Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт ******* т холбогдох эрүүгийн 2221000000049 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Маршал хотхоны үсчний салонд үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* 9-24 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Веаt” бааранд 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн гэх мэдээллийн дагуу очсон хууль сахиулагчийг буюу тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаагийн ахлагч ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн хүнд шаардлага тавихад хүлээж авахгүй орилж чарлан, эсэргүүцэж, ойр хавьд байсан хүмүүс рүү дайрч давшилж зодоон цохион хийх гээд байхаар нь “шаардлага эсэргүүцсэн” гэж эрүүлжүүлэн саатуулах байранд хүргэж өгөх зорилгоор машинд суулгах гэсэн боловч өөдөөс дайрч хувцаснаас зулгааж гадна талын хантааз болон хоёр хажуу талын бэлэгдлийг урж, ахлагч ******* энгэрийн халаасанд байсан гар станцыг гараараа цохиж газарт унагаан эвдэлсэн. Мөн машинд суулгах үед намайг тохойгоороо уруул хэсэгт 1 удаа цохисон. ...миний уруул язарч, шүд хөдөлсөн...” гэжээ. /хх-ийн 8-9/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн хэрүүл маргааныг салгаж эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ******* хэрүүл маргаан үүсгэсэн иргэн ******* албаны тээврийн хэрэгсэлд суулгах явцад эсэргүүцэж “та нар пиздаанууд яаж чадах юм лалруудаа, гөлөгнүүдээ” гэж хэл амаар доромжилсон. Мөн миний энгэрийн халаасанд байсан гар станцыг гараараа цохиж газарт унагаан антеныг эвдэж, дэлгэцийг хагалж, хувцаснаас зулгааж гадна хантаазыг урсан. Ингээд иргэн ******* албаны тээврийн хэрэгсэлд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******ын хамт суулгаж байх явцад нь хувцаснаас зуурч ноцолдож байхдаа тохойгоороо уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь тухайн иргэнийг гавлаж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...Гар станц, гадна хантаазыг Цагдаагийн ерөнхий газраас олгосон тул тухайн ханшаар нь үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг “Beat” баарны гадаа яг үүдэнд нь найз Т.Хурандаатай хамт тамхи татаад зогсож байхад зүс таних залуу бааран дотроос нэлээн халамцуу гарч ирээд надтай барьцалдаж аваад маргалдсан. Яг энэ үед эргүүлийн цагдаа нар орж ирээд салгасан. надтай ямар шалтгаанаар маргалдсаныг нь мэдэхгүй байна. Дотроос гарч ирээд л над руу дайраад зууралдаад авсан. Цагдаа нар салгаад хэсэг хугацааны дараа гадаа байхад дахин над руу дайраад, зодолдох гээд байхаар нь дахин барьцалдаж аваад заамдалцаад зогсож байхад цагдаа нар дотроос гарч ирээд бид хоёрыг салгаад тай уулзсан. Эхний удаа цагдаа нар бид хоёрт сануулаад “та хоёр хэрүүл маргаанаа боль” гэдэг шаардлага тавьсан. Хоёр дахь удаагаа тай маргалдахад цагдаа нар ******* “та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ үү” гэхэд өөдөөс нь орилоод байх шиг байсан. Тэгээд хоёр цагдаа ******* машин руугаа авч явсан...” гэжээ. /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 59 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Энхсайхан Батсүх бид хоёрт виски гаргаж өгсөн. Түүнийг нь Батсүх бид хоёр хувааж ууж дуусгаад 21 цаг нилээн өнгөрч байхад баар орьё гэж гэрээс нь гарсан ... тэгээд баар ороод Батсүх бид хоёр нэг нэг шил пиво уугаад таньдаг хүмүүстэйгээ тааралдаад ширээн дээр нь очиж архи уугаад тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Манай эхнэрийн ярьж байгаагаар бол “би гэх залуутай баарны гадаа тааралдаад тамхи асуугаад байж байхдаа маргалдсан, тэгээд цагдаа нар ирж салгаад намайг эхнэрт маань хүлээлгэн өгөхөд би дахин хэрүүл маргаан хийсэн гэсэн. Цагдаа нар намайг авч явахад цагдаа нарын өөдөөс явахгүй гэж эсэргүүцэж өмсөж явсан хувцаснаас нь зулгааж татаж чангаасан” гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 46-47/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/99 тоот “Цагдаагийн ахлах ахлагч *******ыг ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилж, цалин, хөлс нэмэгдлийг тогтоож олгох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 58/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 тоот “Шилжүүлэн томилох” тухай тушаалын хуулбар /хх-ийн 63/

*******ын цагдаагийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59/

*******ын цагдаагийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 62/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-72/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 30-37/

*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хатгин овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Веаt” бааранд 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн үед согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн гэх мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч болох Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаагийн ахлагч ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...Тухайн хүнд шаардлага тавихад хүлээж авахгүй орилж чарлан, эсэргүүцэж, ойр хавьд байсан хүмүүс рүү дайрч давшилж зодоон цохион хийх гээд байхаар нь “шаардлага эсэргүүцсэн” гэж эрүүлжүүлэн саатуулах байранд хүргэж өгөх зорилгоор машинд суулгах гэсэн боловч өөдөөс дайрч хувцаснаас зулгааж гадна талын хантааз болон хоёр хажуу талын бэлэгдлийг урж, ахлагч ******* энгэрийн халаасанд байсан гар станцыг гараараа цохиж газарт унагааж эвдэлсэн. Мөн машинд суулгах үед намайг тохойгоороо уруул хэсэгт 1 удаа цохисон. ...миний уруул язарч, шүд хөдөлсөн...” гэх, хохирогч *******ын “...эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ******* хэрүүл маргаан үүсгэсэн иргэн ******* албаны тээврийн хэрэгсэлд суулгах явцад эсэргүүцэж “та нар пиздаанууд яаж чадах юм лалруудаа, гөлөгнүүдээ” гэж хэл амаар доромжилсон. Мөн миний энгэрийн халаасанд байсан гар станцыг гараараа цохиж газарт унагааж антеныг эвдэн дэлгэцийг хагалж, хувцаснаас зулгааж гадна хантаазыг урсан. ... нь хувцаснаас зуурч ноцолдож байхдаа тохойгоороо уруул хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүд, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 59 тоот “*******ын биед дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/99 тоот “Цагдаагийн ахлах ахлагч *******ыг ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилж, цалин, хөлс нэмэгдлийг тогтоож олгох тухай”, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 тоот “Шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар, *******, ******* нарын цагдаагийн үнэмлэхийн хуулбар, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Эрүүгийн хуульд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно. Хохирогч *******, ******* нар нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажилладаг болох нь тус газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/99 тоот тушаалын хуулбар, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч *******, ******* нар нь хуулиар олгогдсон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулж тавьсан хууль ёсны шаардлагыг шүүгдэгч ******* хүч хэрэглэн эсэргүүцэж, *******ын биед нь халдсан болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч ******* т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдөж, хууль сахиулагчийн албаны хэрэгсэл болох гар станц эвдэрч, хантааз урагдсан байх ба уг эд зүйлийн үнэ 180,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА