Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Хохирогч Г.*******

Шүүгдэгч Л.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2236000000012 дугаартай, 178/2022/0041/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 сарын 14-ний өдөр   хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, төвд хэл судлаач мэргэжилтэй, Ховд суварга орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын   дарга ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

                                                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******ийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “бэлэг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас нуруу руу нь тэлээгээр цохисон, 2021 оны 08 дугаар сард эхнэрийнхээ хавирга хэсэгт гараараа цохиж зодсон, 2021 оны 09 дүгээр сард хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, мөн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэрээ хардсаны улмаас маргалдаж түүний биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Яллагдагч Л.******* болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх”-ээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа бөгөөд улсын яллагчийн гаргасан ялын саналыг  шүүгдэгч түүний өмгөөлөгч нар зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байдал тогтоогдсон нөхцөл байдал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

Хохирогч ******* овогт *******ын *******ийн / 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би 2011 оны 10 дугаар сард Л.*******тай гэр бүл болсон. Л.******* 2013 оноос эхлэн надад гар хүрч зоддог болсон...2014 онд 2 дахь хүүхдээ гэдсэнд байхад Л.******* гадуур хонож ирснээс болж маргалдаж намайг зодсон. 2018 онд намайг хардаж хүрзээр  миний нуруу руу цохиж байсан.2019 онд бага хүүхэд гэдсэнд 6 сартай байхад мөн зодсон. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ согтуу ирээд намайг бэлэг авч өгсөнгүй гээд тэлээгээр зодсон.Мөн 2021 оны 8-12 дугаар саруудад үл ялих шалтгаанаар зоддог. Бид хоёр нэгийгээ хардсанаас болж маргалдаад намайг зоддог байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, намайг цагдаад хэлбэл “ална” гэж сүрдүүлдэг байсан болохоор хэлдэггүй байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай охин Г.******* 2011 онд Л.*******тай суусан. 3 хүүхдийн эцэг, эх болсон. Гэтэл гэрлэснээс хойш 2 жилийн дараагаас зоддог болсон тухай охиноосоо сонслоо. Г.******* нуугаад хэлдэггүй байсан. Би 2020 оны 12 дугаар сард Л.*******ынд ирж хоноход  Л.******* шөнө гэртээ согтуу ирээд эхнэрээ алгадаж “ чи хүний хайр даадаггүй хэн юм бэ” гээд агсам тавьж байсан. 2021 оны 03 сарын 18-нд Г.*******ийг тэлээгээр ороолгож зодсон байсан. Г.******* над руу зодуулсан зургуудаа явуулсан.Мөн 2021 оны 12 сарын 09-нд Арван мянгатад хүмүүстэй явлаа гээд араас нь ирээд өшиглөж зодсон гэж над руу ярьсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Г.******* ажилдаа ирэхдээ уйлсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад “ гэр бүлд жаахан асуудал гараад“ гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/

Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Г.******* манай өрөөнд орж ирээд “ би чөлөө авмаар байна. Өчигдөр манай нөхөр намайг зодчихлоо” гээд гараа үзүүлэхэд гар нь хөхөрчихсөн байсан.Тэгэхээр нь би “ чи хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа юм чинь хүүхэд орхиж явж хэрэггүй” гээд тайшруулаад ажилд нь оруулсан. Орой нь Л.*******ын ах гэх хүн ирээд “ манай бэр дүү хоёр муудалцсан юм шиг байна, ажилдаа ирсэн үү” гэж асуухаар нь би “ ирсэн” гэж хэлээд явуулсан. Маргааш нь амралтын өдөр байсан болохоор би санаа зовоод Г.*******ийн ээжийнх нь дугаар олоод ярихад “ Г.******* Цэцэг сум руу ирж байгаа” гэж хэлсэн. Маргааш нь  Г.******* ээжийнхээ утаснаас над руу залгаад “ миний хавирга хугарсан юм шиг байна” гэж хэлэхээр нь би “ эмчид сайн үзүүлээрэй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 30-р хуудас/

 

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн ... Г.*******ийн биед зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралтууд, цээжний баруун урд хэсэг 10 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт,баруун шилбэний урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн өгзөг хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний  урд доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт / хэргийн 34-35-р хуудас/

Шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Г.*******ийн баруун талын гарын булчин луу 4-5 удаа цохисон чинь газар унасан.Тэгэхээр нь би баруун талын хавирга руу нь гараараа 2-3 удаа цохисон.Бид хоёр нэгнээ хардсанаас болж маргалддаг.2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тэлээгээр нуруу хэсэг рүү нь цохисон.Сүүлд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр өөр хүнтэй явж байгаад надад баригдсан учир би цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 53-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Л.******* нь  2013 оны 10 дугаар сараас хойш эхнэр Г.*******тай хэрэлдэж маргалдах явцдаа биед нь халдаж зоддог, хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эхнэрээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******, Г.******* нар 2011 онд гэр бүл болсон ба Л.******* эхнэр Г.*******ийг 2013 онд 1 удаа, 2014 онд 1 удаа, 2017 онд 1 удаа, 2019 онд 1 удаа, 2020 онд 1 удаа, 2021 онд 7 удаа биед нь халдан зодож, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэрээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь   хохирогч Г.*******ийн  мэдүүлэг,гэрч М., Ц., Л., З. нарын мэдүүлэг,Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21  дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.Би эхнэрээ 2021 оны 12 сарын 09-ний өдөр Арван мянгатад зодсон, 2021 оны 03 дугаар сарын 18-нд тэлээгээр зодсон... гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Л.*******, хохирогч Г.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  болох нь ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон гэрлэлтийн 0124722 дугаартай  гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.******* 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “ бэлэг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас тэлээгээр зодсон, 2021 оны 8 дугаар сард хоолойг нь боож зодсон, 2021 оны 09 дүгээр сард “ ажлаасаа эрт ирж хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар гар хөл хүү нь цохиж, 2021 оны 10 дугаар сард эхнэртээ хүчээр архи уулгаж үснээс нь зулгааж бөгс нуруу хэсэг рүү цохиж, 2021 оны 11 дүгээр сард  аман дээр нь дэр тавьж байгаад хоёр гуя руу нь цохиж зодсон үйлдлүүд нь тооны хувьд байнга гэх шинжийг агуулж байна.

 

Дээрх хугацаанд хохирогч Г.******* цагдаагийн байгууллагад болон эрүүл мэндийн байгууллагад хандаагүй бөгөөд шүүгдэгч Л.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдлийн давтамж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “байнга” гэх шинжийн тоон давтамжийг агуулж, үйлдлүүдийн хоорондох хугацаа нь зөрчлүүдийн хоорондох хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

 Харин шүүгдэгч Л.******* нь эхнэр Г.*******ийг 2013 онд 1 удаа, 2014 онд 1 удаа, 2017 онд 1 удаа, 2019 онд 1 удаа, 2020 онд 1 удаа тус тус зодсон хугацаа нь зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

 Шүүгдэгч Л.*******ын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Г.*******ийг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд... зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралтууд, цээжний баруун урд хэсэг 10 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт,баруун шилбэний урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн өгзөг хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний  урд доод хэсгийн цус хуралт... гэх хөнгөн зэргийн /хх-34/ гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь мөн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ байнга зодсон үйлдэл, эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тусад нь зүйлчилсэн нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан нэг л үйлдэл хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т “ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх зарчимд нийцэж байна.

 

Шүүгдэгч Л.*******, хохирогч Г.******* нар нь гэр бүлийн эхнэр нөхөр, 3 хүүхдийн эцэг эх бөгөөд хоорондын таарамжгүй харилцаа, нэгнээ хардах, нэгэндээ үл итгэх байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

             Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Г.*******ийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* нь...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Л.*******ыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.******* гэр бүлийн хүчирийлэл үйлдэж, эхнэрээ байнга зодсон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 56-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******ын хувийн байдлын талаар  гэрч Л.ын өгсөн...  Л.******* эцэг эхээс зургуулаа,айлын 5 дахь хүүхэд.Мөст суманд 9-р ангиа төгсөөд Улаанбаатар хот руу явж Шашны дээд сургуульд суралцаж төгссөн, даруу төлөв зантай, ажилсаг хүн... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/,

Гэрч С.Шинэхүүгийн өгсөн...Л.******* нь хүнд тусархуу,даруухан,хүнлэг сэтгэлтэй хүн... гэх мэдүүлэг, Л.*******ын  иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа,Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт,Цагдаагийн газрын “АСАП” сангийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******  нь  гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр... үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Л.*******ыг найман зуун нэгж буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 80000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******ыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдах гэх санал, дүгнэлт 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: шүүгдэгч Л.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчтой эвлэрсэн, төлбөх төлбөргүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэх санал, дүгнэлт 

Шүүгдэгч Л.*******  нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал зэргийг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Л.*******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн,гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийг 04/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгчийн байнга оршин суух газар болох Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хэлбэрээр ялыг эдлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Л.******* тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,167 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох болох зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн 2236000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ял, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******ыг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, гарч явахыг хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000            /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04/ дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солихыг   шүүгдэгч Л.*******т тайлбарласугай.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Эрүүгийн 2236000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг битүүмжилсэн эд хөрөнгөгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.*******т   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС