Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 07

 

 

        Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Г.Баясгалан, шүүгч Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Аын дарга, и дахь Аын бүлгийн дарга, Хурлын төлөөлөгч, 2-р багийн иргэн Л.Бы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ид холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, хариуцагч Т.Х, иргэдийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Аын дарга, и дахь Аын бүлгийн дарга, Хурлын төлөөлөгч, 2-р багийн иргэн Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийн өөрөө удирдах байгууллага сонгох 2016 оны орон нутгийн иын сонгуулийн үр дүнгээр 21 мандатаас М 11 төлөөлөгч, А 10 төлөөлөгч сонгогдож төр засгийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлж байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сумын иын ээлжит 7 дугаар хуралдаан хийж сумын Засаг даргын 2018 оны үндсэн чиглэлийн биелэлт дүгнэх, эдийн засаг, нийгмийн асуудал, 2019 оны төсөв батлах зэрэг бусад асуудал хэлэлцэхээр болсон боловч хуралдаан 3 сар ямар ч шийдэлд хүрч чадаагүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сумын иын ээлжит 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлыг ирц дутуу хуралдаж шийдвэрлэсэн байна. Энэ нь: 

1. Хууль бус ирцтэй хуралдаж 2019 оны төсөв болон бусад асуудлыг баталсан. Сумын иын 21 төлөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирэхээс Маас 10 төлөөлөгч ирсэн бөгөөд тухайн иын хуралдаанаас Аын 10 төлөөлөгч хурлыг орхин гарсан. 

2. Төсөв болон бусад асуудлыг хэлэлцэхдээ Мын 10 төлөөлөгчийн 9 нь дэмжиж баталсан, 1 төлөөлөгч түдгэлзсэн. Аын 10 төлөөлөгч хурлыг орхин гарсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д зааснаар эсрэг санал өгсөнд тооцох тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхоор батална гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Сүхбаатар сумын иын 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцож, гарсан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 411 дүгээр тогтоолоор Сүхбаатар сумын Аын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу нэхэмжлэлд нэмэлт тодруулга гаргаж байна. 

  1. Тогтоолын 13 дугаарт Сүхбаатар сумын иын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцвэл зохих асуудлыг хэлэлцэж баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэнд нийцсэн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

  2. Сүхбаатар сумын и дахь А, бүлэг нь хуулийн этгээдийн эрх зүйн чадваргүй, бусад иын төлөөлөгчдөө шүүхэд төлөөлөх эрхгүй гэсэн учир дутагдалтай дүгнэлт гаргасныг хуульд нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. 

  3. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудад олонх төлөөлөгчдийн саналыг аваагүй, 2019 оны төсөв, үндсэн чиглэл, орон нутаг хөгжүүлэх сан зэрэг тусгай сангийн хөрөнгө хуваарилах, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хилийн цэс тогтоох зэрэг нийтийн чанартай асуудлуудыг төлөөлөгчдийн цөөнхөөр хуралдаж нийт ард иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн учраас нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Ийм учраас 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөллийн саналдаа: Сүхбаатар сумын иын төлөөлөгчөөр 2016 онд 21 төлөөлөгч сонгогдсон, үүнээс 11 төлөөлөгч нь М, 10 төлөөлөгч нь Ааас сонгогдсон. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус сумын иын ээлжит 7 дугаар хуралдаан хуралдсан. Үндсэн төсөв, газар зохион байгуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх зэрэг 7-8 асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэж шийдэлд хүрэхгүй явсаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр и хуралдсан. Тус хуралд Мын 10 төлөөлөгч, Аын 10 төлөөлөгч оролцож зөвшилцөлд хүрч чадаагүй тул Ааас сонгогдсон 10 төлөөлөгч тус хурлыг орхин гарсан байдаг. Үлдсэн Мын 10 төлөөлөгчийн 1 төлөөлөгч нь хэлэлцсэн асуудалд санал өгөхдөө түдгэлзсэн санал өгсөн. Нийт 20 иргэдийн төлөөлөгчдөөс 9 иргэдийн төлөөлөгчийн саналаар тус хурлаас гарсан нийт 8 тогтоолуудыг баталсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд хууль бус ирцтэй хуралдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн иыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Учир нь Сүхбаатар сумын иын 7 дугаар хуралдаанд 20 иргэдийн төлөөлөгч суусан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан байгаа. Энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Сүхбаатар сумын иын 7 дугаар хуралдаанаас гарсан 8 төрлийн тогтоолуудыг хууль бус гэж үзэж хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иын дарга Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Сүхбаатар сумын ид миний бие нь төлөөлөгчөөр сууж байсан тул хурлын процессыг сайн мэдэж байна. Оны зааг дээр и хуралдаж Хурлын даргаар миний бие сонгогдсон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсан байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн и 2 цаг үргэлжилсэн. Сумын төсөвтэй холбоотой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэсэн нь эргэлзээтэй харагдаж байгаа. Тус сумын иын 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолуудад шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Олонхоороо асуудлыг шийдвэрлэдэг зарчмыг баримтлах ёстой. Өнгөрсөн оны төсвийг хэлэлцэж баталсан, хөрөнгө оруулалтын ажилд дэс дараалалтай санхүүжилт хийгдээгүй байдал ажиглагдсан. Энэ байдал нь 2020 оны төсөвт хүндрэл учруулах байдал анзаарагдсан. Иын 7 дугаар хуралдаанд миний бие оролцоогүй тул ямар төсөв баталж, ямар ажил хийгдэхээр болсон талаар сайн мэдээгүй байна. Ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолууд нь хууль зөрчсөн гэдгийг би хувь хүнийхээ зүгээс хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлүүлэх боломжгүй тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлье гэв. 

 

Иргэдийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Л.Бы шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын и дахь Аын бүлгийн дарга Л.Б анх “Сүхбаатар сумын иын 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцож, хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар сумын иын 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.  

Хариуцагч Сүхбаатар сумын иыг, Хурлын дарга Б.Батхүрэл шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бол сумын иын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хурлын даргаар Т.Хийг томилсныг үндэслэн түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцууллаа. 

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... тус хуралдаанд 21 төлөөлөгч ирэхээс, Мын 10 төлөөлөгч, Аын 10 төлөөлөгч ирсэн бөгөөд Аын 10 төлөөлөгч хурлыг орхин гарсан, 1 төлөөлөгч санал өгөлгүй түдгэлзсэн. Гэтэл тус ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тухайн Хурлын 9 төлөөлөгчийн саналаар баталж тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална” гэж заасныг зөрчсөн ...” гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Сүхбаатар сумын иын ээлжит 7 дугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 төлөөлөгчийн ирцтэй хуралдаж, хэлэлцэх асуудлыг 

1.Засаг даргын 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн дүгнэх тухай

2.2017 төсвийн гүйцэтгэл

3.2019 үндсэн чиглэл хэлэлцэн батлах тухай 

4.2019 оны төсөв батлах тухай

           5.Сум хөгжүүлэх сангийн тайлан

6.Газар зохион байгуулалтын төлөвлөгөө

7.Бусад асуудал гэсэн дарааллаар тогтоож, эхний асуудлыг хэлэлцээд хуралдааныг нээлттэй үлдээжээ.

 

Тус хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үргэлжлэн хуралдаж, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 03 , “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 04 , “2019 оны үндсэн чиглэл батлах тухай” 05 , “2019 оны төсөв батлах тухай” 06 , “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэн батлах тухай” 07 , “Боловсрол эрүүл мэнд сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай” 08 , “Соёлын төвийн үзвэр, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” 09 , “Багийн хилийн зааг тогтоох тухай” 10  дугаар тогтоолуудыг гаргасан байна. 

Ингэхдээ ээлжит 7 дугаар хуралдаанд ирвэл зохих 20 төлөөлөгч бүрэн ирж хуралдааныг эхлүүлсэн бөгөөд Ааас сонгогдсон 10 төлөөлөгч хурлыг орхин гарч, Маас сонгогдсон 10 төлөөлөгч хурлыг үргэлжлүүлэн хуралдаж дээрх маргаан бүхий тогтоолуудыг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, сумын ээлжит 7 дугаар хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.” гэжээ.  

 

Маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Сүхбаатар сумын иын ээлжит 7 дугаар хуралдаан нь ирцийн хувьд “...тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь ирсэн бол хүчинтэйд тооцно.”, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан Аын 10 төлөөлөгчийг хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцсон нь “... орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.” гэсэн хуулийн дээрх шаардлагад нийцсэн байна. 

 

Иймд тус хуралдааныг ирцийн хувьд хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

2. Нэхэмжлэгчээс “ ... тус ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тухайн Хурлын 9 төлөөлөгчийн саналаар баталж тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчсөн ...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм. 

 

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт, захиргааны байгууллагаас хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх гэсэн хоёр нөхцөл хоёулаа хангагдсан тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учиртай. 

 

Нэхэмжлэгч Л.Бы хувьд сумын иын ээлжит 7 дугаар хуралдаанд төлөөлөгчийн хувьд оролцсон түүнчлэн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Сүхбаатар сумын иын зүгээс түүнийг төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн буруутай үйлдэл байхгүй байна.  

Өөрөөр хэлбэл сумын иын ажлын албанаас ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт бүхий мэдэгдлийг нэхэмжлэгч Л.Бд хүргүүлсэн, түүний хуралдаанд оролцох, санал дүгнэлт гаргах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангасан гэж үзэхээр байна. 

Сүхбаатар сумын иын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тухайн Хурлын 9 төлөөлөгчийн саналаар баталж тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “... хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар  тус тус батална.” гэж заасныг зөрчсөн хэдий ч маргаан бүхий тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг тогтоолуудыг дээрх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

Иймд Сүхбаатар сумын иын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолууд нь нэхэмжлэгч Сүхбаатар сумын Аын дарга, и дахь Аын бүлгийн дарга, Хурлын төлөөлөгч, 2 дугаар багийн иргэн Л.Бы хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар сумын Аын дарга, и дахь Аын бүлгийн дарга, Хурлын төлөөлөгч, 2 дугаар багийн иргэн Л.Бы “Сүхбаатар сумын иын 7 дугаар хуралдаанаас гарсан 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.ЭРДЭНЭТУЯА

                                    ШҮҮГЧИД                        Г.БАЯСГАЛАН

                                                                             Б.ЦЭРЭНХАНД