Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2107000000247 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                                                                                                                   

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр аймаг, суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, дүү, хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******гийн ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны шөнө дэвсгэрт байрлах “” гэх нэршилтэй хадны баруун хойд талын шороон замд улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг асааж ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн ард сууж байсан М.ийг мөргөж биед нь зүүн атгаал ясны ташуу, мушгирсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улсаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч М.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал),
  2. Гэрч Ц.ийн мэдүүлэг (хавтас хэргийн 8 дахь тал),
  3. Гэрч Ц.ын мэдүүлэг (хавтас хэргийн 24 дэх тал),
  4. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 552 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал),
  5. Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай магадлагаа (хавтас хэргийн 37-38 дахь тал),
  6. Шүүгдэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) тал,
  7.  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 122-124 дэх тал)
  8. Хохирогч М.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 125-126 дахь тал,)
  9. Шинжээч эмч С.ны мэдүүлэг (хавтас хэргийн 130 дахь тал),
  10. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч М.ь нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (хавтас хэргийн150-157 дахь тал) зэрэг болно.

 

                 Шүүгдэгч Г.ийн өмгөөлөгч Д.Март шүүх хуралдаанд гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

  1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал),
  2. Шүүгдэгч Г.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал),
  3. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал)
  4. Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал),
  5. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дахь тал)
  6. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал),
  7. “Брэнд Нью Хотелс” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тус байгууллагад караоке менежерээр ажилладаг Г.ийн цалин сарын 3.000.000 төгрөг бодогддог нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал),
  8. Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал),
  9. Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал),
  10. Шүүгдэгч Г.ийн Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 86 дахь тал),
  11. Хохирогч М.ийн Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 87 дахь тал)  
  12. ийн (РД:)-ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал),
  13. Орон сууц хөлслөх гэрээ (хавтаст хэргийн 89-90 дэх тал),
  14. ийн ы нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 91 дэх тал),
  15. ын *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 92 дахь тал),
  16. *******гийн (РД:)-ын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 93 дахь тал),
  17. Хохирогч М.ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан: “Миний бие А.ь нь *******эс хохирлын мөнгө болох 8.100.000 төгрөгийг авч хохирлоо барагдуулсан. Тиймээс гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хавтас хэргийн 108 дахь тал) зэрэг болно.  

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.   

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны шөнө дэвсгэрт байрлах “” гэх нэршилтэй хадны баруун хойд талын шороон замд улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг асааж ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн ард сууж байсан М.ийг мөргөж биед нь зүүн атгаал ясны ташуу, мушгирсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед амралтаасаа гараад Улаанбаатар хот руу буцсан ингээд замдаа явж байтал руу түүний найз залгаад ид байна ирээд авчих гэнээ гэхээр нь ... рүү буцаад явсан. Би зам мэдэхгүй болохоор нээх анзаараагүй ямар ч байсан нэг амралтын газрын гадаа ирээд зогсоход уйлаад сууж баисан. ... арын машинд суугаад бид нар хөдлөөд ны хажууд явж байтал араас нөгөө машин ирэхээр нь зогсоод манай найзууд буугаад уулзаад хоорондоо маргалдаад байгаа бололтой байхаар нь би ч бас буутал ... цагаан футболкатой залуу намайг түлхсэн чинь би газар унасан. ... миний зүүн гар талд зогсож байсан машин гэнэт хойшоо хөдлөөд ирээд гар түг гээд мөргөөд зогссоноо шууд буцаад урагшаа хөдлөөд явсан. Ингээд миний гар эвгүй болчихоор нь би гайхаад хараад хөдлөх гэтэл аймар өвдөөд хойшоо эргэсэн нэг л эвгүй болсон байхаар нь шууд машин руугаа уйлаад гар эргэчихлээ шүү дээ гээд уйлаад машиндаа суутал сонссон бололтой хүрээд ирсэн. Тухайн машины улсын дугаар болон маркийг нь мэдэхгүй байна Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэл байсан ба жолоочийг нь би харж чадаагүй. Харин намайг гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гараад ирсний дараа ******* гэж залуу ирээд миний эмчилгээний бүх зардлыг гаргасан ба “би тээврийн хэрэгсэл жолоодож байсан зодоон болох гэхээр нь зугтаах гээд хурдан ухраад чамайг анзааралгүй мөргөсөн” гэдгээ хэлсэн. ... доошоо явган сууж байх үед яг зүүн талын гарын гол хэсэгт машины аль хэсэг гэдгийг мэдэхгүй байна түг хийтэл мөргөөд л урагшаа хөдлөөд явсан. Тэгээд би хажуу тийш унаад бостол гар эвгүй болсон. Тээврийн хэрэгслийн жолооч тухайн үедээ намайг мөргөсөн гэдгийг мэдээгүй гэсэн. Харин намайг гэмтлийн эмнэлэгт ирж эргэх үедээ бол Г.******* надад хэлэхдээ чулуу мөргөчихлөө гэж бодоод явсан гэж байна лээ. Надад бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь зүүн гарын дунд чөмөг хугарсан ба үүнд хагалгаа хийж төмөр тавьсан. Би Интермед эмнэлэгт хагалгаанд орсон ба нийт зардал нь 8.100.000 төгрөг болсон. Үүнийг Г.******* бүгдийг нь төлсөн болохоор ямар ч гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

 

- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор миний дотор муухай оргиод бөөлжихөөр машинаас буух үед манайхан нөгөө залуучуудтай хоорондоо маргалдаад зогсож байхаар нь би амьхандаа холдоод тухайн пит маркийн тээврийн хэрэгслийн хойно очоод суугаад бөөлжих гэж байтал тухайн машин огцом хойшоо ухраад миний зүүн гарын бугалга хэсэгт мөргөөд би хажуу тийшээ унахад нөгөө машин намайг яг л мөргөөд зогсонгуутаа шууд урагшаа хөдлөөд яваад өгсөн. Ингээд би босоод иртэл миний гар эвгүй болсон байхаар нь хөдөлгөх гэхэд унжсан байдалтай байхаар нь шууд машин руугаа очоод суусан. Яг мэлхий хадны ард талаар доошоо хэсэгт болсон. Харсан хүн байхгүй. Учир нь гадаа их харанхуй байсан дээрээс нь би хүнгүй газар очоод бөөлжих гэж байсан. Хойшоо ухраад урагшаа хөдлөхдөө намайг мөргөсөн. Яг мөргөөд мэдээд зогссон эсэхийг мэдэхгүй байна. Сүүлд надаа ******* хэлэхдээ “түг гээд юм дуугарахаар чулуу мөргөлөө гэж бодсон” гэж надад хэлсэн. Би тухайн машинд мөргүүлээд босоод ирэхэд гар унжаад хугарсан байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг дээр маргааш нь шууд хагалгаанд ороод хадаас тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дахь тал),

 

  • Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машин нь хөдлөөд явтал гэнэтхэн манай найз охин ь миний гар хугарчихлаа гээд машин руу сууж байхаар нь би яваад очтол зүүн гар нь мушгираад эвгүй болсон байхаар нь шууд машиндаа суулгаад Налайх дүүргийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед машиныг хөдөлж байхад нь харахад үсээ шарлуулсан залуу байсан ба сүүлд нь нэрийг нь мэдсэн Билгээ гэж залуу байсан. Тэр Пит маркийн тээврийн хэрэгсэл хөдлөхдөө яг миний хажуу тал руу буюу ийн байгаа хэсэг рүү ухарч байсан. Яг мөргөхийг нь бол хараагүй гэнэтхэн ард ь миний гар эвгүй болчихлоо гээд орилоод уйлаад эхэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

  • Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэтхэн машин хөдлөөд хойшоо ухраад урагшаа явтал ард талд нь ь газарт унасан бололтой босож ирж байхаар нь би гайхаад хартал урдаас орилоод яа яа миний гар гэхээр нь би яваад очтол гар нь эвгүй эргэсэн юм шиг харагдахаар нь шууд машин дээрээ очоод нөгөө хэддээ хэлээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед ь саяны машин намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Намайг харахад бол тухайн машин хойшоо ухраад буцаад урагшлахад ь ард нь унаад босож ирж байсан. Пит маркийн тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

  • Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 552 дугаартай “М.ийн биед зүүн атгаал ясны хугарлыг хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал /ГССҮТөвийн 2021 оны 10 дугаар сарын 05/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

  • Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай “ ны урд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Мөнхнасангийн ийг сууж байх үед нь улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг Г.******* жолоодож хойш ухрах үйлдэл хийхдээ мөргөж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх үйлдэлд хохирогч М.ь нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийсэн Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 122-124 дэх тал),

 

  • Хохирогч М.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 125-126 дахь тал),

 

  • Шинжээч эмч С.ны “Хавтас хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Интермед эмнэлгийн зүүн атгаал ясны 2 байрлалын рентген зурагт зүүн атаал ясны хугарлыг 10 шураг тавьж бэхэлж хадсан байх ба 5 шураг суларсан мөн атгаал ясны хугарал нь ташуу мушгирсан хэлбэртэй харагдана. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Интермед эмнэлгийн зүүн атгаал ясны 2 байрлалын рентген зурагт 5 болон 7, 8 дугаар шургыг авч анх бэхэлсэн хугарлын сэлтэрсэн хэсгийг дахин бэхэлж хадсан харагдана. Эндээс үзэхэд анх ийн зүүн атгаал яс ташуу мушгирч хугарсан байх боломжтой. Дээрх ийн биед үүссэн зүүн атгаал ясны дунд 3/1 хэсэгт нь үүссэн ташуу мушгирсан хугарал нь зүүн бугалганд мохоо зүйлийн цохих, цохигдох ,ташуу хөшигдөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүч үйлчилсэн мохоо зүйлд тээврийн хэрэгслийн эд ангиудыг хамааруулж ойлгож болно” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 130 дахь тал),

 

  • Шүүгдэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хойшоо ухрахдаа баруун талын толиндоо харахад ямар нэгэн зүйл харагдаагүй учраас ухрах үйлдэл хийсэн. Тэгтэл ь машины гол хэсэгт байсан юм шиг байна лээ. Би ийн эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 41 дэх тал),

 

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч М.ь нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (хавтас хэргийн 150-157 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.ийн үйлдэл нь хохирол хор уршгийг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг асааж ухрах үйлдэл хийхдээ тээврийн хэрэгслийн ард сууж байсан М.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Г.ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг асааж ухрах үйлдэл хийхдээ тээврийн хэрэгслийн ард сууж байсан М.ийг мөргөж биед эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улсаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч М.ь нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаандИнтермед эмнэлэгт хагалгаанд орсон ба нийт зардал нь 8.100.000 төгрөг болсон. Үүнийг Г.******* бүгдийг төлсөн болохоор ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн, мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Г.*******эс хохирлын мөнгө болох 8.100.000 төгрөгийг авч хохирлоо барагдуулсан. Тиймээс гомдол, санал байхгүй” гэх тайлбарыг бичгээр тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март нь “Хувийн байдлыг буюу зан байдлын хувьд төлөв даруу, багаасаа эцэг эхээсээ хагацсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг, ажил төрөл эрхэлдэг байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар улсын яллагчтай тохиролцсон 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 8.100.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улсаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, харин хэрэгт хураан авсан “Интермед” эмнэлийг Радиологийн тасаг гэсэн хавтастай хохирогч М.ийн гэмтлийн 227376 дугаартай MRI шинжилгээний зураг 3 ширхэг, 227376 дугаартай MRI шинжилгээний бичлэг бүхий сиди 1 ширхэг, MRI шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн баримт 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэх 17 хуудас бүхий карт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Улсын яллагч яллах дүгнэлтэд тээврийн хэрэгслийн маркийг Хьюндай Пит гэж бичсэнийг Хонда Пит гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.ьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хураан авсан “Интермед” эмнэлийг Радиологийн тасаг гэсэн хавтастай хохирогч М.ийн гэмтлийн 227376 дугаартай MRI шинжилгээний зураг 3 ширхэг, 227376 дугаартай MRI шинжилгээний бичлэг бүхий сиди 1 ширхэг, MRI шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн баримт 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэх 17 хуудас бүхий карт 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ