Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг,

иргэдийн төлөөлөгч Т.Гансүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.пүрэв,

улсын яллагч С.Сүрэнхорол /томилолтоор/,

хохирогч Н.*******ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал /цахимаар/,

хохирогч Б.*******ын өмгөөлөгч И.Отгонсүрэн /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШТ/01 дугаар тогтоолоор хэргийг харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 201619000049 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр , суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******, *******, од оршин суух бүртгэлтэй,

   урьд дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

   ******* овогт *******ийн ******* /РД: 00000000/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Ц.******* нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон дараах гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Үүнд:

  1. багт оршин суух иргэн Б.*******ын “” сонинд өгсөн үхэр зарна гэх зарын дагуу 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.*******аас 73 тооны үхрийг залилан мэхлэж авч 42.530.000 төгрөгийн хохирол,

 

  1. Нийслэлийн Налайх дүүргийн ******* Энгэршандын 23-од оршин суух иргэн Д.аас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үхэр мал өвсгүй боллоо гэж түүний 216 боодол өвсийг залилан мэхлэж авч 1.404.000 төгрөгийн хохирол,

 

  1. Нийслэлийн дүүргийн 12 дугаар хороо “” гэх газар оршин суух иргэн Н.*******ийн мал зарна гэх зарын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 95 толгой хургатай хонь, 85 толгой ишигтэй ямааг залилан мэхлэж авч 17.250.000 төгрөгийн хохирол,

 

  1. нутагт оршин суух иргэн Ц.оос 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4 тооны үхрийг залилан мэхлэж авч 2.500.000 төгрөгийн хохирол,

 

  1. нутагт оршин суух иргэн Э.ээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 тооны үхрийг залилан мэхлэж авч 8.700.000 төгрөгийн хохирол,

 

  1. нутагт оршин суух иргэн Д.аас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 7 тооны үхрийг залилан мэхлэж авч 3.050.000 төгрөгийн хохирол,

 

  1. нутагт оршин суух иргэн Э.гоос 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэж авч 4.500.000 төгрөгийн хохирол,

 

  1. нутагт оршин суух иргэн Б.гоос 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэж авч 2.500.000 төгрөгийн хохирол,

 

  1. Нийслэлийн Налайх дүүргийн *******ны нутагт 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусдын 4 тооны бярууг өөрийн бяруу гэж хохирогч Я.д худал хэлж, хуурах аргаар урьдчилгаа хэлбэрээр 500.000 төгрөг авч бусдад бага хэмжээний хохирол,

 

  1. багт 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “мөнгийг нь дараа өгнө” гэж хуурч, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, П.Бын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг ашиглан барьцаанд тавьж, урьдын “үхэр худалдан авч мөнгийг нь шилжүүлэн өгч байсан” харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Д.ийн өмчлөлийн 1 бүрийн үнэ нь 70.000 төгрөгийн үнэлгээтэй 130 тооны эр ямаа, 1 бүрийн үнэ нь 55.000 төгрөгийн үнэлгээтэй 129 тооны эм ямааг, нийт 259 тооны ямааг шилжүүлэн авч, түүнд 16.195.000 төгрөгийн хохирол,

 

  1. 3 дугаар баг “” гэх газраас 2018

оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.ийн 16 тооны хязаалан үхэр, 1 тооны хязаалан бух, 2 тооны шүдлэн үхэр, 6 тооны тугал, 130 ширхэг өвөлжөөний мод, 16 боодол өвс, 6 шуудай хивэг зэргийг залилан мэхлэж авч 21.195.000 төгрөгийн хохирол,

 

  1. иргэн Н.гийн 19 тооны тугалтай үхрийг 2018 оны 10 дугаар сард залилан мэхлэж авч 13.300.000 төгрөгийн хохирол,

 

  1. багийн нутаг “” гэх газарт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.ын 750 боодол өвсийг “Дорноговь аймагт хэдэн үхэртэй цагаан сарын дараа өвсөө аваачиж өгөөд ирэхдээ өвсний мөнгийг чинь өгнө” хэмээн гэрээ байгуулан 750 боодол өвсийг залилан мэхлэж авч 3.750.000 төгрөгийн хохирол,

 

  1. Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.аас 15 тооны үхэр, 2 тооны адуу авахаар харилцан тохиролцон 7.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгч төөрөгдөлд оруулж зээлийн гэрээгээр халхавчлан Д.ын үхэр зарж ашиг олох хүсэл эрмэлзлийг нь ашиглан залилан 8.450.000 төгрөгийн хохирол,

 

  1. Хохирогч Д.ын ашиг олох хүсэл эрмэлзлийг нь ашиглан аман хэлэлцээрээр халхавчлан хамтран махны наймаа хийхээр тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 7.570.000 төгрөг залилан авсан,

 

  1. гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ц.******* нь иргэн Ү.аас хонь, ямаа худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс нийт 10.600.000 төгрөгийн үнэ бүхий хонь, ямааг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан,

 

  1. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д 52.000.000 төгрөгийн үнэ бүхий 500 орчим ямааны мах нийлүүлнэ гэж тохиролцон мөнгө авсан боловч ямааны махыг бүрэн нийлүүлээгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “” ХХК-д 33.320.610 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 197.314.610 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн гэмт хэрэг,  гэм  буруу  дээр  маргадаггүй.  Хохирогч  нарт  хохирол  төлбөрөө  бүрэн

барагдуулж хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 Хохирогч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 20 боодол өвс л авсан. 250.000 төгрөг аваагүй. 20 боодол өвсийг нэгийг нь 3000 төгрөгөөр бодоод 60.000 төгрөгийн хохирол барагдсан гэж үзээд одоо 2.440.000 төгрөгийн үлдэгдэл байгаа” гэв.

 

Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлын үлдэгдэл 10.450.000 төгрөг байгаа, мөн өмгөөлөгч авсан хөлс болох 1.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 5 эр үхрээ 6.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Тэгтэл үнэлгээгээр түүнээс хасаад 4.500.000 төгрөг болгосон. 2015 онд 1.000.000 төгрөг өгсөн. Ц.******* нь Э.эд хохиролд 100 эр ямаа биш 60 эр ямаа өгсөн бөгөөд 4 айл 15 ямаа тус бүрээр хувааж авсан. Нэг ямааг 65.000 төгрөгөөр тооцож, хохирлоос 1.000.000 төгрөгийн хохирол нэмж барагдсан гэж үзээд одоо 2.500.000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэв.

 

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 09 сарын 15-ны өдөр 6 үхрийг 800.000 төгрөгөөр тооцож наймаа хийсэн. Одоогоор 15 ямаа авсан, нэг ямааг 65.000 төгрөгөөр тооцож, хохирлоос 1.000.000 төгрөгийг хасч, одоо 1.500.000 төгрөг үлдсэн байгаа, энэ мөнгөө гаргуулж авна” гэв.

 

Хохирогч Д.э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нийт 16.195.000 төгрөгийн хохирлыг надад учруулсан. Үүнээс 1.200.000 төгрөгийг төлсөн. Одоо 14.995.000 төгрөгийг төлөөгүй байгаа” гэв.

 

Хохирогч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нийт хохирол 21.195.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг төлсөн. 16.195.000 төгрөгийн авлага үлдэж байгаа” гэв.

 

Хохирогч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоос 4.700.000 төгрөгийн хохирол үлдсэн. Гол нь хохирлоо хурдан барагдуулахыг хүсэж байна” гэв.

 

Хохирогч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр нийт 14.000.000 төгрөгийн наймаа хийж 7.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 7.000.000 төгрөг дээр нэмээд 2 морины мөнгө төлөгдөөгүй. Иймд надад нийт 8.450.000 төгрөгийг төлж барагдуулах ёстой” гэв.

 

Хохирогч Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл алга. Хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Нийт 13.300.000 төгрөгийн хохирол учруулж, бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Одоо 12.300.000 төгрөгийн хохирол үлдсэн” гэв.

 

            Хоёр. Эрүүгийн 201619000049 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176А дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Зарим нэр бүхий хохирогч нарын гаргаж өгсөн хохирлын талаарх тодорхойлолтууд, дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус газарт хоригдож байсан Ц.ийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн бичиг баримт, эрүүл мэндийн картын хуулбар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын хуулбар зэрэг болно.

 

Хохирогч Н.*******ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Н.*******ийн ишигтэй ямаа, хургатай хонь зэрэг тогтоосон Эд зүйлийн үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь тал), Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал), Ц.ийг эрэн сурвалжлага зарлаж байсан баримт зэрэг болно.

 

Хохирогч Б.*******ын өмгөөлөгч И.Отгонсүрэн, мөн шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсон нэр бүхий хохирогч нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, хэргийг прокурорт буцаалгах, хохирогч Б.*******ын өмгөөлөгч И.Отгонсүрэн, хохирогч Н.*******ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал нар хохирогчийн эрх ашгийг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах гэсэн байр сууринаас оролцож, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийв.

 

   Шүүгдэгч Ц.******* нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх дөрвөн жил гаруйн хугацаанд , , , , сумд, Нийслэлийн , дэвсгэрт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон дараах гэмт хэргүүдийг үйлдэж, бусдад нийт 197.314.610 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь багт оршин суух иргэн Б.*******ын “” сонинд өгсөн үхэр зарна гэх зарын дагуу 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.*******аас 73 тооны үхрийг залилан мэхлэж авч 42.530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажилалгаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “” сонинд үхэр зарна гэж зар өгсөн юм. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* гэж хүн утсаар яриад үхэр малыг чинь үзье гэсэн юм. Би суманд байгаа гэхэд маргааш очиж үзмээр байна гэхээр нь суманд байгаа үхэр малаа ******* болон түүний эхнэр нарт 73 тооны малаа үзүүлсэн. Тэр хоёр миний малыг үзээд 48 сая 600 мянган төгрөгөөр бэлнээр авахаар тохирсон. Мөнгө төгрөгөн дээр санаа зовох хэрэггүй гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь утсаар яриад хотод уулзмаар байна гэхээр нь хотод уулзсан. Нотариатаар орно Баянхошуунд хашаа байшин байгаа, хашаа байшингаа 28 сая төгрөгөөр бариулж байгаа. Мөн *******т хашаа байшин байгаа энэ хашаа байшингуудын бичгийг таны нэр дээр болгоод өгье, нотариат оръё гээд орсон чинь өө хашаа байшингийн бичиг баримтаа орхисон байна, бэлэн мөнгөний урьдчилгаа байгаа өгнө. Бэлэн 10 сая байна гэсэн. Тэгээд байж байтал орой болоод нотариат хаасан. Тэгээд Баянчандмань руу явж үхэр малаа авъя гээд явсан. Баянчандмань суман дээр ирээд үхэр малаа ачаад явах гэж байхад нь мөнгөө авъя гэсэн, мөнгөө мартсан байна, Налайхад очоод ав гэхээр нь дагаад явсан чинь очоод 9 сая төгрөг өгсөн. Маргааш үлдэгдэл мөнгийг чинь явуулъя гээд дансны дугаарыг аваад үлдсэн. Би маргааш нь мөнгөө шилжүүлэх байх гээд хүлээгээд байсан чинь ярихгүй болохоор нь утас руу нь залгаад авахгүй болохоор нь Налайх ороод залгасан чинь утсаа аваад холбоон дээр байна хүрээд ир гэсэн. Тэгээд очоод мөнгөө авъя гэсэн чинь 70 га газраа зарсан мөнгө одоо ороод ирнэ тэгээд данс руу чинь хийе гэсэн. Итгэхгүй бол нотариатаар ороод худалдах, худалдан авах гэрээ хийе гэсэн боловч мөнгө орж ирэх юм чинь зээлийн гэрээ хийе гээд 36 сая 600 мянган төгрөгийн зээлийн гэрээ хийсэн юм. Тэрнээс хойш утсаа авахаа больсон. Хааяа утсаа авахаараа тэнд хүрээд ир, энд хүрээд ир гээд зөндөө явуулсан. Заасан газар нь очихоор өөрөө байхгүй. Тэгээд утсаа авахгүй болдог. Гэрээний хугацаа дуусаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайхад гэрт нь явж очиход маргааш мөнгийг чинь өгье гэхээр нь гэрт нь хоносон. Би гэрт нь хоноод өглөө нь надад 2 сая 500 мянган төгрөг өгсөн. Энийг аваад явж бай, үлдэгдэл мөнгийг чинь араас данс руу чинь явуулна гээд үлдсэн. Тэгээд тэрнээс хойш ******* гэдэг хүнтэй уулзаж чадаагүй. Гэрт нь очихоор гэртээ байдаггүй, уулзана гээд уулзах газраа очдоггүй. Цагдаад хандсанаас хойш 2 тугалтай үхэр, 1 бяруу буцааж өгсөн. Эдгээр үхрүүд нийлээд 2 сая 400 мянган төгрөг болж байгаа юм. Тугалтай үхрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн юм. Бярууг 400 мянган төгрөгөөр үнэлсэн. 0.5 га газрын /хоосон/ бичиг баримт түр шилжүүлсэн байгаа. Өөр юм өгөөгүй. Би түүнээс одоо 33.500.000 төгрөг авах ёстой. Газрыг ямар нэгэн мөнгөнд бодож аваагүй. Мөнгөө өгтөл гээд түр хугацаагаар хадгалуулсан юм. Тус 73 тооны үхэр бол миний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал),

- 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Зээлийн үлдэгдэл мөнгө эргүүлэн төлөх тухай баталгаа бичиж өгсөн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дахь тал),

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сард намайг хадам аавын гэрт суманд байж байхад үхэр худалдаж авна гээд ******* гэх залуу эхнэр болон малчин нь гэх 2 залуугийн хамтаар ирж байсан бөгөөд манай хадмын үхрийг үзээд явсан. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа ирээд 2 том машинд үхрийг ачсан бөгөөд өөрөө жижиг машинтай ирж байсан юм. Тэр залуу одоо шууд мөнгийг чинь дансанд чинь хийнээ малаа машинд ачуул гэсэн. Тэгээд хамт ирсэн хүмүүс нь малыг нь машинд ачиж өгсөн. Тэгээд манай нөхөр болон нөхрийн дүү ******* хоёрыг дагаж очоод мөнгөө авчих гээд дагуулаад явсан. Би тухайн үед хажууд нь зогсож байхад ******* гэх залуу мөнгөний асуудал дээр санаа зовох зүйлгүй одоо очоод дансанд чинь шууд хийнээ, мөнгө бэлэн байгаа гээд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал),

- Гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал),

- Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 сард манай хүү ******* малаа зарна гээд “Зар сонинд” зар өгсөн юм. Удаагүй байж байтал 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ******* гэх залуу өөрийн эхнэр гэх нэрийг нь мэдэхгүй байна мөн 3 жижиг машин, 2 том шаланз маркийн машинтай ирээд манай хүүхдийн том жижиг 73 тооны үхрийг худалдаж авч байна гээд ачаад аваад явсан. Би тухайн үед ******* гэх залуутай уулзаад юу болж байна гэж асуухад та санаа зоволтгүй би энэ хүмүүстэй ярьж тохирсон, одоо очоод мөнгийг нь газар дээр нь өгч явуулна гээд хэлж байсан бөгөөд манай хүүхдүүд ******* гэх хүнийг дагаж яваад мөнгөө авч чадаагүй бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 28-наас хойш мөнгөө авч чадахгүй одоо хүртэл явж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал),

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү ******* бид хоёр малаа зарна гээд сонинд зар өгсөн байсан. Тэр зарын дагуу ******* манай *******аас 73 тооны үхрийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр багийн нутгаас ирж аваад явсан юм. Манай дүү *******ын эзэмшлийн үхэр бөгөөд суманд ******* болон эцэг нарын нэр дээр тоологддог байсан 5 тооны үхрийг хүчээр шахуу шөнө болсон хойно манай эцэг ийн гэрт хүргэж өгсөн. Тус 5 тооны үхрийг *******, ******* бид 3 ярьж тохироод 2.500.000 төгрөгөнд бодож авсан. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай хоосон газрыг түр зуур мөнгө өгтөл гээд дүү *******ын нэр дээр шилжүүлсэн. Түүнээс биш авах мөнгөндөө тооцож авсан зүйл байхгүй. ******* *******эс 32.900.000 төгрөг биш 33.500.000 төгрөг авах ёстой. Наймааг *******, ******* бид 3 ярьж тохирсон. Би бол тухайн үед дүүдээ зөвлөж байсан. Бид гурвын ярьж тохирсноор 73 тооны үхрийг 48.600.000 төгрөгөнд бэлэн мөнгөөр өгөлцөж авалцахаар зарсан. Гэтэл ******* мөнгө орж ирэхгүй байна гээд 10.000.000 төгрөг урьдчилж өгье гээд хойноос нь үлдсэн мөнгийг нь тариалангийн 70 газрыг зараад өгнө, самар зарна, мах шир Өвөр Монгол руу явуулсан зараад өгнө гэх зэргээр худал хэлээд байсан. Тэгээд түр байж бай итгэхгүй бол хотод байгаа дүү, эгчийн 2 газрыг, өөрийн амьдарч байгаа газрыг нэр дээр нь түр шилжүүлье гэсэн боловч бичиг баримтыг нь үзье гэхээр үзүүлдэггүй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал),

- Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд түүнийг тухайн 73 тооны үхрийг авсныг мэдэж байна. Харин цаад хүмүүстэйгээ хэдэн төгрөгөөр яаж тохиролцож авсан, хэдэн төгрөгийг өгсөн, одоо хэдэн төгрөг өгөх ёстой талаар мэдэхгүй байна. Би тухайн үхрийг суманд очиж үзэх болон автомашинд ачиж *******т авчирах үед нөхөр *******тэй хамт явж байсан. Тухайн үед ******* надад нээх юм яриагүй, үхэр авах гэж байгаа гэж хэлж байсан. Үхэр зарсан хүмүүс нь сүүлд манай гэрээр 3-4 удаа ирсэн байх, мөнгөө нэхээд байдаг байсан. Би *******эс учир байдлыг асуухад би өгчихнө санаа зоволтгүй, оронд нь газар ч юм уу эсвэл лизингээр хотод хашаа байшин өгөх гэж байгаа, одоо 30 гаран сая төгрөг өгөх ёстой юм гэж ярьж байсан. Өөр надад юу ч хэлж байгаагүй..., ...******* бид хоёрт одоо амьдарч байгаа хашаа байшин болон өмчлөлийн 0.07 га газраас өөр газар байхгүй. 70 га газар зарж байгаа, зарсан гэж огт хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

- Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 27-ны өглөө надтай уулзахад ******* надад хандан Баясаа бид хоёр 70 гаруй үхэр тохироод зарим мөнгийг нь өгчихсөн. Одоо хориод сая төгрөг дутаад байна. Бэлэн аваад явчих очоод бүх үхрээ танайд өгнө, мөнгө чинь хүрэхгүй бол дараа нь авъя, эзнийх нь дэргэд үнэ мөнгө битгий яриарай. Хямдхан тохирсон байгаа. Хэрэв чи тохирох бол ачих 2 машины зардлыг нь танай тал өгөөрэй гэж ярилцаж тохироод ... би үхрүүдийг үзээд *******тэй наймаа тохироогүй юм. Учир нь ******* надад ойлгуулахдаа би уг үхрүүдийг авахаар 10 гаран сая төгрөг өгсөн байгаа. Буцаж ирээд үхрээ авахдаа үлдэгдэл мөнгөө өгнө гээд хэлсэн байгаа. Чи тэгээд тохирохгүй байгаа юм чинь мөнгөө үлдээчих. Би танай бойн дээр малаа оруулж, нядлуулаад чиний мөнгийг хүүтэй ч хамаагүй гаргаад өгье гэж хэлэхээр нь би чамд одоо нэг ч төгрөг өгөхгүй, харин чи манай бойн дээр нядлуулах малаа буулгачих, тэгээд би чамд малыг нь барьцаа болгоод 10 сая төгрөг өгье гэж хэлээд түрүүлээд хөдлөөд явсан. Миний автомашин дотор ******* 10 сая төгрөг надаас авсан. ******* манай бойны газар 30-аад тооны үхрийг 2 хэсэг нядалсан. Эхний нядалж зарсан махнаас нь би 8.300.000 төгрөгийг зээлсэн мөнгөндөө авсан. Тэрнээс хойш үлдсэн 1.700.000 төгрөгөө 3 хувааж хэл ам хийж байж авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал),

- Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* үхэрнүүдээ ачиж ирээд манай бойны газар буулгаад оос 10 сая төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө маргааш нь зарсан махны мөнгөнөөс 8.300.000 төгрөгийн махыг бөөндөж авсан ченжүүдээс нь авсан. Үлдэгдэл 1.700.000 төгрөгийг 10-аад хонож байж цувуулж авсан. оос 10 сая төгрөгийг 1 хоногийн хугацаатай бэлнээр зээлж авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал),

- Эд зүйлийн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 58-66 дахь тал),

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би тухайн үхэрнүүдийн 35-36 эр үхрийг Налайх дүүргийн ийн бойны газарт 2 удаа оруулж нядлуулаад Улаанбаатар хотын Дэнжийн мянгад танихгүй ченж нарт нийт 14.000.000 төгрөг болгосон. Харин үлдсэн үхрүүдийг амьдаар нь Дорноговь руу мал мах худалдан зардаг нэрийг нь сайн санахгүй байна, бүдүүн биетэй Пронтер маркийн машинтай хүнд 15.000.000 төгрөгөөр зарсан. 5 тооны үхрийг эзэнд нь буцааж өгсөн. 1 гунж болон 1 бярууг алдсан хайгаад олоогүй. Одоо надад үхэр үлдээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дахь тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 407 дугаартай:

   “1. Ц.******* нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.

2. Ц.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Ц.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь Нийслэлийн Налайх дүүргийн ******* Энгэршандын 23-од оршин суух иргэн Д.аас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үхэр мал өвсгүй боллоо гэж түүний 216 боодол өвсийг 1 ширхэгийг нь 6.500 төгрөгөөр тооцон бодож, өөрийн гэсэн үхэр малгүй байж өвсийг зээлээр авч залилан мэхлэж авч, нийт 1.404.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгаас манай гэрт 800 боодол өвс ирсэн. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манайд өглөө ирээд би Улаанбаатар хотод ажилладаг, өвс авмаар байна гэхээр нь би түүнийг бичиг баримт байна уу чамд гэсэн чинь тэр буцаж яваад өдөр 12 цагийн үед манай гэрт ирэхдээ иргэний үнэмлэхнийхээ түц машинаас авсан лавлагааг бариад ирсэн. Би түүнийг энэ зүйлээр чинь яаж чамд өгөх юм бэ гэсэн чинь тэр буцаж яваад бичгийн цаасан дээр малын нас зүс бичсэн, худалдаж авсан гэсэн утгатай бичигтэй ирсэн. Тэгээд би *******эс чи хэдэн тооны ямар малтай вэ гэж асуусан чинь өөрийгөө 40 гаран тооны үхэртэй гэж хэлсэн. Түүний мал нь суманд байдаг гэсэн. Би *******д 216 боодол өвс нэг бүрийн үнийг 6.500 төгрөгөөр бодож өгсөн. Би түүнд нийт 1.404.000 төгрөгийн өвс зарсан. ******* надаас өвс зээлж авахдаа би мөнгийг нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгнө гэсэн. Та надруу 03 дугаар сарын 10-ны үеэр нэг залгаж сануулаарай гэсэн. Би түүн рүү 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр залгасан. Тэр залуу би мөнгийг нь бэлдэж байна гэсэн. Би түүнийг мөнгөө өгөхгүй байхаар нь 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр айлд согтуу байхад нь эхнэр болох тай хамт очиж өвс зарсан мөнгөө авах гэтэл тэр залуу надад би таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Би *******эс ямар ч мөнгө одоо болтол аваагүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал),

- Гэрч М.ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр тэр залууд өвс өгөхөөр болсон. Тэр залуу өөрийнхөө иргэний үнэмлэхний зурагтай лавлагаагаа гаргаж ирээд ард нь 216 боодол өвс авсан, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлж өгнө гэж бичсэн. Нэг ширхэгийг нь 6.500 төгрөгөөр бодож 216 боодол өвс зарсан. ******* хэлэхдээ өөрийгөө үхэр малладаг, үхрээ хөдөө гаргасан байгаа, хөдөө ямар ч өвсгүй болчихсон, малдаа өвс авч байна гэж хэлсэн. ******* өөрийгөө том, бага нийлсэн 60-аад тооны үхэртэй, Налайхад ферм байгуулах гэсэн чинь өвсгүй болоод байхаар нь малаа туугаад хөдөө гаргасан чинь бас өвсгүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал),

- Шүүгдэгч Ц.******* өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны ард талд аас 216 ширхэг боодол өвс авлаа, төлбөрийг 4 дүгээр сарын 01-ний өдөр хийнэ гэх утга бүхий гараар бичиж өгсөн баталгаа (1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал),

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ “Боодол өвс 216 ширхэг нэг бүрийн үнэ 6.500 төгрөг, нийт үнэ 1.404.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал),

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 02 сарын эхээр яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Намайг тамхи аваад явж байсан чинь миний танил ******* гэдэг залуу нэг цэнхэр өнгийн номер дугаарыг нь санахгүй байна Портерийн урд суучихсан явж байснаа надтай тааралдаад завтай байвал нэг айлд очоод өвс ачаад өгөөч 10.000 төгрөг өгье гэхээр нь түүнтэй хамт тэр айлаас портерт 70 боодол өвс ачсан. Намайг буулгаад өгчих гэхээр нь би завгүй байсан болохоор бууж үлдсэн байгаа. Би *******тэй өөр газраас мал мах, өвс ачсан асуудал байхгүй. Би өвс авсан хүнд нь тэдний малчин гэж хэлсэн асуудал байхгүй. Ямар зорилготой өвс авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал),

- Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******тэй хүнээс өвс худалдаж авсан асуудал байхгүй байгаа. 2015 оны 02 дугаар сарын эхээр намайг Налайх дүүргийн машины зогсоол дээр өөрийн 28-80 УНБ дугаартай цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй ачаа ачна гээд зогсож байсан чинь зүс таних ******* гэдэг хүн ирээд өвс ачих гэсэн юм 1 рейсийг нь 15.000 төгрөгөөр ачна гэхээр нь тэгье гэж түүнтэй хамт явж, Энгэршандын гудамжны айлд ирээд тэндээс 216 боодол өвсийг 3 рейсээр ачсан байгаа. Тэнд нэг эмэгтэй эгч байсан. Ингээд өвс ачиж дуусаад харанхуй болоод би *******эс 45.000 төгрөг аваад явсан ба дахиж уулзаагүй. Би ийг сайн танихгүй. Тухайн өвс ачиж байхад хүнд ийн малчин гэж хүнд танилцуулсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал),

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажилаагаанд өгсөн: “...Би 2016 оны 02 дугаар сарын эхээр аавынхаа хэдэн малд өвс худалдаж авах гээд өвс зарах хүн хайсан чинь ийг өвс зарж байна гэхээр нь 216 боодол өвсийг нэг бүрийг нь 6.500 төгрөгөөр бодож худалдаж авсан. Шууд бэлэн мөнгөөр нь өвс авсан байгаа. ******* худлаа ярьж байна. Би тухайн үед *******д мөнгөгүй байна гэж хэлээд өвс зээлээр авсан асуудал байхгүй. ******* бид хоёр өөр наймаа арилжаа хийж байгаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал),

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалган ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би Налайх дүүргийн ******* Энгэршандад амьдардаг. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр манай тэр хавийн хүмүүс Д. өвс зээлээр хүмүүст өгч байна гэж хэлсэн. Би тэр яриаг сонсоод 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д.ы гэрт такси бариад очсон. Би тай уулзаад надад өвс хэрэгтэй байна таныг өвс зээлүүлж байна гэж сонсоод ирлээ. 2016 оны 04 дүгээр сард мөнгийг нь өгч болно биз дээ гэж асуусан чинь болно гэж хэлсэн. Би тэр өдрийн 17 цагийн үед ы гэрээс 216 боодол өвсийг Налайх дүүргийн ******* 014 дүгээр цэргийн ангийн урд авчираад Болдоо гэх залууд авсан үнээрээ зээлээр өгсөн. Би д 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тай уулзаад тэр хүнд мөнгөө ойрын хугацаанд өгнө гэж хэлээд тохирсон. Надад ноолуур самнаж эхлэхээр мөнгө өгнө гэж тохирсон хүн байсан. Би тэр хүмүүсээс мөнгөө аваад өгөх гэсэн боловч 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн цагдаа нарт баригдаад явсан. аас өвс авах үедээ малгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал),

- “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/05-01 дугаартай “Бодит үнэ цэнийг үнэлгээний өдрийн байдлаар 1.404.000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөг гэж тогтоож үйлчлүүлэгчид хүргэж байна” гэх үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 52-56 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь Нийслэлийн дуургийн 12 дугаар хороо “” гэх газар оршин суух иргэн Н.*******ийн мал зарна гэх зарын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 95 толгой хургатай хонийг тус бүр 110.000 төгрөгөөр, 85 толгой ишигтэй ямааг нэг бүрийг 80.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж итгүүлэн бог малыг залилан мэхлэж авч, нийт 17.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын эхээр сонин, телевизүүдээр хонь, ямаа зарна гэж хэд хэдэн зар өгсөн юм. Тэгтэл 2015 оны 09 дүгээр сарын эхээр 90148585 дугаарын утаснаас миний 96645359 дугаарын утас руу залгаад зарын дагуу ярьж байна, мал үзэх гэсэн юм гэж хэлсэн. Байгаа газраа утсаар хэлээд тэр хүн ганцаараа ирж уулзсан. Өөрийгөө ******* гэж танилцуулсан 30 орчим насны танихгүй эрэгтэй хүн байсан. Танайх нийт хичнээн мал зарах гэж байгаа юм бэ. Би мал цуглуулж байгаа юм. Малаар наймаа хийдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь 85 толгой ишигтэй ямаа, 95 толгой хургатай хонь зарна гэж хэлтэл юу ч гэсэн малнуудыг чинь үзье гэж хэлээд хонь ямааг бэлчээр дээр нь очоод ерөнхийд нь харсан. Тэрнээс яг өөрийн гараараа барьж тэмтрээд үзээгүй. Малнуудаа харж дуусаад би авъя гэж хэлээд бид 2 үнээ ярилцсан. Би хургатай хонийг 120.000 төгрөгөөр, харин ишигтэй ямааг 85.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл ******* гэх залуу хургатай хонийг 110.000 төгрөгөөр, харин ишигтэй ямааг чинь 80.000 төгрөгөөр авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Сүүлд тохирсон үнээрээ нийт 17.250.000 төгрөг болсон. Мөнгөө яаж төлөх юм бэ гэж асуутал хонь, ямаагаа авахдаа урьдчилгаа 7.250.000 төгрөг бэлэн өгье. Үлдсэн 10.000.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 26-ны дотор өгнө. Би хэдэн Өвөр Монголчуудтай хамтарч ажиллаж байгаа. Тэд нараас мөнгө орж ирэнгүүт өгчихнө гэж хэлсэн. Маргааш нь банк ороод дансаа шалгатал мөнгө ороогүй байсан. Би *******тэй утсаар ярьтал харин нөгөө хүн мөнгө шилжүүлж амжаагүй байна лээ, санаа зоволтгүй явуулчихна гэж хэлсэн. 2 өдрийн дараа мөнгө орохгүй болохоор нь дахин залгатал одоохон шилжүүлнэ гэсээр нилээн удсан. Маргааш өдөр нь 1.600.000 төгрөг шилжүүлсэн. Дахин 1.500.000 төгрөг, 500.000 төгрөг, 200.000 төгрөг, мөн сүүлд нь гэрт нь очиж хэрүүл маргаан хийж байгаад дахин 1.000.000 төгрөг авсан. Нийт 4.800.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 12.450.000 төгрөг авах ёстой. Гэрээ хийгээгүй. ийн өөрийнх нь зурагтай лавлагааны ард мөнгө төлөх хугацаа, авсан хонь, ямааны тоо зэргийг бичээд ******* өөрөө гарын үсгээ зураад өгсөн баримт байгаа...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал),

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх өөрсдийн малаа зараад хүүхдүүдэд хотын төвд байр авч өгөх санаатай телевиз, сонинд зар өгсөн юм. Тэгтэл 2015 оны 09 дүгээр сарын эхээр ******* гэх залуу манай эхнэр рүү яриад, ирээд уулзсан. Бид нар малаа харуултал сайхан таргалсан мал байна. Шууд авъя гэж хэлсэн. Тэгэхдээ өөрөө яг тэдэн ширхэг мал авна гэж юм хэлээгүй. Бид нар хургатай хонь 95, ишигтэй ямаа 85 ширхэгийг зармаар байна гэж хэлэхэд авъя гэж хэлсэн. Мөнгөө яаж төлөх вэ гэж асуухад би шууд бэлэн мөнгөөр авна гэж хэлсэн. Ингэж ярьж тохироод явсны дараа 10 орчим хоногийн дараа манайх руу ачааны тэрэг явуулсан. ******* рүү ярьтал та нар малаа ачаад хүрээд ир, ирэхээр чинь тооцоогоо хийе гэж хэлсэн. Хэлснээр нь бид нар малаа ачаад дэвсгэр нийтийн нэршлээр Гордок гэх газар том хашаанд буулгасан. Тус хашаанд айл амьдардаг эзэнтэй хашаа байсан. Бид нар тэр хашаа руу нь очих үед ******* өөрөө ирчихсэн хүлээж байсан. Тэгээд тооцоогоо хийе гэтэл урьдчилгаа 7.200.000 төгрөгийг өөр банкаар хийчихлээ. Маргааш өглөө мөнгө чинь орох байх гэж хэлэхээр нь бид нар итгээд гэртээ харьцгаасан. Маргааш өдөр нь дансаа шалгаж үзтэл мөнгө ороогүй байхаар нь ******* рүү ярьтал яг одоо хийлээ, хийчихнээ гэсээр байгаад өдий хүрсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал),

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2015 оны 09 сарын үед Био-гийн нутагт байх Отгоо гэдэг эмэгтэйгээс хургатай хонь, ишигтэй ямаа нийт 200 тооны бог мал авч наймаа хийсэн. Одоо үлдэгдэл 8.000.000 төгрөгийн мөнгө Отгоод өгөх дутуу байгаа. Би түүнд анх 10.000.000 төгрөг өгөхөөр наймаа хийсэн. Тухайн үед багцаагаар Отгоод 2.000.000 төгрөг өгсөн байгаа. Би тухайн Отгоо гэх хүнээс авсан хургатай хонь, ишигтэй ямаануудыг “Дэнжийн 1000”-ын зах дээр зарж борлуулсан. 3-4 удаа тасалж борлуулсан байгаа. Ямар хүнд зарснаа сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал),

- Эд зүйлийн үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь тал),

- Шүүгдэгч Ц.******* өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны ард талд Б.аас 95 ширхэг хургатай хонь, 85 ширхэг ишигтэй ямаа зэргийг нийт 17.250.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцов гэсэн утга бүхий гараар бичиж өгсөн баталгаа (2 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь нутагт оршин суух иргэн Ц.оос 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4 тооны үхрийг залилан мэхлэж авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* рүү ярьсан чинь Хятад улсруу мал мах гаргадаг юмаа хил гараад 7 хоногийн дотор мөнгийг нь авдаг гэж байсан. Тэгээд маргааш нь би ахын гэр Баяндавааны ард нутаглаж байхад нь 4 тооны үхрээ тууж аваачаад *******д ачуулаад явуулсан. Ингээд мөнгөө авч чадахгүй яваад байтал 2015 оны 12 дугаар сард ******* надруу утсаар яриад та дэмий байж байхаар 20 боодол өвс авах уу гэхээр нь за гээд 20 боодол өвс хашаандаа буулгуулсан юм. Би 4 тооны үхрээ нийт 3.500.000 төгрөгөөр бодож *******д зарсан байгаа. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 15-17 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь нутагт оршин суух иргэн Э.ээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 тооны үхрийг залилан мэхлэж авч, 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Э.ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байсан санагдаж байна. ******* надтай наймаа хийхээр ярьж байсан болохоор манайд ирж 11 тооны үхэр худалдаж авлаа гээд ачаад явсан. Надад ажлын 5 хоногийн дотор Хятад улсруу гараад мөнгийг нь ороод ирэхээр үхрүүдийн мөнгийг өгнө гээд 2 Портертой ачаад явсан. Ингээд ******* мөнгөө өгөхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр гуйлгасаар байгаад надад Налайх дүүргийн төвд бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Түүний би 2.000.000 төгрөгийг аваад, 1.000.000 төгрөгийг нь , 1.000.000 төгрөгийг гэх хамаатныхаа хүнд өгсөн. Түүнээс 2 шүдлэн үхэр, 1 гунан үхрийн 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна..., ...Би ******* гэх хүнд 11 тооны үхэр зараад 8 тооны үхрийн тооцоог бүрэн хийж авсан ба 2 шүдлэн эр үхэр, 1 соёолон эр үхэр зэргээ залилуулаад алдсан байгаа...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 10-14 дэх тал, 5 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал),
  • Гэрч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү э нь 2015 оны 09 дүгээр сард ******* гэдэг хүнд 11 тооны үхрээ зарсан юм. Тэгсэн чинь тэр ******* нь Хятадаас мөнгө орж ирэхээр нь үхрийнх нь мөнгийг өгнө гэчихээд өгөхгүй яваад байсан болохоор оронд нь ******* нь 6.000.000 төгрөгөнд бодож нэг бор өнгийн одоо номерыг нь санахгүй байна Лексус-300 маркийн жижиг жип машин өгсөн гээд 2015 оны 10 дугаар сард тус машиныг манай хашаанд авчирсан. Тэгээд нөгөө машин асахгүй байхаар нь би 2016 оны 11 сард 3.800.000 төгрөгөөр ченжид зарсан. Яг хэн гэдэг хүнд зарснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь нутагт оршин суух иргэн Д.аас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 7 тооны үхрийг залилан мэхлэж авч 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нутагт мал маллаж амьдардаг бөгөөд мөнгө төгрөгийн хэрэг гараад малнаасаа үхэр заръя гэж шийдээд “” сонинд 2015 оны 07 дугаар сард үхэр зарна гэж зар өгсөн. 2015 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийгөө *******ийн ******* гэж танилцуулсан хүн надруу утсаар залгаж, би Хятад улсруу мал мах гаргаж байгаа, ажлын 3 хоногийн дотор мөнгө нь шилжиж ирдэг гээд надтай утсаар ярьсныхаа дараа “Чингисийн хөшөө”-ний хажууд нөгөөдөр нь бид 2 уулзсан. 2015 оны 08 дугаар сарын 20-ны үед *******д 13 тооны үхэр амьдаар нь өгсөн. Түүнээс 3 хоногийн дараа ******* надад бэлнээр гэрт махны 8.000.000 төгрөг авчирч өгсөн. Энэ маягаар 3 хоногийн дараа л мөнгө нь орж ирээд байна гээд түүнээс 4, 5 хоногийн дараа бас манай гэрт ирээд 10 тооны үхэр аваад явсан. 3 хоногийн дараа ирж надад 7.000.000 төгрөг өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******д сарлагийн сувай үнээ 3 тооны, сарлагийн бяруу 3 тооны, 1 тооны монгол үнээ зэргийг 4.100.000 төгрөгөнд зарж гэрийнхээ гаднаас ачуулсан. Би маш их гомдолтой байна. Үхрийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 5-9 дэх тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь нутагт оршин суух иргэн Э.гоос 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэж авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед ах ******* гэх хүнтэй хамт гэрт ирэхэд нь би *******д 5 тооны эр үхэр зарахаар болсон. ******* тухайн үед Хятад улсруу мал мах гаргаж байгаа 7 хоногийн дотор гэхэд Хятадаас мөнгө ороод ирнэ гэхээр нь итгээд 6.000.000 төгрөгөөр 5 үхрээ зарахаар болсон. Тэгээд 2015 оны 09 сарын сүүлээр э гэдэг *******д үхрээ өгөөд мөнгөө авч чадаагүй хамаатныхаа хүнээр дамжуулан 1.000.000 төгрөг авсан. Өөр үлдсэн мөнгийг маань өгөөгүй. Би *******эс 5.000.000 төгрөгийн хохирлоо авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 18-22 дахь тал),

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь нутагт оршин суух иргэн Б.гоос 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэж авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            - Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* гэдэг хүн манайд ирээд надтай наймаа хийхээр болсон юм. Тухайн үед ******* 1 Портертой хүнтэй бас өөрөө 1 жижиг машинтай ирсэн ба манайхаас 5 тооны эр шүдлэн үхэр ачаад явсан. ээр дамжуулж 1.000.000 төгрөг авсан. Би 5 шүдлэн эр үхрийг нэгийг нь 900.000 төгрөгөөр бодож нийт 4.500.000 төгрөгөөр авсан. 1.000.000 төгрөг л өгсөн. Үлдсэн хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 23-25 дахь тал),

            - Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ******* нөхөрт маань болон надад Хятад руу гаргаад мөнгө орж ирэхээр нь та нарт мөнгөө өгнө гэхээр нь за гээд үлдсэн. Урьд нь үхэр аваад мөнгөө эргүүлж өгөөд байсан болохоор нь бид итгээд явуулсан. Дээрхи хүмүүс нь манайхыг малаа найдвартай хүнд зарж байна гэж дуулаад л *******тэй уулзацгаасан. Хамаатан маань ойр орчмоор нутагладаг болохоор бие биенээсээ дуулаад л малаа зарцгаасан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал),

            - Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын сүүлээр нутаг “”-ийн Чингисийн морьтой хөшөөний ард байх 2 гэртэй айлд би нөхрийн хамт очсон юм. Тухайн үед ******* нь намайг айлд очоодохъё гэхээр нь дагаж явсан. Эхлээд айлд ороогүй сууж байгаад дараа нь орж хоол идсэн. ******* тэр айлд гэрийн эзэдтэй юуны талаар ярьсан эсэхийг нь мэдээгүй. Тэгсэн чинь түүнээс 2 сарын дараа байсан санагдаж байна, нөгөө 8 сард гэрт нь очсон айлын хүн болох танихгүй 2-3 хүмүүс манай гэрт ирээд *******тэй уулзах гэсэн юм. Бидэнтэй үхрийн наймаа хийгээд мөнгөө өгөхгүй болохоор нь мөнгөө авах гэж ирлээ гэж байсан. Би тэднээс лавласан чинь наймаа хийсэн чинь мөнгөө өгөхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь *******эс юун хүмүүс болохыг нь асуусан чинь үхрийн наймаа хийсэн юм. Үлдэгдэл мөнгийг нь өгчихнө гээд яг хэдэн төгрөгийн наймаа хийснээ хэлээгүй. ******* Өвөрмонгол Баяр гэдэг хүнтэй хамтарч тоосгоны наймаа л хийж байсан. Хятад улсруу үхэр гаргаж байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал),

            - Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******ийн ийг -од байдаг хөрш гэдгээр нь мэднэ. 2015 оны 09 сарын үед ******* надад би хүнээс үхэр худалдаж авч байгаа, туслаад цуг “”-ийн тийшээ яваад өгөөч ээ би өдрийн 50.000 төгрөг өгье гэхээр нь би түүнд за гэж зөвшөөрөөд манай Налайхын *******тэй адилхан ******* гэдэг нэртэй залуутай бид гурав ийн хөх өнгийн Портер машинтай нутагт байх “Чингисийн хөшөө”-ний ар Баяндавааны адагт зусаж байсан айлаас эхний өдөр Портероор 2 өдөр 2 удаа 13 тооны сарлаг үхэр ачиж гэх газар аваачиж оруулаад би тэндээсээ харьсан. Дараа нь байж байгаад 9 сардаа багтаагаад 20-ны үед “”-ийн наад талд нутаглаж байсан, 2 настай хөгшнийхөөс ******* худалдаж авч байна гээд 5 үхэр мөн ийн Портертой ачиж ирээд нд буулгасан. Бойны гадаа үхрүүдийг нь буулгачихаад би харьсан. Эхний ачдаг үхрүүд маань сарлаг үхэр байсан. Дараа нь 2 настай хөгшнийхөөс ачдаг үхрүүд маань шүдлэн голцуу монгол үхрүүд байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал),

              - Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын үед надад утсаар чамтай адилхан нэртэй манай хөрш ******* гэдэг залуу ирээд уулзаадхаач гэнээ. Чи Портероороо хөлсөнд явах уу гэхээр нь би Налайхын зогсоол дээр Портертойгоо зогсдог болохоор ажил гарлаа гэж бодоод өөрийн улсын дугаартай хөх өнгийн Портер машинтай *******тэй уулзаад 30.000 төгрөгөөр 2 өдөр, 4 удаа санагдаж байна “”-ийн Чингисийн хөшөөний ард байх айлаас нийт 13 тооны санагдаж байна сарлаг үхэр ачиж ирээд Налайхын гэх газар буулгаж махласан. Түүний өглөө нь ******* нядалсан 13 тооны сарлагийн махаа миний машинтай ачиж Дэнжийн мянгын захад зарж борлуулсан. ******* өөрөө махаа зарсан. Тэгээд байж байгаад 09 дүгээр сарын 20-ны үед ******* мөн миний машинтай бид 3 “Чингисийн хөшөө”-ний наад талын настай 2 хөгшнийхөөс нийт 5 тооны монгол үхэр ачиж мөн нд оруулсан. Түүний маргааш нь бас *******тэй хамт махыг нь ачаад нөгөө 5 үхрийн махыг аваачиж Дэнжийн мянгын зах дээр аваачсан ба ******* махаа зарсан. Дэнжийн мянгын машинууд дунд зогсоод л махаа зарсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал),

              - Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар өгсөн: “...Би дээрхи хүмүүсээс аар дамжуулж үхэр авсан нь үнэн. Тооцооны хувьд бол ын үхрийн мөнгө, э нарын үхрийн мөнгийг төлж барагдуулсан. Би эдгээр хүмүүсээс авсан үхрүүдээ нд оруулсан. ын хамаатан гэх 4 хүнээс нийт 20 гаран тооны үхэр 10.000.000 гаран сая төгрөгөнд бодож авсан юм. Тэгээд тэр үхрүүдээ нд оруулж нядлаад, Дэнжийн мянгын захруу гаргаж зарсан. Алдагдлаа гайгүй нөхөөд байх юм болов уу гэж бодоод наймаа хийсэн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 66-71 дэх тал),

              - Эд зүйлийн үнэлгээ (3 дугаар хавтаст хэргийн 41-51 дэх тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь Нийслэлийн Налайх дүүргийн *******ны нутагт 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусдын 4 тооны бярууг өөрийн бяруу гэж хохирогч Я.д худал хэлж, хуурах аргаар урьдчилгаа хэлбэрээр 500.000 төгрөг авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

            - Хохирогч Я.гийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...тэй уулзахад 3 бяруу нь миний бяруу, 4 бяруу нь ийнх биш гэхээр нь би цагдаад мэдэгдсэн юм. Би *******эс хүний бярууг миний бяруу гэж намайг залилж, надаас авсан 500.000 төгрөгийг олж авмаар байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 168-170 дахь тал),

            - Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* тухайн залууд байнга худлаа яриад ээс бяруу авч ирж өгнө, 2-3 хоног гээд хойшлуулаад байсан. Тэр хүмүүстэйгээ уулзаа ч үгүй. ******* нөгөө залууд хүний бяруу үзүүлээд залилсан байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 171-172 дахь тал),

            - Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын үед манай дүү Ц.******* надаас дансны дугаарыг маань утсаар асууж байсан. Тэгээд маргааш нь миний дансруу 500.000 төгрөг орсон байсан. Нэр нь гарч ирээгүй санагдаж байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал),

            - Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 04 дүгээр сард манай хөрш бяруу зарна гэж “” сонинд зар өгсөн байсан. Тухайн үед надад Төв аймгийн сумаас хүн бяруу өгнө гэж байсан болохоор нь ийг бяруугаа зарахад нь 3-4 тооны бяруу цуг заралцана шүү гэж ярилцсан байсан юм. Тэгсэн 04 дүгээр сарын 10-ны үед Улаанбаатар хотоос бяруу авна гэсэн гэх залуу ийнд ирээд зарах бярууг чинь үзмээр байна гэхээр нь ...өөр айлын 10-аад тооны үхэр дотор байсан 3-4 тооны бярууг д миний бяруу гээд зарна гэсэн чинь надтай уг бярууг авахаар тохирсон. Тэгээд хэд хоногоос машин тэргээр ирж авна гэхээр нь 4 тооны бярууг нэг бүрийг нь 200.000 төгрөгөнд бодож, нийт 800.000 төгрөгөнд тохирч урьдчилгаа 500.000 төгрөгийг нь гээс тэр өдөрт нь авсан. Тухайн үед миний данс ажиллахгүй байсан болохоор төрсөн эгч ийн дансаар мөнгө гуйвуулж авсан юм...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 187 дахь тал),

            - Хаан банкны 5753442572 дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь багт 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “мөнгийг нь дараа өгнө” гэж хуурч, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын буртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, П.Бын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг ашиглан барьцаанд тавьж, урьдын “үхэр худалдан авч мөнгийг нь шилжүүлэн өгч байсан” харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Д.ийн өмчлөлийн 1 бүрийн үнэ нь 70.000 төгрөгийн үнэлгээтэй 130 тооны эр ямаа, 1 бүрийн үнэ нь 55.000 төгрөгийн үнэлгээтэй 129 тооны эм ямааг, нийт 259 тооны ямааг шилжүүлэн авч, түүнд 16.195.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нутгаар мал, мах аваад яваад байдаг Ц.******* гэх залууд 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 259 тооны ямаа, 22 тооны үхэр үнэ тохирч зарсан юм. Тухайн үед манай хүүхэд хурим хийх гээд мөн ээж Шинэ Зеланд улс руу эмчилгээнд явах гээд тэгээд мөнгөний хэрэг гараад малаа зарж борлуулсан юм. Ц.******* гэх хүнд 22 тооны үхрийг 11 сая төгрөгөөр бодож өгөөд мөнгийг нь манай ах ын дансанд 3 удаа хувааж хийгээд мөнгийг нь төлсөн. Харин 259 тооны ямааг эр ямааг нь 70.000 төгрөг, эм ямааг нь 55.000 төгрөгөөр үнэлж зарсан юм. Би 130 тооны эр ямаа, 129 тооны эм ямааг өгч явуулсан. ...надад 1.200.000 төгрөгийг бэлэн тоолж өгөөд тэгээд үлдэгдэл 15 сая төгрөгийг удахгүй өгнө байж бай гэж хэлсэн. ...Надад сайхан юм яриад байсан учир би итгээд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал),
  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төв аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт миний хүргэн , охин э 2 миний өмчлөлийн малыг өөрсдийнхөө малтай нийлүүлээд маллаж амьдарч байсан юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******т оршин суух *******ийн ******* гэх залуу манай хүргэн, охин 2 дээр очоод мал худалдаж авна гэхээр нь манай охин, хүргэн 2 миний болон өөрийн ямаа нийлсэн 259 ямааг 16.200.000 төгрөгөөр зарахаар тохиролцож дээрх Ц.*******д 259 ямаагаа тоо ширхэгээр нь хүлээлгэж өгөөд мөнгөө авах гэтэл 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг чинь өгнө гэж хэлээд гарын үсэг зураад явсан. Ц.*******тэй тохиролцсон хугацаандаа мөнгөө авахаар холбогдоход мөнгө бүтэхгүй байна гэж хэлсээр байгаад энэ 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөг дансаар шилжүүлсэн боловч үлдсэн мөнгийг одоог хүртэл өгөөгүй. Харин 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр уг этгээдийн *******т байрлах гэрийнх нь гадаа хүлээж байгаад өглөө үүрээр олж уулзахад би газар зарж байгаа юм 1 сарын дотор мөнгийг чинь 2 хуваагаад өгнө гэж хэлсэн боловч утсаа ч авахгүй байхаар нь дахин Ц.ийн гэрт нь очиход хөрш эрэгтэй нь түүнийг 6 жилийн ял аваад шоронд явсан гэж хэлсэн. ...Манай охин э, хүргэн нар байсан. ...Би Ц.*******эс одоо 15.000.000 төгрөг авах ёстой. ...албан ёсоор гэрээ хийгээгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),
  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Шинэ Зеланд улс руу эмчилгээнд явах шаардлагатай болсон учир би ээж , төрсөн дүү э, хүргэн нартай тохиролцоод хэдэн ямаа зарж борлуулъя гэж ярилцсан. Тэгээд сумын нутгаар мал, мах худалдан аваад яваад байдаг Ц.******* гэх хүнтэй манай төрсөн дүү э утсаар холбогдоод тэгээд манайх танд хэдэн ямаа зарах гэсэн юм та мах авч байгаа юу гэж 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ярилцаж байгаад өгч явуулсан. ...Тухайн үед Ц.******* ямаа авч явах үед манай төрсөн дүү э, хүргэн бид нар 130 тооны эр ямаа, 129 эм ямаа өгч явуулсан байна лээ. ...Улаанбаатар хотод уулзаад 1.200.000 төгрөг авсан байсан. ...3үгээр амаар тохиролцоод цаасан дээр өгч авсан талаар гарын үсэг зуралцсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 226-227 дахь тал),
  • Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумаар явж мал, мах худалдан авдаг залуу Ц.******* гэх хүнтэй манай эхнэр э утсаар ярьж байгаад тэгээд зарахаар болж 130 тооны эр ямаа, 129 тооны эм ямаа өгөхөөр болж тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр бид хоёр байж байхад Ц.******* гэх хүн, үл таних нэг залуугийн хамт манай суманд ирээд тэгээд манай хотноос нийт 259 тооны дандаа бүдүүн ямаа туугаад явсан. ...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод уулзаж 1.200.000 төгрөг авч үлдэгдэл мөнгийг нь тун удахгүй өгнө гэж худлаа ярьсаар байгаад өгөхгүй одоог хүргэсэн. ...Манай сумаар мал, мах авч яваад манайх нэг үхэр зараад сүүлд нь мөнгийг нь авсан. Тийм учраас итгэлтэй юм болов уу гэж бодоод ямаа өгөөд мөнгийг нь дараа нь авна гээд явуулсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал),
  • Ц.*******д 259 ямаа хүлээлгэн өгсөн талаарх баримт (4 дүгээр хавтаст хэргийн 247 дахь тал),
  • Ц.ийн 15.000.000 төгрөгийг төлөх талаар гаргасан бичгийн баримтууд (4 дүгээр хавтаст хэргийн 248-249 дахь тал),
  • Эд зүйлийн үнэлгээ (4 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал),
  • Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр э гэх хүнээс 259 тооны ямаа авсан. Тэгээд 259 тооны ямааных нь мөнгийг 2018 оны 04 сарын сүүл хүртэл боломжоороо хувааж төлнө гэж тохиролцсон. Би 1 эр ямааг 70.000 төгрөг, 1 эм ямааг 55.000 төгрөгөөр тохирч аваад нийтдээ 16.200.000 төгрөг өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 231-232 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь 3 дугаар баг “” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.ийн 16 тооны хязаалан үхэр, 1 тооны хязаалан бух, 2 тооны шүдлэн үхэр, 6 тооны тугал, 130 ширхэг өвөлжөөний мод, 16 боодол өвс, 6 шуудай хивэг зэргийг залилан мэхлэж авч, 21.195.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******д 16 тооны хээлтэй үнээ, 1 бух, 2 том бяруу, 6 тугал гээд нийт 19.800.000 төгрөгийн үнэ бүхий мал, 16 том боодол өвс, 1 боодол тус бүр нь 7.500 төгрөгийн үнэтэй, 6 шуудай малын тэжээл, 1 шуудай тус бүр нь 12.500 төгрөгийн үнэтэй, нийт 600 ширхэг өвөлжөөний мод байснаас тал модыг нь авсан байна. Ийм учраас 3 сая гэж тохиролцон авсаныг нь тооцоод 1.000.000 төгрөгийн өвөлжөөний мод зэргийг өгсөн...”, “...Одоо би Ц.*******эс зүгээр л тохиролцсон мөнгөний үлдэгдэл 14.500.000 төгрөгийг л нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 203-204 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал),
  • Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард манай төрсөн охин мал зарах гээд зарлал өгчихсөн гээд надад 88140926 дугаарын утас өгөөд та энэ дугаарын утсаар яриад миний зарах гэж байгаа малыг очоод үзүүлчих гэсэн. Тэгээд 88140926 дугаарын утастай *******тэй холбогдоод намайг тухайн үед 10 цаг гээд *******т хүрээд ир гэхээр нь яваад очтол надтай уулзаагүй утсаа аваад би тантай уулзах боломжгүй байна ажил гарчихлаа, маргааш, нөгөөдрөөс ярьж байгаад ирээрэй гэхээр нь нөгөөдөр нь *******тэй ярихад хүрээд ир гээд дуудахаар нь Налайхад яваад очтол дахиад ******* ажилтай болчихлоо гэсэн тэгээд уулзалдаж чадаагүй. Тэгээд удалгүй манай охин Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байж байгаад ирээд надаар машин бариулаад бид хоёр *******тэй Налайхад “Замд гаръя” гээд дэлгүүрийн үүдэн дээр уулзалдсан. Ингээд Төв аймгийн суманд байх “” гэх газарт байх малаа очиж үзүүлээд ******* шууд авахаар болсон. Би өөрийн охин , ******* хоёрын хоорондын ярианд оролцоогүй ч ******* нь бэлэн мөнгөтэй юм шиг байдал гаргаж байсан. Өшөө мал авна шүү, би малын наймаа хийдэг, бас хэдэн хонь худалдаж авсан байгаа, өвс авсан байгаа, ер нь л малын наймаа, мах авдаг хуучин өөрийгөө махны ченж хийж байсан гэх мэтээр ярьж байсан юм...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал),
  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд 11 сард 14 тооны үхэр нядлаад авч явсан ба дахиад 10 гаран хоногийн дараа хамгийн сүүлд ачааны машинтай хүмүүс дагуулж ирээд 16 тооны хээлтэй хязаалан үнээ, 2 тооны шүдлэн хээлтэй гунж, 6 тооны эм тугал, 1 тооны хязаалан бух зэргийг ирж ачиж авч явсан ба тухайн үед ирж ачиж явсан нэг шар царайтай, эрүүн доороо сахалтай дунд зэргийн махлаг залуу мал ачихдаа үхрийг ширүүн ачиж хүрзний ишээр хугартал зодоод байсан ба би миний мал биш ч гэсэн наадах малыг чинь би хариулж байсан юм, буянт малыг аятайхан аччихаж чадахгүй байна уу гэхэд тэр залуу худалдаад авчихсан юм чинь яаж ачих нь чамд ямар хамаатай юм бэ гээд намайг загнаж байсныг би сайн санаж байна. Тэгээд манай гэрийн хажууд байсан муудсан өвөлжөөний хэдэн 4 метртэй шургааг байсан ба миний мэдэхээр гурван шөнө дараалан нэг цагаан Маяти машинтай хүмүүс ирж шөнөжингөө ачаад аваад явдаг байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),
  • Эд зүйлийн үнэлгээ (6 дугаар  хавтаст хэргийн 25 дахь тал),
  • Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 19 тооны шүдлэн, 6 тооны тугал зэргийг 2 хувааж зөөсөн ба эхний авалтаар 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байсан санагдаж байна. Налайх дүүргийн зогсоол дээрээс зүс таних цагаан маяти машинтай хүнийг хөлслөөд, мөн Налайх дүүргийн Өвөршандын архи уудаг Мөнхөө, Жагаа гэдэг улсуудыг гуйж үхэр ачуулахаар авч явж байсан юм. Тухайн үед баяр болох гэж байсан учир надад өөр авах хүн олдохгүй байсан юм. Тэгээд “Шивэрт” гэдэг газар очиж 10 гаран тооны үхрийг эхний ээлжинд ачиж ирсэн юм. Тэгээд Гордокт байдаг хоосон хашаанд буулгаад, маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би хөх өнгийн 62-70 УБ-тэй дугаартай портер маркийн машинтай Мөнхзориг гэх хүнтэй хамт бид хоёр явж үлдэгдэл үхрээ ачиж ирээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Улаанбаатар хотоос Хятадад мах нийлүүлдэг гээд ченжтэй 9907-той дугаараар холбоо барьж байгаад 19 тооны шүдлэн үхрийг өгч явуулж байсан юм. 6 тугалыг Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Ганбаа гэдэг залууд сая гаран төгрөгөөр зарсан юм. Тэгээд сүүлд 2019 оны 01 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын Чулуун овооны зогсоол дээрээс цэнхэр өнгийн Маяти маркийн машинтай жолоочийг хөлслөөд Шивэрт гэх газраас 130 ширхэг шургааг мод ачиж авч ирээд Цайз захын үүдэн дээр мод авна гэсэн 2 залуу зогсож байхад нь 1 ширхэгийг нь 6.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 20-23 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 10 дугаар сард иргэн Н.гийн 19 тооны тугалтай үхрийг залилан мэхлэж авч 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сараас малаа зарж Улаанбаатар хот орж амьдрахаар шийдэж үхэр малаа зарсан юм. Тэгээд цахим зар дээр мал зарна гэж зар тавьсан ба зарын дагуу Ц.*******, Б. гэх хүнтэй хамт ирээд малаа үзэж хараад үнэ тохирон эхлээд дандаа бага бяруу, шүдлэн, хязаалан үхрүүдийг авсан ба нийт миний санаж байгаагаар 17-18 сая төгрөг авч байсан юм. Тэгээд түүнээс хойш дахин 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.*******, Б. нар дахин ирж 19 тооны тугалтай үхрүүдийг маань нэгийг нь 700.000 төгрөгөнд бодон нийт 13.300.000 төгрөгийн тооцоо хийх байснаас одоо нийт 12.000.000 төгрөг өгөөгүй ба тухайн үед утасны сүлжээ барихгүй байна, банкны ATM машинаас нэг өдөрт 3 сая төгрөг л гардаг болохоор 3-4 хоног болох гээд байна, дансаа өгчих гээд дансны дугаар аваад явсан юм. Тэгээд тэр чигээрээ алга болоод одоог хүртэл байхгүй өнөөдрийг хүрсэн юм. Би маш их гомдолтой байна. Ц.*******, Б. нар мөнгийг хувааж төлнө гэж байсан ба одоо жил тойрч байна. Б. нь би 5 сая төгрөгийг нь 04 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэж , гэсэн дугаарууд өгсөн ба бүгд холбогдохоо байчихаад байгаа юм...”, “...Миний хувьд , ******* хоёр нь манайд анх ирэхдээ хамтарч ажилладаг хүмүүс байгаа юм гээд малыг маань худалдаж авч байсан ба хэн нэгнийгээ дагаж яваа гэж огт юм яриагүй. манай аав Нямгэрэлийг таньдаг байсан юм шиг байна лээ, тухайн үед манай аавыг та намайг таньж байна уу би тантай ажилладаг байсан. Найдан гэдэг жолоочийн дүү байна гэх зэргээр танимхаарч байсан ба манай аав огт таниагүй “өө тиймүү, би танихгүй байна, чи бага байсан болохоор танихгүй байгаа юм байлгүй дээ” гээд орхисон. Тухайн үед гэх хүн өөрөө л танимхаараад л байсан ба эцсийн зорилго бид нараас хэдэн төгрөг залилах л байсан болж таарч байгаа юм...” гэх мэдүүлэг (6 дугаар  хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал),
  • Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Н. нь нутаг Тамган гэх газарт нутаглаж байгаад өнгөрсөн жил 10 сард өөрийн маллаж байсан малаа зарж Улаанбаатар хот орохоор болсон юм. Тэгээд малаа зарах талаар зар тавьж миний утасны дугаарыг үлдээсэн байсан ба зарын дагуу надтай анх гэх хүн гэдэг дугаараар залгаж мал зарах юм уу гэхэд нь зарна гэсэн. Тэгсэн би Жанчивланд явж байна гэхээр нь дуудаж уулзаад дүү той уулзуулж малыг зарахаар болсон. Тэгээд тухайн үед нь ******* гэдэг залуутай хамт явж байсан ба өөрсдөө малын ханшаа тохиролцоод эхний ээлжинд сувай 40 орчим тооны үхэр авч явсан, тэгэхдээ мөнгийг нь бэлэн болон дансаар өгөөд бүрэн төлбөрийг нь өгөөд аваад явсан. Дараа нь дахин ирж тоог нь сайн санахгүй байна гийн адуунаас худалдаж аваад мөн мөнгийг дансаар буюу миний дансанд хийж өгөөд авч явж байсан юм. Тэгээд хамгийн сүүлд ирэхдээ 19 тооны тугалтай үхэр авч явахаар *******, нар ирээд төлбөрийг нь бэлнээр өгөх боломжгүй байна, дараа нь ах ын чинь дансанд хийчихнэ гэж д хэлсэн ба бид нар итгээд өгөөд явуулсан. Тэгтэл тэрнээс хойш *******, нар мөнгөө хувааж өгнө гээд тэдэнд өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн байгаа. Анх над руу утсаар зарын дагуу холбогдоод л тэгээд манай дүү Н. малаа зарж байсан юм. Анх малын наймааг хийсэн ба ******* гэх хүнийг надтай хамт мал худалдаж авдаг хүн байгаа юм гэж танилцуулж байсан. Бид нар бол анх наймааг той хийсэн ба ******* гэх хүн хамтарч мал авч байгаа гээд явж байдаг байсан. Ерөнхийдөө тооцоог , ******* нар хоёулаа хийж манай дүүтэй тохиролцоод миний дансанд мөнгө хийдэг байсан юм. Би одоо тухайн үеийн дансны хуулгаа авч ирсэн бөгөөд хуулгаа хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. , ******* нар нь хоёулаа л мал худалдан авдаг гээд манай дүүгийн малыг худалдан авч байсан ба хэн нэгэн нь хэн нэгнээ зүгээр дагаж яваа гэж юу ч ярьж байгаагүй байнга хамт ирж мал үзээд авч явдаг байсан хүмүүс байгаа юм. , ******* нар нь үлдэгдэл мөнгөө хувааж өгнө гэдгээ хоёулаа надад хэлж байсан ба би бүүр гудманд таараад , ******* хоёроор өөрсдийн гараар нь бичиг хийлгэж авч байсан ба тэр бичгээ хэрэгт мөн хавсаргуулах хүсэлтэй байна. Би анх малын наймааг утсаар той ярьсан ба ирэхдээ ******* гэдэг хүнийг хамт дагуулж ирээд хамтарч мал авч байгаа гэж надад ойлгуулж байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал),
  • Эд зүйлийн үнэлгээ (6 дугаар  хавтаст хэргийн 81 дэх тал),
  • Яллагдагч Ц.******* болон Б. нарын өөрийн гараар бичсэн “...Б. миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 30-наас өмнө нийт 5.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг өгч, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны дотор үлдсэн 3.000.000 төгрөгийг өгч барагдуулна. 2019.01.10-нд...”, “...*******ийн ******* миний бие иргэн Нямгэрэлд малын төлбөр болох 7.000.000 төгрөг өгөх нь үнэн болно. Тухайн төлбөрийн хугацааг харилцан тохиролцож 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов. Төлөх нөхцөл 02 дугаар сарын 01-ний дотор 3 сая төгрөг, өгөөд үлдэгдэл 4 саяыг 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар болов. 2019.01.10-нд...” гэх баталгаа (6 дугаар  хавтаст хэргийн 85 дахь тал),
  • Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 86-114 дэх тал),
  • Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь багийн нутаг “” гэх газарт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.ын 750 боодол өвсийг “Дорноговь аймагт хэдэн үхэртэй цагаан сарын дараа өвсөө аваачиж өгөөд ирэхдээ өвсний мөнгийг чинь өгнө” хэмээн гэрээ байгуулан 750 боодол өвсийг залилан мэхлэж авч, 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Яллагдагч Ц.ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ (6 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал),

- Хохирогч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг гэх газарт байгаа өвснөөсөө 750 боодол өвс ******* овогтой ******* гэх хүнд 4.450.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үедээ бол бид 2 зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулж 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр болсон боловч одоог хүртэл мөнгийг минь өгөхгүй байгаа учир Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Өвсөө бол 2 удаа хувааж авч явсан. Эхлээд маяти машинаар авсан. Дараа нь шланз машин авч ирж 500 боодлыг нь авсан. ...Уулзахаар би мөнгийг чинь өгч чадахгүй оронд нь шоронд чинь сууя гэх мэтээр айлгадаг...”, “...Ц.******* надаас 750 боодол өвс авахдаа хөгшин нь Дорноговь аймагт хэдэн үхэртэй цагаан сарын дараа өвсөө аваачиж өгөөд ирэхдээ өвсний мөнгийг чинь өгнө гэж хэлээд аваад явсан юм. Ц.ийг хайж Налайх дүүргээр явж байхдаа өвс буулгасан хашааг нь олж очиж уулзахад тэр хашааны хүн нь Ц.ийг өвсөө 4.500 төгрөгөөр зараад байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 141-144 дэх тал, 153-155 дахь тал),

- Эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 163 дахь тал),

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би Улаанбаатар хотын *******т амьдардаг бөгөөд хувиараа нэг үхрийн ферм ажиллуулдаг санаатай хүнээс хэдэн үхэр авсан юм. Тэгээд тэрэндээ өвс, тэжээл хийх зорилгоор зараар Н. гэх хүнтэй утсаар ярьж 750 боодол өвс 1 боодлыг нь 6.000 төгрөгөөр бодож зээлийн гэрээ байгуулж авсан юм...”, “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод хуучин 22-ын товчооны тэндэх Номин худалдааны төвийн гадаа уулзаж зээлээр 750 боодол өвс 4.450.000 төгрөгөөр бодож авахаар тохиролцож барьцаанд нь би мөнгөн тоногтой яргай ташуур тавьсан юм. Тэгээд тэндээсээ малын ногоон тэжээл байгаа гэх Төв аймгийн сумын гэх газарт очиж эхлээд 250 боодол ногоон тэжээл ачиж явсан юм. Маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 500 боодлыг нь авах гэхэд хоёулаа зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь бид хоёр Улаанбаатар хот Цайз захруу өгсдөг замын баруун талд Хорго хорооллын доор байх нотариат дээр зээлийн гэрээ хийсэн юм. ...тэгээд би уг өвснүүдийг цааш нь хүнд зарахдаа эхний 250 боодол өвс нь дан царван шахуу байсан учир 4.500 төгрөгөөр зарсан, сүүлийн 500 боодлыг нь бол 7.000-7.500 төгрөгийн хооронд тэр хавийн малчин хүмүүст зарсан...” гэх мэдүүлэг (6 дугаар  хавтаст хэргийн 156-157 дахь тал),

- Гэрч С.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны цагаан сарын өмнө Цанын бааз гэх газраас нэг айлаас 250 боодол өвс авч байсан юм. Намайг айлын цас арилгаад зогсож байхад тамхины мөнгө хэрэгтэй шүү дээ гээд намайг авч явж байсан юм...” гэх мэдүүлэг (6 дугаар  хавтаст хэргийн 158-159 дэх тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.аас 15 тооны үхэр, 2 тооны адуу авахаар харилцан тохиролцон 7.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгч төөрөгдөлд оруулж зээлийн гэрээгээр халхавчлан Д.ын үхэр зарж ашиг олох хүсэл эрмэлзлийг нь ашиглан залилан мэхэлж 8.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.******* гэх хүнд 9 ширхэг тугалтай үнээ, 3 ширхэг гунж, шүдлэн үхэр 2 ширхэг, бух 1 ширхэг, нийт 14 ширхэг үхрийг 14 сая төгрөгөөр зарж бэлнээр 7.000.000 төгрөг авч үлдсэн 7.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай төлөх зээлийн нөхцөлөөр Улаанбаатар хот Налайх дүүргийн тойргийн нотариатч Ц.Амударъяа гэх хүнээр батлуусан байгаа. Тэгээд гэрээ хийгээд нийт 14 тооны үхрийг манай хөрш Балжинням гэх хүнтэй хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Арцатын ам гэх газраас туугаад *******т Ц.******* гэх хүнд хүлээлгэн өгсөн байгаа. Би үхрийг хүлээлгэж өгөөд мөн хөрш Балжиннямын унаж очсон 1 ширхэг морь, бас өөрийнхөө унаж очсон морио Ц.******* гэх хүнд зарахаар болоод 2 морийг 2.000.000 төгрөгөөр бодож зээлээр өгсөн юм. Тэгсэн мөн адил 2 морины мөнгийг одоо болтол өгөөгүй байна. Би хамт явсан Балжинням гэх хүнийхээ 1 ширхэг морины мөнгийг би өөрөө төлж барагдуулсан байгаа. Бид 2 тухайн үед Налайхаас замын унаагаар хотруу буцсан байгаа. Тэрнээс хойш мөнгийг маань өгөлгүй одоог хүрлээ. Утсаар яриад мөнгөө авъя гэхээр элдэв шалтаг хэлж дараа өгнө удахгүй гээд өгөхгүй байна, тийм болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна..., ...Би нийт 25 тооны үхрийг 14.000.000 төгрөгөөр зарахаар тохироод бэлнээр 7.000.000 төгрөгийг аваад одоо аваагүй үлдсэн 7.000.000 төгрөг, мөн гэрээнд тусгаагүй 2 ширхэг адууны 2.000.000 төгрөг, нийт одоо 9.000.000 төгрөг авах ёстой...” гэсэн мэдүүлэг (7 дугаар  хавтаст хэргийн 72-75 дахь тал),

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. гэх хүнтэй утсаар холбогдоод үхэр авахаар тохиролцож 2018 оны 10 дугаар сард надад том жижиг нийлсэн 10 гаран тооны үхэр Налайхад авчирч өгсөн. Үхрийг нийт 14.000.000 төгрөгөөр надад зарсан. Би 7.000.000 төгрөг бэлэн өгсөн. Мөн унаж явсан 2 адуу нь 1.800.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод бэлнээр нийт 8.800.000 төгрөг өгч гэрээ хийж нотариатаар батлуулсан. Надад мөнгөний боломж гарахгүй байсаар байгаад төлж чадаагүй. Би худалдаж явсан 2 морины мөнгийг төлсөн байгаа. т өөрт нь бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал),

- Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах бид хоёр өөр өөрсдийн морьтой ахын 25 тооны үхэр тугалыг Налайх руу тууж аваачиж ******* гэх хүнд өгсөн. ******* гэх хүн нь бид хоёрыг морио өгчих үхэр туух морь хэрэгтэй байна гэхээр нь бид хоёр ******* гэх хүнд тус бүрээ 1.000.000 төгрөгөөр зарсан. ******* морины мөнгийг чинь 3 хоногийн дараа шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн боловч мөнгөө өгөөгүй. Би морио өгөхийг зөвшөөрөөгүй боловч ах өгчихөө гээд гуйхаар нь би зөвшөөрөөд өгчихсөн. Тэгээд тэр хүн мөнгө өгөхгүй байна гээд хэд хоногийн дараа ах надад морины мөнгө болох 1.000.000 төгрөгийг бэлэн өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (7 дугаар  хавтаст хэргийн 78-79 дахь тал),

- “Вендо” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (7 дугаар  хавтаст хэргийн 81-90 дэх тал),

- 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Д.ын ашиг олох хүсэл эрмэлзлийг нь ашиглан аман хэлэлцээрээр халхавчлан хамтран махны наймаа хийхээр тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 7.570.000 төгрөгийн хохирол учруулсан болох:

 

  • Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ц.******* бид хоёр хамтран махны наймаа хийхээр ашгаа хоёр хувааж авахаар тохиролцсон. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3.300.000 төгрөгөөр 35 ширхэг ямаа авсан ба авсан ямаагаа ******* зарчихсан. Зарсан ашгаа өгнө гэж байсан ба тэгэхдээ үндсэн авсан мөнгөө ч өгөөгүй. Мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр руу яваад 5 адуу 5.100.000 төгрөгөөр аваад тэрийгээ малаар нь тушаагаад 5.300.000 төгрөг болоод 150.000 төгрөгийн ашиг гарсан түүнийхээ мөнгийг авчихсан. Мөн тэр өдрийн орой нь 1 адуу 1.000.000 төгрөгөөр аваадахъя та мөнгөө өгчих гээд надаас 1.000.000 төгрөг бэлнээр авсан ба үүнээс нэг төгрөг ч ирээгүй. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******д би өөрөө мах орж ирвэл аваарай гээд 650.000 төгрөг үлдээсэн ба энэ мөнгөө аваагүй. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* надтай уулзахдаа хүнээс авлагын мөнгөө өгөх хэрэгтэй болчихоод байна түр өгөөдхөөч гээд 1.700.000 төгрөг авсан. 2019  оны 10 дугаар сарын 22-ны өдөр 850.000 төгрөг ******* над руу залгаад малд явах гэж байна гээд авсан. Ингээд надаас нийт 7.570.000 төгрөг авсан. *******эс мөнгөө авъя гэхэд өнөө маргаашгүй, Батсүмбэрээс үхэр ирж байгаа, болгоноо гээд байдаг юм. Өнөө маргааш гэсээр өдийг хүрч намайг залилж байна.” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал),
  • Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн сум талаас 35 ямаа орж ирснийг бөөнд нь 3.300.000 төгрөгөөр авсан. Тэгээд хоёр хоногийн дараа ямаануудаа 3.500.000 төгрөгөөр зарсан. Үүнээс мөнгө нь миний дансанд орж ирээд ашиг болох 260.000 төгрөгийг т өгсөн. Тэр өдрийн маргааш 5 адуу 5.100.000 төгрөгөөр аваад тэрийгээ 5.300.000 төгрөгөнд тушаагаад үүнээс ашиг гэж 150.000 төгрөгийг т өгсөн. Адуу авсан үндсэн мөнгөө өөрөө авсан. Мөн тэр өдрөө 1.000.000 төгрөгөөр адуу авсан. Уг адуунаас ашиг гэж 150.000 төгрөгийн үнэ бүхий гэдэс өгсөн. Маргааш нь 650.000 төгрөг мал орж ирвэл аваарай гээд үлдээсэн. Тэрэнд нь нэг шүдлэн үхэр авсан ба үүнийг т хэлсэн. Мөнгийг нь бол өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг нь би хүнд мал авна гэж өгөөд малаа ч мөнгөө ч авч чадаагүй. Одоо би т 7.570.000 төгрөг өгөх ёстойг өгөөгүй байгаа юм.” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал),
  • Мөнгө хүлээлгэн өгсөн тухай гараар бичсэн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал).

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэх газарт иргэн Ү.аас хонь, ямаа худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 2 сая төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс нийт 10.600.000 төгрөгийн үнэ бүхий хонь, ямааг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан мэхэлж авч, 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Ү.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 онд өөрийн хонь, ямаагаа хүнд харуулж байсан бөгөөд нөгөө харж байсан хүн маань малыг маань нэг нэгээр нь боож идээд, хүн амьтан дуудаад архи уугаад байна гэхээр нь ер нь хүнд маллуулна гэж худлаа юм байна гэж бодоод 2019 оны 07 дугаар сарын 08-09-ний үед хонь, ямаа зарна гэж зар интернэтэд тавьсан юм. Тэгсэн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *******ийн ******* гэдэг залуу утсаар холбогдоод үзэж авахаар болсон юм. Тэгээд сумын 4 дүгээр зөрлөг гэх газарт байдаг манай мал дээр ирээд байгаа хонь, ямааг том жижгээр нь нийтэд нь 10.600.000 төгрөгөнд бодож аваад бэлнээр 2 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг хүнээс авах ёстой мөнгөө авч чадаагүй байгаа нөгөө хүн маань гэрт ирсэн байх гээд гэртээ дагуулж очоод гэрт нь ирээгүй байна. Би 15-ны дотор мөнгийг чинь өгчихье. Эхний ээлжинд 2 сая төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд явсан. Тэгээд түүнээс хойш миний ХААН банкны дансруу цувуулж нийт 3.900.000 төгрөг хийсэн байдаг бөгөөд одоогоор 4.700.000 төгрөг огт өгөөгүй. Утсаа салгаад алга болчихоод байгаа юм. Мөн намар тооцоондоо өвс буулгаж өгнө гээд худлаа хэлээд одоог хүртэл мөнгийг маань өгөхгүй залилаад алга болчихсон юм..., ...Яг тэд гэсэн хонь, ямааны тооцоо бол байхгүй. Харин тохирсон мөнгөнөөс 4.700.000 төгрөг л дутаад байгаа юм. Би залилуулсан гэх малаа үнэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Харин үлдэгдэл 4.700.000 төгрөгөө л гаргуулан авах хүсэлтэй байна..., ...Намайг малаа зарах үед манай нөхөр , мөн мал маллаж байсан хүн болох нь эхнэрийн хамт байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал),  
  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Ү. нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. Өөрийн эзэмшлийн яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Хонь, ямаагаа нийт 10.600.000 төгрөгөөр зарын дагуу ирсэн *******ийн ******* гэх залууд зарж байсан юм. Тэгээд тэр өдөр Ц.******* нь малаа тоолоод туугаад авч явсан бөгөөд бэлэн мөнгө байхгүй, ******* дээр очоод 2 сая төгрөг бэлэн байгаа бусад мөнгө нь хүнээс орж ирэх ёстой гээд ярьж байсан. Тэгээд ямар ч байсан 2 сая төгрөгийг нь авч байсан бөгөөд үлдэгдэл мөнгийг нь 15 хоногийн дотор шилжүүлэх талаар баталгаа бичиж өгөөд түүнээс хойш уван, цуван авч байсан юм шиг байна лээ. Тэгээд сүүлдээ огт холбоо байхгүй болоод үлдэгдэл 4 сая гаран төгрөг үлдээд байгаа юм шиг байна лээ. Би эхнэрийн ажил хэрэгт бараг оролцоод байдаггүй болохоор үүнээс өөр мэдэх зүйл байхгүй байна..., ...Ер нь харвал танина. *******т байдаг гэрийг нь бол сайн мэдэж байгаа бөгөөд бараг 3 удаа нааш цаашаа явахдаа дайрч байсан юм...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал),
  • Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэх хүнийг сайн танихгүй. Харин түүний дүү болох Ганбаяр гэх хүнийг сайн танина. Бид хоёр найзууд байгаа юм. гэх хүнтэй би анх Ганбаяр нь манай эгчийн мал байдаг бөгөөд манай малыг маллаад өгчих гэхээр нь авч маллаж байсан бөгөөд 100 гаран ямаа, 10 гаран хонь малладаг байсан юм. Тэр үед л Шинбаяр гэх хүүхэн хэд хэдэн удаа ирээд л яваад өгдөг байсан бөгөөд ирээд л яваад өгдөг байсан. Айхтар юм яриад байдаггүй байсан юм..., ...Нэг өдөр ирээд л хонь, ямаагаа тоолоод зарахаар болсон гээд шууд тоолоод малаа аваад үлдсэн ба эхнэр бид хоёр за за маллах мал байхгүй юм чинь энд юу хийхэв дээ гэж бодоод л тэр өдөртөө эхнэр бид хоёр Төв аймгийн Зуунмод суманд ирсэн байгаа...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал),   
  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******т амьдардаг бөгөөд Ц.******* нь манай дүүрэгт байдаг байнга таардаг танилууд байгаа юм..., ... Тийм ээ 2019 оны сүүлээр санагдаж байна. Ц.******* нь намайг айлд юм хийж байхад ирээд ойрхон мал туугаад өгөх хүн байна уу 30.000 төгрөг өгнө гэхээр нь би тууж өгье гээд хамт явсан. Тэгээд Төв аймгийн сумын Соломын хөтөл гэх газар явж байтал өөдөөс дан ямаа тууж яваа хүн ирсэн ба тэр хүн нь Чинбат гэдэг залуу байсан. Тэгээд Чинбат бид хоёр ээлжилж нөгөө ямаануудыг туугаад *******т оруулж өгсөн юм. Тэрнээс өөр өмнө нь болон хойш би нэг ч удаа Ц.*******тэй малд явж үзээгүй...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),   
  • Ц.ийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэлийн дэвтэрт бичсэн гар бичмэл бүхий баталгаа (8 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),   
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/69 дугаартай үнэлгээний тайлан (8 дугаар хавтаст хэргийн 17-27 дахь тал).   

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д 52.000.000 төгрөгийн үнэ бүхий 500 орчим ямааны мах нийлүүлнэ гэж тохиролцон мөнгө авсан боловч ямааны махыг бүрэн нийлүүлээгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “” ХХК-д 33.320.610 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Миний бие Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлалтай “” ХХК-д хуулийн зөвлөхөөр 2018 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай компани нь *******т 2015 оноос хойш одоог хүртэл мал мах бэлтгэх, мах боловсруулах, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2019 оны 08 дугаар сард Налайх дүүргийн харьяат *******ийн ******* гэгч нь 500.000 ширхэг ямаа өгөхөөр аман хэлэлцээр хийгээд өөрийн эхнэр гэгчийн Хаан банкны тоот дансанд ямааны урьдчилгаа гэж 52.000.000 төгрөгийг 2019 онь 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлүүлэн авсан. Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ц.******* манай үйлдвэрт тохиролцсон 500 ямаанаас 282 ширхэг ямаа оруулсан нь 309.001 кг мах болсныг 6.700 төгрөгөөр бодоод 20.703.670 төгрөг болсон, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 60 ширхэг хонины мах авчирч өгсөн нь 651 кг болсныг 5.600 төгрөгөөр бодож аваад 3.645.600 төгрөг болсон. Ингээд Ц.******* 24.349.270 төгрөгийн махыг авсан 52.000.000 төгрөгнөөс эргүүлэн нийлүүлсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөө Ц.******* нь би 24.349.270 төгрөгийн мах нийлүүлсэн тул дахиад үлдэгдэл мах өгөх ёстой мөнгөн дээрээ мөнгө нэмээд мөнгөө эргэлдүүлж байж мах авах шаардлагатай байна гээд өгсөн 24.349.270 төгрөгийн махнаас 12.000.000 төгрөгийг өгөх авлаганаас хасуулж тооцоо хийгээд мөнгөө буцаагаад авсан байна, ингээд ******* нь манай компанид 39.650.730 төгрөгийн өглөгтэй үлдсэн. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ц.******* нь 35 ширхэг 420 кг ямааны мах өгснийг 5.800 төгрөгөөр бодож авахад 2.436.000 төгрөг болсон, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 37 ширхэг амьд ямаа авчирсан нь 520.8 кг болсныг 5.800 төгрөгөөр бодож авахад 3.020.640 төгрөг болсон, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 ширхэг ямааны мах авчирсан нь 150.6 кг болсныг 5.800 төгрөгөөр бодоход 873.480 төгрөг болсон. Ингээд Ц.ийн манай компанид төлөх ёстой болсон үлдэгдэл нь нийт 33.320.610 төгрөгийн мах нийлүүлэх үлдэгдэлтэй болсон энэ мөнгөндөө мал мах нийлүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл дахин Ц.******* нь мах нийлүүлээгүй тул араас нь дахин залгаж ярихад эцсийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байж байгаад, 12 дугаар сарын 15-ны өдөр эцсийн хугацаа болоод, оны өмнө эцсийн хугацаа болгоё гэж байгаад надаас яг одоо мөнгө хийлээ гээд 2 удаа манай байгууллагын дансны дугаар аваад яг одоо үлдэгдэл мөнгийг хийлээ, мөнгө оронгуут нь та надад буцаагаад хэлээрэй гэчихээд мөнгөө хийхгүй байж байгаад 2020 он гараад л нэг бол утсаа авахгүй, эсвэл утас нь холбогдохгүй болсон..., ...Яагаад Ц.ийг залилсан гэж үзэж байна вэ гэхээр 500 ямаа нь бэлэн байна гэж мөнгө авчихаад шууд өгөөгүй элдэв шалтаг тоочоод өгөөгүй, үлдсэн махаа одоог хүртэл өгөөгүй байна. Бид нарын итгэлийг олохын тулд эхлээд хэсэг мах өгч байгаад үлдсэнийг нь өгөхгүй залилах санаатай байсан юм болов уу л гэж бодож байна. Манай байгууллагад учруулсан 33.320.610 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал),  
  •  
  • Шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би “” ХХК-ийн Хятад талын захирал гэх Өвөрмонгол залуутай 2019 оны 08 дугаар сард 500 гаруй нийт 52.000.000 төгрөгийн үнэ хүрэхүйц ямааны махыг нэг килограммыг нь 6.700 төгрөгөөр бодож нийлүүлэхээр амаар тохиролцсон, нэг удаагийн ачилтаар л бүгдийг нь 7-10 хоногийн дотор авчраад оруулна гэж тохирсон байсан, ямар нэгэн хугацаа бол заагаагүй байсан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн салсан эхнэр гийн дансаар 52.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 41-42 дахь тал),
  •   
  • “” ХХК-ийн Хаан банкны Ц.*******д 52.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, орлогын баримт (8 дугаар хавтаст хэргийн 55-63 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлсон ба уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заажээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон хууль бус орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийг тэжээн тэтгэж, амьжиргааг залгуулах, эсхүл үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулж ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

            Шүүгдэгч Ц.ийн хувьд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх дөрвөн жил гаруйн хугацаанд , , , , сумд, Нийслэлийн , дэвсгэр дамжин нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар буюу худал үгээр итгэн үнэмшүүлэх, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэн, шунахайн зорилгоор шууд санаатайгаар бусдын эд хөрөнгө буюу мал, өвс зэргийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч захиран зарцуулж, нэр бүхий 16 иргэн, 1 хуулийн этгээдэд нийт 197.314.610 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар уг мөнгийг өөрийн болон гэр бүлийн ахуй амьдрал, худалдаа үйлдвэрлэл зэрэгт хэрэглэж, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан буюу шүүгдэгч нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 17 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул уг хэргийг нэмж шалгуулах үндэслэлтэй хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлт гаргасаныг шүүх хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан ба Төв аймгийн прокурорын газар шүүгдэгч Ц.ийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 17 удаагийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн, мөн шүүгдэгч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаарх хувийн баталгааг бичгээр гаргасан атал дахин дахин гэмт хэрэгт холбогдож байгаа байдал, шинээр холбогдсон хэргүүдийг нэгтгүүлэхээр удаа дараа шүүх хуралдаанд хүсэлт гаргадаг байдал, нэр бүхий хохирогч нарын шүүх хуралдаанд гаргасан “Ц.******* дахин гэмт хэрэг үйлдэж шинээр хүн хохироодог, шүүх хурлыг байнга хойшлуулдаг, хохирлоо төлөхгүй атал хэргээ нэмдэг” гэх агуулга бүхий тайлбар зэргийг харгалзан прокуророос 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 176А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг гаргасан тайлбар, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж өөрчлөгдсөн байх тул шүүгдэгч Ц.*******д холбогдуулан шинээр үүсгэсэн эрүүгийн хэргийн хувьд шүүх гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэж, дээрх журамд заасны дагуу шийдвэрлэх боломжтойг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Гансүх нь “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож байна” гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

            Иймд шүүхээс шүүгдэгч Ц.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

   Гэмт хэргийн улмаас нэр бүхий 16 иргэн, 1 хуулийн этгээд буюу хохирогч Б.*******д 42.530.000 төгрөг, хохирогч Д.д 1.404.000 төгрөг, Н.*******д 17.250.000 төгрөг, хохирогч Ц.т 2.500.000 төгрөг, хохирогч Э.эд 8.700.000 төгрөг, хохирогч Д.ад 3.050.000 төгрөг, хохирогч Э.д 4.500.000 төгрөг, хохирогч Б.д 2.500.000 төгрөг,  хохирогч Я.д 500.000 төгрөг, хохирогч Д.эд 16.195.000 төгрөг, хохирогч А.эд 21.195.000 төгрөг, хохирогч Н.д 13.300.000 төгрөг, хохирогч Н.т 3.750.000 төгрөг, хохирогч Д.т 8.450.000 төгрөг, хохирогч Д.т 7.570.000 төгрөг, хохирогч Ү.т 10.600.000 төгрөг, хохирогч “” ХХК-д 33.320.610 төгрөгийн хохирол тус тус учирч, бусдад нийт 197.314.610 /нэг зуун ерэн долоон сая гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байна.

 

Үүнээс шүүгдэгч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.эд 8.700.000 төгрөг (10 дугаар хавтас хэргийн 39 дэх тал), хохирогч Я.д 500.000 төгрөг, хохирогч Н.т 3.750.000 төгрөг (7 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал)-ийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, харин хохирогч Б.*******д 15.600.000 төгрөг, хохирогч Д.д 944.000 төгрөг (10 дугаар хавтас хэргийн 41 дэх тал), хохирогч Н.*******д 6.800.000 төгрөг, хохирогч Ц.т 60.000 төгрөг, хохирогч Д.ад 1.000.000 төгрөг, хохирогч Э.д 2.000.000 төгрөг, хохирогч Э.д 1.000.000 төгрөг, хохирогч Д.эд 1.200.000 төгрөг, хохирогч А.д 5.000.000 төгрөг, хохирогч Н.д 1.000.000 төгрөг, хохирогч Ү.т 5.900.000 төгрөгийг тус тус нөхөн төлж, нийт хохирлоос 53.454.000 /тавин гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол барагдуулсан болох нь нэр бүхий хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлөгдсөн 53.454.000 /тавин гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 143.860.610 /нэг зуун дөчин гурван сая найман зуун жаран мянга зургаан зуун арав/ төгрөгийг шүүгдэгч Ц.*******эс гаргуулж, хохирогч Б.*******д 26.930.000 төгрөг, хохирогч Д.д 460.000 төгрөг, хохирогч Н.*******д 10.450.000 төгрөг, хохирогч Ц.т 2.440.000 төгрөг, хохирогч Д.ад 2.050.000 төгрөг, хохирогч Б.д 2.500.000 төгрөг, хохирогч Б.д 1.500.000 төгрөг, хохирогч Д.эд 14.995.000 төгрөг, хохирогч А.д 16.195.000 төгрөг, хохирогч Н.д 12.300.000 төгрөг, хохирогч Д.т 8.450.000 төгрөг, хохирогч Д.т 7.570.000 төгрөг, хохирогч Ч.т 4.700.000 төгрөг, хохирогч “” ХХК-д 33.320.610 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

            Шүүх хуралдааны явцад хохирогч Н.******* нь өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэмж нэхэмжилснийг хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахаар талууд хоорондоо харилцан тохиролцсон төлбөр тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.           

 

Шүүхээс шүүгдэгч Ц.ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл завсарлуулсан ба уг өдөр өмнөх шүүх хуралдаан дуусахгүй удааширсан тул 1 хоногийн хугацаагаар шүүх хурлыг хойшлуулж, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр явуулсан ба эдгээр хугацаанд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөөгүй бөгөөд “цагдан хоригдож байсан тул хохирлыг төлж барагдуулах боломжгүй гарсангүй” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь “Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр хууль зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ижил төрлийн хэргүүдийг нэг гэмт хэрэг гэж үздэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд зааснаар нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэж тус тус заасан. Гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна, иймд ял дээр хэлэх тодорхой санал байхгүй. Харин 17 хохирогчоос 14 хохирогчид 50 гаруй сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иймд үүнийг харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлт,

хохирогч Н.*******ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал нь “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт,

хохирогч Б.*******ын өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “Олон жил болсон хэрэг, хохирол төлөх боломжтой байсан ч хохирол төлөөгүй тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт,

шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон нэр бүхий хохирогч нар “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна, хохирлоо хурдан барагдуулж авмаар байна” гэх агуулга бүхий тайлбар, дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт 197.314.610 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан, нэр бүхий хохирогч нарын орлогын эх үүсвэр болох малыг залилан мэхэлж авсан байдал), хувийн байдал (өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж байнга үйлдсэн, эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.ийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл баривчлагдсан 3 хоног, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 176 хоног, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 50 хоног, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 15 хоног, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 130 хоног, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 61 хоног, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 55 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 79 хоног, нийт цагдан хоригдсон 569 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 74, 158, 247 дахь талууд, 2 дугаар хавтаст хэргийн 30, 32, 36, 110 дахь талууд, 3 дугаар хавтаст хэргийн 63, 96, 99, 124 дэх талууд, 4 дүгээр хавтаст хэргийн 13, 21, 98, 155, 179, 199 дэх талууд, 5 дугаар хавтаст хэргийн 153, 162, 191 дэх талууд, 6 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал, 9 дүгээр хавтаст хэргийн 58, 101, 121, 153, 167 дахь талууд)

 

Мөрдөгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор *******, *******, Энгэршанд 21 гудамжинд байрлах, нийт 50.000.000 (тавин сая) төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг байшинг битүүмжилсэн байх (1 дүгээр хавтаст хэргийн 138, 150 дахь тал) бөгөөд уг битүүмжлэгдсэн 3 ширхэг байшин улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, мөн уг 3 байшингийн доорх *******, *******, Энгэршанд 21 дүгээр гудамж 2, 2а тоот нийт 1.000 м.кв газар нь Д. гэх хүн эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх (1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал) тул “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД, мэдүүлэг шалгах ажиллагаа гэсэн 1 ширхэг СД-ыг тус тус хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ийн ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  зааснаар шүүгдэгч Ц.*******д 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 569 (таван зуун жаран ес) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 (нэг сая) төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******эс нийт 143.860.610 (нэг зуун дөчин гурван сая найман зуун жаран мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д 26.930.000 (хорин зургаан сая есөн зуун гучин мянга) төгрөг, хохирогч Д.д 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөг, хохирогч Н.*******д 10.450.000 (арван сая дөрвөн зуун тавин мянга) төгрөг, хохирогч Ц.т 2.440.000 (хоёр сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг, хохирогч Д.ад 2.050.000 (хоёр сая тавин мянга) төгрөг, хохирогч Б.д 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг, хохирогч Б.д 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, хохирогч Д.эд 14.995.000 (арван дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга) төгрөг, хохирогч А.д 16.195.000 (арван зургаан сая нэг зуун ерэн таван мянга) төгрөг, хохирогч Х.д 12.300.000 (арван хоёр сая гурван зуун мянга) төгрөг, хохирогч Д.т 8.450.000 (найман сая дөрвөн зуун тавин мянга) төгрөг, хохирогч Д.т 7.570.000 (долоон сая таван зуун далан мянга) төгрөг, хохирогч Ч.т 4.700.000 (дөрвөн сая долоон зуун далан мянга) төгрөг, хохирогч “” ХХК-д 33.320.610 (гучин гурван сая гурван зуун хорин мянга зургаан зуун арав) төгрөгийг тус тус гаргаж олгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар *******, *******, Энгэршанд 21 гудамжинд байрлах нийт 50.000.000 (тавин сая) төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг байшинг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

9. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Х.ГАНБОЛД

 

 

                                             ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ