| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0223/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/236 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/236
2022 02 24 2022/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: О.Жавхлан,
улсын яллагч: У.Анхжаргал,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 220800000000 тоот хэргийг 2022.02.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “И” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эх, эгч, зээ дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Бүрд овогт Ц-ний А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 23-00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн Толгойтын эцсийн замын урд талын караокед найз бүсгүй Г.Бг “бусадтай маргаж, согтуу агсарлаа” гэх шалтгаанаар, баруун гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/
- Хохирогч Г.Бгийн: “Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би найз залуу *******ийн хамт найз Ч.Нын гэрт 14 цагийн үед түүний найз залуу Дөлөө хамт байсан. Манай найз залуу удалгүй “ажилтай” гээд явсан. Тэгээд бид гурав нийлээд хүний 4 билүү 5 ширхэг лаазтай Сэнгүр пиво уугаад дахиад 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво дуустал нь уусан. Тэгээд бид Толгойтын эцсийн караокед ороод Тэгээд байж байтал Ч.Нын нөхөр Дөлөө гараад явчихсан. Тэгээд Ч.Н гэнэт “манай найз залууг надад тохирохгүй барихгүй” гээд хэл амаар доромжилж агсам согтуу тавьж байгаад гэнэт миний үснээс зулгаагаад архины хундага авч шидээд байсан. Гэтэл гэнэт ******* над руу босож ирээд баруун гараа зангидаж байгаад миний нүүр рүү цохихоор нь би нүүрээ дараад доошоо суусан. Би тухайн үед болсон зүйлээ бүгдийг нь сайн санаж байна ...миний нүүрэнд учирсан хамар болон нүдний гэмтлийг караокед байхад ******* баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохиж учруулсан. Бусад гэмтлийг би жорлонд бие засах гэж ороод жорлон дотор халтирч унах үедээ авсан юм.” гэх мэдүүлэг /хх-15-18/,
- Гэрч Ц.Мийн: "Намайг караокед үлдээгээд гарахад зүгээр байсан. Шөнө ирэх үед нуур нь гэмтсэн байсан. Г.Б өөрөө Ч.Нтай маргаж байх үедээ “чи намайг *******д зодуулж байхад өмөөрөөгүй биз дээ” гэж уурлаж байсан болохоор би Г.Бг ******* цохиж гэмтээсэн байх гэж бодож байна. Г.Б, Ч.Н хоёр маргалдаад хоорондоо үсдэлцсэнээс өөр асуудал болоогүй, бид хоёр салгаад ахиж муудалцаагүй." гэх мэдүүлэг /хх-29-31/,
- Гэрч Ч.Нын: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Миний найз залуу Дөлөө болон Г.Б бид 3 Толгойтын эцэст урд талд байдаг караокед бид 3 ууж байх үед Г.Б согтоод *******ийн талаар яриад уурлаад байхаар нь би тайвшруулах гэхэд чи найзыгаа өмөөрлөө гээд хэрүүл өдөөд байхаар нь бид маргалдсан. Удалгүй гаднаас ******* согтуу орж ирээд “та хоёр яагаад муудаад байгаа юм” гэсэн чинь Г.Б “чи Ч.Ныг өмөөрлөө” гээд агсраад байхаар нь ******* Г.Бг нүүр рүү нь цохиход ******* над руу “одоо болсон уу гар” гээд загнаад намайг чирч гаргаад машиныхаа арын суудал дээр суулгаад эргээд орсон хойгуур нь би машины арын суудал дээр унтсан байсан. Би *******ийг караокед Г.Бг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод Г.Б уйлаад ******* намайг чирээд машиныхаа арын суудалд суулгаснаас өөр зүйл хараагүй. Маргааш нь өглөө Г.Б надад *******ийг өмнө нь миний толгой доргитол хамар руу мөргөж байсан гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /хх-34-37/,
- Гэрч Л-ын: “1 эрэгтэй нь 1 эмэгтэй хүнийг чирээд гараад ирэхээр нь би өрөөнд ороход 1 эмэгтэй уйлаад сууж байсан мөн өрөөнд хундага 2 ширхгийг хагалсан байхаар бид нар муудалцаад ийм асуудал болоод эрэгтэй нь намайг зодчихлоо гээд уйлаад үлдсэн эмэгтэй хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-44-45/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн "23 цаг 48 минутаас эхлэн бичлэгт өрөөнд хохирогч Г.Б, *******, Ч.Н нар гарах ба *******, Ч.Н нар хоорондоо ярилцан Ч.Н босож суух үед ******* хорьж байв удалгүй 23 цаг 57 минут 26 секундэд хохирогч Г.Б босож *******д хүрэх үед ******* хохирогч Г.Бг зүүн гараар хоолойны хэсгээс заамдаж авч баруун гараар нүүрэн тус газар 1 удаа цохиод Ч.Нтай ярилцаж байгаад Ч.Нын гадуур хувцсыг өмсөж дагуулан гарч хохирогч Г.Б өрөөнд ганцаараа үлдэв.” гэх тэмдэглэл /хх-6-11/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1222 дугаартай “Г.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын муруйлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн хацарт зулгарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-21-22/,
- Шинжээч эмч Т.Ч-ын: “хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, 2 нүдний зовхи, хамрын нурууны няцрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт дээд уруул зүүн хацрын зулгаралт гэмтэл нь цохих болон унах аль аль үед үүсэх боломжтой ...унахдаа хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр нүүрээр унах үед 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Харин цохих үед мохоо зүйлд үйлчлэлээр тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад баруун гарын сарвуу зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох хүний үйлчлэлээр үүсгэгдэх тул хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хх-24-25 / зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 23:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн Толгойтын эцсийн замын урд талын караокед найз бүсгүй Г.Бг “бусадтай маргаж, согтуу агсарлаа” гэх шалтгаанаар, баруун гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Г.Бгийн биед “хамар ясны хугарал, хамрын муруйлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн хацарт зулгарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтэл учирсан, эдгээр гэмтлээс “баруун гарын сарвуу зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал тархи доргилт” бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах гэмтэл ба бусад гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл болох нь шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1222 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг /хх-21-25/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Хохирогч Г.Б нь эмчилгээ шинжилгээтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүй ба Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт 2022.01.25-нд гаргасан өргөдөлдөө“ Эмнэлгийн бодит зардал болох 378000 төгрөгийг *******ээс 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй болно” гэсэн /хх-99/ тул ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо мөнгөөр нөхөн төлж, бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-85/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Г.Бгийн зүй бус ажиллагаанаас /Ч.Нтай олон нийтийн газар хэрэлдэж муудалцсан/ шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдал, орлогын байдал, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураараа гаргасан зэргийг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бүрд овогт Ц-ний Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бүрд овогт Ц-ний Ад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д шүүхээс оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.Б 378000 төгрөг хүлээн авсан ба “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг *******д холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2208000000000 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ