| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0021/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/75 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Хохирогч: Ц.Б
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У, Ч.Б
Шүүгдэгч: Г.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х м овогт Гийн Тт холбогдох 1912................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ЭБЦТ станц ТӨХК-д монтёр ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт .............. аймгийн .............. сумын ..................дугаар баг, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х м овогт Гийн Т/РД:А/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Гийн Т нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед .......... аймгийн ............. сумын .............. багийн нутаг Засмал зам дээр 94-49 АРХ улсын дугаартай Тоёото Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Ц.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...эмчилгээний мөнгө нэхэмжилсэн, түүнийгээ бүрдүүлж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1912.............. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Бийн өгсөн:
“...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын сургуулийн ой болоод багш нар ирсэн зочдоо хүлээн аваад дурсгалын зүйл гардуулсан. Маргааш нь баярын хурал болох гээд дээлтэй орохоор болсон юм. Би дээлээ Архангай аймгийн төвд байх гэртээ орхисон байсан. Би угаасаа 1 дэх өдрийн өглөө Цэнхэр сум ороод 5 дахь өдрийн орой буцаад гэртээ ирдэг. Манай гэр аймгийн төвд байдаг. Ажлын 5 өдөр Цэнхэр сумын сургуулийн дотуур байранд байрладаг. Заримдаа оройтсон үедээ 03 цагийн автобусаар суучихдаг юм. Би тэр өдөр сургуулийн үйл ажиллагаа тараагаад шөнө 02 цагийн 50 минутын үед автобусны зогсоол дээр ирсэн. Тэгээд ертөнцийн зүгээр замын баруун талаас буюу Цэнхэр сумын талаар далангаар өгсөөд зам дээр иртэл гэнэт гэрэл, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би далангаар өгсөөд яг тухайн үед би тамхи татаж явснаа замын зорчих хэсгийн хажуугийн шороон дээр унагааж гишгэчихээд яг зам руу орох гэтэл гэрэл ороод ирсэн. Би тэр машиныг хараагүй. Би огт архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Манай багш нар бүгд гэрчилнэ. Бид зууш энтэр идээд л байж байсан. Би одоо хөдөлмөрийн чадвар 80% алдагдсан гэсэн үндэслэлээр группт орсон. Нийтдээ 2 удаа 2 сар эмнэлэгт хэвтсэн. 2020 оны 02 сарын дундуур Улаанбаатар хот руу явж хавирга, аарцагны ясаа харуулаад тархиныхаа эмчтэй уулзаад ирсэн. Би хохирлын баримтаа гаргаж өгч нэхэмжилнэ. Намайг зам тээврийн осолд орсноос хойш нэг ч удаа ирж уулзаагүй, үүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-25 дугаар тал/
*Гэрч Д.Мын өгсөн:
“...2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 03 цагийн үед Архангай аймгийн төв орох гээд Цэнхэр сумын автобусны буудал дээр зорчигч буулгаад зогсож байсан. Тэр үед миний хажуугаар Харриер маркийн машин нилээн хурдтай яваад өнгөрсөн, тэгсэн чинь гэнэт түс хийх чимээ гарахаар нь харсан чинь нөгөө харриер маркийн машин хүн мөргөсөн байсан. Тэгээд тэр машин цаашаагаа жоохон явж байгаад зогсож харж байснаа цаашаагаа үргэлжлүүлээд яваад өгсөн. Тэр үед надтай хамт явдаг жолооч А.М нь хүн тосох гээд ирсэн байсан приус маркийн машинтай хойноос нь яваад нөгөө харриер маркийн машиныг эргүүлээд аваад ирсэн. Нилээн хурдан явж байх шиг байсан. Ертөнцийн зүгээр замынхаа баруун талаас нь гарч ирсэн байх. Машинаасаа бууж ирээгүй болохоор мэдээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 29-31 дүгээр тал/
*Гэрч А.Мгийн өгсөн:
“...Би тэр үед автобуснаас буугаад автобусны буруу талын тээш онгойлгох гээд байж байтал түс хийх чимээ гараад манай жолооч Д.М дуу алдаад явчихаар нь буцаад автобус руу ороод урд салхины шилээр харсан. Би яг мөргөхийг нь бол хараагүй. Ц.Б автобусанд сууна гээд утсаар ярьж байсан. Би автобуснаас буух үедээ Ц.Бийг хараагүй. Тэр үед Архангай аймгийн Цэнхэр суман дээр 2 хүн буусан. Би тэр 2 хүний ачааг нь авч өгөх гэж байсан юм. Тэр 2 хүн миний хажууд тээшээ авах гээд зогсож байсан. Би яг хэн хэн сууж явсан гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Э.Мын өгсөн:
“...2019 оны 07 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед ажлаасаа тараад хоол ундаа идэж уугаад манай техникч Чунагдоржийн өгсөн 1 шил архийг ажлын хүмүүстэйгээ хамт ууж дуусгаад байж байтал Хадаа инженер, М, жолооч Б 3 аймаг явсан. Тэр хэдийг аймгийн төв явсны дараа би гэртээ байсан нэг шил архийг үлдсэн ажлынхаа хүмүүстэй хувааж уусан. Тэгээд нилээн сууцгааж байгаад Г.Т аймаг явах ажилтай болчихлоо хоёулаа хамт яваад ирье гээд бид хоёр Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд замд Цэнхэр сумын нутаг дэвсгэр өнгөрч байхад хот хоорондын тээврийн автобус зогссон байхаар нь тэрний хажуугаар тойроод гарах гэтэл урд гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд бид 2 тухайн үед сандраад цаашаагаа яваад өгсөн. Би Г.Тт хоёулаа буцаад очъё гэж хэлээд буцаад эргэж байхад Приус-20 маркийн машин жолоодсон залуу та хоёр хүн мөргөөд зугтаачихлаа гээд байхаар нь би мэдэж байна эргээд очих гэж байна гэж хэлээд хүн мөргөсөн газраа ирсэн. Г.Т нь тухайн автомашиныг жолоодож байсан. Ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан байх. Согтуу байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. 0.75тэй X, 0.75тэй ерөөл гэх 2 архи уусан. Эхний Экс архийг хэдүүлээ уусныг мэдэхгүй байна, би талаас нь орж ирсэн. Харин сүүлийн Ерөөл архийг зургуулаа ууж дуусгасан. Тухайн үедээ сандраад цаашаагаа яваад буцаж эргэсэн. 1-2 км газар явсан байх, би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 51-52 дугаар тал/
*Гэрч С.Огийн өгсөн:
“...2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн үед шуудангийн автобустай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв орохоор явж байсан. Автобус Цэнхэр сумын төв дээр зогсчихсон хүнээ буулгаж байсан. Би яг тухайн үед зүүрмэглэчихсэн явж байгаад сэрж ядаад байж байтал хүн дайруулчихлаа гээд автобусанд сууж явсан хүмүүс яриад эхэлсэн. Би өндийгөөд автобусны цонхоор харсан чинь автобусны урд эсрэг урсгалд 10-аад метр зайтай газарт 1 хүн зам дээр хөндлөн ойчсон байсан. Тэрнээс цааш 60-аад метр 1 машины бөгсний улаан гэрэл харагдаж байсан. Би хүнээ хараад байж байтал хөдлөхгүй байсан, нөгөө машин цаашаа хөдлөөд яваад өгсөн. Тэгсэн автобусанд сууж явсан хүмүүс зугтаачихлаа шүү дээ хойноос нь яваач гээд орилолдсон. Тэнд хүн тосож байсан болов уу 1 приус машин араас нь явсан. Тэгсэн 3 орчим минутын дараа нөгөө хүн хөдлөх шиг болохоор нь автобусанд хамт сууж явсан 2 эмчтэй хамт нөгөө хүн дээр яваад очсон. Тэнд 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн ёолоод байж байсан. Би хаана хаана нь өвдөж байна гэж асуухад толгой их өвдөж байна, ерөнхийдөө бүх бие өвдөж байна гэж байсан. Би автобусанд буцаж ороод аймгийн 103-аас Цэнхэр сумын эрүүл мэндийн төвийн эмчийн дугаарыг аваад залгасан чинь холбогдохгүй болохоор нь бага эмч рүү залгаад авто осол гарсан түргэний эмч хэрэгтэй байгааг дуулгаад өөрөө аппарат чагнуураа аваад нөгөө хүний даралт, зүрх уушгийг чагнаад пульс сатурацийг нь үзсэн. Чагнуурт зүүн талын уушиг доод хэсгээр шаржигнууртай байсан. Баруун гар хавьцаа цус гарч байсан, аарцаг хэвлий даруулахгүй өвдөлттэй, дух хавьцаа шалбарсан шархтай байсан. Тэр хүнээс архи үнэртэж байсан. Тухайн үед цагдаа нар удаж байж ирсэн. Дайрсан хүн нь буцаад ирэхээр нь тэр хүнээс хучих юм аваад мишокоор хучаад цагдаа, эмнэлэг хүлээсэн. Сүүлдээ даралт нь 90/60 болоод ирсэн. 04 цаг өнгөрч байхад сумын эмч үйлчлэгч 2 алхаад ирсэн. Би нөгөө хүний 2 талд уян зүү тавиад 1 талд нь натри, нөгөө тад еакк залгасан, өвчин намдаахаар морьфин тарьсан. Тэгээд сумын түргэний машинаар шууд аймгийн төв рүү хүргэе гээд явуулсан. Тэр хүнээс архи бол үнэртэж байсан гэхдээ би тэр хүн зам тээврийн осолд орсон байсан болохоор өвдөлтийн шоктой байсан. Хэр согтуу байсан болохыг мэдэх боломжгүй байсан. Би сүүлд нь тэр өдөр сумын сургуулийн ой болсон гэж дуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 45-47 дугаар тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...Тухайн үед 94-49 АРХ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашины жолооч Г.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцоод зам тээврийн осол гаргаж зугтаасан байсныг автобусны жолооч гэх залуу буцаан авчирсан талаар ярьж байсан. Шинжээч Д.Б, мөрдөгч д/ч Н.О нарын хамт зам тээврийн осол, хэргийн газарт очиж үзлэг хийхэд жолооч Г.Т нь анх зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн газраа зааж өгсөн ба хэргийн газар дээр байсан автомашины эд ангийн хагархай зэрэг зүйлийг үндэслэн А цэгийг тогтоосон. Тухайн ослын үед жолооч Г.Т нь автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй байсан ба хэргийн газарт хийсэн үзлэгээр зорчих хэсгийн гадаргуу тоормосны болон дугуйн мөр байгаагүй. Биднийг очиход явган зорчигчийг эмнэлгийн байгууллага аваад явсан байсан учраас хэргийн газрын үзлэгт оролцуулах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/
*Гэрч Г.Лын өгсөн:
“...Би тухайн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Цэнхэр сумын автобус зогсдог зогсоолын хажууд хүн машинд дайруулсан байна гэх дуудлага ирж дуудлагын дагуу миний бие очиход тухайн өвчтөнд хажууд нь байх автобусны зорчигчид анхны тусламж үзүүлсэн байсан. Тэгээд өвчтөний биеийг үзэхэд биеийн байдал хүнд байсан тул өвчин намдаах эм, тариа хийсэн. Тухайн өвчтөн нь хавирга гэмтэлтэй байсан учир зүрх судасны үйл ажиллагааг дэмжих тариа болох адерналин, өвчин намдаах морьфин, цус тогтоох капроны хүчил, витамин, шингэн сэлбэх натри хлорид 0.9%, ренгерь дуслаар зэрэг эмчилгээнүүдийг хийсэн. Тэгээд өвчтөнийг тээвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Намайг очиход автобусны зүүн урд хэсэгт асфальтан замын голд толгой нь Архангай аймаг тал руу буюу баруун хойшоо чиглэсэн дээшээ хараад хэвтсэн, дээрээс нь мишокор хучсан байсан. Автобусанд суух гээд зам гарч явах үед автобусыг нэг машин гүйцэт түрүүлж гарч ирээд мөргөчихөөд зугтаасан гэж хэлж байсан. Тухайн үед автобуснаас өөр тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Би иргэн Ц.Бт анхны тусламж үзүүлж дараагийн шатны эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Иргэн Ц.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Их хэмжээний согтолттой байсан...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 53-57 дугаар тал/
*Гэрч Б.Чгийн өгсөн:
“...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой 17 цагаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны 09:00 цаг хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөөний 03 цагийн үед зам тээврийн осол болж хүн гэмтсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн осолд өртсөн гэх хүн нь тэндээсээ түргэний машинтай аймаг явсан байсан. Харин автомашин барьж явсан жолооч гэх 1 эрэгтэй хүн цагдаатай хамт эмнэлэг дээр ирээд тухайн хүний цусыг авахуулаад хуруу шилэнд хийлгээд аваад явсан. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан энэ хүний биеэс цусны дээж авах хэрэгтэй байна гэсний дагуу би цусыг нь авсан. Тухайн хүн цусаа өгөхдөө ямар нэгэн дургүйцсэн эсэргүүцсэн байдал гаргаагүй. Миний харснаар тэр хүн 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн үед тэр залуу халамцуу байгаа харагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 193-195 дугаар тал/
*Яллагдагч Г.Тын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 198-200 дугаар тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 78 дугаартай”...Жолооч Г.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А-д, 12.2-д заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Г.Т нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ахмад Б.Отгонжаргалын гаргасан 63 тоот дүгнэлтээр Г.Тын цусанд 1.8 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” , Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ахмад Б.Отгонжаргалын гаргасан 467 тоот дүгнэлтээр Ц.Бийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байна. Явган зорчигч Ц.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч Г.Т нь “В” ангиллын 1072699 дугаарын үнэмлэхтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав./ Өмгөөлөгч В.Удвал болон оролцогч Г.Т нарын тавьсан нэмэлт асуултын хариулт: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлаггүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй / хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 67 дугаар хуудас/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 467 дугаартай ”...Ц.Бийн биед Хавсарсан гэмтэл: Духны зүүн дэлбэнгийн тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, цээжний зүүн талын 3,4,5,6-р хавирганы суганы арын шугамаарх зорөөтэй хугарал, цээжний баруун, зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний хэнхэрцгийн дарагдалт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга ясны доод хэсгийн далд хугарал, баруун шилбэний шаант ясны ташуу мушгирсан далд хугарал, нүүр, баруун тохойнд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл тус бүр хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Духны зүүн дэлбэнгийн тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 -д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, цээжний хэнхэрцгийн дарагдалт, няцрал, зүүн талын олон хавирганы хугарлын улмаас цээжний баруун, зүүн хөндийд хий шингэн хуралдсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний зүүн талын 3,4,5,6-р хавирганы суганы арын шугамаарх зөрөөтэй хугарал, зүүн бугалга ясны доод хэсгийн далд хугарал, баруун шилбэний шаант ясны ташуу мушгирсан хугарал гэмтэл тус бүр 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, баруун тохойнд зулгарсан шарх гэмтэл нь 2.4 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-74 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай ”...Г.Тын гэх цусанд 1.8 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 92 дугаар хуудас/
*Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын авто тээвэр хариуцсан хяналтын мэргэжилтэн Д.Ж, Д. техникийн хяналт үзлэгийн инженер М.Э нарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн”...Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч, шинжээч Э.Гын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 94-49 АРХ улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашины жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Г.Т нь ослын газрыг орхиж явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм 3.5 Г-д зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Б нь Могол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол ямар шалтгааны улмаас болж гарсанг тодорхойлох боломжгүй. Яллагдагч Г.Тын өмгөөлөгч Ч.Б асуусан: Хохирогч Ц.Б нь замын зорчих хэсэг рүү ороогүй, замын хөвөө дээр зогсож байхад нь тоёота харьер маркийн машинд мөргүүлэхэд хэргийн газарт тэмдэглэгдсэн замын зорчих хэсэгт унахыг тодорхойлох боломжгүй. Уг осол гарах болсон шалтгаан нөхцөл хэний ямар буруутай үйлдлээс болсонг тодорхойлох боломжгүй. Тухайн хэрэгт өөр нэмэлт тайлбар байхгүй...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 61-62 дугаар тал/
*2021оны 03дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт дүгнэлт
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 143 дугаар тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед ....... аймгийн ........... сумын ........... багийн нутаг Засмал зам дээр 94-49 АРХ улсын дугаартай Тоёото Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 201....................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед ........... аймгийн ..........сумын ............. багийн нутаг Засмал зам дээр 94-49 АРХ улсын дугаартай Тоёото Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинэчлэн судалагдсан хохирогч Ц.Бийн”...Би тэр өдөр сургуулийн үйл ажиллагаа тараагаад шөнө 02 цагийн 50 минутын үед автобусны зогсоол дээр ирсэн. Тэгээд ертөнцийн зүгээр замын баруун талаас буюу Цэнхэр сумын талаар далангаар өгсөөд зам дээр иртэл гэнэт гэрэл, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би далангаар өгсөөд яг тухайн үед би тамхи татаж явснаа замын зорчих хэсгийн хажуугийн шороон дээр унагааж гишгэчхээд яг зам руу орох гэтэл гэрэл ороод ирсэн. Би тэр машиныг хараагүй. Гэтэл гэрэл ороод ирсэн. Би огт архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Манай багш нар бүгд гэрчилнэ. Бид зууш энтэр идээд л байж байсан. Би одоо хөдөлмөрийн чадвар 80% алдагдсан гэсэн үндэслэлээр группт орсон. Нийтдээ 2 удаа 2 сар эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мын”...2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 03 цагийн үед Архангай аймгийн төв орох гээд Цэнхэр сумын автобусны буудал дээр зорчигч буулгаад зогсож байсан. Тэр үед миний хажуугаар Харриер маркийн машин нилээн хурдтай яваад өнгөрсөн, тэгсэн чинь гэнэт түс хийх чимээ гарахаар нь харсан чинь нөгөө харриер маркийн машин хүн мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Мгийн”...Би тэр үед автобуснаас буугаад автобусны буруу талын тээш онгойлгох гээд байж байтал түс хийх чимээ гараад манай жолооч Д.М дуу алдаад явчихаар нь буцаад автобус руу ороод урд салхины шилээр харсан. Би яг мөргөхийг нь бол хараагүй. Ц.Б автобусанд сууна гээд утсаар ярьж байсан. Би автобуснаас буух үедээ Ц.Бийг хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мын”...Тэгээд нилээн сууцгааж байгаад Г.Т аймаг явах ажилтай болчихлоо хоёулаа хамт яваад ирье гээд бид хоёр Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд замд Цэнхэр сумын нутаг дэвсгэр өнгөрч байхад хот хоорондын тээврийн автобус зогссон байхаар нь тэрний хажуугаар тойроод гарах гэтэл урд гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд бид 2 тухайн үед сандраад цаашаагаа яваад өгсөн. Би Г.Тт хоёулаа буцаад очъё гэж хэлээд буцаад эргэж байхад Приус-20 маркийн машин жолоодсон залуу та хоёр хүн мөргөөд зугтаачихлаа гээд байхаар нь би мэдэж байна эргээд очих гэж байна гэж хэлээд хүн мөргөсөн газраа ирсэн. Г.Т нь жолоодож байсан. Ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан байх. Согтуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Огийн”...Би яг тухайн үед зүүрмэглэчихсэн явж байгаад сэрж ядаад байж байтал хүн дайруулчихлаа гээд автобусанд сууж явсан хүмүүс яриад эхэлсэн. Би өндийгөөд автобусны цонхоор харсан чинь автобусны урд эсрэг урсгалд 10-аад метр зайтай газарт 1 хүн зам дээр хөндлөн ойчсон байсан. Тэрнээс цааш 60-аад метр 1 машины бөгсний улаан гэрэл харагдаж байсан. Би хүнээ хараад байж байтал хөдлөхгүй байсан, нөгөө машин цаашаа хөдлөөд яваад өгсөн. Тэгсэн автобусанд сууж явсан хүмүүс зугтаачихлаа ш дээ хойноос нь яваач гээд орилолдсон. Тэнд хүн тосож байсан болов уу 1 приус машин араас нь явсан. Тэгсэн 3 орчим минутын дараа нөгөө хүн хөдлөх шиг болохоор нь автобусанд хамт сууж явсан 2 эмчтэй хамт нөгөө хүн дээр яваад очсон. Тэнд 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн ёолоод байж байсан. Би хаана хаана нь өвдөж байна гэж асуухад толгой их өвдөж байна, ерөнхийдөө бүх бие өвдөж байна гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лын”...Би тухайн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Цэнхэр сумын автобус зогсдог зогсоолын хажууд хүн машинд дайруулсан байна гэх дуудлага ирж дуудлагын дагуу миний бие очиход тухайн өвчтөнд хажууд нь байх автобусны зорчигчид анхны тусламж үзүүлсэн байсан. Тэгээд өвчтөний биеийг үзэхэд биеийн байдал хүнд байсан тул өвчин намдаах эм, тариа хийсэн. Тухайн өвчтөн нь хавирга гэмтэлтэй байсан учир зүрх судасны үйл ажиллагааг дэмжих тариа болох адерналин, өвчин намдаах морьфин, цус тогтоох капроны хүчил, витамин, шингэн сэлбэх натри хлорид 0.9%, ренгерь дуслаар зэрэг эмчилгээнүүдийг хийсэн. Тэгээд өвчтөнийг тээвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Намайг очиход автобусны зүүн урд хэсэгт асфальтан замын голд толгой нь Архангай аймаг тал руу буюу баруун хойшоо чиглэсэн дээшээ хараад хэвтсэн, дээрээс нь мишокор хучсан байсан. Автобусанд суух гээд зам гарч явах үед автобусыг нэг машин гүйцэт түрүүлж гарч ирээд мөргөчихөөд зугтаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”...Тухайн үед 94-49 АРХ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашины жолооч Г.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцоод зам тээврийн осол гаргаж зугтаасан байсныг автобусны жолооч гэх залуу буцаан авчирсан талаар ярьж байсан. Шинжээч Д.Б, мөрдөгч д/ч Н.О нарын хамт зам тээврийн осол, хэргийн газарт очиж үзлэг хийхэд жолооч Г.Т нь анх зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн газраа зааж өгсөн ба хэргийн газар дээр байсан автомашины эд ангийн хагархай зэрэг зүйлийг үндэслэн А цэгийг тогтоосон. Тухайн ослын үед жолооч Г.Т нь автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй байсан ба хэргийн газарт хийсэн үзлэгээр зорчих хэсгийн гадаргуу тоормосны болон дугуйн мөр байгаагүй...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг, гэрч Б.Чгийн”... 2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөөний 03 цагийн үед зам тээврийн осол болж хүн гэмтсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн осолд өртсөн гэх хүн нь тэндээсээ түргэний машинтай аймаг явсан байсан. Харин автомашин барьж явсан жолооч гэх 1 эрэгтэй хүн цагдаатай хамт эмнэлэг дээр ирээд тухайн хүний цусыг авахуулаад хуруу шилэнд хийлгээд аваад явсан. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан энэ хүний биеэс цусны дээж авах хэрэгтэй байна гэсний дагуу би цусыг нь авсан...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 467 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын авто тээвэр хариуцсан хяналтын мэргэжилтэн Д.Жаргалсайхан, Д.Бат-Эрдэнэ, техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбат нарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт, 2021оны 03дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд харин шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал, Ч.Булган нарын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хохирогч өөрөө явган хүний гарцтай газраар гараагүй хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Ц.Бийн”...Би тэр өдөр сургуулийн үйл ажиллагаа тараагаад шөнө 02 цагийн 50 минутын үед автобусны зогсоол дээр ирсэн. Тэгээд ертөнцийн зүгээр замын баруун талаас буюу Цэнхэр сумын талаар далангаар өгсөөд зам дээр иртэл гэнэт гэрэл, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мын”...2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 03 цагийн үед Архангай аймгийн төв орох гээд Цэнхэр сумын автобусны буудал дээр зорчигч буулгаад зогсож байсан. Тэр үед миний хажуугаар Харриер маркийн машин нилээн хурдтай яваад өнгөрсөн, тэгсэн чинь гэнэт түс хийх чимээ гарахаар нь харсан чинь нөгөө харриер маркийн машин хүн мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мын”... Г.Т аймаг явах ажилтай болчихлоо хоёулаа хамт яваад ирье гээд бид хоёр Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд замд Цэнхэр сумын нутаг дэвсгэр өнгөрч байхад хот хоорондын тээврийн автобус зогссон байхаар нь тэрний хажуугаар тойроод гарах гэтэл урд гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд бид 2 тухайн үед сандраад цаашаагаа яваад өгсөн. Би Г.Тт хоёулаа буцаад очъё гэж хэлээд буцаад эргэж байхад Приус-20 маркийн машин жолоодсон залуу та хоёр хүн мөргөөд зугтаачихлаа гээд байхаар нь би мэдэж байна эргээд очих гэж байна гэж хэлээд хүн мөргөсөн газраа ирсэн. Г.Т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Согтуу байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 467 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын авто тээвэр хариуцсан хяналтын мэргэжилтэн Д.Ж, Д.Б, техникийн хяналт үзлэгийн инженер М.Э нарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Тын согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний холбогдох заалтуудыг шүүгдэгч Г.Т зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Г.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Согтуурсан мансуурсан үедээ гэж авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсныг ойлгоно.
Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Бийн биед хүнд хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Тыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Таас хохирогч Ц.Б нь 17.848.168/ арван долоон сая найман зуун дөчин найман мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 6,831,166/ зургаан сая найман зуун гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийн эм тариа, ажилгүй байсан хугацааны буюу 2019оны 08дугаар сараас 2020 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалин 11,017,002/ арван нэгэн сая арван долоон мянга хоёр/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан эм тарианы үнэ болох 6.831.166 төгрөгийн хохирлоос түрээсийн төлбөр гэх 900.000 төгрөгийг хасч, харин гаргуулах хохирол нь: 4000төг /2р хх-ийн 152хуу/, 180.000төг, 1900төг, 7200төг, 196.000төг /2р хх-ийн 153хуу/, 27500төг, 24200төг, 39200төг, 88750төг /2р хх-ийн 154хуу/, 6040төг, 65500төг, 10.000төг, 165.640төг, /2р хх-ийн 155хуу/, 4000төг, 20.756төг, 9780төг, 5800төг /2р хх-ийн 156хуу/, 6300төг, 45800төг, 7064төг, 28900төг /2р хх-ийн 157хуу/, 31000төг, 26000төг, 1100төг /2р хх-ийн 158хуу/, 8340төг, 18440төг, 2660төг, 5500төг /2р хх-ийн 159хуу/, 2500төг, 2000төг, 2000төг, 9700төг /2р хх-ийн 160хуу/, 56300төг, 1400төг, 5650төг, /2р хх-ийн 161хуу/, 6500төг, 18200төг, 6800төг, 4232төг, /2р хх-ийн 162хуу/, 900төг, 9400төг, 2200төг, 15200төг /2р хх-ийн 163хуу/, 6900төг, 8100төг, 4800төг, 1400төг /2р хх-ийн 164хуу/, 700төг, 7200төг, 2000төг, 3000төг /2-р хх-ийн 165хуу/, 4450төг, 7600төг, 43000төг, 3300төг /2р хх-ийн 166хуу/, 7500төг, 18050төг, 2500төг, 18000төг /2р хх-ийн 167хуу/, 15000төг, 5750төг, 8000төг, 18440төг /2р хх-ийн 168хуу/, 4450төг, 4950төг, 6720төг, 19500төг /2р хх-ийн 169хуу/, 2750төг, 5760төг, 4000төг, 1350төг /2р хх-ийн 170хуу/, 4800төг, 3300төг, 2000төг, 5200төг /2р хх-ийн 171хуу/, 28200төг, 30000төг, 17250төг, 800төг /2р хх-ийн 172хуу/, 4600төг, 1500төг, 70.000төг, 110341төг /2р хх-ийн 173хуу/, 17400төг, 5000төг, 5500төг, 15600төг /2р хх-ийн 174хуу/, 37650төг, 12000төг, 13100төг, 2350төг /2рр хх-ийн 175хуу/, 2500төг, 6000төг, 11800төг, 6500төг /2р хх-ийн 176хуу/, 15000төг, 4350төг, 13250төг, 3000төг /2р хх-ийн 177хуу/, 2250төг, 75000төг /2р хх-ийн 178хуу/, 2000төг, 9960төг, 14000төг, 22900төг /2р хх-ийн 179хуу/, 8200төг /2р хх-ийн 180хуу/, 96000төг, 60000төг, 100.000төг, 10.000төг, 78000төг /2р хх-ийн 181хуу/, 85000төг, 10000төг, 20000төг, 20000төг, 48000төг /2р хх-ийн 182хуу/, 60000төг, 40000төг, 40000төг /2р хх-ийн 183хуу/, 100.000төг, 825000төг /2р хх-ийн 185хуу/, 575000төг, 25400төг, 25400төг, 25400төг /2р хх-ийн 188хуу/, 2200төг, 2500төг, 1220төг, 5800төг /2р хх-ийн 189хуу/, 1350төг, 26250төг, 1470төг, 1100төг /2р хх-ийн 190хуу/, 9000төг, 3500төг, 13250төг, 2600төг /2р хх-ийн 191хуу/, 8800төг, 6000төг, 14100төг, 2350төг /2р хх-ийн 192хуу/, 18650төг, 6400төг, 1530төг, 17300төг /2р хх-ийн 193хуу/, 11100төг, 14600төг, 1800төг, 2600төг /2р хх-ийн 194хуу/, 8000төг, 135000төг, 11100төг, 15600төг /2р хх-ийн 195хуу/, 22200төг, 10000төг, 7700төг, 10000төг, 8000төг /2р хх-ийн 196хуу/, 29300төг, 5000төг, 51350төг, 39000төг /2р хх-ийн 197хуу/, 10700төг, 9980төг, 2000төг, 10000төг /2р хх-ийн 198хуу/, 10000төг, 15200төг, 5200төг, 9000төг /2р хх-ийн 199хуу/, 12550төг /2р хх-ийн 200хуу/, 25800төг, 25800төг, /2р хх-ийн 201хуу/, 950төг, 1600төг, 2000төг, 22000төг /2р хх-ийн 202хуу/, 12000төг, 14354төг, 28500төг /2р хх-ийн 203хуу/, 12950төг, 20550төг, 3210төг, 5000төг /2р хх-ийн 204хуу/, 12350төг, 15000төг, 4033төг, 7790төг /2р хх-ийн 205хуу/, 7000төг, 4000төг, 76866төг, 500төг /2р хх-ийн 206хуу/, 8746төг, 24550төг, 17850төг, 13500төг /2р хх-ийн 207хуу/, 25800төг, 25800төг /2р хх-ийн 208хуу/, 80.000төг /2р хх-ийн 209хуу/, 100.000төг /2р хх-ийн 210хуу/, 30400төг, 25050төг, 6500төг /2р хх-ийн 211хуу/, 6300төг, 5260төг, 28400төг, 5000төг /2р хх-ийн 212хуу/, 186000төг /2р хх-ийн 213хуу/ нийтдээ 5.931.166төгрөгийн баримтыг нотлох баримтад үнэлсэн бөгөөд үүнээс шүүгдэгч Г.Тын хохирогчид төлсөн 2.806.430 төгрөгийн хасч, 3.124.736төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Ц.Б нь ажилгүй байсан хугацааны буюу 2019оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалин 11,017,002 /арван нэгэн сая арван долоон мянга хоёр/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сар, 2019 оны 09 дүгээр сар, 2019 оны 10 дугаар сард тус тус цалин авч байсан нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн хуулбараар тогтоогдож байх тул энэ хугацааны цалин болох 3,160,071 /гурван сая нэг зуун жаран мянга далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 248.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 310.000 төгрөг тус тус авсан, үндсэн цалин 1056357 төгрөгний зөрүү, нийт 1.548.714/ нэг сая таван зуун дөчин найман мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, харин 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, цалингийн зөрүү болох 6.308.217 /зургаан сая гурван зуун найман мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийг нотлох баримтаа /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, харин эм тарианы үнэ 6.831.166/ зургаан сая найман зуун гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгнөөс байрны түрээс болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөг/ 2р хх-ийн 184хуу/, мөн шүүгдэгч Г.Тын төлсөн 2.806.430/ хоёр сая найман зуун зургаан мянга дөврөн зуун гуч/ төгрөгийг тус тус хасаж, 3.124.736/ гурван сая нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин зургаа/ төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.548.714/ нэг сая таван зуун дөчин найман мянга долоон зуун арван дөрөв/ төгрөг нийтдээ 4.673.450 /дөрвөн сая зургаан зуун далан гурван мянга дөрвөн зуун тавь/төгрөгийг шүүгдэгч Г.Таас гаргуулж, хохирогч Ц.Бт олгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Т нь хохирогч Ц.Бт 500.000 төгрөгийг түүний Хаан банк дахь данс руу шилжүүлсэн хохирогч Ц.Б хүлээн авсан талаар зөвшөөрч байх тул 4.173.450 төгрөгийг шүүгдэгч Г.Таас гаргуулж хохирогч Ц.Бт олгуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт”... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ…”гэж заажээ.
Иймд шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүйг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х м овогт Гийн Тыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургу
улиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэм хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 4.173.450 /дөрвөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3дугаар баг Цогт-Уулын 26-05 тоотод оршин суух хаягтай Г овогт Цн Б/ РД:/-т олгосугай.
7. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хийлийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Бийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 11.017.002 төгрөг нэхэмжилсэнээс 3.160.071 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт ирүүлээгүй 6.308.217 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Г.Тт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ