| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/57 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2107 00066 0262 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр т төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ******* ХХК-д ******* ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
РД: *******, ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" худалдааны төвд байрлах “”-т худалдаалагдаж байсан эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах зорилгоор, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтрэхдээ, учрах саадыг буюу тухайн газрын цонх, лангууны шил зэргийг төмрөөр цохин хагалах зэргээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж нэвтрэн орж бусдын эд хөрөнгө болох сав баглаа боодолтой, шинэ “I phone12 рго mах” маркийн 2 ширхэг, сав баглаа боодолтой шинэ “Samsung S21 Ultra 5G" маркийн 1 ширхэг, урьд хэрэглэж байсан гэх “Samsung А50” маркийн гар утас зэргийг хулгайлан авч бусдад 13.577.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч О. нь шүүхийн хэлэлцүүлэгт: /онлайнаар/ “...Нэхэмжлэх зүйлгүй. Энэ хүн хохирлоо барагдуулчихсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-08-11/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-14/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ээр ажилдаг юм...2021 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед гэртээ байж байтал худалдааны төвөөс “танай байранд хулгай орсон байна, яаралтай ир” гэхээр нь шууд гэрээсээ гараад яваад иртэл манай салбарын арын цонхыг хагалаад дотогш орж шилэн хоргон дотор байсан Ай фоне 12 про макс гар утас 2 ширхэг, Самсунг Эс-21 Ултра маркийн гар утас 1 ширхэг зэрэг алдагдсан байсан...Ай Фоне 12 про макс гар утас тухайн үедээ 4.739.000 төгрөгөөр борлуулагддаг, Самсунг Эс-21 Ултра маркийн гар утас 4.099.000 төгрөгөөр тус тус борлуулагддаг байсан юм. Гурвуулаа цоо шинэ, хайрцаг сав лацтайгаа гар утаснууд байсан...Самсунг А50 маркийн гар утсыг тухайн үед хулгайлсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа нар ирээд үзлэг хийгээд дууссаны дараа цэвэрлэгээ хийж байхад лангуун доороос гараад ирсэн. Миний бие ээр ажилдаг ба салбар дээрээ гар утасны лангуу ажиллуулдаг юм. Тэр лангуун дээр зарж байсан миний гар утас юм...Манай салбарын арын жижиг цонх хагарсан, зарах гар утаснууд байрлуулсан шилэн лангууны шил хагарсан...” /хх-26/ гэх мэдүүлэг,
Иргэнийн нэхэмжлэгч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг өдөр манай найз залуу надад “манай найз ******* I phone12 рго mах хямдхан зарна гэж байна, тэрийг авах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад “1.800.000 төгрөгөөр зарна гэж байна лээ” гэсэн...Тэгээд би тэр гар утсыг авахаар болоод...хайрцаг савтайгаа шинэ утас авчирч өгсөн. Тэгээд би 4, 5 хоногийн дараа өөрийнхөө барьж байсан I phone 11 маркийн гар утсаа...1.500.000 төгрөгөөр зарсан. Дээр нь 300.000 төгрөг нэмээд “I phone12 рго mах” маркийн гар утас худалдаж авахдаа ******* гэх хүний “Хас банкны” дансруу шилжүүлсэн...Надад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан, дээрх хохирлоо нэхэмжилж байна...” /хх-31-33/ гэх мэдүүлэг,
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх *******тай 2021 оны 05 дугаар сарын дундуур уулзахад I phone12 рго mах загварын хөх өнгийн гар утастай байсан. Тэгээд энэ утсаа зарна гэж хальт ярьсан...Тэгээд *******аас “наад утсаа манай найз охин д зарчихаа" гэсэн чинь “би голд /шаргал/ өнгөтэй, хайрцаг савтайгаа байгаа өөр утсыг авчихаа” гэж хэлсэн...Тэгээд тын I phone 11 маркийн гар утсыг 1.300.000 орчим төгрөгөөр зараад, өөрөө 400.000 төгрөг нэмж гаргаад *******аас I phone12 рго mах алтан шаргал өнгөтэй гар утсыг худалдаж авсан. Тэгээд тэр өдөртөө 1.800.000 төгрөгийг *******ын “Хас банкны”-хан данс руу шилжүүлсэн...” /хх-35/ гэх мэдүүлэг,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Самсунг S21 загварын гар утас барьдаг. Энэ утсыг би худалдаж аваагүй, миний найз залуу болох ******* надад 2021 оны 05 дугаар сарын дундуур надад өгч байсан...хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаараа надад хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-38-39/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 10 гаруй хоногийн өмнө манай хүү ******* надад хэлэхдээ “ээжээ би найз охин д гар утас өгсөн, тэр гар утсыг таныг өгч байна гээд хэлчих үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “ямар үнэтэй утас юм, яаж авсан юм бэ” гэж асуухад “ажлаа хийгээд хүнтэй бартер хийж авсан юм” гэж хэлсэн..." /хх-41/ гэх мэдүүлэг,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мобиком корпорацын Налайх дүүргийн салбарт борлуулалт, үйлчилгээний ажилтнаар ажилладаг. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг 20 минутын үед ажил дээрээ ирэхэд хулгай гарсан гээд манай ажлынхан үүдэнд зогсож байсан. Би цагдаа нарыг ирэхээр нь ороод алдагдсан юмаа бүртгэж үзэхэд, зүүн хананд байрласан ханын шилэн нүүртэй шүүгээнээс “I phone12 рго mах” маркийн 2 ширхэг, “Samsung S21 Ultra” маркийн 1 ширхэг гар утас тус тус алдагдсан байсан. Мөн шүүгээний нүүрний шил нь хагарсан, урд талын жижиг цонхны салхивчны шил хагарсан байсан...Манай баруун талд хувиараа гар утас зардаг ийн “Samsung А50” гэдэг гар утас алдагдсан гэж байсан. I phone12 рго mах маркийн 2 ширхэг гар утас нь хар цэнхэр өнгөтэй, голд буюу шаргал өнгөтэй утаснууд байсан. Мөн Samsung S21 Ultra маркийн гар утас нь хар өнгөтэй, гурвуулаа шинэ, хайрцаг савтайгаа гар утаснууд байсан... хэлэхдээ “өчигдөр 14 цагийн орчимд нэг сэжиг бүхий залуу орж ирээд ямар нэг үйлчилгээ авалгүй ажиглаж байгаад гараад явсан” гэж ярьж байсан...” /хх-50-51/ гэх мэдүүлэг,
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мобиком корпорацын Налайх дүүргийн салбарт борлуулалт, үйлчилгээний ажилтнаар ажилладаг...Өнөөдөр өглөө 09 цаг 30 минутийн үед ажил дээрээ ирэхэд манай ажлынхан үүдэнд зогсож байсан. Яасан бэ гэхэд “хулгай гарсан” гэсэн. Тэгээд цагдаа нарыг ирэхээр нь ороод гар утаснуудаа бүртгэж үзэхэд зүүн хананд байрласан ханын шилэн нүүртэй шүүгээнээс “I phone12 рго mах” маркийн 2 ширхэг, “Samsung S21 Ultra” маркийн 1 ширхэг гар утас алдагдсан байсан. Мөн шүүгээний нүүрийнх нь шил хагарсан, урд талын жижиг цонхны салхивч хэсгийн шил хагарсан байсан...Баруун талын хэсэгт гар утас борлуулдаг ийн “Samsung А50" гэдэг гар утас алдагдсан гэж сонссон...Өчигдөр би ганцаараа ажиллаж байх үед “өндөр туранхай биетэй, шар царайтай, цагаан цамцтай, жинсэн өмдтэй, цагаан ултай кет маягийн гуталтай залуу” орж ирээд ямар нэг үйлчилгээ авалгүй ажиглаж байгаад гарч явсан...Тэр залуу ******* тоотод байдаг *******ын ******* гэдэг залуутай адилхан харагдаж байна лээ..."/хх-53/ гэх мэдүүлэг,
Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цаг өнгөрч байхад 170 см орчим өндөртэй, туранхайдуу, 20 гаруй настай болов уу гэмээр залуу орж ирээд зогсож байснаа надаас “цэнэглэгч, чихэвчнүүд” асуугаад байсан...Тэр залуу ярихдаа жаахан гацаад байсан...тэгж байснаа гараад явсан...” /хх-55/ гэх мэдүүлэг,
Дамно ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21-28 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо “...Нийт 13.577.000 төгрөг..." /хх-67-68/,
Дамно ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Н22-11 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо “...Нийт 200.000 төгрөг..." /хх-77-84/ зэрэг бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч Д.Март зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Самсунг S21 загварын гар утас барьдаг. Энэ утсыг би худалдаж аваагүй, миний найз залуу болох ******* надад 2021 оны 05 дугаар сарын дундуур надад өгч байсан...хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаараа надад хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-38-39/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү 1998 онд т төрсөн. Би 4 хүүхэдтэй манай хамгийн том хүү байгаа юм. ******* нь бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 2007 онд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 12-р ангиа 2016 онд төгссөн. Ингээд хотын сургуульд мэргэжлээр элсэн орж суралцаж байгаад 2018 онд хот руу Төмөр замын дээд сургуульд сонирхолоороо дахин шилжин суралцаж байгаад 2020 онд 3-р курст суралцаж байгаад би 2020 оны дүгээр сард автын аваарт ороод хүнд гэмтэл аваад хүүгээ буцаагаад дуудаад Монгол улсад сургуулиасаа чөлөө аваад ирсэн. Тэгээд буцаад сургууль руугаа явах гэсэн боловч миний биеийн байдал муу байгаа учраас одоог хүртэл явж чадаагүй байна. Миний хүү сийлбэр хийдэг, зураг зурдаг, ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаж байхдаа Улсын шилдэг 1000 хүүхэд шалгаруулах уралдаанд 3 удаа шалгарч байсан. Зан байдлын хувьд их даруу төлөв зантай, хүнтэй харилцахдаа бүрэг ичимхий..." /хх-43/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” /хх-97/ гэх мэдүүлэг,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-122/,
Жолооны үнэмлэхийн хуулбар /хх-121/,
Гадаад паспортын хуулбар /хх-140/,
Сургуулийн үнэмлэх /хх-146/,
Сийлбэр, монгол бичгийн таталбар татдаг, зураг зурдаг баримт, хохирлын баримт тооцсон тухай тэмдэглэл /хх-163/,
Хохирол төлсөн баримт, иргэний нэхэмжлэгч О.д төлсөн баримт /хх-169/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" худалдааны төвд байрлах “”-т худалдаалагдаж байсан эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах зорилгоор, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтрэхдээ, учрах саадыг буюу тухайн газрын цонх, лангууны шил зэргийг төмрөөр цохин хагалах зэргээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж нэвтрэн орж бусдын эд хөрөнгө болох сав баглаа боодолтой, шинэ “I phone12 рго mах” маркийн 2 ширхэг, сав баглаа боодолтой шинэ “Samsung S21 Ultra 5G" маркийн 1 ширхэг, урьд хэрэглэж байсан гэх “Samsung А50” маркийн гар утас зэргийг хулгайлан авч бусдад 13.577.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь: хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ээр ажилдаг юм...2021 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед гэртээ байж байтал худалдааны төвөөс “танай байранд хулгай орсон байна, яаралтай ир” гэхээр нь шууд гэрээсээ гараад яваад иртэл манай салбарын арын цонхыг хагалаад дотогш орж шилэн хоргон дотор байсан Ай фоне 12 про макс гар утас 2 ширхэг, Самсунг Эс-21 Ултра маркийн гар утас 1 ширхэг зэрэг алдагдсан байсан...Ай Фоне 12 про макс гар утас тухайн үедээ 4.739.000 төгрөгөөр борлуулагддаг, Самсунг Эс-21 Ултра маркийн гар утас 4.099.000 төгрөгөөр тус тус борлуулагддаг байсан юм. Гурвуулаа цоо шинэ, хайрцаг сав лацтайгаа гар утаснууд байсан...Самсунг А50 маркийн гар утсыг тухайн үед хулгайлсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа нар ирээд үзлэг хийгээд дууссаны дараа цэвэрлэгээ хийж байхад лангуун доороос гараад ирсэн. Миний бие ээр ажилдаг ба салбар дээрээ гар утасны лангуу ажиллуулдаг юм. Тэр лангуун дээр зарж байсан миний гар утас юм...Манай салбарын арын жижиг цонх хагарсан, зарах гар утаснууд байрлуулсан шилэн лангууны шил хагарсан...” гэх мэдүүлэг, Иргэнийн нэхэмжлэгч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг өдөр манай найз залуу надад “манай найз ******* Ай фоне 12 про макс хямдхан зарна гэж байна, тэрийг авах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад “1.800.000 төгрөгөөр зарна гэж байна лээ” гэсэн...Тэгээд би тэр гар утсыг авахаар болоод...хайрцаг савтайгаа шинэ утас авчирч өгсөн. Тэгээд би 4, 5 хоногийн дараа өөрийнхөө барьж байсан I phone 11 маркийн гар утсаа...1.500.000 төгрөгөөр зарсан. Дээр нь 300.000 төгрөг нэмээд “I phone 12 pro mах” маркийн гар утас худалдаж авахдаа ******* гэх хүний “Хас банкны” дансруу шилжүүлсэн...Надад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан, дээрх хохирлоо нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг, Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх *******тай 2021 оны 05 дугаар сарын дундуур уулзахад I phone 12 pro mах загварын хөх өнгийн гар утастай байсан. Тэгээд энэ утсаа зарна гэж хальт ярьсан...Тэгээд *******аас “наад утсаа манай найз охин д зарчихаа" гэсэн чинь “би голд /шаргал/ өнгөтэй, хайрцаг савтайгаа байгаа өөр утсыг авчихаа” гэж хэлсэн...Тэгээд тын I phone 11 маркийн гар утсыг 1.300.000 орчим төгрөгөөр зараад, өөрөө 400.000 төгрөг нэмж гаргаад *******аас I phone 12 pro mах алтан шаргал өнгөтэй гар утсыг худалдаж авсан. Тэгээд тэр өдөртөө 1.800.000 төгрөгийг *******ын “Хас банкны”-хан данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Самсунг S21 загварын гар утас барьдаг. Энэ утсыг би худалдаж аваагүй, миний найз залуу болох ******* надад 2021 оны 05 дугаар сарын дундуур надад өгч байсан...хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаараа надад хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 10 гаруй хоногийн өмнө манай хүү ******* надад хэлэхдээ “ээжээ би найз охин д гар утас өгсөн, тэр гар утсыг таныг өгч байна гээд хэлчих үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “ямар үнэтэй утас юм, яаж авсан юм бэ” гэж асуухад “ажилаа хийгээд хүнтэй бартер хийж авсан юм” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цагдаа нарыг ирэхээр нь ороод алдагдсан юмаа бүртгэж үзэхэд, зүүн хананд байрласан ханын шилэн нүүртэй шүүгээнээс “I phone 12 pro mах” маркийн 2 ширхэг, “Samsung S21 ultra” маркийн 1 ширхэг гар утас тус тус алдагдсан байсан. Мөн шүүгээний нүүрний шил нь хагарсан, урд талын жижиг цонхны салхивчны шил хагарсан байсан...Манай баруун талд хувиараа гар утас зардаг ийн “ Samsung А50” гэдэг гар утас алдагдсан гэж байсан. I phone 12 pro mах маркийн 2 ширхэг гар утас нь хар цэнхэр өнгөтэй, голд буюу шаргал өнгөтэй утаснууд байсан. Мөн Samsung S21 ultra маркийн гар утас нь хар өнгөтэй, гурвуулаа шинэ, хайрцаг савтайгаа гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гар утаснуудаа бүртгэж үзэхэд зүүн хананд байрласан ханын шилэн нүүртэй шүүгээнээс “I phone 12 pro mах” маркийн 2 ширхэг, “Samsung S21 ultra” маркийн 1 ширхэг гар утас алдагдсан байсан. Мөн шүүгээний нүүрийнх нь шил хагарсан, урд талын жижиг цонхны салхивч хэсгийн шил хагарсан байсан...Баруун талын хэсэгт гар утас борлуулдаг ийн “Samsung А50" гэдэг гар утас алдагдсан гэж сонссон...Өчигдөр би ганцаараа ажиллаж байх үед “өндөр туранхай биетэй, шар царайтай, цагаан цамцтай, жинсэн өмдтэй, цагаан ултай кет маягийн гуталтай залуу” орж ирээд ямар нэг үйлчилгээ авалгүй ажиглаж байгаад гарч явсан...Тэр залуу ******* тоотод байдаг *******ын ******* гэдэг залуутай адилхан харагдаж байна лээ..."гэх мэдүүлэг, Дамно ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21-28 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо “...Нийт 13.577.000 төгрөг...", Дамно ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Н22-11 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо “...Нийт 200.000 төгрөг..." зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор цонх, лангууны шилийг төмрөөр цохин хагалах зэргээр тусгайлан бэлтгэсэн зүйл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Шүүгдэгч Т.*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 17-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтын дагуу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарах, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна гэж шүүхээс үзэв.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 -т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хамаарах 25 секундын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалахаар, 55 см урттай төмөр, жижиг хар өмд, хагарсан шилний хэлтэрхий зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч Т.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД