Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0302

 

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0302

Улаанбаатар хот

 

"Д а З д Т г"

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор "Д а З д Т г" нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95ДОР-2015/01-ГА дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааТөрийн аудитын байгууллагаас тавьсан акт шийдвэртэй холбогдуулан төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд шүүхэд хандан гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг түүнд хуулиар тусгайлан олгоогүй байна. "Д а З д Т г" дарга нь нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

2014 онд Засгийн газрын 147 дугаар тогтоол гарч улс орон даяар хэмнэлтийн горимд шилжсэн. Хурал зөвлөгөөний давтамжийг багасгаж онлайн хэлбэрээр явуулах талаар тодорхой тусгасан. Засаг даргын нөөцийн сангийн журамд гурван заалт бий. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх нь байгаа ч цаг үеэ олоогүй, үр дүнгүй зарцуулалт хийсэн. Бэлэг дурсгалыг бол хориглочихсон байгаа сүүлд харахад пудволк 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр авчихсан байсан. Засаг даргын нөөцийн сангийн хөрөнгийг бэлэг дурсгалд зарцуулж болохгүй. Ардчилсан хүчний холбоо нь 3.000.000 /гурван сая/ төгрөг зарцуулсан харагдаад байна. Энэ мөнгийг зарцуулсан уу гээд Улаанбаатар хотод байдаг Ардчилсан хүчний холбоонд хандахад уг ажилд Дорнод аймгийн Тамгын газраас ямар нэгэн хөрөнгө зарцуулаагүй гэсэн. Ингээд дүгнэхэд төрийн мөнгийг Б хуурамч баримт бүрдүүлээд идчихсэн юм шиг харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95ДОР-2015/01-ГА дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт ...2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/332 дугаар захирамжаар ...төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, дэмжлэгт шаардагдах 3.000.000 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөцийн сангийн болзошгүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүйЗасаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Ардчилсан хүчний холбоо ТББ-аас Монголоо шинэчилэе уриан доор явуулж байгаа чуулга уулзалт, сургалт, семинар нь цаг үеийн шинжтэй үйл ажиллагаа болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ, 40.2-т заасан ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөнөөс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а-д ...хууль тогтоомж ... шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах гэснийг удирдлага болгож шийдвэрээ гаргасан байна.

Хуулийн энэ зохицуулалт нь Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжихийг бус Засаг даргад хуулиар хүлээлгэсэн үүрэгт ажлаа хэрэгжүүлэх тухай зохицуулалт байхад энэ хуулийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүх шийдвэр гаргахдаа 2012 оны 11 дүгээр сарын 239 дүгээр тушаалаар батлагдсан Сангийн сайдын Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам-ын 2.1.3-ыг буруу тайлбарлан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Уг журмын 2.1.3-д ...засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх гэж заасан. Төрийн бус байгууллагын гишүүдтэйгээ хийх уулзалтыг цаг үеийн шинжтэй арга хэмжээ юм гэж тайлбарлаж байгаа боловч ямар учраас цаг үеийн шинжтэй гэж үзсэн, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, энэ нь хуулиар Засаг даргад олгогдсон ямар бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой байгаа гэдэг асуудлыг үндэслэх хэсэгтээ дурдаж өгөөгүй.

Төрийн бус байгууллагын, аливаа иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа болгоныг цаг үеийн шинжтэй арга хэмжээ гэж Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлж болохгүй юм. Энэ тухай нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх өөрөө цуглуулах үүрэгтэй боловч цуглуулаагүй, зөвхөн төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нэхэмжлэгчийн тайлбарт хэт автаж шийдвэрээ гаргасан.

Мөн шүүх шийдвэртээ энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, сайд, гишүүд, 6 аймаг, 5 дүүргийн 754 хүн оролцсон гэж байгаа боловч мөн л ямар ч нотлох баримтгүй, хариуцагчийн гаргасан аман тайлбарыг үндэслэл болгосон. Зүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн тайлбартай холбоотойгоор шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох баримтуудыг шүүх өөрөө цуглуулна гэж заасан ч цуглуулаагүй процессын алдаа гаргасан.

2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... хавтаст хэрэг авагдсан Ардчилсан хүчний холбооноос ирүүлсэн албан бичгийн агуулгыг буруу ойлгож төрийн мөнгийг эрх бүхий албан тушаалтнууд ашиглан шамшигдуулсан зэргээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна, дээрх албан бичгийн агуулгыг дүгнэж үзвэл Ардчилсан хүчний холбооны дээд байгууллага нь Дорнод аймгийн ямар нэгэн байгууллагаас чуулга уулзалтад хөрөнгө мөнгө зарцуулаагүй гэж хариу ирүүлжээ, ...хариуцагч талаас дээрх мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн хоол, шагнал, бэлэг дурсгал, өргөмжлөлд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна, ..энэ санхүүгийн баримт, нь гэрч Г.Батчулууны мэдүүлгээр тогтоогдож байна гэжээ.

Үндэсний Аудитын газрын харьяа Дорнод аймгийн Аудитын газраас Ардчилсан хүчний холбоо чуулга, уулзалт зохион байгуулахдаа Дорнод аймгийн засаг даргын тамгын газраас дэмжлэг авсан эсэх асуудлаар бичиг явуулахад Ардчилсан хүчний холбооноос Дорнод аймгийн ямар нэг байгууллагаас мөнгө аваагүй, санхүүгийн дэмжлэг аваагүй гэсэн бичиг хариу ирүүлж, уг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх уг мөнгийг үнэхээр Ардчилсан хүчний холбооны явуулсан үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд цуглуулж үнэлэх ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралд гаргасан тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгон шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэсэн шаардлага хангагдахгүй байна. Дорнод аймгийн Ардчилсан хүчний холбооны дарга Г.Батчулуун гэгч нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт уг мөнгийг Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн албан бичиг явуулж байсан, уг албан бичигт юунд зарцуулсан нь байхад шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоод байгаа Г.Бгэгч этгээд нь Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд мөнгө өгч дэмжлэг үзүүлнэ үү гэж мөнгө гаргуулж авчхаад уг мөнгийг Ардчилсан хүчний холбоо биш Дорнод аймгийн Ардчилсан хүчний холбоонд зарцуулсан гэсэн мэдүүлэг нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Д а З д Т г" явуулсан албан бичгээс нь зөрүүтэй байхад мэдүүлгийг нь үнэлсэн. Ардчилсан хүчний холбооноос Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мөнгө аваагүй бичиг гэсэн бичиг ирэнгүүт Г.Батчулууны тухайд төрийн мөнгийг хууран мэхэлж авсан асуудал хөндөгдөх тул өөрийгөө хамгаалж Ардчилсан хүчний холбоонд биш Дорнод аймгийн Ардчилсан хүчний холбоонд зарцуулсан гэж мэдүүлдэг бөгөөд энэхүү гэрч нь шүүхэд гэрчээр бус гуравдагч этгээдээр татагдах, цаашлаад эд хөрөнгийн хариуцлага хүлээх ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байтал гэрчээр оролцуулж мэдүүлгийг нь үндэслэж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-ыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Аймгийн Засаг даргын нөөцийн сангийн 2014 оны зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийсэн тайлангийн хурлыг хийж, тайлангийн төсөлтэй танилцан зөвшөөрсөн тухай хариуг аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/4219 дүгээр албан бичиг ирүүлсэн.

Уг хариу тоотод Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 5.1 дэх заалтыг зөрчин нийт 23.4 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд зарцуулсан зөрчлийн шалтгааныг дурдаж актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин аудитаар өгсөн бусад заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах тухайгаа илэрхийлсэн байсан бөгөөд төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан 3.0 сая төгрөгийн төлбөрийн актын талаар зөвшөөрөөгүй гэсэн тайлбар хариу тоотод байгаагүй6

Харин энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбартай албан тоотыг аймгийн Засаг даргын Тамгын газраас актаа гардуулж, аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснөөс хойш 58 хоногийн дараа Аудитын газарт 2015 оны 11 дүгээр сарын 04 -ний өдөр ирүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д ...иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасны дагуу манай дээд шатны байгууллага болох Үндэсний аудитын газарт хандах ёстой байсан.

Аудитын тайлан, төлбөрийн актыг аймгийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын тушаалаар баталгаажуулдаг. Ингээд актаа баталгаажуулсан албан тушаалтан шүүхэд хандаж болно гэсэн хариу албан бичгийг хуулиас илүүд үзэн шүүх хүлээн авдаг нь хуулийн үндэслэлгүй буруу байна.

Зүй нь, дээд шатны байгууллага буюу Үндэсний аудитын газраас шүүхэд хандаж болно гэсэн тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу анхан шатны шүүх хурал болох ёстой байсан. Гэтэл хуулиар тогтоосон 30 хоног нь өнгөрчихсөн байхад итгэмжлэл гаргах эрхтэйд тооцон хууль зөрчиж шүүх хурал болсон. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.3-д заасан нөхцөлийг хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авдаг нь буруу гэж үзэж байна.

Иймд, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Дорнод аймгийн Аудитын газраас тус аймгийн Хөгжлийн сан, аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн сангийн 2014 оны зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95ДОР-2015/01-ГА дугаар актаар Ардчилсан хүчний холбоонд Зүүн бүсийн чуулга уулзалтын зардалд 3.0 сая төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын 3-ын 6улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ,  урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, 7) хурал, сургалт, зөвлөлгөөний давтамжийг багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчдийн тоог цөөн, оновчтой, богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах гэж заасныг зөрчсөн гэж үзэж, зориулалт бусаар зарцуулсан 3.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ.

Дорнод аймгийн Ардчилсан хүчний холбооноос Төрийн бус байгууллагуудын Монголоо шинэчлэе уриан дор явагдах Зүүн бүсийн чуулга уулзалт, сургалт семинарт оролцох, Газрын тосны тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой Газрын тосны үйл ажиллагаатай танилцах зорилгоор ирж байгаа албаны хүмүүсийг тосож авах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын зохион байгуулж байгаа сургалт семинарт аймгийнхаа төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийг хамруулан, аймаг, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн талаар хийх хэлэлцүүлэгт оролцуулах ажлуудыг зохион байгуулахад Буйр нуурт гэр барих, тосож авах, дагалдаж явах, Улсын Их Хурлын гишүүн, сайд нар дагалдаж яваа албаны бусад хүмүүсийг хооллож ундлах, сургалт хэлэлцүүлэгт аймгийнхаа төлөөлөгчдийг оролцуулах зэрэгт гарах зардлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасныг аймгийн Засаг дарга хүлээн авч 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/332 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн чуулган зохион байгуулж буй төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд 3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, уг дэмжлэгийг аймгийн Засаг даргын нөөц сангийн болзошгүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн, улмаар уг мөнгийг тухайн Төрийн бус байгууллагад олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 /Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг тогтоох/-д заасны дагуу Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам-ын Хоёр. /Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт/, 2.1.1-д Хүчтэй цасан болон шороон шуурга, ... осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах 2.1.2-т үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, ... томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах, 2.1.3-д Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх-д Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулахаар тусгажээ.

Хэдийгээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болох-оор заасан боловч энэ нь Засаг даргыг үүрэгжүүлсэн заалт бишээс гадна төсвийн нөхцөл байдал хүндэрч, Засгийн газраас төсвийг хэмнэлийн горимд шилжүүлсэн үед тодорхой нэг төрийн бус байгууллагын зохион байгуулж буй үйл ажиллагааг дэмжиж, шатахуун, гэр түрээслэх, унаа хөлслөх, пудволк худалдан авах, лого, анонс хэвлүүлэх зэргийг төсвийн хөрөнгөөс санхүүжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах6.4.2 төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх-т заасан зарчмуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зайлшгүй шаардлагагүй зүйлийг санхүүжүүлж, дээр дурдсан цаг үеийн шинжтэй зайлшгүй нөхцөл байдал бий болсон үед нөөц хөрөнгийн зарцуулах тухай Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам-ыг зөрчжээ.

Эндээс дүгнэвэл Дорнод аймгийн Засаг даргын төрийн бус байгууллагын чуулга уулзалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснийг буруу гэж үзэн, 3.000.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн Дорнод аймгийн Аудитын газрын акт үндэслэлтэй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Д а З д Т г" даргын Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95ДОР-2015/01-ГА дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР