Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/35

 

 Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран   

            Прокурор                                   Б.Догмиддорж

           Ялтан                                        Б.Ц нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5/03 дугаар дүгнэлтээр  Б.Ц-т холбогдох эрүүгийн 1721002850168 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овогт Б-ын Ц, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 18-03 тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 2 жилийн хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийт 7 жил 9 сар 6 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд ял эдэлж байгаа.   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж “Б.Ц  нь 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Төвийн 03-04 тоотод байрлах иргэн Д.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч Конка нэртэй телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, набор 1 ширхэг, цаасан хайрцагтай шилэн хундаганы ком 1 ширхэг, куртка 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 397500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Жуковын 03-05 тоотод байрлах иргэн Л.Т-ын байшинд хууль бусаар нэвтэрч, Harer маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, хонины мах 1 кг, куртка 1 ширхэг, цамц 1 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйлийг хулгайлж 275000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 13-17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 15а3-4 тоотод оршин суух иргэн С.О-ийн байшингийн цонхоор нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн зурагт, 2 кг үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж 211000 төгрөгийн шууд хохирол, цонхыг нь хагалж 80000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 04 дүгээр 04-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Б-ын Ц-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг хохирогч Д.Х-ын орон байранд нэвтэрч 397500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар, хохирогч Л.Т-ын гэрт нэвтэрч 275000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар, хохирогч С.О-ийн гэрт нэвтэрч 291000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тооцож,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 9 сар 6 хоногийн хорих ялаар тогтоож,  

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц т оногдуулсан 7 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц аас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд хохирогч Д.Х т 397500 төгрөг, хохирогч Л.Т д 275000 төгрөг, хохирогч С.О т 291000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О т 60000 төгрөг, Г.Т д 100000 төгрөг тус тус гаргуулан олгож,

6/ Шүүгдэгч Б.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан эрээн өнгийн орны дэвсгэр даавуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

7/ Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц ын эзэмшлийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 18-03 тоотод байрлах 368 м2 гэр бүлийн хэрэгцээний 1 мкв нь 6400 төгрөгийн үнэлгээтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,  

8/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Ц т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж бичсэн дүгнэлтдээ:

“Б.Ц  нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хорих ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 8-9 тоотод оршин суух иргэн Б.Н-н байшинд хууль бусаар нэвтэрч, самсунг маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг, IPone-5 маркийн гар утас 1 ширхэг, В брэндийн чихэвч 1 ширхэг, гоёлын ээмэг 3 хос зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-18 тоот хашаанд оршин суух иргэн Э.М-н гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Хивсний хорооллын 6-10 тоот хашаанд оршин суух иргэн Б.Н-ийн гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник маркийн зурагтыг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 12 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 15-30 тоот хашаанд оршин суух иргэн Б.Л-н гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн нөөтбүүк хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 11 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 2-04 тоот хашаанд оршин суух иргэн М.А-н гэрт нэвтэрч, Монел маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоотод хууль бусаар нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагтыг хулгайлж, 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 18-21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 4-3б тоотоос иргэн С.Б-н 32 инчийн зурагтыг хууль бусаар авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 4-09 тоотод оршин суух иргэн Н.Э-н байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 30 минутын үед Дорнод аймгийн  Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 15а-3-4 тоотод байрлах иргэн С.О-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 5 кг гурил, эмэгтэй хүний зурагтай хүрэн шаргал өнгийн арьсан урт хэтэвч, дотор цахим үнэмлэх, хаан банкны виза карт, хөргөгчинд байсан 25 кг хонины бүтэн мах, цагаан өнгөтэй их гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 257.350 төгрөгийн хохирол учруулсан,  

            2017 оны 09 дүгээр  сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1А хэсэг, 2 дугаар гудамж, 71 тоот буюу иргэн Н.О-ийн сууцны цонхоор нэвтрэн орж, хаш хөөрөг, мөнгөн гинж, сахлын машин, куртика 2 ширхэг, өмд, архи, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.

Б.Ц  нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож, Прокурорын газраас Б.Ц т холбогдох эрүүгийн 1821001890108 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжаар “эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэх” үндэслэлээр прокурорт буцаасан.

Прокурор хэргийг хүлээн авч хянан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно”, энэ зүйлийн 5 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэх заалтуудын дагуу Б.Ц т анхан шатны шүүхээс ял оногдуулсан эрүүгийн 1721002850168 дугаартай хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1821001890108 дугаартай хэрэгт нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” заалтыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, мөн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож, хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүссэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалт байгаа боловч энэ нь сэжигтэн, яллагдагчийг орхигдуулсан, зөвхөн ялтанд хамаарах эрх зүйн зохицуулалт болсон тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Б.Ц ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эрүүгийн 1821001890108 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, Б.Ц т холбогдох эрүүгийн 1821001890108 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах, хэргийг прокурорт очтол Б.Ц т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Ц  нь 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Төвийн 03-04 тоотод байрлах иргэн Д.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч Конка нэртэй телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, набор 1 ширхэг, цаасан хайрцагтай шилэн хундаганы ком 1 ширхэг, куртка 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 397500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Жуковын 03-05 тоотод байрлах иргэн Л.Т-ын байшинд хууль бусаар нэвтэрч, Harer маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, хонины мах 1 кг, куртка 1 ширхэг, цамц 1 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйлийг хулгайлж 275000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 13-17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 15а3-4 тоотод оршин суух иргэн С.О-ийн байшингийн цонхоор нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн зурагт, 2 кг үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж 211000 төгрөгийн шууд хохирол, цонхыг нь хагалж 80000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу

2017 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 8-9 тоотод оршин суух иргэн Б.Н-н байшинд хууль бусаар нэвтэрч, самсунг маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг, IPone-5 маркийн гар утас 1 ширхэг, В брэндийн чихэвч 1 ширхэг, гоёлын ээмэг 3 хос зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-18 тоот хашаанд оршин суух иргэн Э.М-н гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Хивсний хорооллын 6-10 тоот хашаанд оршин суух иргэн Б.Н-н гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник маркийн зурагтыг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 12 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 15-30 тоот хашаанд оршин суух иргэн Б.Л-н гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн нөөтбүүк хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 11 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 2-04 тоот хашаанд оршин суух иргэн М.А-н гэрт нэвтэрч, Монел маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоотод хууль бусаар нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагтыг хулгайлж, 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 18-21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 4-3б тоотоос иргэн С.Б-ын 32 инчийн зурагтыг хууль бусаар авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 4-09 тоотод оршин суух иргэн Н.Э-н байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 30 минутын үед Дорнод аймгийн  Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 15а-3-4 тоотод байрлах иргэн С.О-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 5 кг гурил, эмэгтэй хүний зурагтай хүрэн шаргал өнгийн арьсан урт хэтэвч, дотор цахим үнэмлэх, хаан банкны виза карт, хөргөгчинд байсан 25 кг хонины бүтэн мах, цагаан өнгөтэй их гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 257.350 төгрөгийн хохирол учруулсан,  

            2017 оны 09 дүгээр  сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1А хэсэг, 2 дугаар гудамж, 71 тоот буюу иргэн Н.О-ийн сууцны цонхоор нэвтрэн орж, хаш хөөрөг, мөнгөн гинж, сахлын машин, куртика 2 ширхэг, өмд, архи, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн Б.Ц ын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5/03 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц т холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Дорнод аймгийн  Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Ц т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                          Ж.ДОЛГОРМАА

                                       ШҮҮГЧИД                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                      Л.НАРАНБАЯР