Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар ШЦТ/2022/70

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч С.Ариунаа  

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт ..................... холбогдох 2221000350072 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн .............. сумын ........... дугаар баг \............... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б /РД: ..................../.

 

Шүүгдэгч Г.Бадам нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн ................ сумын 3 дугаар баг Дөрөө 6-613 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр ................ маргалдан улмаар амралтын өдрөөр ажил хийлээ гэх шалтгаанаар зодож ................... биед баруун нүд, хацар, зүүн хөлийн шагайн үе, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед хөдөө мал руугаа явсан юм. Мал дээрээ байж байхад эхнэр 12 цагийн үед би хөдөө явах болчихлоо хүрээд ир гээд дуудахаар нь би 10 минутын дараа гэртээ ирсэн. Гэртээ ирээд эхнэрээсээ юу болов гэсэн чинь “Статистикийн газраас хүмүүс ирээд багаа тойрч хүмүүсээс судалгаа авна гэнэ, 3 сартай охиноо дагуулаад хөдөө явлаа” гэхээр нь би “өвлийн хүйтэнд нялх хүүхдээ дагуулаад явлаа” гээд уурлаад охиноо аваад гэрлүүгээ орсон. Гэртээ ороод Тамгын газарлуу утсаар ярьж “амралтын өдөр нялх хүүхэдтэй хүнийг битгий ажиллуулаач” гэж хэлэхэд би мэдэхгүй дарга мэднэ гэж хэлээд утсаа салгасан. Утсаар яриад 30 минутын дараа эхнэр ууртай орж ирээд “дарга руу утсаар ярьдаг чи хэн бэ” гээд миний захнаас арагшаа татахаар нь би гарыг нь мушгиж тавиулаад хүүхэд айгаад уйлахаар нь би өрөө рүүгээ орсон. Манай унтлаганы өрөөний хаалга дотогшоо онгойдог өрөөндөө ороод хаалгаа хаах гэсэн чинь хаалганы завсарт хөлөө хавчуулаад “чи миний гар мушгидаг, хөлийг минь хавчдаг хэн юм бэ” гэж уурлаад, дайрахад нь орон дээр байсан утасны usb  цэнэглэгчээр мөрөн дээгүүр нь 2 удаа цохиод том өрөөрүүгээ ортол араас ирээд биенээс зулгаагаад байхаар нь би үснээс нь бариад цааш нь түлхсэн. Босож ирээд дахиад биенээс зулгаагаад, дайраад байхаар нь хөлөөрөө жийж холдуулаад нөгөө өрөөрүүгээ орсон. Тэгээд манай ээж рүү яриад “хүү чинь намайг зодчихлоо”, аавруугаа яриад “намайг ирж аваад яв”, дараа нь ээж рүүгээ онлайнаар яриад “миний хамраас цус гартал зодчихлоо” гэж ярихад нь гайхаад хартал хамраас нь цус гарч байсан. ...Би хамар руу нь цохисон зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

   Хохирогч ................... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...тухайн үед манай нөхөр ....... малдаа явчихсан байсан болохоор нөхөр рүүгээ залгаад ирэх болж байна уу, би  хөдөө ажлаар явах болчихлоо, ирэх болоогүй бол охиноо аваад явлаа гэхэд манай нөхөр...................... удахгүй очлоо хүлээж бай гээд удалгүй гэртээ ирсэн. ... амралтын өдөр ажил хийдэг ямар хууль байдаг юм бэ гээд уурлаад охиноо аваад гэртээ орсон. ... даргад чинь хэлсэн амралтын өдөр ажил хийлгэлээ гээд уурласан, Засаг дарга чинь мэддэг гэж байна, ...дугаарыг нь өг гээд бахираад байхаар нь би утсаа салгасан. ...би Б...... дарга руу залгаад манай нөхөр тань руу ярьсан уу гэхэд Б..... дарга надад хандаж “танай нөхрийг ууртай залгахаар нь томилдог дарга руу нь залга гэж хэлээд утсаа салгасан шүү” гэсэн. ... тэгээд би хөдөө явахаа болиод буцаад гэртээ ирээд ... бид хоёр маргалдаж эхэлсэн. Манай нөхөр унтлагын өрөөнд орох үед эхлээд намайг түлхсэн, тэгээд би хөлөө хаалганд хавчуулсан, тэгсэн чинь манай нөхөр ............ миний хөлийг хаалганд хавчуулсан гэдгийг мэдсээр байж хаалгаа хаа гээд 2-3 удаа хаалгаар саваад миний хөлийг гэмтээсэн. ...утасны толгойгүй USB цэнэглэгчээр миний нуруун тус газар 2-3 удаа ороолгож гуядсан. Тэгээд миний үснээс зулгааж байгаад 2-3 удаа миний толгой хэсэгт гараа зангидаж байгаад цохисон. Миний толгой руу манай нөхөр цохисоны дараа миний хамарнаас цус гарсан. ... тэгээд удалгүй аав ирээд охин бид хоёрыг аваад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

             

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн.....тоот дүгнэлтэд:

1..............Б-н биед баруун нүд, хацар, зүүн хөлийн шагайн үе, тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08 тал/

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 09 тал/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/

-Шүүгдэгч .................. сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн ................ сумын 3 дугаар баг ............ тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр ...........Б-тэй маргалдан улмаар амралтын өдрөөр ажил хийлээ гэх шалтгаанаар зодож Б-н биед баруун нүд, хацар, зүүн хөлийн шагайн үе, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б-н мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .... тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч ............... холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ................... нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч .................. нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ......... үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ................ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч .................. нь “гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй” /хх-ийн 15/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ............... нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ............. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Гөлгөний Бадамыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бадамыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бадам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ............. .........тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч .................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТЖАРГАЛ