| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0047/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/80 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын А /РД: /-д холбогдох эрүүгийн 2112............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1993 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ............аймгийн ............ сумын ............ баг, .................. гэх газар оршин суух, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаартай захирамжаар 15 жилийн хорих ялыг дүйцүүлэн хасаж 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Бын А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч О.Балбан үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
мөн тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим О.Б эрүүл мэндэд баруун гарын долоовор хуруунд язарсан шарх, ядам хурууны хумсны уг, өндөгт цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Б өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 22 цаг 00 минутаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 цаг хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Олон нийтийн цагдаа Өын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болох Арвис баарны гадаа согтуу хүмүүс тарахгүй, хоорондоо хэрүүл маргаан үүсгэх гээд, зодоон хийгээд байхаар нь тухайн хүмүүс дээр очиж олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй, тарцгаах талаар хууль ёсны шаардлага тавихад А гэх залуу шаардлага биелүүлэхгүй, цагдаа та нар юу юм бэ гэх зэргээр хэл амаар доромжлоод гудамж талбайгаар орилоод байхаар нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч, саатуулах явцад уг этгээд хувцсаа тайлахгүй, согтуурлыг нь шалгах гэсэн боловч шалгуулахгүй, хууль ёсны шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжлоод байхаар нь би албадлага хэрэглэж хувцсыг нь тайлж, саатуулах байрны камер руу оруулах явцад камерын хаалга хүчтэй татаж баруун гарын долоовор хурууны 1, 2-р үений хооронд 2 см хэмжээтэй мэс заслын 3 оёдол бүхий язарсан шархтай, хавантай, дунд болон ядам хурууны хумсны угт хар хөх өнгийн цус хуралт гэмтэл үүссэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би А гэх залууд Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болох Арвис баарны гадаа согтуу хүмүүс тарахгүй, хоорондоо хэрүүл маргаан үүсгэх гээд, зодоон хийгээд байхаар нь тухайн хүмүүс дээр очиж олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй, тарцгаах талаар, мөн согтуурлыг нь шалгахаар эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч драгер үлээлгэх гэхэд үлээхээс татгалзаж, пизда нараа, цагдаа нар юу юм бэ гэх зэргээр доромжилж, үйлдлээ зогсоох талаар хууль ёсны шаардлага тавихад биелүүлээгүй.
Иргэн А нь миний хууль ёсны шаардлага биелүүлээгүй үйлдэл нь Архангай аймаг дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд болсон. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан Ө, А нар байсан. Би А гэх хүнийг танихгүй, өмнө нь уулзаж байгаа учир бидний хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал, өр авлага, хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Одоогоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд 30.000 төгрөгөөр эм уусан...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 ху/,
*Гэрч Н.Аын өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 23 цаг 45 минутын үед цагдаагийн ахлах ахлагч Б, олон нийтийн цагдаа Ө нар нь танихгүй залууг гудамжинд орилоод, шаардлага биелүүлэхгүй байна гээд эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан. Тэгээд согтуурлыг нь шалгах гэсэн боловч шалгуулахгүй Б гар руу цохиод шалгуулахгүй байсан, тэгээд хувцасаа тайлах шаардлага тавихад биелүүлэхгүй пиздаа лаларуудаа гэж орилоод байсан, тэгээд Б хувцсыг нь тайлаад саатуулах байранд хийх явцад сараалжин төмөр хаалганд Б гарыг нь хавчсан, саатуулах байранд хийх гэсэн боловч гарах гээд зүтгээд байсан. Ингэж зүтгэх явцдаа гарыг нь хаалганы завсарт хавчуулсан. Тэгсэн баруун гарын долоовор хуруунаас цус гараад, цаасаар боож эмнэлэг рүү явж оёдол тавиулсан. Тэгээд уг этгээдээс нэрийг нь асуухад Бын А гэж нэрээ хэлж байсан. Саатуулах байранд Аийг оруулж ирж эхний ээлжинд согтуурлыг нь шалгахаар драйгер үлээлгэх гэхээр үлээхгүй, хараалыг үг хэллэг хэлээд байсан, тухайлбал пиздаа нараа, лаларуудаа, цагдаа нар юу юм бэ гээд орилоод доромжлоод байсан. Тэгээд үйлдлээ зогсоох талаар шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. А гэх залуу согтуурлаа шалгуулаагүй, драйгер үлээгээгүй, нэлээн согтуу байсан, гэхдээ өөрийнхөө хийж буй үйлдлээ ойлгох, ухамсарлах чадвартай байсан. Цагдаагийн ахлах ахлагч Б нь Аийг саатуулах байранд оруулах явцад саатуулах өрөө рүү орохгүй зүтгэж байгаад саатуулах өрөөний хаалгыг хүчтэй татаж, баруун гарын долоовор хурааг хаалганы завсар хавцуулж гэмтэл учруулсан, тухайн үед хавчуулсан гараас нэлээн цус гараад байсан. А гэх хүний биед гэмтэл, шарх учраагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 ху/,
*Гэрч Д.Өын өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 22 цаг 00 минутаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 цаг хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б хамтаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн орой 23 цаг 00 минутын үед үүрэг гүйцэтгэх хугацаанд тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болох Арвис баарны гадаа согтуу хүмүүс тарахгүй, хоорондоо хэрүүл маргаан үүсгэх гээд, зодоон хийгээд байхаар нь тухайн хүмүүс дээр очиж олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй, тарцгаах талаар хууль ёсны шаардлага тавихад А гэх залуу шаарлага биелүүлэхгүй, цагдаа та нар юу юм бэ, та нарыг ална гэх мэтээр гэх зэргээр хэл амаар доромжлоод гудамжаар орилоод байхаар нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч, саатуулах явцад саатуулах байранд хийх гэсэн боловч гарах гээд зүтгэж байгаад саатуулах өрөөний хаалгыг хүчтэй татаж, цагдаагийн ажилтан Б баруун гарын долоовор хуруу саатуулах байрны хаалганд хавчуулагдаж, цус ихээр гарч, цус нь тогтохгүй байхаар нь нэгдсэн эмнэлэг дээр очиж хуруундаа 3 ширхэг оёдол тавиулж, цусаа тогтоолгосон. Саатуулах байранд Аийг оруулж согтуурлыг нь шалгахаар драйгер үлээлгэх гэхээр үлээхгүй, үлээхээс зайлсхийсэн, хараалыг үг хэллэг хэлээд доромжлоод байсан. Тэгээд үйлдлээ зогсоох талаар шаардлага тавихад биелүүлэхгүй байхаар нь саатуулах өрөө рүү хийсэн. А гэх залуу согтуурлаа шалгуулаагүй, драйгер үлээгээгүй, нэлээн согтуу байсан, гэхдээ өөрийнхөө хийж буй үйлдлээ ойлгох, ухамсарлах чадвартай байсан. Шаардлага тавихаар өөдөөс хэрэлдээд байсан. Цагдаагийн ахлах ахлагч О.Б нь Аийг саатуулах байранд оруулах явцад саатуулах өрөө рүү орохгүй зүтгэж байгаад саатуулах өрөөний хаалгыг хүчтэй татаж, баруун гарын долоовор хуруу хаалганы завсар хавцуулагдаж гэмтэл учруулсан, тухайн үед хавчуулсан гараас нэлээн цус гараад байсан. А гэх хүний биед гэмтэл, шарх учраагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 ху/,
*Гэрч Ч.Б өгсөн: “...Би хадам дүү болох Атэй уулзаагүй удаж байна. Саяхан танихгүй дугаараас залгаад ойр зуурын юм асуугаад салгасан. Хаана байгааг нь асуухад хэлэхгүй утсаа тасалсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. А нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн ам гэх газарт малаа малладаг малчин хүн байгаа юм. Гэхдээ хөдөө гэртээ байхгүй байгаа. А нь архи дарс их уудаг, уухаараа догшин ширүүн зантай, тэнэмэл зантай, хаа сайгүй тэнээд явдаг хүн байгаа юм. Эхнэр авсан сурагтай байсан, тэгсэн салсан гэж байсан. Эхнэрийг нь сайн танихгүй. Өмнө ял эдэлж хоригдож байсан. Ааваасаа айдаггүй, хэнэггүй зантай хүн байгаа юм. Аавтайгаа хоёулаа амьдардаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 91-92 ху/,
*Гэрч С.Бийн өгсөн: “...Аийн ах дүү нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамар гэх газар хөдөө байдаг, малчин хүмүүс байдаг. өөрийн гэсэн утасны дугаар байхгүй хүн байгаа юм. Би Аийн зан байдлын талаар сайн мэдэхгүй. Өмнө ял эдэлж хоригдож байсан гэдгээс өөр зүйл мэдэхгүй байна. Ээж нь нас бараад аав, эрэгтэй дүүтэйгээ хамт амьдардаг залуу байгаа юм. Одоогийн байдлаар эхнэр аваагүй, амьдралын түвшин доогуур орлоготой айл байдаг. Би Атэй 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр таарсан, учир нь тухайн өдөр манай Цэцэрлэг багийн засаг даргын сонгууль болсон учир таарч байсан, тэрнээс хойш огт таараагүй, одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. Би Аийн найз нөхдийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 65-66 ху/,
*Гэрч Б.Мын өгсөн: “...Би ах дүү нарыг нь мэдэхгүй байна. Хөдөө л байдаг байх. Би сайн мэдэхгүй байна. Манай эхнэрийн дүүтэй сууж байгаа гээд явж байгаад салаад хамт архи уугаад л яваад байдаг байсан. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаад гарч ирсэн. Архи их уудаг, болж бүтэхгүй хүмүүстэй нийлдэг хүн байгаа юм. Би Аийн найз нөхдийн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 69-70 ху/,
*Б.Аийн яллагдагчаар өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орой найз Ганбаяртай архи уугаад Архангай аймагт байх Арвис нэртэй бааранд орсон. Тэгээд баарнаас нэлээн согтуу гараад баарны гадаа цагдаагийн албан хаагчтай таараад намайг яв, нэлээн согтсон байна, аюулгүй байдлаа хангаж явах талаар юм яриад байсан. Тэгэхээр нь би өөдөөс үг сөрөөд, эрүүлжүүлэхийн гадаа ирээд маргалдаад байснаа муухан санаад байна, тухайн үед нэлээн согтуу байсан. Тэгээд эрүүлжүүлэх газар руу оруулахаар би орохгүй гээд зууралдсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх байр руу оруулаад төмөр хаалга руу оруулах гэхээр би хаалгыг угз татаад гарыг нь хавчсан. Аль гарыг нь хавчсанаа санахгүй байна. Тэгээд би эрүүлжүүлэх байрандаа хоносон. Би согтуудаа эрүүлжүүлэх байранд орохгүй гээд гарах гэж зүтгэж байгаад цагдаагийн ажилтан Б гарыг нь эрүүлжүүлэх өрөөний хаалганд хавчсан. Би тухайн цагдаагийн гарыг хаалгад ойр байсныг нь хараагүй, гарах гэж зүтгээд, хаалгыг нь хүчтэй татсанаас болоод гарыг нь хавчсан. Энэ үйлдэл нь миний буруу юм. Би санаатайгаар гарыг нь хавчина гэж бодоогүй юм. Согтуудаа ийм үйлдэл гаргасан байна лээ. Би цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй нь миний буруу Намайг О.Б цагдаа баарны гадаа согтуу байхад гэр лүгээ харих, аюулгүй байдлаа хангах талаар юм яриад байсныг нь санаж байна, би согтуу байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Би тухайн үед ганцаараа орсон. Ганбаяр баарны гадаа үлдсэн. Би тухайн үед цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй учир айгаад дуудсан цагт нь очиж чадаагүй юм. Энэ нь миний буруу. Би тухайн үед нэлээн согтуу байсан, зарим болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Би цагдаагийн ажилтан Б гэх хүнээс уучлалт гуйж, учир зүйгээ ололцсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна, маш буруу юм хийсэн. Уг үйлдэлдээ гэмшиж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 ху/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. О.Б биед баруун гарын долоовор хуруунд язарсан шарх, дунд ядам
хурууны хумсны уг өндөгт цус хуралт гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 20 хуу/
*Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43-50 хуу/,
*Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 41 хуу/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 115-116 хуу/
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч О.Балбан үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэж эсэргүүцсэн,
мөн тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим О.Б эрүүл мэндэд баруун гарын долоовор хуруунд язарсан шарх, ядам хурууны хумсны уг, өндөгт цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: хохирогч О.Б өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 22 цаг 00 минутаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 цаг хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Олон нийтийн цагдаа Өын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болох Арвис баарны гадаа согтуу хүмүүс тарахгүй, хоорондоо хэрүүл маргаан үүсгэх гээд, зодоон хийгээд байхаар нь тухайн хүмүүс дээр очиж олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй, тарцгаах талаар хууль ёсны шаардлага тавихад А гэх залуу шаардлага биелүүлэхгүй, цагдаа та нар юу юм бэ гэх зэргээр хэл амаар доромжлоод гудамж талбайгаар орилоод байхаар нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч, саатуулах явцад уг этгээд хувцсаа тайлахгүй, согтуурлыг нь шалгах гэсэн боловч шалгуулахгүй, хууль ёсны шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжлоод байхаар нь би албадлага хэрэглэж хувцсыг нь тайлж, саатуулах байрны камер руу оруулах явцад камерын хаалга хүчтэй татаж баруун гарын долоовор хурууны 1, 2-р үений хооронд 2 см хэмжээтэй мэс заслын 3 оёдол бүхий язарсан шархтай, хавантай, дунд болон ядам хурууны хумсны угт хар хөх өнгийн цус хуралт гэмтэл үүссэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 ху/,гэрч Н.Аын өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 23 цаг 45 минутын үед цагдаагийн ахлах ахлагч Б, олон нийтийн цагдаа Ө нар нь танихгүй залууг гудамжинд орилоод, шаардлага биелүүлэхгүй байна гээд эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан. Тэгээд согтуурлыг нь шалгах гэсэн боловч шалгуулахгүй Б гар руу цохиод шалгуулахгүй байсан, тэгээд хувцасаа тайлах шаардлага тавихад биелүүлэхгүй пиздаа лаларуудаа гэж орилоод байсан, тэгээд Б хувцсыг нь тайлаад саатуулах байранд хийх явцад сараалжин төмөр хаалганд Б гарыг нь хавчсан, саатуулах байранд хийх гэсэн боловч гарах гээд зүтгээд байсан. Ингэж зүтгэх явцдаа гарыг нь хаалганы завсарт хавчуулсан. Тэгсэн баруун гарын долоовор хуруунаас цус гараад, цаасаар боож эмнэлэг рүү явж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 ху/, гэрч Д.Өын өгсөн: “....тухайн өдрийн орой 23 цаг 00 минутын үед үүрэг гүйцэтгэх хугацаанд тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болох Арвис баарны гадаа согтуу хүмүүс тарахгүй, хоорондоо хэрүүл маргаан үүсгэх гээд, зодоон хийгээд байхаар нь тухайн хүмүүс дээр очиж олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй, тарцгаах талаар хууль ёсны шаардлага тавихад А гэх залуу шаарлага биелүүлэхгүй, цагдаа та нар юу юм бэ, та нарыг ална гэх мэтээр гэх зэргээр хэл амаар доромжлоод гудамжаар орилоод байхаар нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч, саатуулах явцад саатуулах байранд хийх гэсэн боловч гарах гээд зүтгээд байгаад саатуулах өрөөөний хаалгыг хүчтэй татаж, цагдаагийн ажилтан Б баруун гарын долоовор хуруу саатуулах байрны хаалганд хавчуулагдаж, цус ихээр гарч, цус нь тогтохгүй байхаар нь нэгдсэн эмнэлэг дээр очиж хуруундаа 3 ширхэг оёдол тавиулж, цусаа тогтоолгосон...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Б.Аийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч О.Б биед баруун гарын долоовор хуруунд язарсан шарх, дунд ядам хурууны хумсны уг өндөгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 416 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Б.Аийн үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх тул шүүгдэгч Б.Аийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатад мэдүүлэхдээ “...одоогоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээнд 30.000 төгрөгөөр эм уусан / хх-ийн 31-32 ху/ гэх боловч энэ талаараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, учир тодорхой тооцоо гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүнд 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүнд оногдуулах ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялын 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ