Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

2022         02           18                                     2022/ШЦТ/214

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: П.Анударь,

улсын яллагч: Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч: Ө.Г,

хохирогчийн өмгөөлөгч: Б.Ө,

шүүгдэгч: *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанжаргал нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2108000000000 дугаартай хэргийг 2022.01.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1977 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Жаргалант тосгоны Аюушийн 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Хиад Боржигин овогт Ш-гийн Л нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр судлагдсан баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1234 дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр М.Дтэй маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар өшиглөж хүнийг алсан бөгөөд энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-199-202/

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аюушийн 5-01 тоотод оршин суух гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр М.Дтэй маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт өшиглөж зодсон ба М.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ГССҮТөвд хүргэгдэн очиж яаралтай журмаар мэс засалд орсон боловч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэрч М.Дын /ЭМТ-ийн эмч/: “Мөнхөө овогтой Д гэх 39 настай эмэгтэй: хэвлийгээр маш хүчтэй өвдөлт гэсэн зовуурьтай ирсэн байсан. Тухайн үед эхний үзлэгийг Мягмарханд, Энэрэл гэсэн их эмч нар үзээд эмчилгээг эхэлсэн байсан. Тэгэхэд тухайн үед артерийн даралт нь: 90*60 80/50 зүрх нь 1 минутад 110 удаа цохилж байсан ба амьсгал нь 1 минутад 25 удаа, маш их зовуурь шаналгаатай асуусан асуултад хариулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-125-126/,

- ГССҮТөвийн 11650 тоот өвчний түүх:” Мэс заслын тэмдэглэлд: ерөнхий мэдээ алдуулалтын доор хэвлийг голын шугамаар нээж, хэвлийн хөндийг нээхэд булингартай үнэртэй шингэн байсныг соруулан авч, 3000 мл гарав. Нарийн гэдэсний хана доод 1/3 хэсэгт дундын зааг дээр 2 см орчим задарсан, гэдэсний агууламж хэвлийн хөндийд сул асгарч байв. Нарийн гэдэсний задралыг эрүүл эдийн заагаар дайруулан тайрч нарийн гэдсийг хажуу хажуугаар оёгчоор залган, трецийн холбоосноос 40 см зайд урсгуур тавив. Жич: нарийн бүдүүн гэдэс нилэнхүйдээ хөөж хавагнасан, саажилт ихтэй. Хэвлийн хөндийн эрхтнүүд идээрхэг саарал өнгөтэй, хэвлийн дарагдлаас гэдэсний үхжилээс сэргийлэн мэс заслыг үечлэн хийхээр нээлттэй орхив. Онош: Хавсарсан хүнд гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, хэвлийн хөндийн тархмал гялтан тас, төгсгөлийн шат. Цээжний битүү гэмтэл, 9-р хавирганы хугарал, уушгины няцрал, дагалдах онош: Архины хордлого, архины шалтгаант элэгний үрэвсэл, архаг бөөрний үрэвсэл” гэжээ. /хх-150-161/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2565 дугаартай: “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Хэвлийн хөндийн битүү гэмтэл: нарийн гэдэсний урагдал, задрал, хэвлийн хөндийг нээж нарийн гэдэсний урагдал, задралыг оёх, нарийн гэдэсний холбоос хийх мэс заслын дараахь байдал. Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, хэвлийн хөндийн 3000 мл гэдэсний сул агууламж, биеийн ерөнхий хордлого. Уруулын зулгаралт. Дүгнэлт: Талийгаачийн цогцост хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний уруудах хэсгийн урагдал, задрал, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, хэвлийн хөндийн 3000 мл гэдэсний сул агууламж, уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач ГССҮТ-д 1 хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач дээрхи хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-61-66/,

- Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 4-6/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,

- *******ын хувцас, биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/,

- *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-13-16/

- *******ын пүүзэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь эхнэр М.Дг  “4 настай бага хүүхдээ хоол асгалаа гэж загнаж, зодлоо” гэх шалтгаанаар  маргалдаж гэдсэн тус газарт нь өшиглөж зодсон болох нь насанд хүрээгүй гэрч Л.Лгийн /17 настай/: “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед  аав, ээж, дүү нарын хамт хоол идэж байсан чинь манай ээж бага дүү Отгон-Эрдэнийг хоол асгалаа гэж хэлээд загнасан чинь аав ******* нь дүүг өмөөрөөд байгаа харагдсан. Ингээд аав гэрээсээ гараад явсан. Тэгээд ээж 20 цагийн үед надад “ээж нь дахиж архи уухгүй” гээд гэрээс гарч дэлгүүр рүү архинд явсан. Аав оройн 22 цагийн үед гэртээ ирсэн” гэх мэдүүлэг, хохирогч Л.М-ын: “...дүү Л.Л 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бага дүү Отгон-Эрдэнийг хоол асгаад байхаар нь ээж “энэ дандаа хоолоо асгадаг” гэж хэлээд цохисон чинь аав бага дүү Отгон-Эрдэнийг өмөөрөөд ээжийн гэдэс рүү өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгээд “аавыг ээжийн гэдэс рүү өшиглөснөөс хойш ээжийн гэдэс өвдсөн” гэж дүү Л.Л надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-24/, гэрч Н.Бгийн: “...Тэгээд М.Дг хагалгаанд орсны дараа Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр байхдаа М.Дгийн нөхөр *******аас “яасан юм бэ? юу?” болсон талаар асуухад “би М.Дгийн гэдэс рүү өшиглөсөн” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-43-44/, яллагдагч *******ын “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байсан чинь манай эхнэр М.Д бага охин О хоолоо идээд ширээний голд ширээний баруун хойд талд газар сууж байсан чинь хоолоо асгаж цутгаж байгаад нуруу руу нь цохисон чинь охин О уйлаад ээрээд дуу нь гарахгүй болсон. Тэгэхээр би охин Отгон-Эрдэнийг тэвэрч аваад охиныгоо уйлахыг болиулсан чинь эхнэр М.Д шалны алчуур авч ирээд охины асгасан хоолыг арчаад зогсож байснаа “энэ дандаа хоолоо асгадаг байхгүй юу” гэж хэлээд дахиад цохих гэхээр нь би охин Отгон-Эрдэнийг татаж аваад эхнэр М.Дгийн хэвлийн хэсэгт нь нэг удаа баруун хөлөөрөө хүчтэй өшиглөсөн чинь “энэ бага шар охиноо байнга өмөөрдөг” гэж хэлээд цаашаа яваад өгсөн юм. Тэгээд би охиноо аваад гэрийн үүдэн дээр аргадаж сууж байсан чинь эхнэр М.Д гарч ирээд намайг “хоолоо халуун дээр нь ид. Байнга энийгээ эрхлүүлж байх юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж ороод хашаандаа хийж байсан ажлаа хийхээр гэрээсээ гарсан юм” гэх мэдүүлэг /хх-97-99/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хэргээс үзэхэд хохирогч М.Д нь нөхөр *******т гэдсэн тус газартаа өшиглүүлснээс хойш 1 хоногийн турш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шар ногоон өнгийн зүйлээр огиж бөөлжсөн, өвчин намдаах эм хэрэглэсэн, цаг алдаж эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламж авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Хохирогч Л.М-ын: “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн үед ээж над рүү залгаад “ээжийнх нь гэдэс өвдөөд, хоол идэж болохгүй доошоо өтгөн гарахгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд дүү Л.Л над руу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед залгаад ээжийн бие муу, хот руу эмнэлэг рүү явж байна. Та гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир ээж хагалгаанд орно” гэж хэлэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг очоод дүү Л.Лтэй уулзсан чинь “ээжийг хагалгаанд орж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би дүү Л.Лгээс “ээж яасан юм бэ? яагаад орсон юм бэ?” гэж асуусан чинь “гэдэс нь дүүрээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлэг дээр очсон чинь ээжийг дотуур цус алдсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү авч явна гээд 103-аар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирээд үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн.  Ингээд ээж маань 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ухаан оролгүй байсаар байгаад нас барсан юм” гэх мэдүүлэг /хх-21-24/,

- Насанд хүрээгүй гэрч Л.Лгийн /17 настай/: “Тэгээд 23 цагийн үед санагдаж байна. Ээж шар ногоон өнгийн зүйлээр бөөлжсөн чинь аав ээжийг наадах чинь шартахаар шар өнгийн зүйлээр бөөлждөг гэж хэлээд 17-ны өдрийн орой унтаж амарсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 09 цагийн үед цайгаа уух гээд байж байсан чинь “ээжийн гэдэс, өвдөөд” гэхээр нь би ээжийг “эмнэлэгт үзүүлэх үү” гэсэн чинь ээж надад “би зүгээр гайгүй болж байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч Гүнт рүү явах зам дээр түр зуурын ажил хийх байсан учир ажилдаа явсан. Ингээд өдрийн 13 цагийн үед над руу танил ах С над руу залгаад “гэртээ хүрээд ир ээжийн чинь бие өвдөөд байна гэртээ хурдан хүрээд ир” гэхээр нь гэртээ ирсэн чинь ээж маань “гэдсээр хатгуулж өвдөөд байна” гэж хэлээд юм дугарч чадахгүй ногоон өнгийн шингэн зүйлээр бөөлжсөн байсан. Тэгээд би хорооны өрхийн эмч дуудсан чинь “машингүй байна хорооны өрхийн эмнэлэг дээр хүрээд ир” гэхээр нь би ээжийг аваад С ахын машинд ээжийг суулгаад өрхийн эмнэлэг ороод эмчид үзүүлсэн чинь ээжийг “дотуур цус алдалт байж магадгүй” гэж хэлээд “яаралтай гэмтлийн эмнэлэг рүү яв” гэж хэлсэн. Ингээд ээж маань ухаан орохгүй байсаар байгаад нас барсан.” гэх мэдүүлэг /хх-26-28/,

- Гэрч М.Оын: “Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө талийгаачтай утсаар ярихаар залгахад ******* нь авч “эгчийн чинь гэдэс жирэмсэн хүнийх шиг болсон. Баас шээс нь дээшээ доошоо гарахгүй түргэн дуудаж үзүүлэхэд эм бичиж өгсөн тэр эмийг нь уугаад байж байна” гэсэн бөгөөд талийгаач цаана нь ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хх-40-42/,

- Гэрч А.Сын: “Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед очиход М.Д нь бөөлжөөд гэртээ байж байсан. Тэгэхээр нь би М.Дг “зүгээр үү” гэж асуусан чинь “миний гэдэс өвдөөд байна” гэж надад хэлсэн. Тэгээд би М.Дг “эмнэлэг явах уу?” гэсэн чинь “хүү Л.Лг дуудчих хамт явна” гэхээр нь М.Дгийн гэрт ирэхэд хүү Л.Л нь ирсэн байсан. Тэгээд би өөрийн машинаар М.Дг 21 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт хүргэж өгчихөөд өөрийн ажлаа хийхээр явсан юм. Би 30 гаран минутын дараа Л.Л рүү залгасан чинь “ээжийг хот руу авч явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Н.Б руу залгаж “тосож аваарай наадуул чинь ямар ч мөнгө байхгүй” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод ухаангүй байсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М.Д нь нас барсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

- Гэрч Н.Бгийн: “Манай нөхөр А.С нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аюушийн 5-1 тоотод байх байшингаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нурааж байсан чинь талийгаач М.Д нь халамцуу “бие өвдөөд байна. Өвчин намдаах эм байна уу?” гэж асуухаар нь манай нөхөр А.С өвчин намдаах эм буюу /ибупропин/ эмийг өөрийнхөө машинаас авч өгсөн гэж байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр А.С өдрийн 13 цагийн үед М.Дгийн гэрт ороход талийгаач М.Д “миний бие муу байна” гэж хэлээд гэртээ орон дээрээ хэвтэж байхаар нь нөхөр А.С “чи согтуу байгаа юм уу? эрүүл байна уу?” гэж М.Дгээс асуусан чинь М.Д “бие өвдөөд байна би эрүүл байна” гэхээр нь М.Дг “эмнэлэгт очиж үзүүлээч” гэсэн чинь “би ийм гэдэстэй яаж ганцаараа явах юм бэ?” гээд гэдсийг нь харсан чинь гэдэс нь бөмбийсөн байхаар нь түргэн тусламж дуудсан чинь 103-ын машин байхгүй гэхээр нь нөхөр А.С өөрийнхөө машинтай Партизаны эмнэлэгт М.Дг хүү Л.Лгийнх нь хамт хүргэж өгөөд явсан гэж над руу нөхөр А.С ярьсан. Ингээд удаагүй М.Дгийн хүү Л.Л “ээжийг хот руу эмнэлэг рүү аваад явж байна” гэж утсаар ярьсан. Ингээд Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд ирэхээр нь би М.Дтэй уулзах гэсэн чинь юм ярьж чадахгүй байсан. Тэгээд хүү Л.Лгээс нь асуусан чинь Л.Л надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд М.Д хагалгаанд ороод ухаангүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нас барсан юм. Тэгээд М.Дг хагалгаанд орсны дараа Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр байхдаа М.Дгийн нөхөр *******аас “яасан юм бэ? юу?” болсон талаар асуухад би М.Дгийн “гэдэс рүү өшиглөсөн” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-43-44/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Дээр дурьдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч М.Дгийн гэдсэн тус газар нь 1 удаа өшиглөсөн үйлдэл нь тухайн нөхцөл байдалд бага насны хүүхдээ өмөөрч гэнэт үүссэн шинжтэй үйлдэл байсан нь  нотлогдож байна. Мөн хэрэгт хавсаргагдан ирсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2565 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч “М.Дгийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн өшиглөлтөөр үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурьдсан битүү гэмтлийг авснаар хэвлийгээр өвдөж, бөөлжинө, өтгөн гадагшлахгүй зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тухайн гэмтлийг авсны дараа нарийн гэдэсний агуулагдахуун хэвлийн хөндийд асгарч богино хугацаанд буюу эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд амь насыг аврах боломж багасдаг. Тухайн хүний өвдөлт мэдрэх байдал, өвчин намдаах эм, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой ба 2 цагаас дээш хугацаа өнгөрөхөд хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл илэрдэг. 2 цагийн дотор эмнэлгийн тусламж авсан бол хүндрэл үүсэлгүй амь насыг аврах боломжтой” гэх мэдүүлэг /хх-75-77/ өгснийг дээрх баримтуудтай харьцуулан судалж үзэхэд ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр М.Дг алах санаа зорилготой байсан эсэх нь хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байна. Харин хүнийг гэдсэн тус газарт нь өшиглөхөд гэмтэл учирч болно гэдгийг мэдсээр байж /энгийн ухамсрын хүрээнд/ өшиглөж амь насанд нь аюултай гэмтэл учруулсан үйлдлийг “болгоомжгүй” гэж үзэх үндэслэлгүй тул иргэдийн төлөөлөгчийн “санамсаргүй үйлдэл гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авсангүй. 

Хохирогч нь уг гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан болох нь шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч..д ашигтайгаар шийдвэрлэнэ” зарчмыг хэрэглэж, хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтлоо.

 

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******, амь хохирогч М.Д нар нь 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд дундаасаа 1-ээс 18 насны 7 хүүхэдтэй болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтаар /хх-114-120, 139/ тус тус тогтоогдож байна.

Тэдний ууган хүү Лын Мөнхтулгыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бөгөөд Л.М нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр дамжуулан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Би 6-н өнчин дүүгийн хамт Архангай аймгийн Их тамир суманд аавын ах Ганхуягийнд амьдарч байна. Миний аавын санамсаргүй үйлдлээс болсон ч гэсэн би болон 6-н дүүгийн хамт ямар ч гомдолгүй бид энд дутагдах зүйлгүй сайхан амьдарч байна. Дүү нар минь сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдсан аав минь бидэнтэйгээ хамт байвал сайхан байна. Аавыг минь төрийн хууль минь өршөөж хамгийн зөөлөн шийтгэлээр шийдэж өгнө үү. Миний бие Архангай аймагт байгаа учраас очиж чадахгүй байна. Өөрийн өмгөөлөгч Өаар дамжуулж байна” гэжээ. Уг хүсэлтэд Архангай аймгийн Их тамир сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03/58 тоот “тайхар багийн иргэн Шаравсэнгэ овогтой Ганхуяг /АГ61031814/-д түүний төрсөн дүү *******ын 7 хүүхэд нь түр амьдран сууж байгаа нь үнэн болно” гэх албан бичгийг хавсарган ирүүлсэн байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас эхнэр М.Дгийн амь нас хохирсон болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******т холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарыг 7-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтаар /хх-105-109/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М-ын шүүхэд ирүүлсэн хүсэлт, *******ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хиад Боржигин овогт Ш-гийн Лт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хиад Боржигин овогт Ш-гийн Лыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Хиад Боржигин овогт Ш-гийн Лт 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******ын цагдан хоригдсон 90 /ерэн/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч *******ын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хос пүүзийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэг ширхэг хос пүүзийг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******т холбогдох эрүүгийн 2108000001685 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Б.БАТАА

 

                                                                                       Г.АЛТАНЦЭЦЭГ