнаас хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй боловч ажилтныг ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүргийг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлий хэлнэ” гэсний дагуу ажил олгогч нь ажилтны ажлын орчин нөхцлийг холбогдох хууль журам болон стандартанд нийцүүлж, ажил үүргээ гүйцэтгэхэд хэвийн нөхцлөөр хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, холбогдох хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч Б. нь хариуцагч “” ХХК-нд ажиллаж байхдаа гэмтэл авснаас улбаалан хөдөлмөрийн чадвараа алдсан байх тул үүнээс учирсан шууд хохирлыг ажил олгогч тал хариуцах ёстой.
Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасны дагуу тус хуульд заасан ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээний төрөл болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас гадна энэхүү хууль үйлчлэх ба зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Нэгэнт нэхэмжлэгч тал тухайн компанид ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан гэх үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байх тул тэрээр хариуцагч компанийн ажилтан байсны хувьд ажил олгогчоос хөдөлмөрийн чадвараа сэргээхтэй холбоотойгоор гарсан зайлшгүй зардлыг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй боловч учирсан хохирол бүрийг арилгуулах боломжгүй юм.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, учирсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид тухайн тохиолдолд зайлшгүй хэрэгтэй бөгөөд урьдчилан тодорхой болсон эмчилгээний зардлыг төлөх үүрэг хүлээх ба энэхүү заалтын агуулгаас үзвэл хожим хохирогчоос гарсан энэхүү зардлыг төлөхөөс үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй.
Иймд, нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан Сэтгэшгүй эмнэлэгт төлсөн 200,000.00 төгрөг, Баянзүрх эмнэлэгт төлсөн6,000.00 төгрөг, “Наран дэлгэр жаргал” ХХК-нд төлсөн 40,000.00 төгрөг, “Монгол эм импекс” ХХК-иас худалдан авсан эмийн үнэ 412,450.00 төгрөг, Баянзүрх эмнэлэгт үзүүлсэн үйлчилгээний хөлс 12,500.00 төгрөг, мөн “Монгол эм импекс” ХХК-иас худалдан авсан эмийн үнэ 188,800.00 төгрөг, “Мөнхийн тун” ХХК-иас худалдан авсан эмийн үнэ 53,700.00 төгрөг, “Наран дэлгэр жаргал” ХХК-нд үзүүлсэн рентгэн зургийн төлбөр 35,000.00 төгрөг, Сэргээн засалтын төвөөс худалдан авсан бүсийн үнэ 150,000.00 төгрөг болон Сонгдо эмнэлэгт үзүүлсэн үйлчилгээний хөлсөнд төлсөн 350,000.00 төгрөг, нийт 1,783,450.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 971,500.00 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв /х.х-ийн 17-29-р хуудас/.
Харин шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан сэтгэл санааны хохирол 7,000,000.00 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн зөрүү 2,252,421.00 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4,396,338.00 төгрөг, нийт 13,648,759.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хор учирч, иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд хохирол учруулагч этгээдийн хүсэл зоригоос хамаарсан түүнд захирагдсан үйлдэл, эс үйлдэхүй байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй зөвшөөрөгдөөгүй буюу буруу байх, гэм буруутай байх болон хохирогч этгээдийн хуульд заасан эрх зөрчигдөх, гэм буруу - үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Гэтэл хариуцагч тал ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх үйл баримт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагч компанид ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан болохоос харин хариуцагчийг өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэдэг үйл баримтыг тогтоогоогүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчаар тодорхойлогдсон этгээд хохирогчид гэм хор учруулаагүй эсхүл учруулсан боловч түүний буруугаас болоогүй, мөн гэм буруугүй байсан ч гэсэн өөрийн үйлдэл, эрхлэн явуулж буй үйл ажиллагаа, эзэмшиж, өмчилдөг объект, амьтны үйлдлээс гэм хор учраагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэг тал үйлдвэрлэлийн осолд өртсөн, хурц хордлогод орсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруугийн улмаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 13,648,759.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс дээр дурьдсныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 6,973,595.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,620,342.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 126,527.00 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Л.ЭНХЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ