Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 53

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 08 дугаар сарын 25            Дугаар 53                        Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Д.Энх-Амар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр, Ж.Цээсүрэн, 

Хохирогч Э.Очирбат, 

Шүүгдэгч Б.Батхүү, Б.Давааням, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Батхүү, Б.Давааням, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000115 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн харьяат,1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 26 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгааүй, Ухаа балжир овгийн Баясгалангийн Батхүү /РД:ЛК90111010/

 

Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн харьяат,1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагнал болон ял шийтгэл эдэлж байгаагүй, Дамбаа овгийн Батсугарын Давааням /РД:ЛК90110918/,

 

Гурав. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 8 дугаар багийн харьяат, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 32 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баруун-Урт сум 8 дугаар баг Жавхлант жишиг хорооллын 1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал болон ял шийтгэл эдэлж байгаагүй, Хэрээт овгийн Бямбадоржийн Энхсайхан / РД: СШ84080210/

 

Дөрөв. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн харьяат, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Уулбаян сумын 5 дугаар баг “Замын хашаат” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх. Цэвээн овгийн Эрдэнийн Рагчаадорж / РД: ЛК89052016/,

Тав. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн харьяат, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, яс үндэс халх, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Уулбаян сумын 2 дугаар баг “Хишиг хороолол” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Дэд овгийн Баяннамарын Нямбуудорж / РД:ЛК91102017/

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

1. Шүүгдэгч Б.Батхүү нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Даваанямтай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Замын хашаат” гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс иргэн Э.Очирбатын эзэмшлийн агуулах сав болох чингэлэгэнд нэвтэрч Батноров хийцийн 8 мөнгөн хэрэглэлтэй тохоожийн эмээл 1 ширхэгийг хулгайлан 5.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

-  давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягийн өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/тамгатай, нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны, цагаан цонхор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны нийт 2 тооны үхэрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

- давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 13-ны Б.Давааням, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Ил энгэр” гэх газраас иргэн Д.Батдоржийн өмчлөлийн ухаа зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 7 настай эр үхэр 1 тооны, улаан зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 8 настай эр үхэр 1 тооны буюу нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.400.000 төгрөгийн  хохирол,

- давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Э.Рагчаадорж, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 киллиметрт байрлах “Баян-Өлзий” гэх газраас иргэн Д.Чинбатын өмчлөлийн 100 боодол өвс хулгайлж 300.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 9.700.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2.Шүүгдэгч Б.Давааням нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Батхүүтэй бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Замын хашаат” гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс иргэн Э.Очирбатын эзэмшлийн агуулах сав болох чингэлэгэнд нэвтэрч Батноров хийцийн 8 мөнгөн хэрэглэлтэй тохоожийн эмээл 1 ширхэгийг хулгайлан 5.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

-  давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 сарын 13-ны Б.Батхүү, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Ил энгэр” гэх газраас иргэн Д.Батдоржийн өмчлөлийн ухаа зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 7 настай эр үхэр 1 тооны, улаан зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 8 настай эр үхэр 1 тооны буюу нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.400.000 төгрөгийн буюу нийт 7.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

3. Шүүгдэгч Б.Энхсайхан нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө Б.Батхүү, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн  эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягын өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай имгүй нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны, Цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

 

4. Шүүгдэгч Э.Рагчаадорж нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Б.Батхүү нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягын өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай имгүй нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны, Цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

 - давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 сарын 23,24-ний өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Б.Батхүү, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 киллометрт байрлах “Баян-Өлзий” гэх газраас иргэн Д.Чинбатын өмчлөлийн нийт 100 боодол өвс хулгайлж 300.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

5. Шүүгдэгч Б.Нямбуудорж нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Энхсайхан, Б.Батхүү, Э.Рагчаадорж, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягын өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/тамгатай имгүй нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны, цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

- давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 13-ны Б.Давааням, Б.Батхүү нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Ил-Энгэр” гэх газраас иргэн Д.Батдоржийн өмчлөлийн ухаа зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 7 настай эр үхэр 1 тооны, улаан зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 8 настай эр үхэр 1 тооны буюу нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.400.000 төгрөгийн  хохирол,

- давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Э.Рагчаадорж, Б.Батхүү нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 киллометрт байрлах “Баян-Өлзий” гэх газраас иргэн Д.Чинбатын өмчлөлийн 100 боодол өвс хулгайлж 300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол буюу нийт 4.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Батхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “ Баян-Өлзийт “ гэх газраас Нямбуудорж, Энхсайхан, Рагчаадорж нартай хамт явж 2 тооны үхэр авсан. Очирбатын эмээлийг Даваанямтай хамт явж авсан. Очирбаттай төрөл садангийн холбоотой. Эмээлийг буцаагаад эзэнд нь өгсөн. Батдоржийн 2 үхрийг Давааням, Нямбуудорж бид нар хамт явж авсан. Батдоржийн үхрийг борлуулаад нийт 900.000 төгрөг болсон. Бид нар бүгд хуваагаад авсан. Чинбатын 100 боодол өвсийг бас авсан. Үүнээс 35 боодлыг нь Гантулга Чинбатаас худалдаж аваад надад өгсөн. Машиныг манай аав, ээж худалдаж авсан... гэв. 

 

- Шүүгдэгч Б.Давааням шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Батдоржийн үхрийг авахад, бас “ Замын шанд “ гэх газраас Батхүүтэй эмээл авахаар хамт явсан. Батхүү намайг хамт яваад эмээл аваад ирье гэсэн. Хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Би 2 үйлдэлтэй. Би үхрийн хохиролд 800.000 төгрөгийг төлсөн. Би бүх хохирлыг барагдуулсан... гэв.

 

- Шүүгдэгч Э.Рагчаадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид 4 аймгаас дөрвүүлээ яваад 2 үхэр авсан. Энхсайханы машин эвдэрсэн. Машин чирнэ гээд хөдөө явж байхдаа замд таарсан 2 үхрийг хулгайлсан. 35 боодол өвсийг авах гээд ачиж байхад эзэн нь ирээд Гантулгад өгсөн. Гантулга тэжээвэр малдаа өгнө гэж байсан. Гантулга өвсөө ачаад аймагт бид нартай хамт ирчихээд мал дээр хүн байхгүй гээд буцаад хөдөө гэрүүгээ хүргүүлсэн. Тэгээд бид нар нэмж 65 боодол өвсийг авсан. Энэ 100 боодол өвсийг Батхүү бид хоёр тавь, тавиар нь хувааж авсан. Хохирлыг Батхүү, Гантулга бид нар хувааж төлсөн... гэв.  

 

- Шүүгдэгч  Б.Энхсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 23-нд хөдөө миний машин эвдэрсэн. Тэгээд Батхүүг “ миний машиныг чирээд авчираад өг “ гэж гуйгаад хамт явсан. Явах замдаа 2 үхэр байхаар нь ярилцаад авсан. Хохирлыг хувааж төлсөн.  35 боодол өвсийг авахад би хамт явсан нь үнэн. Гэхдээ хохирлын хэмжээ хүрэхгүй гээд миний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Би үхрийн хохиролд 500.000 төгрөг өгсөн. Нөгөө хэдээсээ тус бүрээс нь 500.000 төгрөг цуглуулаад Батхуягийн дансанд өөрийнхөө нэрээр 2.000.000 төгрөгийг хийсэн... гэв. 

 

- Хохирогч Б.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай өөрийн хэдэн үхрүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэдэг газар манай малчин С.Наранбат гэдэг айл дээр байдаг. 2016 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө манай айлын гэрийн ойролцоо байсан 500 гаруй тооны үхрүүдээс зөв талын ташаан дээрээ О / онгин / тамгатай, имгүй, бөөр алаг зүсмийн нас гүйцсэн 6 настай эр үхэр, зөв талын ташаанд О /онгин/ тамгатай цагаан цонхор зүсмийн нас гүйцсэн 6 настай эр үхрүүд алдагдсан юм. Бид тухайн үед үхэр бэлчээрлэдэг ойр орчмын газруудаар эрж хайгаад олоогүй юм. Би 2 тооны эр үхрийн 1 эр үхрийг 2.000.000 төгрөгөөр, нийт 4.000.000 төгрөгөөр нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-24х/ 

 

- Хохирогч Б.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Ил-Энгэр” гэдэг газар өвөлжиж байсан. 2016 оны 02 дугаар сарын 13-нд би үхрүүдээ хурааж үзэхэд 2 эр үхэр байхгүй болохоор ойр орчмоор эрж хайгаад олоогүй юм. Надтай 2016 оны 05 дугаар сарын 01-нд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Уулбаян сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Э.Энххад утсаар холбогдож “ үхэр хулгайлсан хүмүүсийг олсон “ талаар ярьсан юм. Би 2 тооны үхэр алдсан талаар тухайн үед Уулбаян сумын хэсгийн төлөөлөгчид бүртгүүлж, хандаж байсан. Манай алдсан 2 үхэр нь ухаа зүсмийн 7 настай эр үхэр, зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй, Улаан зүсмийн 8 настай эр үхэр зүүн чих урдаасаа ганзага баруун чих үзүүрээсээ цуулга имтэй. Содон шинж тэмдэг гэхээр зүйлгүй. Би хоёр тооны эр үхрийг 1.800.000 төгрөгөөр нийт 3.600.000 төгрөгөөр нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-42/

- Хохирогч Д.Чинбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны намар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 км-т Сүхбаатар аймгийн нутаг Баян-Өлзий гэх газар хадланд гарч нийт 10.000 боодол өвс хадсан юм. Би хадсан өвсөө газар дээрээс нь 3500 төгрөгөөр хүмүүст зараад 500 боодол өвс үлдсэн. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10 орчим цагийн үед өөрийн эзэмшлийн зил 130 маркийн автомашинтай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Баян-Өлзийт” гэх газар хадсан хадлангийн хураалттай өвсөн дээрээ очиход Алаг Баяраа хочит Гантулга нь цагаан өнгийн ачааны машинтай хүмүүс миний өвснөөс ачиж байхаар нь “ миний өвс яаж байгаа юм бэ “ гэхэд Гантулга нь над дээр ирээд “ ах нь үхэр маландаа өгөх гэсэн юм би тооцоог нь дараа нь хийе машин ирэхээр нь ачиж байгаа юм “ гэхээр нь зөвшөөрч 35 боодол өвс ачуулаад явуулсан. Гэрийн гадна очиж дахин тоолоход яг 35 боодол өвс байсан. Харин маргааш нь миний өвснөөс 65 боодол өвсийг Батхүү, Рагчаадорж, Нямбуудорж нар авсан юм. Нийтдээ 100 боодол өвс алдагдсан... гэх мэдүүлэг /хх-73-74/ 

 

- Хохирогч Э.Очирбат мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Баянтэрэмийн зүүн тийш “Замын хашаат” гэх газар байдаг. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө би хөдөө гэрлүүгээ хэдэн хонь авчрах санаатай Б.Батхүүгийн машиныг гуйж гэр лүү нь очиж уулзсан. Би хөдөө гэрлүүгээ ээжтэйгээ яриад хэдэн төгрөгийн хэрэг боллоо “ гэхэд “ манай ээж чи мөнгө төгрөгөөр яах гээд байгаа юм бэ, хөдөө гэрлүүгээ ирж хэдэн ямаагаа самнаж мөнгөтэй болохгүй юу “ гэхээр нь Батхүүтэй хөдөө явахаа больж, Б.Батхүүд “ хаваржаандаа нэг гэр буулгасан, нөгөө гэрээ өвөлжөөнөөсөө буулгаж нүүлгэж амьжаагүй “ талаар ярьсан. Тэгсэн манай ээж, ах хоёр 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймагт ирж надтай уулзаж “ чингэлгэнд байсан манай эмээл алдагдсан байна “ гэж хэлэхээр нь би “ би юу гэж эмээлээ авах юм бэ “ гэж хэлсэн. Надтай ээж, ах хоёр уулзахаас өмнө намайг Б.Батхүүгийнд байж магадгүй гэж Б.Батхүүгийн гэрлүү очиж уулзахад Б.Батхүү тэр хоёртой юм ярихгүй дуугүй байсан талаар ээж, ах хоёр надад хэлсэн. Тэгэхээр би ээж, ах хоёрт “ Б.Батхүүд нэг гэр хаваржаанд нүүсэн, өвөлжөөн дээр нэг гэр, чингэлэг зэрэг эд зүйл үлдсэн”  гэж ярьснаа хэлсэн. Тэгээд манай ээж, ах хоёр Батхүүгийн гэр лүү очиж тулгаж “ эмээл авсан байна “ гэхэд Батхүү эмээл гаргаж өгсөн гэдэг юм. Манай алдагдсан эмээл манай ааваас надад уламжлагдан ирсэн Батноров хийцийн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээл байсан юм. Би эмээлээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Манай эд зүйлийг Б.Батхүү захиран зарцуулах эрх байхгүй…” гэх мэдүүлэг /хх-6х/

 

- Гэрч Э.Рагчаадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “ Замын хашаат “ гэх газар 2015 онд өвөлжөөд 2016 оны 03 дугаар сарын эхээр хаваржааруугаа нүүсэн юм. Харин нүүхдээ нэг илүү гэр болон чингэлэг хоёрыг авч яваагүй өвөлжөөндөө үлдээчихсэн.Тухайн өдөртөө болон маргааш нь авах гэсэн боловч цас ороод явж чадахгүй байсан учир нүүснээс хойш 2-3 хоногийн дараа өвөлжөөн дээрээ очиж чингэлэг болон илүү гэрээ авах гэж очиход чингэлэгний цоож нь эвдэрчихсэн доторхыг нь үзэхэд мөнгөн чимэглэлтэй эмээл байхгүй байсан. Харин машины дугуйны мөр цасан дээр гарчихсан байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Мөрөөр нь явсан чинь Баруун-Урт сум руу орчихсон. Энэ талаар эмээлийн эзэн Очирбатад хэлсэн чинь эмээл байгаа газрыг Батхүү л мэднэ. Батхүүд л ярьсан өөр хулгайлах мэдэх хүн байхгүй, мөн манай өвөлжөөг сайн мэддэг хүн л очино гэж бодоод Батхүү дээр манай ээж очиж “ эмээл гаргаж өг “ гэсэн чинь Очирбатад эмээлийг гаргаж өгсөн. Очирбат нь уг эмээлийн эзэн бөгөөд миний төрсөн дүү юм. Миний хувьд тусдаа гарчихсан надад эзэмших эрх байхгүй юм...” гэх мэдүүлэг /хх-8х/ 

 

- Гэрч Э.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 10-ны орчимд байх манай дүү нар Очирбатыг “ өвөлжөөнд байсан чингэлэгнээс мөнгөн чимэглэлтэй эмээлээ авч зарж борлуулсан “ гэж загнасан чинь Очирбат “ би эмээл огт аваагүй, эмээлээ зарах талаар Батхүүд хэлж байсан “ гэхээр нь Батхүү рүү очиж “ эмээл аваад ир “ гэж загнасан чинь тухайн үедээ ямар нэгэн зүйл надад ярихгүй байж байгаад Очирбатын эмээлийг гэрээсээ гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн зүйл надад хэлээгүй би тухайн үедээ загнаад өнгөрсөн юм. Цагдаагийн байгууллагад хэлээгүй өнгөрсөн. Бид нарын зүгээс гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-09х/

 

- Гэрч Д.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн:  Миний нэр дээр байгаа 36-70 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2015 оны 08 дугаар сард Уулбаян сумын иргэн Баясгалан, Цолмон гэх эхнэр нөхөр хоёрт 15.000.000 төгрөгөөр бодож зараад 11.000.000 төгрөгийг нь авчихаад байгаа, надад машины мөнгөө цувуулж бага багаар өгөөд байгаа юм. Бид наймаа хийхдээ мөнгөө бэлэн өгч авалцаагүй байсан учир машинаа Баясгалан гэх хүний нэр дээр шилжүүлээгүй байгаа юм. Одоо би Баясгалан, Цолмон нараас 4.000.000 төгрөг авч байж автомашинаа нэр дээр нь шилжүүлж өгөх учиртай. Албан ёсны баримт бичиг үйлдээгүй амаараа зарна гэж яриад 15.000.000 төгрөг авна гээд автомашинаа өгөөд явуулсан ... гэх мэдүүлэг  /хх-10х/

 

- Гэрч О.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын сүүлээр 36-70 СҮА улсын дугаартай автомашинаар өвс авчирсан яг хэдэн боодол өвс авчирсанг мэдэхгүй байна. Хурга ишигэндээ тавиад дуусгасан. Өөр эд зүйл авчраагүй... гэх мэдүүлэг /хх-11-12х/ 

 

- Гэрч Д.Хэрлэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Б.Батхүү, Э.Рагчаадорж нарыг танина, Энхсайхан, Нямбуудорж нарыг танихгүй, Э.Рагчаадоржийн ээж нь надад мал мах өгдөг байсан. Уг хүмүүс нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат хүмүүс. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд хөсөгтэй тойргийн баруун урд Тээвэрчдийн 1-07 тоотод складанд мал, мах түүхий эд худалдаж авдаг юм. 2016 оны 02 дугаар сарын 20-д өнгөрсөн байсан, мах гэсэж байх үед над руу хүн залгаад “ үхрийн мах авах уу “ гэхээр нь би Дэнжийн байранд очсон. Яг хэдэн тоот хашаанд очсноо санахгүй байна. Махыг үзэхэд цагаан өнгийн ачааны машин дээр 2 үхрийн мах ачсан байхаар нь “би жижиг машинтай явж байна, дагаж яваад киллограммыг үз “ гэхэд намайг дагаж складанд ирж үхрийн махыг киллограммыг үзэхэд 1 үхэр нь бага насны жижиг мах, нөгөө нь том үхрийн мах, тэгэхдээ хоёулаа тарга хүч муутай үхрийн махнууд байсан. Нэг үхэр нь 200 киллограмм, нөгөө нь 100 гаран киллограмм болж байсан. 1 киллограмм үхрийн махыг 3000 төгрөгөнд тооцож 950.000 төгрөг болж байсан. Мах өнөхдөө Батхүү, Рагчаадорж, өөр танихгүй залуутай нийт гурвуулаа ирсэн. Би мөнгийг нь тоолоод өгөөд явуулсан. Ямар нэгэн гарал үүслийн бичиг байгаагүй. Өөрсдийн малнаас өгч байгаа гэсэн. Батхүү, Рагчаадорж нар малтай айлын хүүхдүүд юм. Ах дүү нар нь хулгай хийхээр хүмүүс биш гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-26х/

 

- Малын үнэлгээ/ хх- 7, 25,43,75 /

 

- Эд зүйлийн үнэлгээ.2016.06.15 /хх-113/

 

- №00748636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-96-97/

 

-  Э.Рагчаадоржийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллого.2015.12.09 /хх- 161-162/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 12-ний өдрийн 21 тоот тодорхойлолт /хх-179/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 28 тоот тодорхойлолт /хх-180/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 23 тоот тодорхойлолт /хх-181/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 36 тоот тодорхойлолт /хх-183/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 8/246 дугаартай тодорхойлолт /хх-182/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 5/31 дугаартай прокурорын тогтоол /хх- 210/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-93, 98, 101, 104, 107/

 

-  Б.Батхүүгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 184/ 

 

-  Б.Нямбуудоржийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 185/ 

 

-  Б.Даваанямын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 186/ 

 

-  Б.Энхсайханы Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 187/ 

 

-  Э.Рагчаадоржийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 188/ 

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг.2016.08.18./ Б.Давааням/ 

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг.2016.08.18./ Б.Нямбуудорж/ 

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг.2016.08.18./ Б.Батхүү/ 

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг.2016.08.23./ Б.Энхсайхан/ 

 

- Хохирол төлсөн тухай тодорхойлолт/ хохирогч Д.Чинбат/

 

- Хохирол төлсөн тухай тодорхойлолт/ хохирогч Д.Батдорж/ зэрэг болно.

 

 

Нэг. Шүүгдэгч Б.Батхүү нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Давааням, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “ Ил-Энгэр” гэх газраас иргэн Д.Батдоржийн өмчлөлийн ухаа зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 7 настай эр үхэр, улаан зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 8 настай эр үхэр, нийт 2 үхрийг хулгайлан 2.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

-  2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө давтан үйлдлээр, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягийн өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/тамгатай, нас гүйцсэн 6 настай эр үхэр, цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр, нийт 2 үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

-  2016 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд давтан үйлдлээр Э.Рагчаадорж, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 киллиметрт байрлах “ Баян-Өлзийт ” гэх газраас иргэн Д.Чинбатын өмчлөлийн 100 боодол өвс хулгайлж 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

- 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр давтан үйлдлээр, Б.Даваанямтай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Замын хашаат” гэх газарт өвөлжөөн дээрээс иргэн Э.Очирбатын эзэмшлийн агуулах сав болох чингэлэгэнд нэвтэрч Батноров хийцийн 8 мөнгөн хэрэглэлтэй тохоожийн эмээл 1 ширхэгийг хулгайлан 5.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний нийт бусдад 9.700.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Хоёр. Шүүгдэгч Б.Давааням нь 2016 оны 02 сарын 13-ны өдөр Б.Батхүү, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Ил энгэр” гэх газраас иргэн Д.Батдоржийн өмчлөлийн ухаа зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 7 настай эр үхэр, улаан зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 8 настай эр үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр давтан үйлдлээр, Б.Батхүүтэй бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Замын хашаат” гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс иргэн Э.Очирбатын эзэмшлийн агуулах сав болох чингэлэгэнд нэвтэрч Батноров хийцийн 8 мөнгөн хэрэглэлтэй тохоожийн эмээл 1 ширхэгийг хулгайлан 5.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, нийт бусдад 7.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Гурав. Шүүгдэгч Б.Энхсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Батхүү, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн  эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг “ Баруун тариа ” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягын өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай имгүй нас гүйцсэн 6 настай эр үхэр, Цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр, нийт 2 үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

 

Дөрөв. Шүүгдэгч Э.Рагчаадорж нь 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө давтан үйлдлээр, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Б.Батхүү нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг “ Баруун тариа ” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягийн өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай имгүй нас гүйцсэн 6 настай эр үхэр, Цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр, нийт 2 үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

 - 2016 оны 02 сарын 23,24-ний өдрүүдэд давтан үйлдлээр үйлдлээр, Б.Батхүү, Б.Нямбуудорж нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 киллметрт байрлах “ Баян-Өлзийт ” гэх газраас иргэн Д.Чинбатын өмчлөлийн нийт 100 боодол өвс хулгайлж 300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол буюу нийт бусдад 2.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Тав. Шүүгдэгч Б.Нямбуудорж нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Давааням, Б.Батхүү нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Ил-Энгэр” гэх газраас иргэн Д.Батдоржийн өмчлөлийн ухаа зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 7 настай эр үхэр, улаан зүсмийн зүүн чих урдаасаа ганзага, баруун чих үзүүрээс цуулга имтэй 8 настай эр үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.400.000 төгрөгийн  хохирол,

- 2016 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө давтан үйлдлээр, Б.Энхсайхан, Б.Батхүү, Э.Рагчаадорж, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Баруун-Урт сумын нутаг “Баруун тариа” гэх газарт оршин суух С.Наранбатын үхэр сүргээс иргэн Б.Батхуягийн өмчлөлийн бөөр алаг зүсмийн зөв талын ташаан дээрээ 0 /онгин/тамгатай имгүй нас гүйцсэн 6 настай эр үхэр, Цагаан цоохор зүсмийн, зөв талын ташаан дээрээ 0 /онгин/ тамгатай нас гүйцсэн 6 настай эр үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлан 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

- 2016 оны 02 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд давтан үйлдлээр, Э.Рагчаадорж, Б.Батхүү нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Батхүүгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 70 киллиметрт байрлах “ Баян-Өлзийт ” гэх газраас иргэн Д.Чинбатын өмчлөлийн 100 боодол өвс хулгайлж 300.000 төгрөгийн бага бус хэмжээний, нийт бусдад 4.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь шүүгдэгч Б.Батхүү, Б.Давааням, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, Малын үнэлгээ, №00748636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Батхүү, Б.Давааням, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нар нь амар хялбар аргаар мөнгө, ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцон, нууц далд аргаар, Б.Батхүүгийн эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг хэрэглэн дээрх хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн нь тэдгээрийн хулгайлагдсан эд зүйлсийг тээвэрлэн зарж борлуулан ашиг хонжоо олсон, олсон ашигаа хуваан авч байсан зэрэг үйлдлүүдээр тогтоогдоно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргүүд нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батхүүг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, үлэмж хэмжээний хохирол учруулсан, Б.Даваанямыг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, Б.Энхсайханыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, Э.Рагчаадорж, Б.Нямбуудорж нарыг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг үндэслэн баривчлах ялыг ялгамжтай оногдуулахаар тогтоов. Мөн хуульд заасны дагуу эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэнэ.

 

Шүүгдэгч нар нь бусдын үхэр, өвсийг хулгайлахдаа Б.Батхүүгийн эзэмшилд байсан 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн машиныг хэрэглэсэн нь нотлогдох тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг машины гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэж үзэн машины үнэд Б.Батхүүгээс 3.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, машиныг жинхэнэ эзэмшигч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн иргэн Б.Баясгаланд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь Б.Батхүү нь бусдын өмчлөлд байсан машиныг хэрэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.Мөнхчулууны ” миний нэр дээр байгаа 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн машиныг 2015 оны 08 сард Б.Баясгалан, О.Цолмон нарт 15 сая төгрөгөнд бодож зараад 11 сая төгрөгийг авчихаад байгаа. Машин Баясгалан гэх хүний нэр дээр шилжээгүй байгаа” гэх мэдүүлэг, гэрч Б.Баясгалан, О.Цолмон нарын адил мэдүүлэг, хэрэгт авагдсан №00748636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдоно.

Дээрх машины үнэлгээг Баруун- Урт сумын үнэлгээний комиссоос 3.000.000 төгрөгөөр тогтоожээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн “ хохирогч Э.Очирбатын Батноров хийцийн 8 мөнгөн хэрэглэлтэй эмээлийн үнэлгээ үндэслэлгүй өндөр тогтоогдсон, мөн Э.Рагчаадорж, Б.Батхүү, Б.Нямбуудорж нар иргэн Д.Чинбатын 35 боодол өвсийг аваагүй, Гантулга гэгч авсан тул хохирлыг хариуцана” гэж маргаж буйг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

Учир нь хохирогч Э.Очирбат мөрдөн байцаалтанд “ би мөнгөн эмээлээ хэдэн төгрөгөөр үнэлэх талаар мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар үнэлнэ ” гэж мэдүүлснээр Мөнххаан сумын үнэлгээний комиссоос уг эмээлийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн нь эмээлийн эдэлгээ, загвар, хийц зэрэгтэй уялдсан, зах зээлийн бодит үнэтэй нийцсэн байна. 

Мөн Б.Энхсайхан, Гантулга нар нь Д.Чинбатын 35 боодол өвсийг Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж, Б.Батхүү нартай бүлэглэн хулгайлсан боловч, тэдгээрийн 65 боодол өвс хулгайлах үйлдэлд оролцоогүй ба прокуророос Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж, Б.Батхүү нарыг хохирогч Д.Чинбатын 35 боодол болон 65 боодол өвсийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь шүүгдэгч Б.Энхсайханы хулгайлсан 35 боодол өвсний 105.000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан бага бус хэмжээний хохирлын хэмжээнд хүрээгүй тул холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон бөгөөд Гантулгад яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй тул шүүх хэлэлцэх үндэслэлгүй байна.

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батхуягт учирсан 2.000.000, Д.Батдоржид учирсан 2.400.000, Д.Чинбатад учирсан 300.000 төгрөгийн, Э.Очирбатад учирсан 5.000.000 төгрөгийн нийт 9.700.000 төгрөгийн хохирлууд тус тус нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

     

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Батхүү 28 хоног цагдан хоригдсон, Б.Давааням, Б.Энхсайхан, Б.Нямбуудорж, Э.Рагчаадорж нар цагдан хоригдоогүй байна.

 

           Шүүгдэгч нар гэмт хэргийн үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

         Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн тул Б.Нямбуудоржийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016.06.18-ны, Б.Даваанямын 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016.06.18-ны, Э.Рагчаадоржийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016.05.27-ны, Б.Энхсайханы цагаан өнгийн корпустай хар өнгийн дэлгэцтэй Нокио гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.05.24-ний өдрийн Эд өрөнгийг битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгоно. 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ухаа балжир овгийн Баясгалангийн Батхүүг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, үлэмж хэмжээний хохирол учруулсан, Дамбаа овгийн Батсугарын Даваанямыг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, Хэрээт овгийн Бямбадоржийн Энхсайханыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, Цэвээн овгийн Эрдэнийн Рагчаадоржийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн, Дэд овгийн Баяннамарын Нямбуудоржийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.Батхүүгээс 100.000/ нэг зуун мянга/ төгрөг гаргуулан 05 сар 20 хоног, Б.Даваанямаас 50.000/тавин мянга/ төгрөг гаргуулан 03 сар 20 хоног Б.Энхсайханаас 50.000/тавин мянга/ төгрөг гаргуулан 03 сар 01 хоног, Э.Рагчаадоржоос 50.000/тавин мянга/ төгрөг гаргуулан 03 сар 20 хоног, Б.Нямбуудоржоос 50.000/тавин мянга/ төгрөг гаргуулан 04 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Б.Батхүүгийн цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Б.Батхүүгээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн № 00748636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 36-70 СҮА улсын дугаартай, цагаан өнгийн Пронтер маркийн машины үнэд 3.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Ялтан Б.Батхүү энэ хэргийн улмаас 28 хоног цагдан хоригдсон, Б.Давааням, Б.Энхсайхан, Э.Рагчаадорж, Б.Нямбуудорж нар цагдан хоригдоогүй, тэдгээр нь хохирогч Д.Батхуягийн 2 үхрийн хохиролд 2.000.000 төгрөг, хохирогч Д.Батдоржийн 2 үхрийн хохиролд 2.400.000 төгрөг, хохирогч Д.Чинбатын 100 боодол өвсний хохиролд 300.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч Э.Очирбатын мөнгөн хэрэглэлтэй эмээл буцааж олгогдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д заасныг баримтлан № 00748636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 36-70 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.06.14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон, машиныг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн иргэн Б.Баясгаланд, Нокио маркийн хар өнгийн товчлууртай, цагаан өнгийн корпустай хар өнгийн дэлгэцтэй гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.05.24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож уг утасыг ялтан Б.Энхсайханд тус тус олгож, ялтан Б.Нямбуудоржийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016.06.18-ны өдрийн, Б.Даваанямын 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016.06.18-ны өдрийн, Э.Рагчаадоржийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016.05.27-ны өдрийн Мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №00748636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Баясгаланд буцаан олгосугай. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 301 дүгээр зүйлийн 301.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Батхүү, Б.Давааням, Б.Энхсайхан, Э.Рагчаадорж, Б.Нямбуудорж нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН