Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Т.С
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Тийн С /РД:А/-д холбогдох эрүүгийн 2212.............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............ аймгийн ........... сумын ..............багийн нутаг, Халуун ус гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Г овогт Тийн С /РД:/  

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Т.С нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ............ аймгийн ............ сумын ............багийн ............... гэх газраас 49 ширхэг, 2,5 метр куб хуш модыг бэлтгэж, ойн санд 274.400 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун ус гэх газар руу, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212............... дугаартай эрүүгийн хэргээс:    

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аы мэдүүлсэн: “...Ойн санд учруулсан хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Т.Сын мэдүүлсэн: “...миний эзэмшлийн авто машин би С ахын хашаанд 13-35 АРН улсын дугаартай авто машинаа үлдээгээд Сүхбаатар аймаг руу ажлаар явсан байх хойгуур хөдөө машин нь эвдрээд хөдөөнөөс орж ирээд миний машиныг унаад явсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  35-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Цийн мэдүүлсэн: “...98-68 АРХ улсын дугаартай цагаан өнгийн СЕРЕС маркийн автомашин миний эзэмшлийн автомашин биш аавынх нь нэр дээр байдаг автомашин байгаа юм. Аав нь 2021 онд нас барсан юм. Шилжүүлэг хийлгэх гэхээр 1 жилийн дараа болно гээд шилжүүлэг хийлгэж чадаагүй байгаа одооГр машины эзэн байхгүй учраас би өмнөөс нь иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  40-41 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Вийн  мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Улаан-Хадны давааны ар талд мод ачсан 11- 35 АРН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл Архангай аймгийн төв рүү яваад өглөө гэсэн иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхээр Булган сумын Сангийн толгойн гүүрэнд дээр иртэл 11-35 АРН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гүүрний хойд талд хүрээд ирсэн. Тэгээд уг авто машиныг зогсоож шалгасан. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Бэлтгэх газар нь Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нуурын-Гуя гэх нэртэй газарт бэлтгэнэ гэж зааж өгсөн байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нуурын-Гуя гэх нэртэй газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Тээвэрлэж явсан моднууд нь хуурай босоо моднууд шиг харагдаж байсан. Тухайн үед С нь ганцаараа явж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Игийн мэдүүлсэн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр АРА 21-098644 гэсэн серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нуурын гуя гэх газарт ойн цэвэрлэгээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. С гэдэг хүнийг мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэсэнийг би мэдээгүй. Уг газарт өмнөх онуудад хийгдэж байсан. Шатсан модтой газар 2022 онд талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн  59-60 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Сын мэдүүлсэн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/

       2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Иргэн Т.Сын  зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн гэх мод нь: шинэс 
төрлийн хуурай мод
2.    Уг мод нь Түлшны моды MNS 5413:2011 стандартийн дагуу 1.5м урттай ба /галын 
түлээний/ шинэс төрлийн мод байна. 
3.     Нийт тоо ширхэг 49, нийт шоометр 2.5 м3 шоометр модыг бэлтгэжээ. 2.5  м3 шоометр 
модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ноГн хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг, мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж. 
4.    Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 274.400 төгрөгөөр тогтоогдлоо...гэх 
дүгнэлт /хх-ийн 67-68 ху/
    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07 хуу/, 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-26 хуу/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 76-80 хуу, 82-87 хуу, 93-99 хуу/
Т.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 135-138 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Т.С нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн Ханын ар гэх газраас 49 ширхэг, 2,5 метр куб хуш модыг бэлтгэж, ойн санд 274.400 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун ус гэх газар руу, тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
  
Эрүүгийн 2212................ дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Т.С 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ...........аймгийн ..............сумын ......... багийн .............. гэх газраас 49 ширхэг, 2,5 метр куб хуш модыг бэлтгэж, ойн санд 274.400 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун ус гэх газар руу, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аы мэдүүлсэн: “...Ойн санд учруулсан хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/, гэрч М.Вийн  мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Улаан-Хадны давааны ар талд мод ачсан 11- 35 АРН гэсэн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл Архангай аймгийн төв рүү яваад өглөө гэсэн иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхээр Булган сумын Сангийн толгойн гүүрэнд дээр иртэл 11-35 АРН гэсэн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гүүрний хойд талд хүрээд ирсэн. Тэгээд уг автомашиныг зогсоож шалгасан. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Бэлтгэх газар нь Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нуурын-Гуя гэх нэртэй газарт бэлтгэнэ гэж зааж өгсөн байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нуурын-Гуя гэх нэртэй газраас бэлтгэсэн гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/, гэрч Н.Игийн мэдүүлсэн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр АРА 21-098644 гэсэн серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нуурын гуя гэх газарт ойн цэвэрлэгээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  59-60 хуу/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүүгээс шүүгдэгч Т.Сын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...ОйГс бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Сын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Т.Сын үйлдлийн улмаас ойн санд 274.400 /хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /274.400х3=823.200 төгрөг /найман зуун хорин гурван мянга хоёр зуун/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 823.200 төгрөг /найман зуун хорин гурван мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгдэгч Т.Саас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Т.С нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Т.Сад торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилГр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлоГс гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлоГс албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…” гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 823.200 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 4.976.800 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 450.000 төгрөгийн үнэ бүхий 49 ширхэг, 2.5 метр куб урттай, хуурай шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж улсын орлого болгож, мөн 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б овогт Ц Ц /РД:А/-д буцаан олгох нь зүйтэй байна.      
Шүүгдэгч Т.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Сыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Г овогт Тийн Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Т.С нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоноГр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 823.200 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 4.976.800 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 450.000 төгрөгийн үнэ бүхий 49 ширхэг, 2.5 метр куб урттай, хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын орлого болгож, 98-69 АРХ улсын дугаартай Тоёота Хайс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б овогт Ц Ц /РД: /-д буцаан олгосугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай. 
7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
9.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ