Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0045/Э |
Дугаар | 2022/ШЦТ/59 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0021 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******, ******* тоотод оршин суудаг,
Урьд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн,
2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх 1 сар 20 хоногийн хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг нийт хэмжээг 1 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:*******,
******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд *******, ******* тоотод өөрийн хамтран амьдрагч С.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн хувиарт эд хөрөнгө болох “I phone ХS” загварын гар утсыг булаан авч хана руу шидэж, дэвсэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах
байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Нэмж ярих зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хохирогч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 28-нд өглөө 10 цагийн үед хүүхэд хамгийн түрүүнд босоод үймүүлээд тоглоод байж байхад Б.*******г босоорой гээд хэлсэн. Тэгээд унтуулахгүй гээд нэлээн хэрүүл болсон. Тэгэхээр нь би хүүхдээ аваад явлаа гэсэн чинь тэр чигтэй зайл хаач явсан гай болно гээд байсан. Тэгээд дүү рүүгээ яриад дүү маань ирж авсан. Тэр үед ******* ингээд байна гээд ээж рүүгээ яриад та намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгсэн миний гарт байсан гар утсыг булааж аваад цаад өрөөнд ороод хана руу савсан байсан. Тэгээд за энийгээ аваад яв гэж хэлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах
байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед *******, ******* тоотод манай хүү О.******* нь аав Б.*******гийнхоо дээр нь гарч суучихаад чанга чанга инээгээд аавтайгаа тоглох гээд байж байсан. Гэтэл Б.******* нойроо харамласан уурандаа хүү О.******* луу “гай юмаа, хаа ч явсан гай болно” гээд илтэд уурлаж, дургүйцсэн янзтай байхаар нь миний уур хүрээнд түүн рүү “тэгвэл хүү бид хоёр эндээс чинь явлаа, нэг мөсөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр л ирье дээ” гэж хэлсэн. Тэгтэл надруу “тэгвэл чи тэр чигтээ зайлаад яваач дээ” гээд надтай хэрэлдээд эхэлсэн. Ингээд би хэрүүл маргааны дундуур өөрийн “I phone ХS” маркийн гар утсаа гаргаж ирээд ээж С. руу залгасан чинь Б.******* үүнийг сонсчихоод шууд газар хэвтэж байсан орноосоо босож ирээд миний гарт байсан гар утсыг маань булааж аваад хана руу хүчтэй савж шидээд, дараа нь хөлөөрөө гар утас дээр минь 1 удаа хүчтэй дэвссэн... Тухайн үед миний гар утасны ар тал нь нилэнхүүдээ хагарч цуураад, дэлгэц нь жирэлзэж байснаа унтарчихсан. Буцаад гар утсаа асаах гэтэл асахгүй эвдэрчихсэн байсан. Удалгүй гаднаас манай дүү С.Анхмаа хүрч ирээд намайг хүүхэдтэй минь цуг аваад явсан... 2020 оны 07 дугаар сард Теди худалдааны төвөөс 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан I phone ХS маркийн гар утас байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл юу ч байгаагүй, хэвийн ажиллагаатай байсан...гар утсыг өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан. Энэ гар утас Б.******* бид хоёрын дундын захиран зарцуулах эд хөрөнгөд ерөөсөө хамаарахгүй...” /хх-10-12/ гэх мэдүүлэг,
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед би , тоот гэртээ байж байтал надруу манай охин С.******* залгаад шууд л учиргүй “ээжээ намайг эндээс аваад яваач ээ, би энэ *******той таарахгүй юм байна” гээд нилээн чанга орилж хашгирсан байдалтай хэлээд утас гэнэт тасарчихсан. Ингээд би түүний гар утасруу яасан юм бол гээд санаа зовоод буцаад залгатал утас нь холбогдох боломжгүй байсан...Тухайн үед утасны цаанаас хэрүүл маргаан болж байгаа эсэхийг нь сайн сонсож чадаагүй, гэхдээ дараа нь охиноосоо асуухад тухайн үед Б.*******той хэрэлдэж муудалцаад, надтай утсаар ярьж байхад нь түүний гараас утсыг нь булааж аваад ханаруу шидээд эвдэлчихсэн гэж байсан...Тэр утсыг манай охин С.******* өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан юм. Тийм учи түүний эзэмшил, өмчлөлийн гар утас байгаа юм...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,/хх-05-07/,
Дамно ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн НД-22-02 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...гар утас 900.000 төгрөг...” тайлан, тооцоо /хх-18-19/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-52- 54/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч бусдын эд хөрөнгийг гэмтээж устган бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хэрүүл маргааны дундуур өөрийн “I phone ХS” маркийн гар утсаа гаргаж ирээд ээж С. руу залгасан чинь Б.******* үүнийг сонсчихоод шууд газар хэвтэж байсан орноосоо босож ирээд миний гарт байсан гар утсыг маань булааж аваад хана руу хүчтэй савж шидээд, дараа нь хөлөөрөө гар утас дээр минь 1 удаа хүчтэй дэвссэн... Тухайн үед миний гар утасны ар тал нь нилэнхүүдээ хагарч цуураад, дэлгэц нь жирэлзэж байснаа унтарчихсан...” гэх мэдүүлэг, Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...охин С.******* залгаад шууд л учиргүй “ээжээ намайг эндээс аваад яваач ээ, би энэ *******той таарахгүй юм байна” гээд нилээн чанга орилж хашгирсан байдалтай хэлээд утас гэнэт тасарчихсан. Ингээд би түүний гар утас руу яасан юм бол гээд санаа зовоод буцаад залгатал утас нь холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн НД-22-02 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...гар утас 900.000 төгрөг...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд *******, ******* тоотод өөрийн хамтран амьдрагч С.*******тай тухайн үед унтуулсангүй гэх харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийн ээж рүүгээ ярьж байх үед түүний хуваарьт эд хөрөнгө болох “I phone ХS” загварын гар утсыг булаан авч хана руу шидэж, дэвсэн хууль бусаар гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Б.*******д холбогдуулан Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэнд хохирогчийн гар утсыг устгасан гэх үйлдлээр ялласан нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдаанд хохирогч С.*******гийн : “ миний гар утсыг шидэж эвдсэн гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Дамно ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн НД-22-02 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...гар утас 900.000 төгрөг...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар уг гар утас нь устгагдаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлүүд тогтоогдоогүй байдлыг харгалзан тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ялаар шийтгэгдсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01 ны өдрийн байдлаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдлээгүй болох нь Налайх ,Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 01 ны өдрийн № 02/268 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг эдлээгүй ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэх ял шийтгэлийг тогтоолоо.
Шүүх хуралдаанд хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “ар тал нь хагарч цуурсан, 1phone ХS маркийн гар утас”-г хууль ёсны эзэмшигч буюу С.*******д буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД