Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар ШЦТ/2022/27

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч С.Ариунаа   

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2221000000013 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, 2016 оны 01 дүгээр сарын 0*******-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт Цагаанцэцэгийн Нямсүрэн /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 сарын 1*******-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн *******  сумын ******* дүгээр баг “*******” гэх газарт орших өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч ******* зодож *******ийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзууд маань манай гэрт тоглохоор ирсэн. Шөнийн 22 цаг өнгөрч байхад манайхаас явцгаасан. Ингээд гэрт Н.Гэрэлмаа, аав бид нар үлдсэн. Тэр үед Н.Гэрэлмаа “чи архи уусан” гэх шалтгаанаар маргалдахаар нь би “архи уугаагүй шүү дээ” гэж хэлсэн. Н.Гэрэлмаа уурлаад айлын хүүхэд цохихоор нь би “чи айлын хүүхэд цохиж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед Н.Гэрэлмаа “чи айлын эхнэр хараад хүүхдийг нь өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлэхээр нь би түүнийг цохисон ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

    Хохирогч Н.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...тэр хэд тоглоомоо дуусгаад харьцгаасан бөгөөд нь манай гэрт хононо гээд үлдсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан тэгсэн нөхөр Нямсүрэн намайг чи айлын хүүхэд зодлоо гээд эхлээд модон сандал шидсэн. Тэгэхээр нь би бултаад оногдоогүй. ... миний хоёр хацар руу ээлжлээд алгадаад байсан бөгөөд *******,5 удаа алгадсан. Тэгэхэд найз нь ирээд салгаад орон дээр суулгасан. ...тэгж байснаа газар байсан шаазан аяга аваад над руу шидсэн гэхдээ оноогүй. ... миний хоёр хөлнөөс бариад шалаар чирээд гэрээс гаргаад гадаа унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөрш айлруугаа алхаж явахад Нямсүрэн миний араас ирээд намайг гэртээ ор гээд дагуулаад явсан. Гэртээ оруулаад дахиж гар хүрээгүй. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...  би бол архи уугаагүй. Орой 21 цагийн орчимд тоглож дуусгаад тэр хэд бүгд гэр гэрлүүгээ явцгаасан. Нямсүрэн гэрээс гарч ирсэн найзуудаа гаргаж өгөөд гаднаас гэрт орж ирээд эхнэр болох Гэрэлмаад хандаж чи айлын хүүхэд яагаад цохиж байгаа юм бэ? аав, ээжийнх нь царай хувьс хийж уурлацгаасан гэж хэлэх үед Гэрэлмаа яадаг юм бэ гэж хэлсэн.Нямсүрэн хойд орон дээр сууж байгаад босож Гэрэлмаа руу очиж нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа алгадаж байсан. Би тэр хоёрын голоор нь орж зогсоод больцгоо та хоёр гэж хэлээд тэр хоёрыг салгасан. ... Гэрэлмааг яг юу гэж хэлснийг би санахгүй байна. Нямсүрэн газраас тамхи үнс хийдэг үнсний шилэн сав аваад Гэрэлмаа руу шидсэн. Би тэр үед Нямсүрэнгийн гарыг нь барьж авч Нямсүрэнг мөн орон дээр нь буцаан суулгасан. ... би ******* хандаж би гэрлүүгээ явлаа та хоёр битгий хэрүүл хийгээд зодолдоод бай гэж хэлсэн. Нямсүрэн надад миний найз манай гэрт унтаж амраад яв гадаа орой болсон байна  гэж хэлсэн. ... Гэрэлмаагийн зассан оронд ороод унтаж амарсан дахин тэр хоёр хэрүүл маргаан хийгээгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/

           

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтэд:

1.*******ийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доогүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хугацааг нарийн тогтоох боломжгүй.

3.Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

*******. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 30- тал/

      -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 07 тал/

      -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн *******7-52/

 

-Шүүгдэгч *******гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* Нямсүрэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 сарын 1*******-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн *******  сумын ******* дүгээр баг “*******” гэх газарт орших өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч ******* зодож *******ийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Гэрэлмаа, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 5.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ЖЯ92110935 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******, 36.2 дугаар зүйлийн 1-*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Нямсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.БАТЖАРГАЛ