Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.
Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан  
    Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Д.О хөтлүүлж,  тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүүгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Дгийн Д /РД:/-д холбогдох эрүүгийн 2212............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ........... сумын ........... багийн нутаг, ...............гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Дгийн Д /РД: /
 
                                         Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр .............аймгийн ...........сумын .............багийн ................... гэх газарт суух иргэн Н.Бын 1 тооны адууг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2212................ дугаартай эрүүгийн хэргээс:              
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бын өгсөн:”...2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Далт гэх газар эхнэр Бийн хамтаар гэртээ байж байтал гэрийн гадаа нэг мотоцикльтой хүн ирсэн. Би гэртээ хэвтэж байсан чинь эхнэр гэрээс шагайж хараад Дийг ирж байна гэж хэлсэн. Эхнэр Б Д 2 гэрийн гадаа хэрэлдээд байх шиг байсан. Д гэрийн гадаа ална та нарыг гээд л байх шиг байсан өөр юу гэснийг сонсоогүй, намайг гэрийн гадаа гарахын завдалгүй малын хашаанд байсан унааны хүрэн морийг маань ногтлоод өөрийн унаж явсан мотоциклийн араас хөтлөөд аваад явчихсан. Тэрнээс хойш Дтэй уулзаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед манай дүү Б гэрт орж ирээд танай хүрэн морийг Далтын дэнжийн бургасанд нугаслаад алчихсан байна гэж хэлсэн. Манайхаас 100 метр орчим ойрхон зайтай болохоор эхнэр бид 2 хүрэн морин дээрээ очоод даавуугаар бүтээчихээд хүрээд ирсэн. Морин дээрээ очоод үзэхэд шилэн хүзүүн дээр нь хутгалаад алчихсан байсан. Дийн манай гэрийн ардхан талд ойрхон нутагладаг 300 метр орчим л зайтай нэг нутгийн саахалт л хүмүүс байгаа юм. Гэмгүй л байдаг хүмүүс ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Яагаад манай морийг алсныг мэдэхгүй. Би өөрийн хүрэн морио 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Унааны залуу морь байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бын дахин өгсөн:”...2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Далт гэдэг газраас малын хашаанаас манай хүрэн морийг эхнэртэй хэрэлдээд аваад явсан. Д ална хядна гээд л хашгираад байсан. Намайг гарахын завдалгүй аваад явчихсан байсан. Эхнэр орж ирээд Д манай хүрэн морийг хашаанаас аваад явчихлаа та нарыг ална гээд байна гэж хэлсэн. Гадаа удаан хэрэлдээд шууд гэрийн гадаа ирээд л эхнэрийг ална гээд манай морийг малын хашаанаас аваад явчихсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бын дахин өгсөн:”...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Д нь миний адууны үнэлгээ 1.200.000 төгрөгийг миний эхнэр Бийн данс руу шилжүүлж өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бийн өгсөн:”... Манайхыг Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Далтын бургас гэх газар гэртээ нөхөр Б биднийг байхад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед байхад гэрийн гадаа мотоциклтой хүн ирэхээр нь гараад хартал манай арын Д гэрийн гадаа малын хашаа руу ороод манай тэжээлийн хүрэн морийг хашаанаас гаргаад өөрийн унаж явсан мотоциклийн араас хөтлөөд аваад явчихсан. Араас нь Д рүү яах гэж байгаа юм бэ гэсэн чинь та нарыг ална гээд амандаа юм яриад явсан. Би гэртээ ороод нөхөртөө Д морийг чинь аваад явчихлаа гэж хэлсэн араас нь хараад л өнгөрсөн. Маргааш нь орой манай дүү Б мөсөн шагай харвачихаад ирж явахдаа Далтын дэнж гэх газар шувуу овоороод байхаар нь очиж харсан байгаа юм. Тэгсэн чинь манай хүрэн морийг нугаслаад алчихсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 очоод адуугаа харсан чинь нугаслаад алаад хаячихсан байсан. Тэрнээс хойш Дтэй уулзаагүй. Мэдэхгүй байна ямар учраас манай адууг авч явж алсныг мэдэхгүй байна. Өс хонзонгийн асуудал байхгүй л баймаар юм. Адууны шилэн дээр нь нугаслаад алчихсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бийн дахин өгсөн:”...Дийнх 2021 оны 12 дугаар сарын 29-нд Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Далт гэдэг газраас өөрийнхөө адуу малаа алдсан юм байна лээ. Энэ адуун дээрээ манай хүү Быг хардаад өсөрхөж манай хүрэн морийг авч явж гэрээс холгүй Далтын дэнж гэдэг газар манай морийг нугас шилэн хүзүүн дээр нь хутгалж алсан байсан. Үнэхээр Быг хардсан бол тэр хүнтэйгээ уулзаад учир зүгээ олно биз. Ядарсан нөхөр бид хоёрын хүрэн морийг малын хашаанаас орж ирж авахдаа намайг 2 удаа ална, бүгдийг чинь ална гэж айлгаад мотоциклийн араас хөтлөөд аваад явчихсан. Урьд өмнө 2014 онд Д 7 адуугаа алдчихаад манай хүү Быг хардаад ална гэж занаж байсан. Адуугаа алдсанаас хойш л манай хүүг хардаад өсөрхөж манай хүрэн морийг авч яваад алсан гэж бодож байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын өгсөн:”... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө машинтай Архангай аймгийн төв рүү мөсөн шагайн тэмцээнд явж байхад Далтын дэнж доор том шувуунууд бужигнаад хүрэн адуу үхсэн байсан. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Б ахын хүрэн морийг Д хашаан дотроос нь аваад явсан байсан болохоор би Б ахад танай морины сэг Далтын дэнжийн ёроолд хэсэг бургасанд үхсэн байна лээ очиж үз гэж хэлсэн. Тэгээд Б ах адуугаа очиж үзээд нугаслаад алчихсан байсныг нь танисан байсан. Б ахын Д нарынх хоорондоо 300-400 метр зайтай байх. Б ахынхаас Далтын дэнж хүртэл баруун тийш 100 гаруй метр зайтай л байгаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,

Д.Дийн яллагдагчаар мэдүүлсэн: “...би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. маргах зүйлгүй, би хуульд заасан эрхээ эдэлж хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Тухайн үед унаж явсан мотоцикль миний эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль байгаа юм. би 2019 онд худалдаж авч байсан, хуучин мотоцикль байгаа юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05 хуу/, 
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-44 хуу, 72-77 хуу/, 
            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 хуу/ 
    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-66 хуу, 84-86 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Альан-Овоо багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 хуу/ 
            Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 110-111 хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 2212............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, ханГтай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Далт гэх газарт суух иргэн Н.Бын 1 тооны адууг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

            Гэм буруугийн талаар:
   Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...........аймгийн ............ сумын . багийн ........................ гэх газарт суух иргэн Н.Бын 1 тооны адууг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бын өгсөн:”... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Далт гэх газар эхнэр Бийн хамтаар гэртээ байж байтал гэрийн гадаа нэг мотоцикльтой хүн ирсэн. Би гэртээ хэвтэж байсан чинь эхнэр гэрээс шагайж хараад Дийг ирж байна гэж хэлсэн. Эхнэр Б Д 2 гэрийн гадаа хэрэлдээд байх шиг байсан. Д гэрийн гадаа ална та нарыг гээд л байх шиг байсан өөр юу гэснийг сонсоогүй, намайг гэрийн гадаа гарахын завдалгүй малын хашаанд байсан унааны хүрэн морийг маань ногтлоод өөрийн унаж явсан мотоциклийн араас хөтлөөд аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Ц.Бийн өгсөн:”... Манайхыг Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Далтын бургас гэх газар гэртээ нөхөр Б биднийг байхад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед байхад гэрийн гадаа мотоциклтой хүн ирэхээр нь гараад хартал манай арын Д гэрийн гадаа малын хашаа руу ороод манай тэжээлийн хүрэн морийг хашаанаас гаргаад өөрийн унаж явсан мотоциклийн араас хөтлөөд аваад явчихсан. Араас нь Д рүү яах гэж байгаа юм бэ гэсэн чинь та нарыг ална гээд амандаа юм яриад явсан. Би гэртээ ороод нөхөртөө Д морийг чинь аваад явчихлаа гэж хэлсэн араас нь хараад л өнгөрсөн. Маргааш нь орой манай дүү Б мөсөн шагай харвачихаад ирж явахдаа Далтын дэнж гэх газар шувуу овоороод байхаар нь очиж харсан байгаа юм. Тэгсэн чинь манай хүрэн морийг нугаслаад алчихсан байна гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч Ц.Бийн дахин өгсөн:”...Дийнх 2021 оны 12 дугаар сарын 29-нд Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Далт гэдэг газраас өөрийнхөө адуу малаа алдсан юм байна лээ. Энэ адуун дээрээ манай хүү Быг хардаад өсөрхөж манай хүрэн морийг авч явж гэрээс холгүй Далтын дэнж гэдэг газар манай морийг нугас шилэн хүзүүн дээр нь хутгалж алсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, гэрч Б.Бын өгсөн:”... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө машинтай Архангай аймгийн төв рүү мөсөн шагайн тэмцээнд явж байхад Далтын дэнж доор том шувуунууд бужигнаад хүрэн адуу үхсэн байсан. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Б ахын хүрэн морийг Д хашаан дотроос нь аваад явсан байсан болохоор би Б ахад танай морины сэг Далтын дэнжийн ёроолд хэсэг бургасанд үхсэн байна лээ очиж үз гэж хэлсэн. Тэгээд Б ах адуугаа очиж үзээд нугаслаад алчихсан байсныг нь танисан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05 хуу/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-44 хуу, 72-77 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-66 хуу, 84-86 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

  Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Д.Дийн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг ханГтай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Иймд шүүгдэгч Д.Дийн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Дийн үйлдлийн улмаас хохирогч Н.Бт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  дүгнэлт /хх-ийн 41 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ”...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Д нь миний адууны үнэлгээ 1.200.000 төгрөгийг миний эхнэр Бийн данс руу шилжүүлж өгсөн /хх-ийн 82-83 хуу/ гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.Дээс Цэдэн Б гэх хүний 5149002978 тоот данс руу 1.200.200 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт /хх-ийн 103 хуу/ авагдсан байх тул шүүгдэгч Д.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэгт 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 118-119 хуу/ гарын үсэг зуржээ.     

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, Г зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг-5 маркийн 782.820 төгрөгийн үнэлгээ бүхий хөх өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай болгож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
 
 Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
  
   ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт Дгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.  

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Д.Дд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг-5 маркийн 782.820 төгрөгийн үнэлгээ бүхий хөх өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт 
зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, 
нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ