| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0028/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/41 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
иргэдийн төлөөлөгч Л.Бямбасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******од холбогдох эрүүгийн 2115000000291 дугаартай, 163/2022/0028/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Орхон суманд 1969 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, .... тоотод оршин суух бүртгэлтэй, .... газарт ажиллаж байсан, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан, 52 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ..../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.*******ын зүүн суганд хутгалж, хүнийг алах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000291 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Түнтэнгийн өвөр гэх газарт оршин суух иргэн М.*******ы гэрт Ц.*******, П.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж улмаар хоорондоо маргалдаж ноцолдох явцад П.******* нь зүүн сугандаа хутгалуулж, цээжний хөндий рүү нэвтэрч зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас цус алдаж эмнэлгийн тусламж авч чадалгүй хэрэг учралын газарт нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нийн өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр маань нас барсан тухай мэдсэн. Талийгаач бид хоёр 1999 онд гэр бүл болж байсан, 01-20 насны 6 хүүхэдтэй юм. Талийгаач бид хоёр хөдөө гараад 2 жил болсон, айлын мал маллах зэргээр ажил хийж сард 1.300.000 төгрөг олдог байсан. Өөрөө ажил хийдэггүй болохоор ар гэрийн маань асуудал хүнд байна. Би бага хүүхдээ 10 нас хүртэл ажил хийж чадахгүй болохоор хүүхдүүдэд минь туслах боломж байна уу? гэдэг дээр л санал байна. Оршуулгын зардлыг бүрэн гаргасан, 15.000.000 төгрөг шилжүүлж өгсөнөөс Орхон аймагт 13.000.000 төгрөгөөр хашаа байшин авч миний нэр дээр шилжүүлж өгсөн. Шүүгдэгч Ц.*******, талийгаач хоёр нь төрсөн ах, дүү нар болохоор санал гомдолгүй гэх мэдүүлэг,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг, учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Түнтэнгийн өвөр гэх газарт байрлах М.*******ы гэх айлын өвөлжөөнд болсон байв. Уг газарт хоёр монгол гэр байх ба оролцогч П.******* нь хоёр монгол гэрийн баруун талд байх гэрт хэрэг учрал болсон тухай зааж байв. ...Гэрт ороход гэрийн хаалганаас 70 см зайд толгой нь зүүн тийшээ харсан, баруун мөрөөрөө хажуулдаж гэрийн хойд тал руу харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байв. Цогцосноос хойд хаалганы довжооны орчим цус мэт хүрэн өнгийн зүйл тунаж тогтсон байв. ...Гэрээс гаргаж шидсэн гэх хутгыг П.*******гээр заалгахад хэрэг болсон гэх гэрийн зүүн талд байх жижиг монгол гэрээс баруун тийш 150 см зайд хар өнгийн бариултай, төмөр хутга байсныг эд мөрийн баримтаар хураан авч тусад нь үзлэг хийхээр тогтов. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дугаар тал/,
4. Хутганд үзлэг хийсэн: Уг хутга нь хар өнгийн хуванцар иштэй, төмөр хутга байв. Хутганы нийт урт 25 см. ...Уг хутга нь цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлгүй байв. Шинжээч, дэслэгч М.Амарбат нь уг хутгыг сажа гэх нунтаг түрхэж үзэхэд гарын ямар нэгэн ул мөр илрээгүй болно гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-09 дүгээр тал/,
5. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 163 см урт, толгойдоо 8.5 см хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, 45 настай, эрэгтэй хүний цогцос байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нийн өгсөн: Талийгаач бид хоёр 1999 онд гэр бүл болж байсан. Албан ёсны гэр бүлийн баталгаатай. Дундаасаа төрсөн 6 хүүхэдтэй. ...Талийгаачтай хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уулзсан. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан юм. Хүүхдүүдийн хичээл амраад би гэртээ хүүхдүүдийн хамт очсон байсан. Гэртээ долоо хоноод Орхон аймаг руу талийгаач нөхрөөрөө хүргүүлсэн юм. Намайг хүргэж өгөх гээд явахад манай нөхрийн ах болох ******* манай гэрийг хараад гэрт ганцаараа үлдсэн. Талийгаач Орхон аймаг орж ирээд бид нарыг гэрт буулгаад цай уучихаад буцаад хөдөө гэр лүүгээ явсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр маань нас барсан тухай мэдсэн. ...Гомдолтой гэж хэлэхэд хүнд байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
7. Гэрч П.*******гийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагт гэртээ нөхөр *******ы хамт байж байтал миний төрсөн ах нар болох *******, талийгаач ******* нар хамт мотоциклтой сундлаад манайд ирсэн. Манай гэрт ирээд ойр зуурын юм ярьж байгаад талийгаач ******* өврөөсөө нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Уг архийг манай нөхөр *******, ******* ах, талийгаач ******* нар хувааж уусан. Уг архийг хувааж ууж дууссаны дараа талийгаач *******, ******* ах нар хоорондоо харьж амаръя гэж хэлээд манай гэрээс 22 цаг өнгөрч байхад гараад явсан. Ингээд удалгүй *******, талийгаач ******* нар буцаад 23 цаг болж байхад ирсэн. Манай гэрт ирээд мөн нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Уг архийг манай нөхөр *******, ******* ах, талийгаач ******* нар хувааж уусан. Архи бараг дуусах гэж байхад манай нөхөр ******* унтаад өгсөн. Тэгээд ******* ах, ******* нар гэр рүүгээ явах юм яриад байж байсан. Тэгтэл ******* ах, *******ыг хоёулаа явах уу? гэхэд ******* явна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл ******* ах чи зайлаач пизда минь гэж хэлсэн. ******* ах гараад зодолдох уу гэх мэт зүйл яриад байсан. Тэгж байтал талийгаач ******* босож ирээд ******* ахтай барилцаад авсан. Тэгтэл талийгаач чи намайг шаачихлаа шүү дээ гэж хэлээд дуугүй болоод гэрийн баруун талын орны урд хэсэгт газар унасан. Тэгтэл ******* ах гэрийн баруун талын орон дээр байсан хар иштэй хутга авах гээд ухас хийхээр нь би уг хутгыг нь шүүрч аваад гэрээс гаргаад шидсэн. Ингээд гэрийн гадаа байх түлээний сүхээ нуугаад гэртээ буцаад орж иртэл гэрийн үүд хэсэгт газарт талийгаачийг хэвтүүлсэн, ******* ах дээрээс нь толгой, биеийн бусад хэсэгт нь хөлөөрөө дэвсээд байж байсан. Тэгэхээр нь би одоо болио гээд ******* ахыг зуураад салгасан. Ингэхэд ******* ах бүгдийг чинь ална гээд байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээсээ гараад хонины цаагуур тойроод буцаад гэртээ орж иртэл талийгаач *******ын хоолой нь хэржигнэж дуугараад гэрийн үүд хэсэгт хэвтэж байсан. Харин ******* ах ална гэх мэт зүйл яриад гэрт сууж байсан. Тэгээд би найз болох ын гэр рүү гүйсэн. Ингээд намайг ын гэр рүү явж байхад ******* ах араас морьтой явж байснаа буцаад явсан. Би т болсон явдлыг хэлээд ыг дагуулаад гэртээ ирэхэд талийгаач ******* өөд болсон байсан. хоолойн судсыг нь барьж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ингээд нөхөр *******ы эгчийнх нь нөхөр болох тай утсаар яриад болсон асуудлын талаар яриад цагдаа дуудаарай гэж хэлсэн. ...Төрсөн ах дүү нар байгаа юм. ******* ах эцэг тусдаа буюу өөр аавтай учир ээжийн аав, ээж хоёр дээр өссөн. Манай өвөө болох ******* гэх хүнээр овоглодог юм. Талийгаач бид хоёр бол нэг эцэг эхийн хүүхдүүд юм. ...******* ах архи уухаараа зан ааш нь их эвгүй болдог ба хүн бүхэн лүү дайрч агсам согтуу тавьдаг юм. Хоорондоо хувийн таарамжгүй харьцаа байхгүй байх би сайн мэдэхгүй байна. ...Би яг хутгалж байхыг нь хараагүй, гэрийн баруун талын орон дээр хар иштэй хутга авах гэж байхыг нь харсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
8. Гэрч Д.ы өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутанд манай эхнэр Баярсайханы төрсөн дүү *******ы эхнэр ******* утсаар залгаад ахаа манай гэрт аймаар юм боллоо та цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэхэд ******* ах, ******* нар хоорондоо хэрэлдэж байгаад нэгнийгээ бүрэлгэчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
9. Гэрч М.*******ы өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20-21 цагийн үед гэртээ өөрийн эхнэр *******н хамт зурагт үзээд унтах гээд хэвтэж байтал миний эхнэр *******гийн төрсөн ах нар болох *******, талийгаач ******* нар хамт мотоциклтой сундлаад манайд ирсэн. Манай гэрт ирээд ойр зуурын юм ярьж байгаад талийгаач ******* өврөөсөө нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Уг архийг ******* ах, талийгаач ******* бид гурав хувааж уусан. Архи ууж дууссаны дараа талийгаач *******, ******* нар гэртээ харилаа гээд мотоциклтой сундлаад манай гэрээс явсан. Удалгүй талийгаач *******, ******* нар буцаад 30 орчим минутын дараа ирсэн. Буцаж ирэхдээ мөн нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Тэр авч ирсэн архийг ******* ах, талийгаач ******* ах бид гурав хувааж уусан. Архи ууж байхад би согтоод унтсан. Сүүлд авч ирсэн архи, шилний талдаа орох гэж байхад би согтоод унтаад өгсөн байсан. Ингээд би нэг мэдэхэд гэх айлд амьсгаадсан байдалтай гэрийн баруун орон дээр сууж байсан. Тэгээд манай эхнэр ******* надад ******* ах өөрийн дүү *******ыг хутгаар хатгачих шиг боллоо гэж хэлсэн. ...Архи уусан үедээ *******, ******* ах нар хоорондоо маргалдаад хэрэлдэх гээд байдаг. Эрүүл архи уугаагүй үедээ их эвтэй байдаг юм. ******* ах архи уухаараа их агсам согтуу тавьдаг. ******* ах талийгаач *******ад агсам согтуу тавьж хэл амаар доромжлоод байдаг байсан. Харин талийгаач ******* өөдөөс нь сөрж хэрүүл маргаан хийдэггүй, хэрүүл өдөөд байвал холдоод яваад өгдөг байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,
10. Гэрч Г.ын өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой гэртээ эхнэртэйгээ хамт унтах гэж байсан. Хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Манай саахалт айлын ******* гэх хүний эхнэр болох ******* гаднаас орж ирсэн. Орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад манай ах нар болох *******, ******* хоёр хоорондоо зодолдоод ******* нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******н хамт *******ы гэрт очсон. Гэрт нь ороход талийгаач ******* гэрийн үүдэнд толгой хэсэг нь баруун тийш харсан байдалтай цус их гарсан газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүзүүний гүрээний судас орчим дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Тэгээд би нас барсан байж магадгүй цагдаа дуудъя гэж хэлсэн. ...Намайг ******* гэх айлд очиход гэрийн үүд хэсэгт талийгаач ******* газар хэвтсэн байдалтай гэрийн баруун талын орон дээр ******* сууж байсан. Гэрийн хоймор хэсэгт газарт ******* хувцастайгаа унтаж байсан. Би *******оос та дүүгээ яаж байгаа юм бэ гэхэд би нэг л удаа өшиглөх шиг болсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
11. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай: Талийгаачийн өмсөж байсан гэх хар өнгийн малгайтай, урт ханцуйтай задгай цахилгаантай цамц, шаргал өнгийн судалтай улбар шар өнгийн босоо захтай хагас ханцуйтай цамц, хар өнгийн хэрээсэн оёдолтой босоо захтай урд энгэртэй, босоо цахилгаантай, дотортой гадуур хүрэм, хар оруулгатай саарал өнгийн гадуур өмд, ногоон өнгийн хөвөнтэй өмд, хар өнгийн өмд, хар өнгөтэй дотуур хувцас, хар өнгөтэй цагаан ултай ээтэн хоншоортой, түрүү хэсэгтэй бор өнгийн оруулгатай нэг хос гутал, цагаан ягаан өнгө хосолсон давуун хөлний ороолт, цагаан өнгийн урт оосор зэрэгт хувцсанд үүссэн гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтэй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-68 дугаар тал/,
12. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай: П.*******ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх, зүүн уушгины доод дэлбэнд гүн хатгагдсан зүүн гуянд хатгагдсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 4.9 промиль, ходоодны шингэнд 7.4 промиль спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-78 дугаар тал/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ц.******* /52 настай, эр/ гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.6 % промиль процент спирт илэрсэн. Цусан дахь 1.6 промиль спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Ц.*******ын өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд талийгаач бид хоёр хүргэн *******ыд очсон. *******ыд очиход ******* болон миний төрсөн дүү ******* нар байсан. Ингээд ойр зуурын юм ярьж байгаад талийгаач ******* өврөөсөө Хараа нэртэй нэг шил архи гаргаж ирсэн. Архийг бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусаад маргаашийн ажлаа яриад буцаад *******ын гэр лүү явсан. ******* бид хоёр хоорондоо ярьж байгаад *******ы борцыг хийж өгье гээд ******* гэртээ байсан хар өнгийн иштэй, урт төмөр хутгыг аваад мөн нэг шил архи аваад 22-23 цагийн үед *******ы гэрт ирсэн. *******ы гэрт ирээд *******ын авчирсан нэг шил архийг бид гурав хувааж уусан. Би уусан архиндаа нэлээд согтчихсон байсан. Нэг мэдэхэд манай талийгаач дүү манай гэр лүү явъя, очиж хоноё гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй, маргааш ажилтай эндээ хоноё гэж хэлсэн. Тэгтэл манай дүү ******* юу гээд байгаа юм гээд намайг зуурсан. Тэгэхээр нь би мөн өөдөөс нь барьцалдсан. Тэр үед газарт *******ын гэрээсээ авч ирсэн хар өнгийн иштэй хутга байхаар нь намайг хутгалж магадгүй гэж айгаад хутгыг бариул хэсгээс нь бариад холдуулж шидье гэж бодсон. Ингээд талийгаач ******* бид хоёр хоорондоо ноцолдож байгаад би дүү *******ыг хутгалчихсан юм шиг байна. Харин яаж хутгалсанаа санахгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146 дугаар тал/ болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Бямбасүрэн гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.******* гэм буруугүй байна гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.*******гийн өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагт гэртээ нөхөр *******ы хамт байж байтал миний төрсөн ах нар болох *******, талийгаач ******* нар хамт мотоциклтой сундлаад манайд ирсэн. Манай гэрт ирээд ойр зуурын юм ярьж байгаад талийгаач ******* өврөөсөө нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Уг архийг манай нөхөр *******, ******* ах, талийгаач ******* нар хувааж уусан. Уг архийг хувааж ууж дууссаны дараа талийгаач *******, ******* ах нар хоорондоо харьж амаръя гэж хэлээд манай гэрээс 22 цаг өнгөрч байхад гараад явсан. Ингээд удалгүй *******, талийгаач ******* нар буцаад 23 цаг болж байхад ирсэн. Манай гэрт ирээд мөн нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Уг архийг манай нөхөр *******, ******* ах, талийгаач ******* нар хувааж уусан. Архи бараг дуусах гэж байхад манай нөхөр ******* унтаад өгсөн. Тэгээд ******* ах, ******* нар гэр рүүгээ явах юм яриад байж байсан. Тэгтэл ******* ах, *******ыг хоёулаа явах уу? гэхэд ******* явна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл ******* ах чи зайлаач пизда минь гэж хэлсэн. ******* ах гараад зодолдох уу гэх мэт зүйл яриад байсан. Тэгж байтал талийгаач ******* босож ирээд ******* ахтай барилцаад авсан. Тэгтэл талийгаач чи намайг шаачихлаа шүү дээ гэж хэлээд дуугүй болоод гэрийн баруун талын орны урд хэсэгт газар унасан” гэх, гэрч М.*******ы өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20-21 цагийн үед ...миний эхнэр *******гийн төрсөн ах нар болох *******, талийгаач ******* нар хамт мотоциклтой ...ирсэн. Манай гэрт ирээд ойр зуурын юм ярьж байгаад талийгаач ******* өврөөсөө нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Уг архийг ******* ах, талийгаач ******* бид гурав хувааж уусан. Архи ууж дууссаны дараа талийгаач *******, ******* нар гэртээ харилаа гээд мотоциклтой сундлаад манай гэрээс явсан. Удалгүй талийгаач *******, ******* нар 30 орчим минутын дараа буцаж ирэхдээ мөн нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Тэр авч ирсэн архийг ******* ах, талийгаач ******* ах бид гурав хувааж уусан. Архи ууж байхад би согтоод унтсан” гэх, гэрч Г.ын өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой ...хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Манай саахалт айлын ******* гэх хүний эхнэр болох ******* гаднаас орж ирэхээр нь ... юу болсон талаар асуухад манай ах нар болох *******, ******* хоёр хоорондоо зодолдоод ******* нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******н хамт *******ы гэрт очсон. Гэрт нь ороход талийгаач ******* гэрийн үүдэнд толгой хэсэг нь баруун тийш харсан байдалтай цус их гарсан газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүзүүний гүрээний судас орчим дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан” гэх, гэрч Д.ы өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутанд манай эхнэр Баярсайханы төрсөн дүү *******ы эхнэр ******* утсаар залгаад ахаа манай гэрт аймаар юм боллоо та цагдаа дуудаарай, ...******* ах, ******* нар хоорондоо хэрэлдэж байгаад нэгнийгээ бүрэлгэчихлээ гэж хэлсэн” гэх хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газраас хар өнгийн хуванцар иштэй, 25 см урттай төмөр хутгыг илрүүлж эд мөрийн баримтаар хураасан тухай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогч П.*******ын өмсөж байсан гэх хувцсанд хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байгааг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, талийгаачийн цогцост “цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх, зүүн уушгины доод дэлбэнд гүн хатгагдсан шарх, зүүн гуянд хатгагдсан шарх нь ир үзүүртэй, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан, талийгаач П.*******ын биед 4.9 промиль, ходоодны шингэнд 7.4 промиль спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарч байгаа”-г тус тус тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.*******оос авсан шинжилгээний дээжид 1.6% промиль процент спирт илэрсэн ба цусан дахь 1.6 промиль спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Түнтэнгийн өвөр гэх газарт оршин суух хүргэн М.*******ы гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү П.*******тай маргаж, түүнийг зүүн суганд болон гуянд нь хар өнгийн хуванцар иштэй хутгаар хутгалах, унасан үед нь өшиглөх, дэвсэх зэргээр амь бие, эрх чөлөөнд нь халдаж цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх, зүүн уушгины доод дэлбэнд гүн хатгагдсан, зүүн гуянд хатгагдсан шарх, хамрын нуруунд нь зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсаны улмаас П.******* нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ц.*******ын амь хохирогч П.*******ын зүүн суга орчимд хутгалсан үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь амь хохирогчийн цээжний хөндий рүү нэвтэрч зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.******* нь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогчийн бие махбодод халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд бус санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.*******ын хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирсон хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ц.******* нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь шинжилгээнд ирүүлсэн цусны дээж болох Ц.******* /52 настай, эр/ гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.6% промиль процент спирт илэрсэн, цусан дахь 1.6 промиль спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарч байгааг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтээр батлагдаж байх бөгөөд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүнээс үүдэлтэйгээр өөрийн үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарлаж хянах чадваргүй байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь П.*******ын амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдсон, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргээс дүгнэлт хийхэд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.*******ын бусдыг хутгалсан гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирчээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нэ нь талийгаачийг оршуулахтай холбоотойгоор гарсан зардал, гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг гаргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан бүх зардлыг шүүгдэгчийн ар гэрээс гаргаж, талийгаачийн эхнэр нь сургуулийн хүүхдүүдийн хамт Орхон аймагт айлын хашаа байшинд амьдарч байгаа зэрэг амьдралын нөхцөл байдлыг харгалзан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нийн дансанд нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 13.500.000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөн талаар мэдүүлэг, тайлбар гаргаж шүүгдэгчийн эхнэр Б.гийн Төрийн банкны харилцах дансны хуулга, талийгаачийн оршуулахад хэрэглэсэн эд материал, авсан хүнсний зүйлийн нэхэмжлэх, НӨТ-ийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нийн шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардлыг бүрэн хэмжээгээр гаргаж, 13.000.000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөнийг нэр дээрээ шилжүүлсэн гэх мэдүүлгээр батлагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нэ нь бага насны болон насанд хүрсэн 6 хүүхдийн хамт өрх тойлгойлон үлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.******* болон түүний ар гэрээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож талийгаачийн насанд хүрээгүй 4 хүүхдийг насанд хүртэл хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож нөхөн төлбөрийг сар бүр төлж, ах дүүгийн хувиар цаашид тусалж дэмжихээ илэрхийлж баталгаа гаргасныг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул Монгол Улсын Статистикийн үндэсний хорооны даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/11 дугаартай тогтоолын хавсралтаар хүн амын амжиргааны доод түвшинг бүс нутгаар нь шинэчлэн тогтоосон байх бөгөөд хангайн бүсэд хүн амын амжиргааны доод түвшинг 240.400 төгрөгөөр тогтоосон байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нэ шүүхийн хэлэлцүүлэгт бидний ах дүүсийн дотно харилцаа хэрэг гарахаас өмнө болон дараа хэвийн байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа хэдий ч шүүх насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудын тохиролцсон нөхөн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд З.*******нийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нотлогдож, шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 121-126 дугаар талд авагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.******* нь хэрэгт холбогдохын өмнө ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 66-111 тоотод оршин сууж байсан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын тохижилт үйлчилгээний газарт ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.*******од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг бүрэн төлж, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хэзээ ч нөхөгдөшгүй гэм хор учирсан гэдгийг ухамсарлаж талийгаачийн гэр бүлд 13.500.000 төгрөгөөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд хашаа байшин авч өгч амьдралд нь бодит дэмжлэг үзүүлсэн, талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийг насанд хүртэл хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар тооцож нөхөн төлбөрийг сар бүр төлж, ах дүүгийн хувиар цаашид тусалж дэмжихээ илэрхийлж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нэтэй харилцан тохиролцсон, түүний зүгээс гомдол саналгүйгээ илэрхийлж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргасан зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.*******од оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-ын доод хэмжээ болох найман жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.*******ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариулын урт 12 см, хар өнгийн хуванцар бариултай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******од оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ын цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд талийгаачийн насанд хүрээгүй дөрвөн хүүхдийг насанд хүртэл хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар тооцож нөхөн төлбөрийг сар бүр төлөхөө илэрхийлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.*******нэ нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариулын урт 12 см, хар өнгийн хуванцар бариултай хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
Э.ЭНЭРЭЛ