| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02150/И |
| Дугаар | 102/ШШ2017/02282 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/02282
| 2017 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/02282 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралданаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах “...” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, .дугаар байр .. тоотод оршин суух, Боржигон овогт С.М-т холбогдох
СӨХ-ны төлбөрт 711,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ‘Орчлон 10” СӨХ нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон байрны ашмглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдын эрх ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 04 сард тус 51, 53-р байруудыг хүлээн авсан Иргэн Б. Ү миний бие 2016 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс эхпэн гүйцэтгэх захирлаар томилогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Манай СӨХ-ны зарим оршин суугчид СӨХ-д төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлбөрөө төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн эмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйпчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд “Орчлон 10” СӨХ-ны гишүүний, сууц өмчлөгч 53-р байрны 23 тоотын оршин суугч С.Мөнх-Алдараас тус сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2014 оны 03-12 сарууд, 2015 он, 2016 он, 2017 оны 01-05 сарууд, нийт 711 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас “Орчлон 10” СӨХ-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, нөгөө талаас С.М нар доорх нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч С.М-с СӨХ-ийн төлбөр 711240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч С.М нь СӨХ-ийн төлбөрөөс 375840 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжпэгч “Орчлон 10” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаас 167700 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч нь С.Мөнх-Апдар нь СӨХ-ийн төлбөр болох 167700 төгрөгийг 2017 оны 09-р сарын 15-ний дотор төлж барагдуулна. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” СӨХ нь хариуцагч С.М-т холбогдуулан СӨХ-ны төлбөр 711,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 711,240 төгрөгөөс хариуцагч 375,840 төгрөгийг төлж, нэхэмжлэгч үлдэх 335,400 төгрөгийг 167,700 төгрөгөөр багасгаж, 167,700 төгрөгийг хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Орчлон 10” СӨХ-ны нэхэмжлэлтэй, С.Мөнх-Алдарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүн болох 711,240 төгрөгөөс хариуцагч 375,840 төгрөгийг төлж, нэхэмжлэгч 335,400 төгрөгөөс 167,700 төгрөгийг багасгаж, үлдэх 167,700 төгрөгийг хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 16,956 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА