Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

2022          02          28                                    2022/ШЦТ/243

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Д.Ганчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108030280000 тоот хэргийг 2022.02.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, “Дг” ХХК-д угсрагч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Дэлгэрхаан сумын 0 дүгээр баг Тарган гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 хороо Сонсголонгийн Барилгачин группийн хашаанд оршин суудаг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Агваанчүлтэм овогт Эгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 106 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Ч.Пгийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө “айл хүндрүүлж амраахгүй байна” гэх шалтгаанаар Н.Аийн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Н.Аийн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 106-1 тоотод амьдардаг найз Ч.Пгийн гэрт найз *******,  Ч.П бид гурав 0.75 граммын хоёр шил архи ууж дуусаад үүрийн 05 цагийн үед “гэр рүүгээ явлаа” гэхэд Ч.П “согтуу байна унтаж амраад яв” гээд явуулахгүй байсан. Тэгээд би явлаа гээд Ч.Птэй ярилцаад зогсож байхад ******* унтаж байгаад босож ирснээ “чи айл хүндрүүлж амраахгүй байна” гээд миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиход би гэрээс нь гарч яваад цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-17-22/,

- Гэрч Ч.Пгийн: “******* сэрээд “юу болоод байгаа юм бэ” гэтэл Н.А “чамд ямар хамаатай юм бэ” гээд агсан тавихад ******* уурлаад хацар руу нь алгадаж цохиж хамраас цус гарсан чинь Н.А цагдаа дуудна гээд гараад явсан. ...Н.Аийг *******ас өөр хүн цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх- 23-24/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 11895 дугаартай: “Н.Аийн биед хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

- Яллагдагч *******аттулгын: “Би Н.Аийн нүүр рүү нь 1 удаа алгадаж цохисон. Н.А намайг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-37-39/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******аттулгын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 106 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Ч.Пгийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө “айл хүндрүүлж амраахгүй байна” гэх шалтгаанаар Н.Аийн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь шууд санаатай, Н.Аийн буруутай үйлдлээс шалтгаалсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Н.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******аттулгын хууль бус санаатай үйлдлийн улмаас Н.Аийн биед “хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 11895 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Н.А нь “гомдол санал байхгүй” хэмээн мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ******* нь Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2017.07.24-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамруулж дуусгавар болгосон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд ******* нь ялгүй болсон тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******аттулгын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдыл болон *******аттулгын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Агваанчүлтэм овогт Э-гийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Агваанчүлтэм овогт Э-гийн Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.А нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ