| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/01943/И |
| Дугаар | 2429 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 105 дугаар байр хаягт байрлах ОСНАА-н “” ХХК /рд:/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, “сэлбэ” хотхоны байр,*******-д холбогдох,
944,563.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т., өмгөөлөгч Н., хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Т., өмгөөлөгч Н. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай байгууллага 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “С” ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулж, тус компанийн барьсан орон сууцны ашиглалт, СӨХ-ны үйл ажиллагааг явуулахаар хүлээж авсан. Эдгээр барилгууд нийт 180 өрхтэй ба тухайн үед оршин суугчдын 30 хувь нь орсон байсан тул СӨХ-г байгуулаагүй, бид 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр оршин суугчидтай анхны хурал хийж, сүүлийн 3 сарын хугацаанд хийсэн ажлыг тэдгээрт танилцуулсан юм.
Бид, тухайн хуралд оршин суугч нарыг өөрсдөө СӨХ-г байгуулах боломж байгаа эсэхийг тодруулахад тэд чадахгүй, зав чөлөө байхгүй зэргээр татгалзаж, харин танай компанид цаашид хариуцаад явуул гээд хуралд оролцсон хүмүүс зөвшөөрч, баталгаажуулсаны дагуу үйл ажиллагаа явуулсан ба тус хуралд хариуцагчийн нөхөр оролцож, зөвшөөрсөн.
Хариуцагчийн маргаж буй шиг СӨХ-ны үйл ажиллагааг заавал тусгай зөвшөөрөлтэй эрхэлж, албан ёсны тамга, тэмдэг авах шаардлага байгаагүй. Учир нь, оршин суугчид манай байгууллагыг энэхүү ажлыг хариуцаж гүйцэтгүүлэхээр бүгд хүлээн зөвшөөрч, нийт 2 байрнаас тус бүр 5 хүн, 1 удирдагчтай, 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо гэж байгуулж, үйл ажиллагааг хянахаар тохирсон.
Хариуцагч тал байрны тоотыг өмчилдөг бөгөөд 2015 оны 09 дүгээр сар хүртэл дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой засвар үйлчилгээний зардлын төбөрийг төлж байгаад 10 дугаар сараас хойш больж, байнга алданги үүсгэх болсон. Мөн хариуцагч тал шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар 2017 оны 04, 05, 06 дугаар сарын ус, дулааны төлбөрийг төлөөгүй ба 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлөхдөө буруу дансанд төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар хариуцагч тал СӨХ-ны үйл ажиллагааны төлбөрт 284,607.00 төгрөг, ус дулааны төлбөрт шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 238,919.00 төгрөг, үүнээс хойш нэмэгдүүлсэн шаардлагад дурьдснаар 116,237.02 төгрөгийг төлөөгүй бөгөөд бид түүнээс шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж байгаатай холбогдуулан нотариатын хөлс,800.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 270,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Иймд, хариуцагч Д.аас 944,563.00 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Д.аас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн агуулга хэсэгт 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэлх ус, дулааны төлбөр болон оршин суугчдад үйлчилгээ үзүүлсний төлбөрийг нэхэмжилж байна.
Хариуцагч Д.ын хувьд 2015 онд энэ байранд орсон ба СӨХ байгуулагдаж, төлбөрийг төлөөд явж байсан. Гэвч түүний автомашин гадаа ил зогсоол дээр байж байгаад шүргүүлэх, хог хаягдалтай, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байх гэх мэтчилэн СӨХ-ны үйл ажиллагаа оршин суугчдад таалагдаагүй ба нийт оршин суугчдын санал аваагүй, тусгай зөвшөөрөлгүй компаниар энэхүү ажлыг гүйцэтгүүлсэнд гомдолтой байгаа юм.
Хариуцагчийн хувьд оршин суусан цагаас ус дулааны мөнгийг тогтмол төлж байсан бөгөөд “Төрийн банк” ХХК-нд холбогдох төлбөрийг төлөх гээд очиход СӨХ-ны мөнгийг төл гэж шаардахад төлдөггүй, манайд СӨХ байхгүй гэхээр банк ус, дулааны мөнгийг авдаггүй, тиймээс өөр банкаар дамжуулж хийдэг байсан, гэвч гүйлгээний утга дээр ус, дулаан, цэвэрлэгээ, лифт гээд бичдэг. Тэрээр 2016 онд ус, дулааны мөнгийг тогтмол төлж байсан.
Гэтэл СӨХ-ны төлбөр гэж гардаг, энэ байгууллага хариуцагчийн төлсөн ус, дулааны төлбөрөөс СӨХ-ны мөнгийг суутгаж авдаг, тэгэхээр цаана нь ус, дулааны төлбөр төлөөгүй, өртэй болж үлддэг. Ямарч СӨХ-ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа энэ төрлийн үйл ажиллагааг явуулж, оршин суугчдаас мөнгө авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч тал харъяа дүүргийн засаг даргын тамгын газарт бүртгэлгүй, сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд бүртгэлгүй, хэнд, хаана бүртгэлтэй байгаа нь мэдэгдэхгүй байж оршин суугчдаас СӨХ-ны мөнгө нэхээд байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагч тал нэхэмжлэлд дурьдаад байгаа ус, дулааны мөнгийг тогтмол төлж байсан, төлбөрийг төлөхгүй овооруулсан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ төлж барагдуулж байсан нь баримтаар харагдана. Нэхэмжлэгч тал ийм үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулах эрхтэй этгээд мөн үү гэдгийг тогтоосны үндсэн дээр төлбөр төлөх болно.
Хэрэв үйл ажиллагаа явуулж байгаа бол тодорхой дүрэм, журам, зааврын дагуу явуулах ёстой, гэвч тус компанид үүнийг нотолсон ямар нэгэн баримт байхгүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй. Ус, дулааны мөнгийн хувьд бол маргаан байхгүй, төлж байсан” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК-иас хариуцагч Д.д холбогдуулан 944,563.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлбол, хариуцагчаас сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 284,607.00 төгрөг, хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 355,156.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 38,400.00 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 270,000.00 төгрөг, нийт 944,563.00 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч тал ус, дулааны хэрэглээний төлбөрийн талаар үл маргаж, харин бусад шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалзаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон 00014 тоот зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч тал Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.5 “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, мөн 12.2.6 “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, түүнчлэн 12.2.7 “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.8 “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”-г тус тус эрхэлдэг ба энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн барьсан 97/3, байрны айл өрхийг цэвэр, бохир усаар хангах, дулааныг дамжуулах үйлчилгээг үзүүлдэг байна /х.х-ийн 37, 56, 57-р хуудас/.
Мөн нэхэмжлэгч тал 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ” хувьцаат компанитай цахилгаанаар хангах, цахилгааны төлбөрийг төлөх гэрээ байгуулсан бол 2015 оны 09 дүгээр сарын 04-ний “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанитай дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, эцсийн хэрэглэгч нарыг дулаан, цахилгаанаар хангах, төлбөрийг авч, буцаан төлөхөөр тохиролцсон байна /х.х-ийн 55, 58-61-р хуудас/.
Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна” гэж заажээ.
Тодруулбал, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг”, мөн 3.1.14-т “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэсний дагуу хэрэглэгч болон хангагч нарын хоорондын харилцааг тус хуулиас гадна тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
Хэдийгээр зохигчид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгөөгүй боловч талуудын хоорондын цэвэр, бохир ус түгээх үйлчилгээтэй холбоотой асуудлыг дээр дурьдсан хуулиар зохицуулах юм.
Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал цэвэр, бохир усны төлбөр болон эрчим хүч буюу дулаан ашигласны төлбөрийг эцсийн хэрэглэгч болохынхоо хувьд ийнхүү төлөх үүрэгтэй.
Хариуцагч Д. байрны *******,*******, “сэлбэ” хотхоны байр, тоот хаягт байрлах 75.16 м.кв талбайтай орон сууцыг өмчилдөг үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын ус, дулаан болон орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлтэй холбоотой зардалд нийт 1,505,372.00 төгрөгийн зардал гарснаас хариуцагч тал 977,731.00 төгрөгийг төлж, 527,641.00 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна /х.х-ийн 38-р хуудас/.
Түүнчлэн хэргийг хянан хэлэлцэх байх хугацаанд 2017 оны 04, 05, 06 дугаар саруудын ус, дулааны хэрэглээний төлбөрт 116,237.00 төгрөгийг төлөөгүй ба эдгээрээс орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлтэй холбоотой төлбөрт 284,607.00 төгрөг, хэрэглээний ус, дулааны төлбөрт 355,156.00 төгрөгийг төлөөгүй ажээ.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ус, дулааны төлбөрт 116,240.00 төгрөгийг төлсөн хэмээн холбогдох баримтыг хавсаргасан боловч нэхэмжлэгч тал уг төлбөрийг компанийн зохих дансанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаагүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Төрийн банк” ХХК дахь тоот данс нь нэхэмжлэгч “” ХХК-ийн эзэмшлийн данс байх тул хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 116,240.00 төгрөгийг нэхэмжлэлийн ус, дулааны хэрэглээний төлөх ёстой төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй юм.
Иймд, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 355,156.00 төгрөгөөс 116,240.00 төгрөгийг төлснөөс гадна энэхүү төрлийн хэрэглээний төлбөртэй маргахгүй байх тул хариуцагчаас үлдэх 238,916.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийн “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.
Тодруулбал, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” хэмээн заасны дагуу тухайн нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчид хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоог бий болгож, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар төлөх үүрэг хүлээнэ.
Хэдийгээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тус тус зааснаар ошин суугчид сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх эрх бүхий субьект мөн боловч тухайн ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх эрхийг хязгаарлахгүй.
Өөрөөр хэлбэл, оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилгоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тодорхой төрлийн гэрээний дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж болно.
Нэхэмжлэгч “” ХХК-иас хариуцагч Д.д холбогдуулан сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 284,607.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “С” ХХК болон “” ХХК нар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал 180 өрхтэй орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болон орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхээр болсон байна /х.х-ийн 9-10-р хуудас/.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн , байрнуудын сууц өмчлөгчдийн холбоо байгуулах тухай 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэхээр нэхэмжлэгч “” ХХК-тай хамтран ажиллахаар болсон ба энэхүү үйл баримтыг талаар зохигчид маргаагүй.
Тус , байрнуудын оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг ийнхүү бусдаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, хариуцагч нь орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон зардлыг нэхэмжлэгчид төлж байсан ба уг компанийг тусгай зөвшөөрөлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал оршин суугчдын хүсэлтээр ийнхүү үйл ажиллагаа явуулж, үүний ашиг тусыг хариуцагч орон сууц өмчлөгчийн хувьд хүртсэн тул нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 284,607.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Харин шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нотариатын зардал,800.00 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 270,000.00 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Тодруулбал, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр хариуцах ёстой.
Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд түүний өмгөөлөгчид төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгч этгээдээс зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй юм.
Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 116,237.00 төгрөг болон нотариатын зардал,800.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 270,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 523,523.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР