Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

                                           

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч Д.С

Иргэний нэхэмжлэгч Н/онлайн/

Шүүгдэгч Д-гийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б.Г, Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.Г, ... овогт Ж.Д нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 16ы өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт Б.Г /РД: .../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 30ы өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт Ж.Д /РД:.../

Шүүгдэгч Б.Г, Ж.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 багийн нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газраас иргэн Д-ын 74 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 82600.000 /наян хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би анх Дорнод аймагт амьдардаг байсан. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай ээж нас барсны улмаас би Өвөрхангай аймагт очсон. Ээжийн минь ажил явдалд Ж.Б, Б.А ах нар оролцож байсан. Б.А ах аймгийн төвд амьдардаг, Ж.Б ах хөдөө амьдардаг. Б.А ах надад амьдралынхаа тухайгаа ярьж анх хулгай хийе гэх сэдэл санааг гаргасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул цааш нь ярьмааргүй байна...гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би Б.Г, Б.А-ыг хулгай хий гэж хэлээгүй. Би хохирогчийн хохирлыг бүрэн дүүрэн төлж барагдуулна. Би өнөөдрийн байдлаар 15 сая төгрөгийг төлсөн байна. Б.Г нь адуу зарсан мөнгөө миний данс руу хийлгэж өөрийнхөө данс руу буцааж авдаг байсан...гэв.

Хохирогч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г нь миний хүргэн байгаа юм. 2 жилийн өмнө охин, хүргэн 2 хардалтаас болж муудалцаж, манай охин сална гээд салсан. Энэ хоёрын 2 хүүхэд нь надтай хамт амьдардаг. Б.Г нь хүүхдүүдээ санаж байна гээд гэрт ирэхээр нь би хөөж явуулж чаддаггүй. Б.Г-ийг гэрт байх хугацаанд нь 7 хоног болгон хонь, ямаа гаргаж өгдөг байсан. Би Б.Гөгч байснаас биш авч байсан зүйл байхгүй тул энэ хүүхэд надад өс хонзон санах ямар ч боломж байхгүй. Б.Г-ийг манайд байх хугацаанд Өвөрхангай аймагт байсан ээж нь 2021 оны 04 дүгээр сард нас барсан. Тухайн үед корона ид дэгдэж байсан учраас Онцгой байдлын газарт хандаж Өвөрхангай аймаг руу явсан. ... ээжийнхээ ажил явдал өнгөрсний дараа Б.Гнь Б.А 2021 оны 05 дугаар сарын 18-нд манайд дагуулж ирсэн. Б.А нь Б.Г “эхнэр чинь нэгэнт чамайг тоохгүй салж байгаа бол чи эдний адууг хулгайл” гэж хэлсэн боловч Б.Гнь унага нялх байна, хадам аавын малыг хулгайлахгүй гээд 05 дугаар сарын 23-нд буцаад явсан боловч 06 дугаар сарын 23-нд эргэж ирээд хулгай хийсэн. Б.Гнь өөрөө тамхины ч мөнгөгүй явдаг хүүхэд. Өвөрхангайгаас ямар нэг удирдлагатай, хэн нэгний зааварчилгаагаар  хулгай хийсэн. Б.А нь Б.Г-ийг турхирч охиноос нь салсан юм чинь малыг нь хулгайлсан гэж хэл, чи өөрөө амиа хорло гэж Өвөрхангай аймгийн Цагдаагийн хажууд хэлж байсан. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүнээс Б.Г руу утсаар залгаж “Г чи хаана байна чиний байгаа газар чинь очиж ална” гэж миний хажууд дарамталж байсан учир би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар очиж Б.Г-ийг хамгаалалтанд ав гэсний дагуу авсан. Энэ хүүхэд өөрөө тэр хол газраас ирэх ямар ч мөнгө боломж байхгүй, цаанаасаа зохион байгуулалттай удирдаж явуулсан. Б.А гэх хүн нас барахаасаа өмнө миний 20-оод адууг зарж борлуулсан байдаг. Б.А миний адууг худалдан борлуулсан мөнгөөрөө машин, мотоцикл авсан байсан. Тэдгээрийг зарж хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н шүүх хуралдаанд онлайнаар гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сард наадмын үеэр Г-оос 5 адуу авсан. Хохирол төлбөрийг барагдуулаагүй. 4500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын дундуур өөрийн адуугаа алдчихаад адууныхаа эрэлд явсан юм. Ингээд өөрийнхөө 18 тооны адууг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Бор хошуу” гэх газраас олчихоод явж байхад бензин колонк дээр Т гэх хүүтэй таарсан юм. ... Т гэх хүүхэд надад хандан адуу зарна шүү аятайхан адуу байгаа манай хадмын адуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би адууг чинь очиж үзье гэхэд Төрболд намайг дагуулаад Өлзийт сум Сангийн далай гэх газар руу дагуулж явсан. Сангийн далай гэх газарт очиход гүүрний наад талд 18 тооны гэж санаж байна, 20 арай хүрэхгүй 2 гүүтэй бусад нь дандаа морьд байсан, алаг, цавьдар, цоохор, хонгор, саарал алаг, хээр зүсмийн морьд байсан. ... надад 2 гүү хэрэгтэй байна гэж хэлээд өсгий цагаан хонгор гүү, цоохор зүсмийн 2 гүүг авсан. Тухайн үед Төрболд гэх залуу нэг адууг нь 1000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. ... оронд нь 2 адуу, нэг хоньтой өгөхөөр тохиролцоод би 2 гүүгээ аваад явсан. ....би ГО-ос авсан 2 тооны гүүг буцаагаад өгсөн. Харин Т  өгсөн 1 тооны хонь, Г өгсөн 2 тооны адуу, 1 тооны хонио авмаар байна. ...2 тооны хонь, 2 тооны адуугаа нийлүүлээд 2 сая төгрөгөөр үнэлнэ..” гэжээ. /хх-ийн 38-41 тал/,

 

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б.Ггэж хүнтэй 2021 оны 07 дугаар сарын дундуур наадмын үеэр аймгийн зүүн талд цагаан хаалган дээр мотоцикл эвдрээд зогсож байхад нэг хүн машинтай зогсоод мэнд ус мэдээд багаж асуугаад мотоциклоо янзлаад танилцсан. ... хэд хоногийн дараа Г над руу утсаар залгаад чи хэдэн адуу хараад өгөөч үнэ хөлсийг нь өгнө гээд намайг Өлзийт сумын “Бор хошуу” гэх газраас машинтай очиж аваад миний эмээл хазаарыг аваад аймгаас урагш 30-аад км газар очоод саарал алаг азаргатай 24 тооны адуунаас зээрд халзан морь барьж надад унуулсан. Улмаар би адууг нь туугаад нутаг руугаа явсан. Дараа нь Г над руу утсаар яриад мөнгөний хэрэг гараад байна, адуу зармаар байна, чи зараад өгөөч гэсэн.  ... би тэр хавийн айлуудад адуу зарах талаар хэлсэн байсан чинь Э гэж хүн адуугаа алдаад хайгаад явж байхдаа манай тэр хавиас олоод явж байна гээд манайхаар орж ирсэн. Ингээд Э ахад хар цоохор гүү, хул гүүг өөр адуугаар солихоор болж тохироод өгч явуулсан. ... Г-т 2 гүүг чинь өгөөд явуулсан Э гэж хүнээс өртөг, мөнгөө аваарай гэсэн. Дараа нь Э-аас Г нь мөнгө, мал авсан талаар мэдээгүй. Мөн өөрийн төрсөн ах Э халиун гүү, хээр алаг гүү гээд 2 тооны адууг зарсан. Э ах Гийн данс руу шилжүүлсэн байх 1200.000 төгрөгөөр бодож авсан. ... манайх “Хуурай” гэх газар нүүхээр болоод Г руу яриад адуу малаа ирж ав гэсэн чинь маргааш нь Г улаан хүрэн өнгийн жижиг машинтай ирээд надад адуу харж өгсөн хөлс гээд хар цоохор зүсмийн бүдүүн морь өгсөн. Ингээд би уг адуунаас улаан буурал гүү, хул алаг байдсыг өсгөж үржүүлэх санаатай байна гээд дараа нь мөнгийг нь өгөхөөр тохироод 2 гүү авч үлдсэн. Г үлдсэн 17 адуугаа туугаад явсан. Аймаг руу явсан байх гэж бодож байна. ... саяхан цагдаагаас залгахаар нь ирж уулзахад Дорнод аймгаас адуу алдагдсан чиний харж байсан адуунууд чинь хулгай адуу байна гэсэн. ... би ахын авсан 2, өөрийн авсан 3 адууг буцааж өгсөн. Миний харж байсан адуунууд саарал алаг азаргатай Монгол Б үсгэн тамгатай, 3 хул алаг адуу, 1 хээр, 1 зээрд, улаан буурал, ягаан буурал, хонгор гүү, хул алаг гүү зэрэг зүсний азарганаас бусад нь эрхийтэй онги гэсэн тамгатай байсан. Би 24 тооны адууг 20 гаран хоног харсан...” гэжээ. /хх-ийн 70-71 тал/,

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх нэг хүн утсаар яриад адуу хэдээр авч байна гэхээр нь дээд тал нь 1100.000 төгрөгөөр авч байгаа гээд утсаа салгаад байж байтал удаагүй Г гээд залуу Портер маркийн машин бариад дээр нь хээр, саарал зүсмийн 2 тооны адуу ачсан, араас нь мотоциклтой хүн дагаад манай хашаанд орж ирсэн. Улмаар 2 адууг нь 1850.000 төгрөгөөр авахаар болж үнэ тохироод мотоцикл унаад явж байсан залуугийн хэлсэн .......... тоот Д гэх хүний данс руу шилжүүлсэн. Малын гарал үүслийн гэрчилгээг асуухад 12 дугаар багийн иргэн Б.А гэж хүний нэр дээр авна та малын эмчид хэлээд авчихаарай гэсэн. Би тухайн үед Улаанбаатар хот руу ачих болоогүй байсан болохоор араас нь нэхэлгүй ачих болохоороо адууны зургийг авч байгаад авъя гэж бодсон. ... хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу ачуулсан. Одоо маханд орсон. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Нэг хүн утсаар яриад адуу өгье цэргийн ангийн урд ирээд аваач гэхээр нь өөрөө аваад ир гэхэд надад ачааны машин алга байна аавын бие муу байгаа та аваач гээд 2-3 удаа утсаар залгаад байхаар нь би заасан газар нь яваад очиход айлын саравчтай хашаанд саарал алаг, хул алаг, зээрд зүсмийн 3 тооны адуу хашаанаас уясан байсан. ... Ингээд би Г гэж хүний хэлсэн .............. дугаарын ХААН банкны данс руу 3250.000 төгрөг шилжүүлээд 3 адуугаа өөрийнхөө ...УВО улсын дугаартай портер маркийн машин дээр ачаад адуу авдаг Арвайхээр сумын 5 дугаар багт байх “Дэлгэрэх хөдөлмөр” хоршооны хашаанд буулгасан. Орой 19 цагийн үед Чулуунбаатар зээрд зүсмийн 1 тооны адуу авчирч өгөөд түүнийг 1100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож тухайн хүний хэлсэн дансанд шилжүүлсэн, би ямар дансанд хийсэн гэдгээ мэдэхгүй байна. Дараа нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш гэх залуу  надтай 15 адуу хүн өгнө гэж байна, сая надтай уулзаад явсан, хоёулаа хамт авъя гэж ярьсан. Тэгсэн Ш ярьсны дараахан манай ханшаанд жижиг тэрэгтэй хүн хүрээд ирсэн. Бууж ирээд нэг залуу “15 адуу байна, үнэ хэдээр авах вэ” гэхээр нь “чи сая Ш гэдэг хүнтэй уулзсан залуу мөн үү” гэж асуухад “мөн” гэж хэлсэн. ... маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ш бид хоёр хамт Тарагт сумын нутагт байрлах “Аав хайрхан” гэх газарт очиж 14 тооны адууг машиндаа ачаад Б.Аг эх хүнээс гарал үүслийн гэрчилгээг нь гаргуулж авахуулаад адууны үнэ болох 12970.000 төгрөгийг ........... тоот Д гэх хүний данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр буюу 08 дугаар сарын 25-ны өдөр Б.А гэх айлд очоод адуугаа авах гэж байхад 1 тооны зээрд зүсмийн үрээг хүн авна гээд үлдээсэн. 1 цоохор үрээг хүн өөр зүсмийн адуугаар солиод аваад явсан. Би Б.Г, А, Ч гэх 3 залуугаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2 тооны адуу, 08 дугаар сарын 20-ны өдөр 4 тооны адуу, 08 дугаар сарын 25-ны өдөр 14 тооны адуу нийт 20 тооны адууг эдгээр хүмүүсээс 19.170.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн адуунуудыг амьдаар нь худалдаж авсан одоо бүгд махлагдсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй. Б.Гн адад хэлэхдээ аавын бие муу эмчилгээнд нь мөнгө хэрэгтэй байна, Б.Ань болохоор хөлөө гэмтээчихсэн, эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд өгсөн. Миний харснаас “р” үсэг шиг л тамгатай адуунууд байсан. Зээрд, хул алаг, саарал алаг, хонгор, хээр зүсмийн адуунууд байсан...” гэжээ. /хх-ийн 75-78 тал/,

     Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Т утсаар яриад “ах нь танай 12 дугаар багийн А гэж хүнээс адуу авч байгаа юм, зургийг нь дараад өөрийг нь явуулчихлаа” гэсэн. Ингээд намайг ажил дээрээ байж байхад махлаг, 30 гаран насны цэнхэр биеийн тамирын цамцтай, улаан хүрэн өнгийн пүүзтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн кровн маркийн машин унасан А гэж хүн  ирээд “би Т гэж хүнд адуу өгч байгаа юм, гарал үүслийн гэрчилгээ авъя” гэсэн. ... би адууных нь зургийг өөрийнхөө “Batzaya zaya” гэсэн фейсбүүк хаягаар Жгэсэн хаягаар зургийг нь чатаар аваад Мал эмнэлгийн нэгдсэн системийн гарал үүслийн гэрчилгээнд оруулж бичсэн. ...эдгээр адуунууд бүгд онги юм уу гэж харахаар арай биш Р үсэг шиг тамгатай байсан...” гэжээ. /хх-ийн 88 тал/,

Гэрч О.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр найз Т-ын хамт адуу худалдаж авна гэхээр нь том оврын ачааны машин араасаа дагуулаад Өвөрхангай аймгийн төвөөс баруун тийш 20 орчим км зайд байх “Аав” хайрханы баруун урд жоохон зайтай айлын өвөлжөөний хашааны урд талд 15 тооны адуу байсан. Хашааны гадаа хар өнгийн кровн маркийн машин А гэж залуу мөн өвөлжөөний эзэн гээд 30 гаран насны махлагдуу, дунд зэргийн өндөртэй залуу байсан. ... адууг хашаанд хашаад Т, А 2 гарал үүслийн гэрчилгээ авахад хэрэгтэй гээд зургийг нь авсан. 1 адууг нь өвөлжөөний эзэн гээд залуу нь авсан шиг санаж байна. ... 14 тооны адууг авахаар үнэ хөлсөө тохироод авахаар болоод машин дээрээ ачаад аймагт ирж А гэж хүнийг гарал үүслийн гэрчилгээнд Т явуулсан. Тухайн адууг А гэж хүний адуу л гэж ойлгосон. Хар бараан, бүгээн, цоохор зүсмийн адуунууд байсан. Р үсэг шиг дандаа нэг тамгатай адуунууд байсан...” гэжээ. /хх-ийн 91-92 тал/,        

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын сүүлийн яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Намайг аймагт эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гараад хөдөө гэрээрээ очиход манай дүү Төрболд “нэг хүн намайг адуу хараад өгчих гэсэн шагналд нь цоохор морь өгсөн” гэж хэлж байсан. ... хэд хоногийн дараа очиход Т нөгөө адуунуудыг эзэн нь зарна гэж байна та гүү авахгүй юм уу? гэхээр нь би 2 гүү авъя харин чи адууны эзнээс нь хээр алаг гүүг нь 500.000 төгрөгөөр халиун гүүг нь 700.000 төгрөгөөр өгвөл авъя гээд асуугаад өг гэсэн чинь утсаар яриад тэг гэж байна гэсэн. ... би өөрийнхөө ХААН банкны ............. гэсэн дугаарын данснаас 1200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Хэн гэж хүний данс руу шилжүүлсэн талаар санахгүй байна. Манай дүү бэлгэнд 1 адуу дараа нь хөлсийг нь өгнө гээд 2 адуу нийт 3 адуу бас авсан гэж байсан. Бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. ... 2021 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад Т миний харж байсан адуунууд хулгайн адуу байна. Таньд өгсөн 2 адуу, над дээр байгаа 3 адууг авна гэж байна гэхээр нь “би тэгвэл 2 адууныхаа мөнгийг өгөөрэй” гэж хэлсэн чинь сая 09 дүгээр сарын 25-ны өдөр Г гэж хүн 1200.000 төгрөг буцаагаад шилжүүлж өгсөн. Би Г гэж хүнийг танихгүй. Миний худалдаж авсан 2 гүү буруу харсан 9 тоо шиг тамгатай байсан. Ямар тамга гэдгийг нь мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 95-96 тал/,

Гэрч Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Т гэж хүнийг танихгүй. 2021 оны 08 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг “Үнэгт хайрхан” гэх газарт байх хөдөө гэртээ байхад манай төрсөн ах А утсаар яриад “Д айрганы гол” гэх газраас урагш хар цоохор гүү, хондлой хонгор гүү зэрэг 5 адуу байгаа хайж олоод 2 адууг нь агтанд өгөөдөх, ахад нь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. ... би эхнэр Загарзүсэмийн хамт өөрийнхөө Крос маркийн улсын дугааргүй ногоон мотоциклыг унаад уг газраар хайж байгаад Д айргоны голын урд талд 5 адуу бэлчиж байхыг олоод адуугаа туугаад машинтай айл байхаар нь яваад очиход Г ахынх байсан. Би Г ахыг муухан танина. Ингээд Г ахаас унаагаараа яваад өгөөч 2 адуу агтанд өгөх гэсэн юм, А ах гуйгаад байна гэхэд гуйж байгаа бол тэгье гэж зөвшөөрөхөөр нь би мотоциклоороо тууж ирээд Г ахын хашаанд 5 адууг хашаад хээр морь, саарал морь хоёрыг барьж аваад Г ахын цагаан өнгийн портер маркийн машин дээр ачаад өөрөө араас нь мотоциклоо унаад эхнэрээ ардаа суулгаад аймагт ирсэн. ... А ах руу залгаад 2 адуу аваад ирлээ гэхэд за ах нь адуу авах хүнтэйгээ яриад буцаад залгая гээд удахгүй эргэж залгаад аймгийн баруун талд байдаг агт авдаг газар ирэхэд нэрийг нь мэдэхгүй нэг шар ах гарч ирээд 1850.000 төгрөгөөр авна гээд манай ээж Д данс руу шилжүүлсэн. А ах тухайн үед ээжийн ХААН банкны картыг аваад явж байсан байна лээ. Тэгээд л би гэрлүүгээ харьсан А ахаас ямар нэгэн мөнгө хөлс аваагүй. Үүнээс хойш 3 хоногийн дараа А ах залгаад нөгөө үлдсэн 3 адууныхаа 1 адууг нь агтанд өгчих гэсэн. ... Д айрганы гол гэх газар ирэхэд 3 адуу тэр хавьд бэлчиж байхаар нь ойр хавьд байсан танихгүй айлын хашаанд хөөж хашаад зээрд зүсмийн бүдүүн морийг авч явсан мяндсан татлагаараа ногт хийгээд зээрд морио мотоцикл дээрээ хөтлөөд аймаг ороод урьд нь 2 адуу өгсөн ченж ахад 1100.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь Ж гэж хүний данс руу хийсэн. Манай эгчийн хүүхдийн данс байсан. А ах өөрөө энэ данс руу хийчих гэсэн. Үлдсэн 2 адууг А ах аймагт авч ирээд хохирогчид өгсөн гэсэн. Миний зарсан 3 адуу зөв талын гуян дээрээ буруу харсан 9 тоо шиг тамгатай адуунууд байсан. Гарал үүслийн гэрчилгээтэй өгсөн үгүйг мэдэхгүй байна. А ах ярьсан юм шиг байна лээ. А ах надад ямар нэгэн тайлбар хэлээгүй би ч гэсэн асуугаагүй...” гэжээ. /хх-ийн 99-100 тал/,          

Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байхад Б.А гэрт очсон. Улмаар 14 тооны адуу авч ирсэн, чи 2 хоног хараад өг гэсэн. ... Б.А мотоцикльтой ирээд буцаад явсан. Надад тийм учиртай энэ тэр гээд нарийн зүйл хэлээгүй, би ч асуугаагүй. ... Б.А гийн тууж ирсэн 14 тооны адуу зөв талын гуян дээр онги шиг тэгсэн мөртлөө доошоо зураастай тамгатай байсан бүгд адилхан тамгатай байсан. Хонгор, саарал алаг, цоохор зэрэг зүсмийн адуунууд байсан нэг бүрчлэн санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 103-104 тал/,

Гэрч Ч мөрдөн шалгах ажиллаанд мэдүүлэхдээ: “...манай төрсөн ах 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 сайхан гүү худалдаж авсан гэж байсан. Хэнээс авсан эсэхийг нь мэдэхгүй, манайд хар цоохор гүү өгөөд оронд нь хар бор зүсмийн үрээгээр солиод аваад явсан. Үлдсэн нэг хонгор гүүгээ Сосорбурам гэх айлд сольсон юм уу эсхүл зарсан юм уу мэдэхгүй үлдээгээд явсан байсан...” гэжээ. /хх-ийн 106-107 тал/, 

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр “Мустанг тундар” маркийн мотоциклыг 1800.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг гэртээ байж байхад А гэнэт мотоциклтой хүрээд ирсэн. ... мотоцикл худалдаж авах уу гээд тухайн мотоциклыг харуулсан юм. Тэгэхээр нь би сонирхож үзээд худалдаж авахаар болсон. Тухайн үедээ үнэ хөлсийг нь өгөөгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 07-нд билүү 08-ны өдөр 1000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь өөрийн хуучин мотоциклоо 500.000 төгрөгөөр зараад бэлнээр өгсөн. Үлдэгдэл 300.000 төгрөгийг 09 дүгээр сарын дундуур хонь зараад дансаар нь шилжүүлсэн. Би улсын дугаар аваагүй. Бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй байгаа...” гэжээ. /хх-ийн 109-110 тал/,

     Гэрч В.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Өвөрхангай аймгийн төвөөс урагш 25 км “Нарийн” гэх газар мал маллаж нутагладаг юм. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шиг санаж байна. Намайг гэртээ байж байхад Ч гэж залуу эхнэр гээд нэг хүүхэнтэй цуг мотоциклтой ирсэн. Б.А ах тань руу ярьсан уу? гэхээр нь үгүй яах гэж байгаа юм бол гэхэд таны машин дээр 2 адуу ачаад аймаг оруулчих эмчилгээ хийлгэж байгаа мөнгөний хэрэг болоод байна гэнэ гэсэн. ... Ч гэрийн хойноос ойрхоноос 5 адуу тууж ирээд манай хонины хашаанд хашаад хээр морь, саарал үрээ байсан шиг санаж байна /би зүсийг нь ануурч хэлж байж магадгүй/ 2 адууг миний өөрийн эзэмшлийн ...ӨВО улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин дээр ачаад Өвөрхангай аймгийн төвд байх агт авдаг газар ирээд Төртөгтох гэж залууд зарсан. Надад 20 литр түлш хийж өгсөн. Үлдсэн 3 адууг нь хашаанаас хөөж гаргаад явуулсан. Ч надад хэлэхдээ А ах мөнгөний хэрэг гараад байна аймаг оруулаад өг гэж байна л гэж хэлсэн надад тухайн адуунуудыг тийм, ийм учиртай гэж хэлээгүй манай тэр хавиар янз бүрийн л адуу байдаг. Тэр 5 адууны зүсийг бол сайн мэдэхгүй байна. Р үсэг шиг тамгатай байсан...” гэжээ. /хх-ийн 113-114 тал/,

  • Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/
  • Мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 30 тал/
  • ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80 тал/
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-12 тал/
  • ..., Б.Гнарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ... Г, Ж.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 багийн нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газраас хохирогч Д-ын 74 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 82600.000 /наян хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.Г, Ж.Б нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Сүхбаатар, иргэний нэхэмжлэгч Н, Д.Г, гэрч С.Т, Э.Т, В.Г, А.Б, О.Ш, Б.Ж, Ч.Б, Б.Б, М.О, Ц.А нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2020 оны тоолло, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ..., Б.Г нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч ..., Б.Г нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч ..., Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Шүүгдэгч ..., Б.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Б нь учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ...Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан байх тул шүүгдэгч ...Д-ид оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Д-ид оногдуулсан 4 жилийн Зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 122 хоногийг хасаж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 8 сар 03 хоногоор, шүүгдэгч Б.Г оногдуулсан 5 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 5 жилийн Зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 129 хоногийг хасаж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 7 сар 26 хоногоор тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ийг 3 жил 8 сар 03 хоног Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Б.Г-ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, ..., Б.Г нар нь хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ..., Б.Г нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.С нийт 74 тооны буюу 82600.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь хохирогчийн 16 тооны адуу буюу 19900.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 58 тооны адууны хохирол болох 62700.000 төгрөгийн шууд хохирол, хохирогч өөрийн өмчлөлийн адуунуудаа алдснаас хойш эрэн хайсан шууд бус зардалд 3626.000 төгрөг нийт 66326.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н-ид 4500.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.ГЭ-ад 2530.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байх тул шүүгдэгч нараас дээрх хохирлуудыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г-оос нийт 36.678.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт оршин суух ... овогт Д.С/РД: .../-д 33163.000 /гучин гурван сая нэг зуун жаран гурван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...оршин суух Ө овогт Ж.Н/РД: ЙВ ...-д 2250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ...Мөрөн гэх газарт оршин суух ... овогт Д-Г /РД: .../-д 1265.000 /нэг сая хоёр зуун даран таван мянга/ төгрөгийг,

шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.С учруулсан нийт хохирлоос өөрт ногдох хувиас 15000.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.С 260******811 тоот дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч Д.С нийт 21678.000 төгрөг гаргуулж, 18163.000 /арван найман сая нэг зуун жаран гурван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт оршин суух ... овогт Д.С/РД: .../-д, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...оршин суух Ө овогт Ж.Н/РД: ЙВ ...-д 2250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ...Мөрөн гэх газарт оршин суух  ... овогт Д.Г /РД: .../-д 1265.000 /нэг сая хоёр зуун даран таван мянга/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.А-гийн эзэмшлийн 1800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг үнэлгээтэй “Мустанг тундар” маркийн улсын дугааргүй мотоциклийг Б.А нь Б гэх хүнд худалдан борлуулсан байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 900.000 төгрөгийг, Б.А-гийн эзэмшлийн 10000.000 төгрөгийн үнэлгээтэй “Кровн” маркийн ...ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг тус тус авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А-гийн эзэмшлийн “Кровн” маркийн ...ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ...ийн ...тоот, шүүгдэгч Б.Г-ийн ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... Г,  овогт Д нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 5 /тав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Ж.Д-ийг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 5 жил, ...Д-ид оногдуулсан 4 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 129 хоногийг, шүүгдэгч ...ийн цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас түүний цагдан хоригдсон 129 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг , 4 жил 7 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч ...Д-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялаас түүний цагдан хоригдсон 122 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 03 хоногийн хорих ялыг, 3 жил 8 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  дүйцүүлэн сольсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 4 жил 7 сар 26 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ж.Д-г 3 жил 8 сар 03 хоног Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг дэсвгэрээс гарахыг тус тус хориглож, шүүгдэгч нарыг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г, Ж.Б нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.А-гийн эзэмшлийн 1800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг үнэлгээтэй “Мустанг тундар” маркийн улсын дугааргүй мотоциклийг Б.А нь Б гэх хүнд худалдан борлуулсан байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1800.000 төгрөгийг шүүгдэгчээс нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 900.000 төгрөгийг, Б.А-гийн эзэмшлийн 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Кровн” маркийн ...ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг тус тус авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г-ооснийт 36.678.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын ... багт оршин суух ... овогт Д.С/РД: .../-д 33.163.000 /гучин гурван сая нэг зуун жаран гурван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...оршин суух Ө овогт Ж.Н/РД: ЙВ ...-д 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ...Мөрөн гэх газарт оршин суух Гоц ... овогт Дондогийн ГЭ /РД: .../-д 1.265.000 /нэг сая хоёр зуун даран таван мянга/ төгрөгийг,  шүүгдэгч Д.Снийт 21.678.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт оршин суух ... овогт Д.С/РД: .../-д 18163.000 /арван найман сая нэг зуун жаран гурван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...оршин суух Ө овогт Ж.Н/РД: ЙВ ...-д 2250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ...Мөрөн гэх газарт оршин суух Г- оц ... овогт Д. Г /РД: .../-д 1265.000 /нэг сая хоёр зуун даран таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.  

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Кровн” маркийн ...ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ...ийн ...тоот, шүүгдэгч Б.Г-ийн ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.  

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г, Ж.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.       

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ