Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж, 
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э, Ц.Б, В.У
Шүүгдэгч: Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч, Т.Л, Т.М, Г.Днарыг оролцуулан

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Б/РД:/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н х овогт Тын Л /РД: /, Н х овогт Тын М /РД:, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Ш /РД: /, /, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ш овогт Гийн С /РД: /, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Ч /РД:/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2., 2.4 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Д /РД: / нарт холбогдох эрүүгийн 1912.................  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. аймгийн ............. сумын ............. дугаар баг, . тоотод оршин суух хаягтай, улсаас ......................авсан гавьяа шагналгүй, урьд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж тэнссэнийг сэргээж уг ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг цагаатгасан,
- 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 18 хоногийн хорих ялаас заримыг буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
- 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овгийн Эын Б/РД:/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .......аймгийн .................... сумын ..................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сум дундын 1 дүгээр шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлий 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 
-  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн прокурорын газрын 382 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан яллагдагч С.Шд холбогдох эрүүгийн 201603000528 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Б овгийн Сгийн Ш /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. аймгийн ........... сумын ...............дүгээр баг, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Ц ш овгийн Гийн С /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймгийн .............. сумын . ................дугаар баг, ..................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Дгийн Ч /РД:/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хадам ах,5 хүүхдийн хамт .............аймгийн ................. сумын ............. дугаар баг, ................гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 227 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Н х овгийн Тын Л /РД:/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 03-08 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н х овгийн Тын М /РД:/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...............аймгийн .........сумын ............ дүгээр баг,.............. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Ггийн Д /РД:/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2019 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө ........... аймгийн ............ сумын .......... баг, ................ гэх газарт байх хохирогч Б.Эын эд зүйлс хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.470.000 төгрөгийн, хохирогч Б.Нын эд зүйлс хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.608.800 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Г.С, Д.Ч нар нь бүлэглэж, 2019 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө ........... аймгийн ...........сумын ........... баг, ...........гэх газраас хохирогч Л.Аын 1 тооны үхрийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Э.Б, Т.Л, Т.М, Д.О нар нь бүлэглэж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ............ аймгийн ........... сумын ........... баг, ............... гэх газраас хохирогч О.Тын 5 тооны хонийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч С.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ................ аймгийн ............... сумын .................. гэх газарт хохирогч Б.Быг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө ........... аймгийн ................ сумын..................  дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрам зочид буудалд өөрийн хамтран амьдрагч  Б.Цыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод эрүүний доод хэсгээр зөөлөн эдэд няцралт, баруун хацрын шарх, уруулын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Мөн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...............аймгийн .................. сум, ............... дугаар багийн нутаг дэвсгэр ..................... тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Цыг зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн хацар шанаа, зүүн чихний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ч, Г.Д нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө .................сумын ..................... дүгээр баг, ................ гэх газраас хохирогч Х.Хгийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн 1912.................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2019 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Нарийн хошуу гэх газарт байх хохирогч Б.Эын эд зүйлс хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.470.000 төгрөгийн, хохирогч Б.Нын эд зүйлс хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.608.800 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Г.С, Д.Ч нар нь бүлэглэж, 2019 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Тээлийн ам гэх газраас хохирогч Л.Аын 1 тооны үхрийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Э.Б, Т.Л, Т.М, Д.О нар нь бүлэглэж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир баг, Гурвын даваа гэх газраас хохирогч О.Тын 5 тооны хонийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч С.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Өлтийн гол гэх газарт хохирогч Б.Быг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрам зочид буудалд өөрийн хамтран амьдрагч  Б.Цыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод эрүүний доод хэсгээр зөөлөн эдэд няцралт, баруун хацрын шарх, уруулын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Мөн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэр Тамир хорооллын 48-4807 тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Цыг зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн хацар шанаа, зүүн чихний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ч, Г.Д нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр баг, Хөгнө хаан гэх газраас хохирогч Х.Хгийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Б, Д.Ч, С.Ш, Г.С Г.Д, Т.Л, Т.Мягадмаа нар  үйлдсэн болох нь: 
*Хохирогч Б.Нын өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цагийн багцаа миний төрсөн ах Нямдэлгэр над руу утсаар залгаад чиний модон амбаарт хулгай ороод борц хивс унаганы ногт үхрийн жижиглэж шуудайнд хийсэн мах зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна, өөр юу юу алга болсныг сайн мэдэхгүй байна. Хулгайч модон амбаарын банзыг хуулж орсон байна амбаарын цоож зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд миний бие Архангай аймгийн цагдаагийн газар хулгай хэрэг гарсан талаар болон алдсан эд зүйл мах борц зэрэг зүйлээ бичүүлж тэмдэглүүлсэн чинь цагдаагаас та хүрээд ир гэсэн. Эрүүгийн цагдаагийн тасгийн өрөөнд ороход борц хивс унаганы ногт хулгай хийсэн залуус баригдсан байсан ба цагдаагийн ахлах дэслэгч Д.Ц миний алдсан 2 метрийг харьцах 1 метр 40 см хэмжээтэй улаан шар алагласан хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг сураар эрчилж хийсэн гүүн зэл 18 метр 50 см урттай 10 ширхэг модон чагттай, мөн унаганы суран ногт 1 ширхэг, цагаан саарал өнгийн мяндсан уяаа 16 метр урттай цэнхэр өнгийн даавуунд боосон 47 кг 800 грамм борц зэрэг эд зүйлээ хүлээж авсан. Одоо хулгайд алдсан зүйлсээс аваагүй байгаа улаан шаргал хээтэй 1 ширхэг Эрдэнэт хивс, шуудайнд жижиглэж хийсэн үхрийн мах, хурдан морины нэмнээ зун өвлийн нэмнээнүүд нийт 11 ширхэг дээрх хурдан морины нэмнээ ногоон эрээн цүнхэн дотор байсан цүнхтэйгээ алга болсон. Ногоон имжээртэй хар гадартай хурган дотортой нудрагатай дээл хуучивтар дээрх эд зүйлсээ одоогоор аваагүй байгаа. Миний хувьд 2018 оны өвөл 12 дугаар сарын эхээр идшээ идсэн идшэндээ үхэр идсэн үхрийн махаар хийсэн борц байсан. Миний хулгайд алдсан 2 ширхэг хивс хоёулаа Эрдэнэт хивс хуучивтар хивснүүд үйлдвэрлэсэн оныг нь сайн мэдэхгүй байна, хаяг шошго байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  37-39 ху/,

*Хохирогч Б.Нын дахин өгсөн: “...миний хувьд хулгайд алдсан эд зүйлсээсээ аваагүй эд зүйл бол эрэгтэй хүний даавуун гадартай хурган дотортой хуучин дээлээ аваагүй 11 ширхэг хурдан морины даавуун материалаар хийсэн нэмнээгээ аваагүй бусад хулгайд алдсан эд зүйлээ авсан. Чгээс 2019 оны 03 дугаар сард хулгайд алдсан улаан шаргал хээтэй хуучивтар 200x140 хэмжээтэй Эрдэнэт хивсээ авсан. Миний хувьд хулгайд алдсан эрэгтэй хүний даавуун гадартай хурган дотортой дээлээ 11 ширхэг хурдан морины нэмнээгээ нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 40-41 хуу/

*Хохирогч Б.Эын өгсөн: “...манайх Өгийнуур сумын Тоглох баг Тамирын Улаан хошуу гэх газар нутаглаж байгаа. Тамирын голын архан талд байдаг Нарийн хошуу гэх газар цуварсан байдалтай байдаг 3 тооны хуучин модон амбаар дотроосоо 2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө дараах эд зүйлээ алдсан. Эхний модон амбаар болох төмөр дээвэртэй цоожгүй хадаасаар хаалгыг нь цөвөлж тогтоож хаасан байсан муу хуучин амбаараас шир булгаараар хийсэн богцоо хулгайд алдсан 2 дахь улаан шаргал өнгийн төмрөөр дээвэрлэсэн модон амбаараас улаан шаргал өнгийн 170х120 см хэмжээтэй улаан шаргал алагласан хээтэй хивс 2 ширхэг 170х250 см хэмжээтэй улаан шар алагласан хээтэй хивс 1 ширхэг, 120х170 см хэмжээтэй нэг талын булангүй улаан шар алагласан хээтэй хивс 2 ширхэг, нийт 5 ширхэг хивсээ сураар эрчилж хийсэн гүүн зэл 10 метр 50 см 4 ширхэг модон чагттай 1 ширхэг ямааны эвэр чагттай, саарал өнгийн хавтгай уяагаар хийсэн унаганы ногт 4 ширхэг цэнхэр өнгийн хавтгай уяагаар хийсэн унаганы ногт 4 ширхэг хар өнгийн хавтгай уяагаар хийсэн адууны ногт 1 ширхэг цэнхэр судалтай цагаан өнгийн хавтгай уяанд мяндас залгасан ногт 1 ширхэг цэнхэр саарал өнгийн судалтай хавтгай уяагаар эрчилж хийсэн модон чагттай чөдөр 2 ширхэг 2 талдаа төмөр хэлтэй улаан цагаан хар судалтай хавтгай уяагаар хийсэн олом 1 ширхэг хар цагаан бор хар хөх өнгийн 1 метрийн урттай тушаа тус бүр 1 ширхэг уг амбаараасаа хулгайд алдсан уг амбаарыг цоожны цүүг мулт татсан бололтой ул мөр байсан хөшиж онгойлгосон ул мөр байгаагүй. З дахь модон амбаарын цоожыг сугалж орсон ул мөр байсан уг амбаараас үхрийн борц модон тэгнүүрт өлгөөтэй байсанг хулгай авсан байсан. Мөн шар өнгийн мяндсан шуудайнд байсан үхрийн жижиглэсэн мах үхрийн ширээр хийсэн цэрэв зэрэг зүйлсээ хулгайд алдсан. Манай хажуухан нутагладаг Нямдэлгэрийн модон амбаарт хулгай орсонг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө Нямдэлгэрээс мэдээд өөрийн эзэмшлийн 3 амбаартаа байгаа эд зүйлээ үзэхэд хулгай орсон байсан. Тэгээд Н руу Архангай аймаг руу шуурхай утсаар ярьтал Н миний амбаараас үхрийн борц хивс шуудайтай үхрийн мах гүүн зэл унаганы ногт цэрэв хулгайд алдагдсан. Хулгайлсан хүмүүс нь Архангай аймагт баригдсан талаар надад хэлсэн ингэж анх хулгай орсон талаар мэдээд Архангай аймгийн цагдаад Нын хамтаар хулгайд алдсан зүйлсээ очиж авсан. Миний 3 модон амбаар гурвуулаа ззэнгүй байсан ба тухайн үед манайх өвөлжөөндөө байсан. Харин 3 амбаар маань хаваржааны газрын ойрхон байдаг, хэн нэгэн хүнд хариуцуулж үлдээгээгүй эзэнгүй байсан. Малын уяаны үхрийн ширээр хийсэн цэрэв дутуу бусад зүйлсээ бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, үхрийн ширээр хийсэн цэрэвээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 47-48 ху/,

*Хохирогч Б.Эын дахин өгсөн: “...2018 оны өвөл идшэндээ шүдлэн үхэр төхөөрсөн уг үхрийн хавиргыг жижиглэн хугалж сээр, хүзүү, нурууны, ястай махнуудтай хамт шар өнгийн мяндсан шуудайнд хийж хөлдөөсөн байсан. Жижиглэж шуудайнд хийсэн үхрийн мах багцаагаар 20 кг орчим мах байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орчим хавар хүнсэндээ хэрэглэх гээд амбаартаа хийсэн. Цэврийн үхрийн ширээр хийсэн ойролцоогоор 10 метр урттай хуучин цэрэв байсан. Уг цэврийг морины уяа унаганы зэлэнд хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  49-50 ху/,

*С.Шгийн яллагдагчаар өгсөн: “...Ямар нэгэн шалтгаан байхгүй шөнө явж байгаад амбаарууд таараад дотор нь байсан эд зүйлийг хулгайлах болсон. Би хулгайн гэмт хэргийг Ч, С, Бнартаа хамтран үйлдсэн. Бид 4 амбаарт орж эд зүйлсийг хулгайлж, унаж явсан машиндаа ачсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Би урьд нь ял шийтгүүлж байсан. Надад өөрийн гэсэн эрхэлсэн тогтвортой ажил байхгүй. Би Архангай Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 34А-17 тоотод оршин сууж байгаа. Би иргэн Н, Э нарын хохирол төлбөрийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 132-133 ху/,

*Г.Сын яллагдагчаар өгсөн: “...миний бие иргэн Л.Аын эзэмшлийн 1 толгой улаан тарлан үхрийг Архангай аймгийн Батцэнгэп сумын Дэл багийн Тээлийн ам гэх газар 2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шипжих шөнө хүргэн Чгийн хамт явж байгаад хулгайлсан. Тус үхрийг Карина маркийн 89-50 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад тус аймгийн төв рүү явж байгаад цагдаа нарт баригдсан. Мөн тус аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Нарийн хошуу гэх газар Ч, Ш, Бнарын хамт явж байгаад Ч миний машиныг унаад бид хоёр явж байтал Б, Ш 2 ирээд айлын амбаар ухчихлаа тал юмыг нь машиндаа аччих гээд хивс, борц, гүүн зэл, унаганы ногт зэргийг Б, Ш 2 унаж явсан машинаасаа гаргаж ирээд манай машинд ачсан. Тэгээд тус цуварсан 3 амбаарууд дээр буцаж очоод Ш нэг амбаарын цоожийг төмрөөр эвдэхээр нь Б, Ш бид 3 ороод хивс борц, зэл зэрэг эд зүйлсийг хулгай хийж авсан. Тухайн үед Ч машинд сууж байсан. Ш, Бхоёр Ч бид хоёрыг гэрт байж байхад хөдөө явчихаад ирье гэж дуудаад хамт явсан. Хулгайн гэмт хэргийг Ч, Ш, Бнартаа хамтран үйлдсэн. Би Б, Ш хоёртой амбаарууд руу орж эд зүйлсийг хулгайлж, унаж явсан машиндаа хувааж ачсан. Чтэй нийлж айлын үхэр хулгайлж машиндаа ачсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед манай гадаа машинд архи ууж байхад нэг хүн сууж байх шиг байсан. Тэр хүнийг хамт явсан гэж бодсон. Яг хулгай хийсныг нь мэдэхгүй байна. Янгиртай хясааны ойролцоо Б, Ш хоёр зогсоод байсан тэнд тухайн хүнийг буулгасан байх. Би урьд нь ял шийтгүүлж байсан. Надад өөрийн гэсэн эрхэлсэн тогтвортой ажил байхгүй....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 139-140 ху/,

*Э.Бын яллагдагчаар өгсөн: “...тухайн үед надад мөнгөний хэрэг гараад хулгайлах болсон. Би буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би М, Л, Ч, С, Ш, О нартаа хамтран үйлдсэн. Би урьд нь ял шийтгүүлж байсан. Надад өөрийн гэсэн эрхэлсэн тогтвортой ажил байхгүй. Би Архангай Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 48-4807 тоотод оршин сууж байгаа. Би иргэн Тын хувийн өмчийн 5 толгой хонины хохирол төлбөрийг төлөөгүй байгаа гэхдээ одоо барагдуулах болно. Иргэн Н, Э нарын хохирол төлбөрийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 145-146 ху/,

*Д.Чгийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие иргэн А эзэмшлийн 1 толгой улаан тарлан үхэрийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Тээлийн ам гэх газар 2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө ах Сын хамт явж байгаад хулгайлсан. Тус үхрийг Карина маркийн 89-50 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Архангай аймгийн төв рүү явж байгаад цагдаа нарт баригдсан. Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Нарийн хошуу гэх газар С, Ш, Бнарын хамт явж байгаад айлийн байшин таарсан. Тухайн үед согтуу тасраад унасан байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тийм болохоор тус сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үхэр хулгайлсан үйлдэл үнэн зөв. Харин амбаарт орсон гэх үйлдлийг би мэдэхгүй байна. Архи уугаад согтуу байсан болохоор Сын машин болох цагаан карина маркийн тээврийн хэрэгсэлд унтаж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 151-152 ху/,

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-ийн хх-ийн 7-21 хуу/,
*Эд зүйл үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн 22-29 хуу/
*Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25, 26 дугаартай прокурорын тогтоол /3-ийн хх-ийн 231-234 хуу/,
*Хохирогч Б.Над учирсан хохирлыг тодорхойлсон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2.992.000 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 89 хуу/,
*“Мэргэнгүн аудит” ХХК-ний аудитор, мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 616.800 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 98 хуу/,
*Хохирогч Б.Эад учирсан хохирлыг тодорхойлсон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1.104.000 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 93 хуу/,
 *“Мэргэнгүн аудит” ХХК-ний аудитор, мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Б.Эын 366.000 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 99 хуу/

*Хохирогч Л.Аын өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал сумын төвөөс цагдаа нар манайд ирсэн. Цагдаа нар ирээд хулгайн үхэр тээвэрлэж явсан машин зогсоосон талаар хэлж надад уг үхрийн зургийг үзүүлсэн. Уг зургийг хартал манай улаан тарлан бух байсан. Би манай үхэр хулгайд алдагдсан талаар тухайн үед мэдээгүй байсан. Тэгээд би дараа нь эхнэртэйгээ хамт аймгийн төв орж улаан өнгийн тарлан бухаа хүлээж авсан. Ийм учир цагдаад өргөдөл гаргасан. Улаан өнгийн тарлан бух байсан. Би тарлан бухаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 169-170 ху/,

*Гэрч Б.Э өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед манай гэрт аймгийн цагдаа нар ирсэн. Ирээд манай нөхөртэй уулзаж хулгайн үхрийн зураг үзүүлсэн. Бид нар уг зургийг хартал манай улаан тарлан байна. Бид нар манай үхрийг хулгайлж явсныг огт мэдээгүй. Тэгээд би нөхөртэйгээ хамт аймгийн цагдаа дээр очиж улаан тарлан үхрээ авч ирсэн. Манай хүү О орой үхрээ хурааж ирсэн. Манай үхэр аймаг руу явдаг замтай их ойрхон байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 172-173 ху/,

*Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 164 хуу/,
*Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 182 хуу/

*Хохирогч О.Тын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн таван тооны хонио хулгайд алдсан. Би харсан, цагаан машинтай 4 залуу байсан. Гурван залууг нь танихгүй, нэг залууг нь танина. Э гэх залуу гурвын давааны аманд амьдардаг залуу байсан. Би хэрэг үйлдсэн хүмүүсээр хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 224-225 ху/,

*Хохирогч О.Тын дахин өгсөн: “...Би харсан манай хониноос авчихаад 3 залуу машиндаа сууж байсан. Тэгээд намайг харангуутаа машинаа асаагаад хурдтай миний урдуур гарсан. Тухайн үед машин дотор урд хоёр, хойно нь хоёр залуу сууж явсан. Би машиныг ойроос харсан маркийг нь яг хэлж чадаагүй байж магадгүй. Манай нутгийн залуу Бцагаан өнгөтөй ар багажны хаалгандаа далбай шиг зүйлтэй машин унаад байдаг тэр машин байсан. Миний урдуур машинтайгаа хурдтай гарсан. Тухайн үед харахад Бмашинаа жолоодоод явж байсан. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед байсан байх. Манай сумын гурвын давааны ганцын ам гэх газар урд өдөр нь манайх хонио хяргаад, будаж, тоолсон байсан. Би хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  226-228 ху/,

*Гэрч Б.Сын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 11 цаг өнгөрч байхад гурвын даваааны амыг нэг цагаан өнгийн машин өгсөж яваа харагдсан. Их хурд багатай удаан явж байсан. Тэгээд би гэртээ ороод гэрийн ажлаа хийж байгаад 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч харахад цагаан машин гурвын давааны ам уруудаад их хурдтай явсан. Нэлээд их юм ачсан байдалтай байсан. Тухайн машины ар хэсэг буюу бөгс хэсэг нь нэлээд доошоогоо болсон байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 234-235 ху/,

*Гэрч С.Чын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 11 цаг өнгөрөөгөөд адуугаа хайхаар явсан. Би дунд амын хөтөл гэх газар очоод адуугаа хайж дурандтал манай хонь байсан. Тогоо тунх гэх газарт нэг цагаан өнгийн манай хонины хажууд оччихсон байсан. Би дурандаад харж байтал 4 залуу манай хонийг хашаад хонь барьж машинаа ачиж байсан. Тогоо тунх гэх газар руу манай ах Т Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход тэдгээр залуус тээврийн хэрэгсэлдээ сууж Тогоо тунхаас уруудаад явсан. Намайг дурандаж байхад 3 хонь чирээд машин руугаа ачсан. Би тэдгээр залуусыг явсаны дараа хонио бүртгэж үзэхэд таван хонь дутсан байсан. Царай төрхийг нь харж чадаагүй, их холоос дурандсан. Бүгд бараан өнгийн хувцас өмссөн байсан. Цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл байсан бөгөөд содон шинж тэмдэг нь холоос дурандсан учраас харагдаагүй. Хоёр ширхэг хар алаг эр хонь, хөх шанаатай сувай эм хонь, хоёр ширхэг халзан эм хонь алдагдсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 01-04 ху/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-ийн хх-ийн 7 ху/

*Т.Мгийн яллагдагчаар өгсөн: ... Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед манай ах Л ахын дүү хүрээд ир ах нь согтуу байна, намайг ирээд авчих гээд дуудсан. Тэгээд яваад очиход горхины эрэг дээр машин дотор О, Бнартай манай ах сууж байсан. Тэгээд аваад явах гэтэл О манайд очиж хонь авъя гээд хоорондоо ярилцаад байсан.  Тэгсэн ах бид хоёрыг О суучих хамт явъя гээд байхаар нь хамт Архангай аймгийн Булган сумын Баянхангай багийн Гурвын даваа гэх газар О модны хаяанд байсан хонийг манай хонь энэ байна гээд бид нар машинаасаа буугаад тухайн хонийг бөөгнүүлээд О гэх хүн нь 4 хонь барьж аваад Бын жолоодож явсан цагаан өнгийн машины багаажинд хийсэн. Тэгээд аймгийн төвд орж ирээд ах бид хоёрыг Ирээдүй  сургуулийн хажууд буулгаж өгөөд О, Бнар нь яваад өгсөн. Би тухайн үед нь Оийн хонь байна гэж бодсон, хулгай хийж байна гэж мэдээгүй. Би О, Б, Л нартаа хамтран үйлдсэн. Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн  Баянбулагийн 03-08 тоотод оршин сууж байгаа. Би хохирол барагдуулаагүй....гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 33-35 хуу/

*Т.Лгийн яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед урд талын горхи дээр Б, О, М бид дөрөв машинд нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгтэл Бнадад хонины хэрэг байна гэж хэлтэл О манайд очиж хонь авъя гээд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Гурвын давааны ойролцоо очсон. Тэгтэл О  модны захад байсан хонийг манай хонь байна гээд хэлэхээр нь бид нар машинаас бууж бөөгнүүлээд тухайн хониноос дөрвөн хонь бариад Бын унаж явсан цагаан өнгийн машины арын багаажинд хийсэн. Тэгээд аймгийн төвд орж ирээд манай дүү болох М бид хоёрыг Ирээдүй сургуулийн хажууд буулгачаад Б, О хоёр яваад өгсөн. Би тухайн үед нь Оийн хонь байна гэж бодсон, хулгайлж байна гэж мэдээгүй. Би О, М, Л нартаа хамтран үйлдсэн. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны эх гэх газар хувийн малаа маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны эх гэх газар оршин сууж байгаа. Би хохирол барагдуулаагүй....гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 33-35 хуу/
*Хохирогч Б.Бы өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гол гэх газар манайд надтай хамт Архангай аймгийн төвөөс махны ченж 4 залуу ирээд манайхаас хонь авах гэж надтай хамт очиж хонь хашсан. Замдаа эдгээр залуус 3 шил архи хувааж уугаад манайд очсон юм. Тэгээд хонь хашаад эр охиныг нь ялгана гэж байж байтал надруу Ш гэх залуу ирээд нүүр рүү 3 удаа мөргөөд намайг унагаасан. Хамгийн сүүлд нөгөө нэг танихгүй залуу нь намайг газар дээр чинь алчихна шүү гээд миний шүд рүү өшиглөөд хиймэл шүдийг минь унагачихсан. Тэгээд би түргэн дуудсан. Би эдгээр залуусыг танихгүй цохиогүй. Эр охин хонио ялгаж чадахгүй гэж маргалдаад намайг ирээд Ш нь 3 мөргөөд нэг танихгүй залуу нь хиймэл шүд өшиглөөд унагачихсан. Би эдгээр залууст гар хүрээгүй. Би маш их гомдолтой байна, би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 50-51  ху/,

*Гэрч Д.Оын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Б гэх залуу манай найз Отай малын наймаа хийе гэж тохирсон байсан. О машингүй учраас би хамт явсан. Бид хоёртой хамт Ш, С гэх 2 залууг мал нядлуулахаар хамт авч Цэнхэр сум руу явсан. Цэнхэр суманд Бтай уулзаад хамт хөдөө гэр рүү нь хөдөлсөн. Замдаа 2 шил архи хувааж ууцгаасан. Б гэх залуу надаас 30.000 төгрөг аваад замдаа Цэцэрлэг багийн төвөөс 2 шил архи авсан байсан. Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гэх газар Бы гэрт нь бүгдээрэй очсон. Мал нь гаднаа байхад нь Ш малыг нь хурдан хашаад худалдсан малнуудаа хашаанд нь үлдээгээд бусдыг нь гаргачихъя гэсэн чинь Б чи миний малыг гаргадаг хэн бэ гээд маргалдсан. Би машиндаа сууж байсан юу болсныг мэдээгүй. Нэг мэдсэн зодоон болчихсон. Ш Бы зодсон байсан. Бы хамраас цус гарчихсан харагдсан. Хаана нь хэдэн удаа юугаар цохисныг хараагүй. Ш, С, О, Б бид нар байсан. Хоорондоо миний малыг дур мэдэж хашлаа гэснээс болоод зодолдсон. Бүгдээрэй согтуу байсан. Би дундуур нь орж салгасан. Б согтуу дайраад л байсан нөгөөх нь бас согтуу түлхэж унагаад л байсан. Дараа нь машин дотор эвлэрчихлээ гээд зодоон дууссаны дараа архи уугаад сууцгааж байсан. Тэгэхэд л С Быг өшиглөсөн гэж байсан. Хиймэл шүдийг нь цохиж унагаасан үгүйг нь хараагүй. Б өөр хүнтэй зодоон цохион хийгээгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 52-53 ху/,

*Гэрч Ц.Сийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр О гэдэг ченж залуу намайг хөдөө мал нядлаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Архангай аймгийн төвөөс Ш, Ц, О бид 4 Архангай аймгийн Цэнхэр сумаас мал авахаар хөдөлсөн. Цэнхэр суманд ирээд Б гэх залуутай уулзаад мал авахаар Цэцэрлэг багт Бынд очсон. Замдаа бид нар 1 шил архи уугаад Б айлаас нэрмэл архи авч уугаад согтоод очсон. Замаасаа 2 шил архи аваад гэрт нь очсон. О, Ц 2 мал авахаар тохирсон юм байна билээ. Ш, бид 2 хонийг нь авчирч хашсан, тэгээд хонийг 1 хашаанд хашчихъя гэсэн чинь 2 хашаанд тасалж хашина гэж Ш, Б хоёр маргалдсан. Тэгсэн чинь Ш малын хашааных нь үүдэн дээр зогсоод ямааг нь гаргаж байтал нэг хонь дайраад гарсан чинь Б нядлах хонь гаргачихлаа пиздаа чинь гээд уурласан. Тэгээд Ш би чиний хонийг яаж мэдэх юм өгөх гэж байгаа юм бол өөрөө ирээд ялгаад гарга гэж хэлсэн. Мал танихгүй гуйлгачин минь чи миний хонийг мэдэх болоогүй гээд Ш рүү хүрээд ирсэн. Түлхэлцээд Б шургаагаар цохино гээд дайрсан маргалдаж байснаа Ш Бы нүүр рүү гараараа нэг цохиод сүүлд нь харж байхад нэг мөргөсөн. Тэгээд Бы хамраас нь цус гарсан. Ш, О, Б, О бид тав байсан. Хонь мал буруу ялгалаа гэснээс болоод маргалдаад зодоон болсон. Бд би гар хүрээгүй. Хиймэл шүд нь хашаан дотор уначихсан байсан. Би цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 55-56 ху/,

*Гэрч Д.Оын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний өглөө надруу Б утсаар яриад мал мах нядлах хүн аваад хүрээд ирээ хонио зарна хэллээд аваад яв гэхээр нь маргааш нь буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр би О гэдэг найзын хамтаар 2 мал нядлах хүн буюу Ш, С хоёрыг аваад Архангай аймгаас Цэнхэр сум орж Бтай уулзсан. Цаашаа Цэнхэрээс дээшээ Цэцэрлэг баг руу Бы гэр рүү хонь авахаар хөдөлсөн. Замдаа нөгөө хоёр залуу хагас шил архи байна гээд хувааж уугаад зогссон. Тэгсэн нөгөө Б урд явж байснаа хүрээд ирсэн. Энэ 2 архи ууж байна гэсэн чинь би чинь эр хүн хамт ууна би зүгээр гээд байсан. Тэгээд архиа хувааж ууцгаасан. Цаашаа хөдлөөд айлуудаар ороод монгол архи хувааж ууж явсаар гэрт нь очсон. Малаа ялгах гэтэл Б согтоод Ш хонийг нь гүйж хурааж ирж хашаад хонийг нь ялгаад ямааг нь хашаанаас гаргаж байсан. Тэгсэн нөгөө Б хажуу хашаа руугаа хонинуудаа давуулж шид гээд Штэй маргалдаж байснаа очоод заамдаад авсан. Ш хойш нь түлхчихээд хонийг нь гаргасан. Тэгсэн мод, хүрз барьж Шг цохино гээд Б дайраад урдаас нь Ш түлхэж байгаа харагдсан зогсоо зайгүй л дайраад байсан. Миний малыг та нар ялгаж авах болоогүй гээд уурлаад байснаа ноцолдоод Бы хиймэл шүд нь уначихсан байсан. Б цагдаа сэргийлэх дуудна гээд дуудсан. Бид нар хиймэл шүдийг нь олж өгч чадаагүй бид нар буцаад явцгаасан. Б Ш хоёрын хонь ялгахаас болоод л маргалдсан. С, Ш, Б, О бид нар байсан. Би зодож цохисныг нь хараагүй. Быг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 57-58 ху/,

*С.Шгийн яллагдагчаар өгсөн: “...хуулийн зүйл заалтын хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 86-87 ху/,

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 406 дугаартай шинжээчийн
1.    Б.Бы биед тархи доргилт, нүүрний зүүн талаар зөөлөн эдэд няцралт, 
хамрын таславчнийн мурийлт, хамрын угт, зүүн мөрөнд жижиг зулгаралт гэмтэл учирчээ. 
2.     Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлийн улмаас үүснэ. 
3.    Б.Бы биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, 
нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, хамрын угийн болон зүүн мөрний жижиг зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
4.    Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 
нөлөөлөхгүй...дүгнэлт /2-р хх-ийн 70-71-р ху/,
*Хохирогч Б.Цын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз залуу Бнайз нарын хамт гадуур гарч бааранд орсон. Баар тараад би ажил дээрээ очоод байж байсан чинь манай найз залуу Бирээд гэртээ харъя хамт явна гээд байсан. Тэгээд бид хоёр хэрүүл маргаан хийж би буудлаас гараад маргалдаж дуусаад яваад өглөө гэж бодсон чинь миний утсыг аваад гутлын түрүүндээ хийгээд яваад өгсөн гэж буудлын зохион байгуулагч эгч хэлсэн. Би араас гараад багшийн сургуулийн хажууд очоод ноцолдож байгаад өөрийн утсаа авсан. Тэгсэн чинь ахиж буудал дотор орж ирээд та нарыг ална шүү гээд орилж байснаа намайг үнсье гэж байснаа миний уруул хэсэг хазаад миний доод уруулаас цус гараад би буудлын зохион байгуулагч эгчид намайг хазчихлаа гэж хэлсэн. Тэгсэн ахиж хэрүүл хийж байгаад намайг өмсөж явсан цамцны захаар хоолой боож ухаан алдуулж унагаасан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан, яг юу болсон талаар өөр зүйл мэдэхгүй байна. Буудлын ресепчин О эгч галч Б ах би Бнар байсан өөр хүн байгаагүй. Миний биед манай найз залуу хамтран амьдрагч Бминий дээд уруул хэсгийг хазаж, өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож намайг ухаан алдуулж унагаан миний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан. Бид хоёр 2013 оноос хойш үерхэж нөхөрлөж байгаа. Бнь миний доод уруул хэсгийг хазаж, өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож намайг ухаан алдуулж унагаан миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би тухайн үед хэрэлдэж маргалдсан байсан өмнө бид хоёр маргалдсан байсан тэрнээс болоод ийм асуудал үүсэх болсон. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэрүүл маргаан хийх явцдаа миний хоолойг боож ухаан алдуулж унагаад баруун талын нүд рүү гараараа цохиж хөхрүүлсэн, энэ талаар манай ээж З мэднэ өөр энэ талаар мэдэх хүн байхгүй, мөн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Ундрам зочид буудалд миний уруул хазаж, хоолой боож ухаан алдуулж миний биед хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан. Саяны 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө болсон энэ талаар манай ажлын манаач Б, зохион байгуулагч О эгч нар мэднэ. Өөр хүн энэ талаар мэдэхгүй. Надад ямар нэг эмнэлэгт үзүүлж байсан баримт материал байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна бид одоо учраа олсон гайгүй болж байгаа өөр надад энэ талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн  97-98 ху/,

*Хохирогч Б.Цын дахин өгсөн: “...миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдардаг албан ёсоор гэр бүл болоогүй үерхэж нөхөрлөөд явдаг хүмүүс өөр бид хоёрт ямар нэг холбоо байхгүй. Бид хоёр 2014 оноос хойш үерхэж нөхөрлөж байна тэрнээс хойш бид хоёр уулзаж байгаа албан ёсоор гэр бүл болоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна бид одоо учраа олсон гайгүй болж байгаа өөр надад энэ талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 151-152 хуу/

*Гэрч С.Бы өгсөн: “....Тухайн өдөр би галч манаачаар ажиллах хугацаанд шөнийн 01 цаг болж байхад манай ажлын тогооч Ц, түүний нөхөр Бнар гаднаас согтуу орж ирээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхнэрийнхээ дээрээс дарж аваад байсан. Тэр үедээ миний хайраа гээд уруул дээрээс нь хазсан байсан тэгж байгаад энэ хоёр хоорондоо буудлын ресепчин зохион байгуулагч өрөөнд хонох гээд байсан. Нөхөр Бнь гэртээ аваачих гээд маргалдаад байсан удалгүй би гараад галаа түлээд байж байсан чинь буудлын зохион байгуулагч О намайг дуудаад Бнь эхнэр Цын хоолойг боож унагаад ухаан алдууллаа гээд хэлсэн. Харсан чинь нөхөр нь гараад явсан эхнэр Ц нь газар ухаан алдаад унасан ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмнэлэг цагдаа дууд гэж хэлээд О эмнэлэг дуудаж түргэн ирж үзээд эмнэлэг аваад явсан. Өөр энэ талаар надад мэдэх зүйл алга байна. Намайг харж байхад эхнэр дээрээс газар дарж хэвтээд байсан тэгэхдээ эхнэрийнхээ доод уруул хэсгээс нь хазсан байсан. Эхнэр Цын доод уруул хэсгээс цус гарсан хавдсан байсан өөр цохиж зодоогүй харин хэсэг хугацааны дараа буудлын зохион байгуулагч О нь намайг дуудаад эхнэрээ Бхоолойг нь боож унагаад ухаан алдууллаа гэж хэлсэн. Би буудлын өрөөнд ороод харахад Ц нь газар ухаан алдсан ухаангүй хэвтэж байсан юу болсон юм бэ гэж асуухад нөхөр нь хоолойг нь боогоод энэ ухаан алдаад уначихлаа гэсэн. Тэгээд би түргэн дууд гээд түргэн дуудаж эмнэлэг ирээд аваад явсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирж байсан, би дотроо нөхөр нь зоддог юм байна гэж бодсон. Энэ талаар өөр би мэдэхгүй байна. Тэр үед манай ажлын О, Ц, түүний нөхөр Бнар байсан бид нараас өөр хүн байгаагүй..” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн  108-109 ху/,

*Гэрч П.Огийн өгсөн: “...тухайн өдөр Ундрам зочид буудалд ажил үүргээ гүйцэтгэж байхад Ц нь өөрийн найз залуугийн хамт шөнийн 01 цагийн үед гаднаас согтуу орж ирээд энэ хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад Бнь өөрийн найз хүүхэн Цыг газар түлхэж унагаад дээрээс нь дараад түүний доод уруул хэсгийг нь хазаад цус гаргасан. Тэгснээ босож ирээд алагдаж аваад үсдэж аваад газар унагаад хоолойг боогоод хамрыг нь мушгиж байсан. Тэгж байснаа Цын дээр нь гарч сууж байснаа хоёр гараа гүрээний судсыг шахаад найз хүүхэн нь орилж байснаа царай нь цайгаад ухаан алдаад унасан. Би тэгээд 103 түргэн дуудаж үзүүлсэн түргэний эмч ирж үзээд эмнэлэг аваад явсан. Намайг харж байхад эхнэр дээрээс газар дарж хэвтээд уруул хэсэг хазаад уруулаас нь цус гараад эхнэрээ алагдаж унагаад үснээс нь зулгааж дээр нь гарч суугаад алагдаад хоолой амыг нь боогоод цохиж зодоод байсан. Мөн хэл амаар доромжлоод орилоод байсан. Би яг зодож байхыг нь хараагүй саяхан 2019 оны 11 дүгээр сард нэг удаа зодуулсан ажил дээрээ ирж байсан. Түүний нүүр нүд хэсэг нь хөхөрсөн хоолой багалзуур хэсэг нь бор сорви тогтсон байдалтай байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар би мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын дундуур нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирж байсан би дотроо нөхөр нь зоддог байна гэж бодсон өөрөө манай нөхөр намайг зодсон гэж ярьж байсан. Би манай ажлын Б, Ц, түүний нөхөр Бнар байсан бид нараас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 111-112 ху/,

*Э.Бын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарны 26-наас 27-нд шилжих шөнө миний хамтран амьдрагч манай найз хүүхэн Ц над руу утсаар залгаад хоёулаа гадуур манай ажлын хүмүүстэй хамт бааранд хамт орье гэсэн тэрний дагуу би найз хүүхэн Цын ажил дээр ирээд тэдний ажлын хоёр хүнтэй хамт бааранд орж бид нар нэлээн сууж байгаад орой баар хаах цаг болоод баарнаас гараад таксинд суух гэж байхад хамт явсан нэг хүүхэн нь намайг сугдаад машинд суухад тэр эмэгтэйтэй намайг хардаад чи хүнээр суугдуулж явлаа гээд хардсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад харъя гэсэн чинь Ц нь би харихгүй ажил дээрээ очиж хононо гэсэн тэрний дагуу бид хоёр Ундрам буудал дээр очоод буудлын ресепчин эгч буудлын хүн хүлээж авдаг жижиг өрөөний хажууд нь амардаг жижиг ор байсан тэр орон дээр нь суугаад хамт явсан хүмүүстэйгээ утсаар хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би одоо боль харъя гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд намайг гараараа миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь одоо боль гээд хэлсэн чинь явахгүй уурлаад миний нүүр хэсэг рүү гараараа самардаад авсан. Би зөрүүлээд түлхээд унагаасан чинь газар унахдаа ухаан алдаад унасан дараа буудлын ресепчин эмнэлэг 103 түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Өөр ямар нэг асуудал байхгүй. Энэ хүнийг 4 жилийн өмнөөс таньж мэддэг болсон ба бид хоёр үерхэж нөхөрлөдөг байсан. Сүүлийн зургаан сар аймагт байгаа энэ хугацаанд бие биеийнхээ гэрээр орж гарч хамтран амьдарч байгаа өөр ямар нэг холбоо байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн хамтран амьдрагч Цыг гараараа газар түлхэж нэг удаа унагаасан. Унагааснаас болоод ухаан алдаж унасан эмнэлэг түргэн тусламж дуудсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Тухайн үед хамт явсан нэг хүүхэнтэй хардаад тэрнээс болж хэрүүл маргаан үүсэх болсон. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Өмнө хамтран амьдрагч зодож байгаагүй би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй хэрүүл маргаан хийдэг байсан. Бид хоёрт таарамжгүй харьцаа байхгүй Бид хоёр эвтэй найртай байдаг энэ талаар манай хамаатан садны хүмүүс мэднэ. Цыг өөрийн зүүн гараараа түүний хоолой хэсэг рүү тулгаж түлхэж унагаасан өөр ямар нэг үйлдэл хийгээгүй биед учирсан гэмтлийг би үүсгэсэн үүссэн гэмтэл нь газар унахдаа үүссэн өөр надад ямар нэг байдлаар цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 144-146 ху/,

   Аюулын зэргийн үнэлгээний маягт /2-ийн хх-ийн 99-101 ху/,
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн
1.    Б.Цын биед тархи доргилт, баруун хацрын гадна дээд хэсэгт доод 
уруулын зүүн доод хэсэгт жижиг жижиг шарх, доод эрүүний доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, хоолойд бүдэг цус хуралт учирчээ. Өмнө нь боолгож байсан гэх ором баруун хөмсөгний голд зөөлөн эдэд няцралтын ул мөртэй байна. 
2.    Тархи доргилт, доод эрүүний доод хэсгээс зөөлөн эдэд няцралт, баруун хацрын 
шарх, уруулын шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
3.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Гоо сайхан 
эрүүл мэндэд нөлөөлөхгүй. 
4.    Дээрх гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн дарах, шахах, ирмэгтэй зүйлийн хазах, 
хазагдах үйлчлэлээр үүснэ. 
5.    Баруун хацрын гадна дээд хэсэгт доод уруулын зүүн доод хэсэгт жижиг жижиг 
шарх, доод эрүүний доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, хоолойд бүдэг цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд, тархи доргилт хоолойд өмнө нь боолгуулж байсан гэх ором, баруун хөмсөгний голд байх жижиг овгор үүсгэвэр нь хуучин гэмтэл, түүний ул мөр байна...гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 122-123  ху/,
    *Хохирогч Б.Цын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны оройн 22 цаг өнгөрөөгөөд ажлаас Бирж авсан. Авангуутаа шууд гэр рүүгээ аваад явсан. Гэрт нь орсон чинь найз Б, Ш, Н, Т гэх 4 залуу шал согтуу байсан. Бтой тавуулаа дахин 2 шил архи нэмж уусан. Би харилаа гэхэд Бэнэ гэрээс гарах юм бол чамайг шууд ална гээд гар утас, цүнхийг булааж машиндаа хийчихсэн. Энэ хэд миний мэдэхийн 4 өдөр үргэлжлүүлэн архи уусан...би өдөржин ажиллаж байгаад ирлээ, харьж амармаар байна гэсэн чинь найз Бнь намайг чи яах гэж миний найзыг мэрж байдаг юм гээд бүгдээрээ Быг өмөөрөөд байсан чинь Ббосож ирээд миний толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохиход би унасан, босож ирээд та нар Быг аваач гэсэн чинь Ббуцаж ирээд багалзуурдаад, гараа атгаж байгаад хамар руу цохиход хамраас цус гарсан...Миний нүүр хөхөрч, хавдсан байсан чинь найз Бнь хүйтэн алчуур нүүрэн дээрээ тавь, маргааш ажилтай юм чинь гээд өгөхөөр нь би тавиагүй, машинд ороод унтсан...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 248 ху, 5-ийн хх-ийн 2 ху/,
    Хохирогч Б.Цын дахин өгсөн “...би Бтой 2014 онд танилцаж байсан, тэрнээс хойш би Улаанбаатар хотод амьдарч байгаад 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос Архангай аймагт ирж, аймагт ирсэн цагаасаа хойш Бтой нэг гэрт орж хамтран амьдарч байна. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг /5-ийн хх-ийн 3-6 ху/,
    *Хохирогч Б.Цын дахин өгсөн “...Намайг өмнө нь нэг удаа 2019 оны 11 дүгээр сард зодсон, тэр хэрэг шалгагдаж байгаа, одоо болтол шийдэгдээгүй, гэхдээ намайг байнга зодож байсан асуудал байхгүй боловч хэрүүл маргаан гарах үе хааяа байдаг. Тэр талаар мэдэх хүн байхгүй. Намайг хүчиндсэн асуудал байхгүй, энэ талаар мөн мэдэх хүн байхгүй. Манайд архи ууж байсан хүмүүс гараад явсан байсан. Энэ талаар тайлбар байхгүй, зодуулсандаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /5-ийн хх-ийн 53-56 ху/,

*Гэрч Ө.Ндагвын өгсөн: “...Тухайн үед Э.Бын гэрт Б, Ш, бас нэг Бгэх залуугийн хамт бид нар архи уусан. Гэтэл Бөөрийн эхнэр Цтай маргалдаж, нэг удаа алгадаад авах шиг болохоор нь Быг барьж аваад салгасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тухайн үед Цын хамраас цус гарсан, өөр ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Дахиж зодож цохисон асуудал байхгүй. Ц бас халчихсан, хамраас нь цус гараад байхад цэвэрлэхгүй байхаар нь тайвшруулж, барьж байгаад арчиж өгсөн. Хүч хэрэглэсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /5-ийн хх-ийн  57-58 ху/,

    Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /5-ийн хх-ийн 7-9 ху/,
 Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн
1.    Б.Цын биед хамрын нуруу, зүүн хацар, шанаа зүүн чихний ар хэсэгт цус 
хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт жижиг цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтлүүд нь мохлл зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 
4.     Хамрын нуруу, зүүн хацар, шанаа зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл нь 
нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /5-ийн хх-ийн 13 ху/
*Хохирогч Х.Хгийн өгсөн: “...Миний 2020 оны 03 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө цагаан саарал өнгийн зөв гуяандаа том 8 тоо тамгатай, имгүй, 4 хөл хүрэн өнгийн содон шинж тэмдэгтэй, 8 настай тарган морио алдсан. Би алдсан цагаан саарал адуугаа 5.000.000 төгрөгөөр үнэлнэ учир нь би энэ жил уяах гэж тэжээж байсан хурданы удамтай морь байгаа юм. Хурдан удмыг нь нотлох эцгийнх нь бай шагналууд бол надад байгаа мөн манай сумын М гэх залуу 5.000.000 төгрөгөөр авья гэж байсан болохоор би ингэж үнэлж байгаа юм. Цагдаагийн тасаг дээр байсан адууны цагаан саарал өнгийн шир, 4 хүрэн өнгийн шийр, хүрэн өнгийн адууны толгой нь миний алдсан адууны толгой, шийр, шир мөн байсан. Би уг толгой шир, шийрийг өөрөө хүлээн авсан байгаа. Би хэргийн материалтай танилцана. Би хохирол төлөөд өгчихвөл шүүх хуралд суухгүй харин миний хохирлыг барагдуулахгүй бол шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн  84-86 ху/, 

*Гэрч Л.Оын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад дугаарыг санахгүй байна унтаж байтал дуудлага ирэхээр автал мах авах уу гэхээр нь юуны мах вэ гэхэд адууны мах гэхээр нь авъя гэтэл 1 кг нь хэдээр авч байгаа юм гэхээр нь 6.000 төгрөгөөр авна гэтэл би гадаа чинь байна гэхээр нь гараад очтол ногоон дээлтэй туранхай залуу Саната-6 маркийн машины хажууд зогссож байсан. Нөгөө машины багажыг нь онгойлгож махыг үзтэл туранхай болохоор нь авахгүй гэтэл та хэдээр авах вэ гэхээр нь наад чинь хиаман цехийн шулааны мах байна авбал 4.000 төгрөгөөр авна гэсэн чинь тэг гэхээр нь гарал үүслийн бичиг бий юу гэсэн чинь байгаа та эхлээд хиллээд авчих гэхээр оруулаад хиллэж үзтэл 156 кг болж 540.000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд гарал үүслийн бичгээ өг гэсэн чинь машинаа ухаж байснаа гарал үүслийн гэрчилгээгээ орхисон байна би Төв аймгийн Эрдэнэ-Сант сумаас явж байна манай нэг адууны хөл нь хугасан тэгээд зарж байгаа гэхээр нь арьс, толгой нь хаа байна гэсэн адуу арьс үнэгүй болохоор гэртээ орхисон гэсэн. Тэгээд гарал үүсэл байхгүй орхисон байна гэхээр нь би та 2 ачаад аваад яв гэсэн чинь та санаа зоволтгүй бид хоёрын машины зургыг дараад ав гэхээр нь машиныг нь урдаас нь зургийг нь авахад машины дотор жолооч нь сууж байсан. Нэг бүдүүн залуу харагдсан ба утсан дээрээ зургийг нь авсан одоо миний утсан дээр байгаа. Ногоон дээлтэй, түрүүтэй хар гуталтай /давхар түрүүтэй/ туранхай залуу байсан. Одоо харвал танина. Машинд сууж байсан жолооч нь тарган залуу харагдаж байсан, тухайн үед бууж ирээгүй намайг мөнгө тоолж өгөхөд ногоон дээлтэй залуу мөнгийн жолоочид аваачиж өгч байсан. Өөр хүн байгаагүй. Би ногоон дээлтэй залууд гарал үүслийн гэрчилгээ 25.000 төгрөг байдаг юм тэр мөнгийг нь өгчих гэсэн чинь 20.000 төгрөг өгөхөөр нь авсан...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 93-94 ху/,

*Д.Чгийн яллагдагчаар өгсөн: “...би хулгайн мах гэж хэлээгүй, хулгайн мах гэж мэдээгүй тэр хүн авсан. Манай морь хөлөө хугалчихаар нь гаргасан гэж хэлээд зарсан. Хулгай хийх санааг Д бид хоёр ярилцаж байгаад хулгай хийсэн. Бид хоёрын аль аль нь хулгай хийсэн, гэмт хэрэг хамтарч үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. гэм буруугаа мэдэж байгаа. Хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй, харсан хүн байхгүй. Хохирлоо төлж баримтыг нь авч ирнэ...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 143-144 хуу/

*Г.Дийн яллагдагчаар өгсөн: “...Ч нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад над руу яриад мөнгөний хэрэг байна, хулгай хийе гэхээр нь одоо цагийн мал туранхай байгаа хэрэг байна уу гэсэн чинь зүгээрээ мөнгөний хэрэг байна гээд манайд 18 цагийн үед ирээд ярилцаж тохироод хамт хулгай хийсэн. Хулгай хийхдээ хэний адуу гэдгийг нь мэдээгүй хулгай хийсэн. Эмээлтэд очоод танихгүй ченжид махыг нь өгч наймаа хийгээд мөнгийг нь машинд сууж байсан Чд өгсөн. Мах нь 540.000 төгрөг болсон. Ч анх санааг нь гаргаж, би зөвшөөрч хамт хулгай хийсэн, гэм буруу болон ашиг сонирхлын хувьд Чтэй маргахгүй. Ч бид хоёроос өөр хүн байгаагүй. Ченж хулгайн мах гэж мэдээгүй, адууны хөл хугарсан гэж хэлээд зарсан...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 182-183 хуу/

*Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4-ийн хх-ийн 103-105 ху/,зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч  Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч, Т.Л, Т.М, Г.Днарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 1912...................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас шүүгдэгч Э.Бын үйлдлийг Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Т.Лг, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г. Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2., 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
Харин шүүгдэгч Д.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлд багтаан зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч Д.Чгийн  эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.    
шүүгдэгч Г.С, Д.Ч, Э.Б, Т.Л, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш, Э.Б, Г.С, Д.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Шгийн үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэг, шүүгдэгч Э.Бын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Д, Д.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйчлэл зөв байна. 
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Быг бүлэглэж, машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын малыг хулгайлсан,
шүүгдэгч С.Шг бүлэглэж, машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 
шүүгдэгч Г.Сыг бүлэглэж, машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, бүлэглэж бусдын малыг хулгайлсан, 
шүүгдэгч Д.Чг бүлэглэж, машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, бүлэглэж машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан,
шүүгдэгч Т.Л, Т.М нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан,
шүүгдэгч Г.Дийг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нын эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч эд зүйл хулгайлж, түүнд 3.608.800 төгрөгийн хохирол учирсан нь хохирлыг тодорхойлсон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2.992.000 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-р ху/, “Мэргэнгүн аудит” ХХК-ний аудитор, мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 616.800 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 98-р ху/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Н  нь хохирол төлбөрөө авсан, шүүгдэгч Э.Б, Д.Ч, С.Ш, Г.С нар нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Наас шүүхэд ирүүлсэн, хохирогч Б.Эын эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч эд зүйл хулгайлж, түүнд 1.470.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлыг тодорхойлсон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1.104.000 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 93-р ху/, “Мэргэнгүн аудит” ХХК-ний аудитор, мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Б.Эын 366.000 төгрөгийн хохирлын үнэлгээ бүхий 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 99-р ху/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Э нь хохирол төлбөрөө авсан, шүүгдэгч Э.Б, Д.Ч, С.Ш, Г.С нар нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Эаас шүүхэд ирүүлсэн, хохирогч Л.Аын 1 тооны үхрийг хулгайж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлыг тодорхойлсон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 182-р ху/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Л.А нь үхрээ цагдаагийн газарт очиж авч ирсэн талаарх мэдүүлэг / 1р хх-ийн 168-169 хуу/, харин мөрдөн байцаалын үед үхрээ ирж хайсны зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.А нь тухайн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч О.Тын 5 тооны хонийг хулгайлж, түүнд 750.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлыг тодорхойлсон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 7-р ху/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч О.Т нь хохирол төлбөрөө авсан, шүүгдэгч Т.Л Т.М нар 500.000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн мөн шүүгдэгч Э.Бнь,  хохирогч О.Тт 1.500.000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримтыг хохирогч О.Т  шүүхэд ирүүлсэн, хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын үед өгсөн: би маш их гомдолтой байна, би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 50-51  ху/, гэх боловч энэ талаарх хохирлын баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б нь тухайн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Х.Хгийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 950.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 103-105-р ху/,/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, мөн хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалтын үед өгсөн: “...миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 151-152 хуу/ гэсэн байх тул хохирогч Б.Ц нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.    
 
          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлд багтаан зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
    Шүүгдэгч С.Ш нь хохирогч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шд Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч С.Шг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж харин Э.Бын хохирогч Б.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу сүүлийн үйлдэл нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойших үйлдэл тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Э.Бод холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч, Т.Л, Т.М, Г.Днарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч С.Шд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,  шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Г.Ст  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Т.Л, шүүгдэгч Т.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Г.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус   хуульчилсан байна. 

Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.Быг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Чг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  мөн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Мд оногдуулсан 6 сарын хугацагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Чд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Шд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Дэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Чд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэтггэн түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бнь 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Ш нь 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Ч нь 3 жилийн хугацаагаар, Г.С нь 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Л нь 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.М нь 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Д нь 1 жилийн хугацааагаар эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, шүүгдэгч Э.Быг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Шг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Сыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Лг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Мг 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Чг 3 жилийн хугацаагаар тус тус Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс,  шүүгдэгч Г.Дийг 1 жилийн хугцааагаар Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч Э.Б, Г.С нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Шд оногдуулсан 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймагдахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүгдэгч Г.Дэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны дүгээр сарын 08-ны өдрийн 25, 26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 89-50 АРХ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашины үнэ 4.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Боос 1.025.000 төгрөг, шүүгдэгч С.Шгээс 1.025.000 төгрөг, шүүгдэгч Г.Саас 1.025.000 төгрөг, Д.Чгээс 1.025.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч Т.Л, Т.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 39-07 АРА улсын дугаартай Тоёота королла маркийн автомашины үнэ 4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Боос 700.000 төгрөг, шүүгдэгч С.Шгээс 700.000 төгрөг, шүүгдэгч Г.Саас 700.000 төгрөг, Д.Чгээс 700.000 төгрөг, шүүгдэгч Т.Лгас 700.000 төгрөг, шүүгдэгч Т.Мгаас 700.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Д.Ч, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-73 УНЧ улсын дугаартай 3.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэ 3.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Чгээс 1.650.000 төгрөгийг шүүгдэгч Г.Дээс 1.650.000 төгрөгийг тус тус гаргуулж хураан авч улсын орлого болгож, 81-73 УНЧ улсын дугаартай Санато-6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Бд, 89-50 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Нямаагийн Гэд, 39-07 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч БЭРС ФИНАНС ХХК ББСБ буюу иргэний нэхэмжпэгч А.Төгөлдөрт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ч, Т.Л, Т.М, Г.С, Г.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 30.000 төгрөгийг шүүгдэгч Д.Чгээс 15.000 төгрөг, шүүгдэгч Г.Дээс 15.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Хд олгож, хохирогч Б.Б нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, мөн хохирогч Л.Аын малаа эрж хайсны бензиний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, алх 1 ширхэг, 8 ширхэг бээлий, шуудай 2 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Бын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 159 хоногийг, шүүгдэгч С.Шгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 59 хоногийг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Д.Ч, Т.Л, Т.М, Г.С, Г.Д, С.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлд багтаан зүйлчилсүгэй. 

2.    Шүүгдэгч Б овогт Эын Быг бүлэглэж, машин механизм 
ашиглан, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Сгийн Шг бүлэглэж машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ц ш овогт Гийн Сыг бүлэглэж машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Бүдүүн тайж овогт Дгийн Чг бүлэглэж машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, бүлэглэж машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Н х овогт Тын Лг бүлэглэж будсын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Н х овогт Тын Мг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ггийн Дийг бүлэглэж.машин механизм ашиглаж бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

3.    Эрүүгийн хуулийн ернхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх 
хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шд Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч С.Шг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 
журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Э.Бод холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг  2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Чг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Э.Б, шүүгдэгч С.Ш, шүүгдэгч Д.Ч, шүүгдэгч Г.С, шүүгдэгч Т. Л, шүүгдэгч Т.М, шүүгдэгч Г.Д нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.    2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Мд оногдуулсан 6 сарын хугацагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Чд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Шд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Дэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн өршөөн сольсугай. 

8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэтггэн түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

9.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Д.Ч,шүүгдэгч Г.С нар нь 3 жилийн хугацаагаар,шүүгдэгч С.Ш нь 2 жилийн хугацаагаар шүүгдэгч Т.Л шүүгдэгч Н.Д нар нь 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.М нь 6 сарын  хугацаагаар, эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, шүүгдэгч Э.Быг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Шг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Сыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Лг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Мг 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Чг 3 жилийн хугацаагаар тус тус Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс,  шүүгдэгч Г.Дийг 1 жилийн хугцааагаар Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглосугай. 

10.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Т.Л, Т.М, Г.Д Д.Ч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

11.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Д.Ч Э.Б, Г.С нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Шд оногдуулсан 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч  Т.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймагдахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Н.Дэд оногдуулсан 1жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  даалгасугай.

12.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Э.Бын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 159 хоногийг, шүүгдэгч С.Шгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 59 хоногийг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай. 

13.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны дүгээр сарын 08-ны өдрийн 25, 26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 89-50 АРХ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашины үнэ 4.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Боос 1.025.000 төгрөг, шүүгдэгч С.Шгээс 1.025.000 төгрөг, шүүгдэгч Г.Саас 1.025.000 төгрөг, Д.Чгээс 1.025.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч Т.Л, Т.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 39-07 АРА улсын дугаартай Тоёота королла маркийн автомашины үнэ 4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Боос 700.000 төгрөг, шүүгдэгч С.Шгээс 700.000 төгрөг, шүүгдэгч Г.Саас 700.000 төгрөг, Д.Чгээс 700.000 төгрөг, шүүгдэгч Т.Лгас 700.000 төгрөг, шүүгдэгч Т.Мгаас 700.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Д.Ч, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-73 УНЧ улсын дугаартай 3.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэ 3.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Чгээс 1.650.000 төгрөгийг шүүгдэгч Г.Дээс 1.650.000 төгрөгийг тус тус гаргуулж хураан авч улсын орлого болгож, 81-73 УНЧ улсын дугаартай Санато-6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Бд, 89-50 АРХ улсын дугаартай тээврийн .хэрэгслийг эзэмшигч Н Гэд, 39-07 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч БЭРС ФИНАНС ХХК ББСБ буюу иргэний нэхэмжпэгч А.Тт тус тус буцаан олгосугай. 

14.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь 
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, алх 1 ширхэг, 8 ширхэг бээлий, шуудай 2 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасгай. 

15.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Т.Л, Т.М, Г.С, Г.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч, Т.Л, Т.М, Г.Днарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 30.000 төгрөгийг шүүгдэгч Д.Чгээс 15.000 төгрөг, шүүгдэгч Г.Дээс 15.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Хд олгож, хохирогч Б.Б нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, мөн хохирогч Л.Аын малаа эрж хайсны бензиний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

16.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар,
шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

17.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, С.Ш, Г.С, Д.Ч, Т.Л, Т.М, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ