Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: Б.А
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бийн А /РД:/-д холбогдох эрүүгийн 2212................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 22-нд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .......... аймгийн ........... сумын .............. баг, .............. гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бийн А /РД:/  

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Б.А нь ............ аймгийн..............  сумын ..................багийн ................. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 1 метр куб шоометр хэмжээтэй нойтон шинэс төрлийн 3 ширхэг босоо мод бэлтгэж өөрийн нас нийлсэн шар үхэр, төмөр чарга зэргийг ашиглан тээвэрлэж ойн санд 664.985 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212.............. дугаартай эрүүгийн хэргээс:     

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: “...Манай сумын ой ангийн дарга М надад танилцуулж байсан экологийн цагдаагийн алба хаагч нартай газар дээр нь очиж үзсэн гэж байсан. Сум орон нутагт нойтон мод бэлтгэж байгаа асуудал бол буруу юм. Миний зүгээс хуулийн дагуу шийдвэрлэж экологи эдийн засагт учирсан хохирлыг орон нутагт төлүүлж өгөхийг хүсэж байна....”гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/ 
                      
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: “....Архангай аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагч, шинжээч нартай хамт Хан-Өндөр багийн Сонгинт гэх газарт нойтон модоор малын хашаа барсан байна гэх Агийнд очиж малын хашааг нь үзэхэд хуучин модоор эргэн тойрон хашаа барьсан байсан бөгөөд малын саравчны шон, дан нуруу хэсгийг нойтон модоор хийсэн байсан. Атэй уулзахад өөрийн амьдарч байгаа гэрээс баруун тийш Сонгинтын адаг гэх газраас 6 ширхэг босоо модонд огтлол хийсэн байсан тул цагдаагийн алба хаагч Ихтамир сумын ой ангийн дарга М нарын хамт очиж үзлэг хийж газар дээр нь хамт ажилласан. Сонгинтын адаг гэх газар тусгай хамгаалалттай газарт орохгүй бөгөөд, 2021 оны 08 дугаар сард А нойтон мод бэлдсэн гэж байсан. Надаас бол мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2021 оны 04 дүгээр сард байх хэрэглээний шургааг мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Агийн мод бэлдсэн газраас галын түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг зөвхөн надаас авна өөр хүнээс бол авдаггүй. А 2021 оны 08 дугаар сард хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай утсаар болон биечлэн ирж уулзаж байгаагүй. Агийн мод бэлдсэн гэх газар талбай тусгааралтанд ороогүй газар байгаа юм. Нойтон мод байсан би нүдээрээ харсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.М мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 
дүгээр сарын 06-ны үед байх Улаанбаатар хотоос ТВ-5 телевизийн сурвалжлагч Дын хамт Ихтамир суманд нэвтрүүлэг хийж айл өрхөөр явахад Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин А гэх айл малын хашааны урд талд зогсож байгаад телевизэд ярилцлага өгсөн юм. Тухайн ярилцлага өгсөн мэдээлэл цахим орчимд тарж нойтон модоор малын хашаа барьсан байна гэх мэдээлэл нь олон нийтийн сүлжээгээр тарсан. Тухайн үед би тэнд ажлаар явж байсан нь үнэн, миний хувьд малын хашааг нойтон модоор барьсаныг хашаан дотор нь орж хараагүй бөгөөд олон нийтийн сүлжээгээр гарсан мэдээллийн дагуу гомдол мэдээллийг гаргасан юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Т.М дахин мэдүүлсэн: “...Би бэлтгэсэн модыг нь харсан. Тухайн моднууд нь нойтон шинэс төрлийн мод байсан. Нийт 8 ширхэг 2 метрийн урттай 5 ширхэг, 5,75 см урттай 1 ширхэг, 5,60 см урттай 1 ширхэг, 4,90 см урттай 1 ширхэг моднууд байсан. Тухайн модны шинж байдлаас хамаарч харилцан адилгүй байдаг. Тухайн мод 2-3 мод унагааж хийсэн байх боломжтой. Тухайн экологи эдийн засгийн үнэлгээ өөрчлөгдөхгүй. Тухайн 3 ширхэг модоор хашааг засварлахад таарна. Илүү гарахгүй байх...”гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.М мэдүүлсэн: “...Би харсан шинэс төрлийн нойтон мод байсан. 12-35см диаметртэй 8 ширхэг мод, 2 метрийн урттай 5ш ,4.9см 1ш, 5.75см 1ш 5.60см 1ш хэрэглээний нойтон моднууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69  хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Аийн мэдүүлсэн: “...Манай нөхөр 2021 
оны 08 дугаар сарын сүүлээр хашааны болон малын хашааны шон дутахаар нь гэрээс баруун талын Сонгинтын эх гэх газраас нойтон мод бэлтгэж малын хашааны шон хийсэн нь үнэн. Мод бэлтгэхдээ манай нөхөр ганцаараа хийсэн. 13-30 АРА улсын дугаартай автомашинаар зөөсөн. Мод бэлтгэх эрхийн бичгээ 2021 оны 04 дүгээр сард авч байсан. 2021 оны 08 дугаар сард мод бэлтгэхдээ бол эрхийн бичиг аваагүй. Манай нөхөр Агийн бэлтгэсэн мод нь нойтон мод байсан. Тухайн модоо зөөсөн машин нь манай өөрийн эзэмшлийн машин байгаа юм. 2020 онд Улаанбаатар хотоос 8.000.000 төгрөгөөр авсан. Манай нөхрийн нэр дээр байдаг...”гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Аийн дахин мэдүүлсэн: “...би тэр үед айж 
сандраад худал мэдүүлсэн. Би нөхрийнхөө хэлсэн шиг хэлэхэд болох байх гэж бодсон. Би мод бэлтгэсэн талаар мэднэ, харин хаанаас бэлтгэсэн талаар мэдэхгүй. Тухайн үед манай хадам ах Г барилга барина гэж хэлээд манай автомашиныг аваад явсан байсан. Тухайн үед байхгүй байсан. Нөхөр А мод бэлтгэхдээ бор шар үхрээр модонд явсан. Ямар багаж ашигласан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: “...Би тухайн үед мод 
бэлтгэсэн талаар мэдэхгүй. Модны хэрэгт шалгагдаж байгааг нь мэднэ. Нэг тааралдахад хашаагаа янзална гэж ярьж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн: “...би 2021 оны 09 дүгээр 
сард Агийн автомашиныг авч хэрэглэсэн өмнө нь ч гэсэн авч хэрэглэсэн. 2021 оны 09 дүгээр сард авч хэрэглэхдээ барилгын ажилд ашиглах гэж авсан. Манайх 2021 оны 08 дугаар сарын эхээр колонкийн барилга эхэлж 11 дүгээр сарын эхээр ашиглалтанд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/
    
    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн мэдүүлсэн: “...тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө сандраад мод бэлтгэсэн гэх газраа буруу зааж өгсөн. Цагдаа нарт мэдүүлэг өгөхөд миний бие муу байсан болохоор мод бэлтгэсэн газраа буруу зааж өгсөн. Би мод бэлтгэхдээ Хан-Өндөр багийн Хөшөө гэх газрын дунд ам гэх газар мод бэлтгээд уртаар нь чарганд /булхаа/ ачаад өөрийн эзэмшлийн сартай бор шаар цагаан нас гүйцсэн сарлагийн шараар зөөсөн. Би тухайн үед машингүй байсан 09 дүгээр сард манай ах Г Ихтамир сумын төвд барилгын ажил хийх гээд авч явсан байсан. Мэдүүлэг өгсөн цагдаа М.Ванчиндорж надад хэлэхдээ машин тэрэг хураалгах юм байхгүй цөөхөн мод юм чинь гайгүй гэж надад хэлсэн. Тэгээд бас би 3 мод унагаасан гэхэд шинжээч нь энэ хүн 3 гээд байна гэхэд 3 ч адилхан 6 ч адилхан гэж хэлээд шинжээчээр хэмжилт хийлгүүлсэн. Мэдүүлгээ өгч дуусаад миний мэдүүлгийг уншуулаагүй энд гарын үсгээ зур гэж хэлээд гарын үсэг зуруулсан манай эхнэр ч адилхан тэгж гарын үсэг зурсан. Манай эхнэр надад хэлэхдээ би чиний амыг дуурайгаад мэдүүлэг өгсөн гэж надад хэлсэн.  Би тухайн үед айж сандарсандаа буруу зааж өгсөн. Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан модоо бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаан цэнхэр өнгийн цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн. Миний багцаагаар 8 метр урттай мод унагаасан. Мод зөөх үед хэн нэгэн хүн хараагүй. Тухайн үед манай эхнэр 4 настай хүүгийн хамт гэртээ байсан харсан үгүй талаар мэдэхгүй байна. Миний өөрийн эзэмшлийн чарга байгаа юм. Би малын хашаандаа 2 нуруу 4 багана хийсэн. Би өргөж даахгүй. Чарган дээр ачихдаа өнхрүүлээд уртаар зөөсөн. Манай эхнэр А, эгч Б ах Г МТ колонкийн барилгын ажилчид мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 хуу/

       2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Иргэн Б.А  зохих зөвшөөрөлгүй, бэлтгэсэн гэх мод нь: шинэс төрлийн нойтон 
мод
2.    Уг мод нь 2.0 метрийн урттай 5 ширхэг, 4.9 метрийн урттай 1 ширхэг, 5.75 урттай 1 
ширхэг, 5.6 урттай 1 ширхэг хэрэглээний модыг бэлтгэжээ.   
3.    Нийт тоо ширхэг 8, нийт шоометр 1.0 м3 шоометр модыг бэлтгэжээ. 2.0, 5.75, 5.6, 4.9 
урттай нойтон хэрэглээний мод 1.0 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон мод / [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 664.985 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 42-43 ху/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-15 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-23 хуу/
Б.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 хуу/
Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 60 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/
Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-90 ху, 150-154 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 хуу/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 118-125 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 162-164 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.А нь ...............аймгийн ............... сумын ................ багийн .............. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 1 метр куб шоометр хэмжээтэй нойтон шинэс төрлийн 3 ширхэг босоо мод бэлтгэж өөрийн нас нийлсэн шар үхэр, төмөр чарга зэргийг ашиглан тээвэрлэж ойн санд 664.985 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
  
Эрүүгийн 2212.......... дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.А ........... аймгийн ................ сумын ............ багийн ...................... газраас зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 1 метр куб шоометр хэмжээтэй нойтон шинэс төрлийн 3 ширхэг босоо мод бэлтгэж өөрийн нас нийлсэн шар үхэр, төмөр чарга зэргийг ашиглан тээвэрлэж ойн санд 664.985 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: “...Манай сумын ой ангийн дарга М надад танилцуулж байсан экологийн цагдаагийн алба хаагч нартай газар дээр нь очиж үзсэн гэж байсан. Сум орон нутагт нойтон мод бэлтгэж байгаа асуудал бол буруу юм байгаа юм. Миний зүгээс хуулийн дагуу шийдвэрлэж экологи эдийн засагт учирсан хохирлыг орон нутагт төлүүлж өгөхийг хүсэж байна....”гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: “....Архангай аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагч, шинжээч нартай хамт Хан-Өндөр багийн Сонгинт гэх газарт нойтон модоор малын хашаа барсан байна гэх  Агийнд очиж малын хашааг нь үзэхэд хуучин модоор эргэн тойрон хашаа барьсан байсан бөгөөд малын саравчны шон, дан нуруу хэсгийг нойтон модоор хийсэн байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.М мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны үед байх Улаанбаатар хотоос ТВ-5 телевизийн сурвалжлагч Дын хамт Ихтамир суманд нэвтрүүлэг хийж айл өрхөөр явахад Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин А гэх айл малын хашааны урд талд зогсож байгаад телевизэд ярилцлага өгсөн юм. Тухайн ярилцлага өгсөн мэдээлэл цахим орчимд тарж нойтон модоор малын хашаа барьсан байна гэх мэдээлэл нь олон нийтийн сүлжээгээр тарсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/, мөрдөн байцаалтын шатанд шинжээч Т.М дахин мэдүүлсэн: “...Би бэлтгэсэн модыг нь харсан. Тухайн моднууд нь нойтон шинэс төрлийн мод байсан. Нийт 8 ширхэг 2 метрийн урттай 5 ширхэг, 5,75 см урттай 1 ширхэг, 5,60 см урттай 1 ширхэг, 4,90 см урттай 1 ширхэг моднууд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.М мэдүүлсэн: “...Би харсан шинэс төрлийн нойтон мод байсан. 12-35см диаметртэй 8 ширхэг мод, 2 метрийн урттай 5ш ,4.9см 1ш, 5.75см 1ш 5.60см 1ш хэрэглээний нойтон моднууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69  хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Аийн дахин мэдүүлсэн: “...би мод бэлтгэсэн талаар мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: “...модны хэрэгт шалгагдаж байгааг нь мэднэ...”гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.О шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Агийн үйлдлийн улмаас ойн санд 664.985 /зургаан зуун жаран дөрөв мянга есөн зуун наян тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /664.985х3=1.994.955 төгрөг /нэг сая есөн зуун ерөн дөрөв мянга есөн зуун тавин тав/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.994.955 төгрөг /нэг сая есөн зуун ерөн дөрөв мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг шүүгдэгч Б.Агээс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Б.А нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 170-171 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ад торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус  хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.300.000 төгрөгийн үнэ бүхий сарлагийн нас нийлсэн шар үхэр, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг, 1 метр куб нойтон шинэс мод гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 112.000 төгрөгийн цахилгаан хөрөөг тус тус хурааж гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.994.955 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 402.955 төгрөгийг шүүгдэгч Б.Агээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 13-30 АРА улсын дугаартай Портер маркийн автомашин, төмөр чаргыг эзэмшигч Б овогт Бийн А /РД:А/-д буцаан олгох нь зүйтэй байна.    
Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Бийн Аг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Б.А нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.300.000 төгрөгийн үнэ бүхий сарлагийн нас нийлсэн шар үхэр, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг, 1 метр куб нойтон шинэс мод гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 112.000 төгрөгийн цахилгаан хөрөөг тус тус хурааж гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.994.955 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 402.955 төгрөгийг шүүгдэгч Б.Агээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 13-30 АРА улсын дугаартай Портер маркийн автомашин, төмөр чаргыг эзэмшигч Б овогт Бийн А /РД:А/-д буцаан олгосугай.  

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ