Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар 15 хоногийн баривчлах ялаар, ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот магадлалаар /2002/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хорих, /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудыг нэмж нэгтэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийг 1 хоногийн хорих ялд тооцож 2 сар 28 хоногийн хорих ялыг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 28-н хоногийн хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 74 тоот магадлалаар оногдуулсан 2 жил 2 сар 28 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 07 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 7 сар 02 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/199 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 30 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Б овогт Л.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 11-р сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй хоол хүргэлтийн газарт хууль бусаар  нэвтрэн орж, Самсунг Жи-3 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн С.М-н гэрт хууль бусаар нэвтрэн орж, ногоон хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурханы өмнө байсан 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн Борхойн ... тоотод оршин суух иргэн М.А-н гэрт хууль бусаар нэвтрэн орж, Намсрай нэртэй бурхан 1 ширхэг, хувийн бичиг баримтууд, Багшийн Их сургуулийн ромбо 1 ширхэг, Очиртой мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн  2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 0.75 граммын нэг шил “Э” нэртэй архи, касснаас бэлнээр 220,000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг, милоно нэртэй зайрмаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 0.75 граммын нэг шил Э нэртэй архи, касснаас бэлнээр 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өнгөрөх зун 7 сард хорих ангиас суллагдаж гарч ирээд нутагтаа ирээд гэртээ байх хугацаандаа гарч ирсэн гээд хөөрч архи их уусан. Архиндаа мансуураад их хулгай хийсэн. Сүүлийн хэдэн сар улам их архи уугаад дахиж хулгай хийсэн. Анхны хулгай хийснээсээ болоод гутраад дахиж маш ихээр архи ууж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 5 удаагийн хулгай хийсэн. Хохирогч нарыг хохиролгүй болгосон. Хулгай хийе гэж боддоггүй. Согтчихоороо онгирч хөөрөөд хулгай хийчихсэн байдаг. Бас нийлж байгаа хүмүүсээс их шалтгаалдаг. Н гэх газраас авсан 2 ширхэг гар утсыг эзэнд нь буцаагаад өгсөн. Бусад хохирогч нарын хохирлыг мөнгөөр төлж барагдуулсан гэжээ”

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11-р сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй хоол хүргэлтийн газарт хууль бусаар нэвтрэн орж самсунг жи-3 маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлан авсанаа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учирсан хохирлоо нөхөн төлсөн,тухайн 2 ширхэг гар утсыг буцаагаад эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн. ...цагаан байшинтай айлын вакум цонхыг нь түлхэн цоожийг нь эвдлэн ороод тэр  айлд архи хайгаад явж байхад байшингийн цаад талын өрөөнд алт шиг өнгөтэй бурхан байхаар нь би зарж архи болгож болох байх гэж бодоод тэр бурхныг аваад халаасандаа хийсэн. Мөн  бурхны доод талын авдарнаас нэг цүнхтэй эд зүйл авсан. ... У гэж найзындаа ахиж архи ууна гэж бодоод алхаад явж байснаа санаж байна, тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороод сэрсэн чинь танихгүй айлын байшин дотор хэвтэж байсан. Сэрээд гарах гэтэл хаалга нь цоожтой, цонх нь онгорхой байхаар нь  би энэ цонхоор орж ирсэн юм байна гэж бодсон. Тэр айлаас  гарахдаа хойд талын өрөөнд зурагтын тавиур дээрээс нэг ширхэг мөнгөн аяга, даалимбатай хөөрөг, 20,000 төгрөг зэргийг авсан. ...овоот нэртэй хүнсний дэлгүүр гэрэлтэй байхаар нь очоод хаалгыг нь тогштол онгойлгохгүй,хүн байхгүй шинжтэй байсан. Тэгээд ар талын хамгийн  эхний цонхыг түлхэж ороод архины лангуунаас 1 шил 0,75 литрийн архи, касснаас нь 100-т, 20-тын баахан задгай мөнгө, 1 ширхэг зайрмаг зэрэг эд зүйлийг  авсан. ...шөнийн 03 цагийн үед би дахиж архи олж уух санаатай А дэлгүүрт очиход хаалттай байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшоод, цонхыг нь тогшиж байтал цонхны төмөр хаалт унаад ирсэн. ...тэгээд цонхоор нь орсон. Касс дээр байсан задгай боодолтой мөнгөнүүдийг, 1 шил 0,75 литрийн экс архи аваад орсон цонхоороо буцаад гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69, 2-р хх-ийн 23-24, 75-76, 133-134/

Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын 05-ны өдрийн өглөөний 08 цаг 40 минутын орчим өөрийн ажлын байрандаа ирэхэд манай хоолны газрын ертөнцийн зүгээр баруун талд байрлах зам дагуух цонх нээлттэй, түүний гадна талын тор урагдсан байсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...манай ажлын газрын ажлын өрөөнд байсан дуудлага хүлээн авдаг Самсунг жи-3 маркийн 2 ширхэг гар утас алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...манай гэрээс гуулин Намсрай бурхан 1 ширхэг, шар өнгийн арьсан цүнхтэй иргэний үнэмлэх, гэрчилгээ, халамжийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, диплом гэх мэт бичиг баримтууд, ромбо 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан зэргийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Намсрай бурхан 1 ширхэгийг 10 жилийн өмнө Улаанбаатар хотод байдаг нэг лам надад аравнайлж өгсөн юм. Үнэлгээг нь мэдэхгүй.  15 см өндөртэй 800,000 төгрөгөөр үнэлж байна. Ромбо 1 ширхэг нь 100,00 төгрөг, мөнгөн очиртой бөгж 200,000 төгрөгөөр үнэлж байна. ...би шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан 190,000 төгрөгийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-138,141/

Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...Тухайн өдөр би эмнэлгээс 23 цагийн үед гараад ... тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн цонх нь онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороход гэрийн хамаг эд зүйлийг сандаачсан байдалтай байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод дүү Жамьяангаар цагдаад дуудлага өгүүлсэн. Манай гэрээс ногоон хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурхан өмнө байсан 20,000 төгрөг алдагдсан. Надад нийт 230,000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-208/

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...Би дэлгүүртээ ороод бараа материалаа тулгаж үзэхэд 0,75 граммын 1 шил Экс нэртэй архи, касс дээр байсан бэлэн 120,000 төгрөг алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй. Мөн манай цонхыг хагалсан байсан. Шинээр 35,000 төгрөгөөр цонх, 2 ширхэг хирээс төмөр 17,000 төгрөгөөр худалдаж авсан. Цонх суулгуулах гагнуур хийлгүүлэх ажлын хөлсөнд 50,000 төгрөг өгсөн. Нийт 242,000 төгрөгийг хохирол учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-45/

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...юу болсон талаар асуухад урд талын цонхоор лангуу түлхээд дэлгүүр лүү ороод кассан дээр байсан хариулт мөнгө, мөн 1 шил Эдэн нэртэй архи, нэг ширхэг милоно нэртэй орос зайрмаг алдагдсан гэж хэлсэн. Бэлнээр 220,000 төгрөг, архи 33,000 төгрөг, зайрмаг 1600 төгрөг, нийт 254,600 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96-97/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-10, 120-128, 189-200, 2-р хх-ийн 32-37, 84-92/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-16/

Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-28/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 36-37/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 79/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх-ийн 80/

2021 оны 11-р сарын 08-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2424 тоот дүгнэлт /1-р хх-ийн 74-75/

2021 оны 10-р сарын 26-ны өдрийн 01/079 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 155-157/

2022 оны 01-р сарын 13-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2715 тоот дүгнэлт /1-р хх-ийн 163-165/

2021 оны 10-р сарын 25-ны өдрийн 01/080 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 226-232/

2021 оны 10-р сарын 28-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-821/2168 тоот дүгнэлт /1-р хх-ийн 236-238/

2022 оны 01-р сарын 13-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2716 тоот дүгнэлт /2-р хх-ийн 53-55/

2022 оны 01-р сарын 14-ны өдрийн 03/02 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 60-65/

2022 оны 01-р сарын 13-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2718 тоот дүгнэлт /2-р хх-ийн 105-107/

2022 оны 01-р сарын 14-ны өдрийн 03/01 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 111-116/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / 2-р хх-ийн 119/

Хохирогч нарт хохирол төлсөн Х банкны орлогын мэдүүүлэг /2-р хх-ийн 137/

Ялын тооцооны тодорхойлолт /2-р хх-ийн 186/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 11-р сарын 05-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй хоол хүргэлтийн газарт цонхоор нь нэвтрэн орж Самсунг Жи-3 маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлан авч хохирогч А.Оюунсайханд 250,000 төгрөгний хохирол,

2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Боссын ... тоотод оршин суух хохирогч С.М-н байшингийн вакум цонхыг нь түлхэн цоожийг нь эвдлэн орж, дотор нь байсан ногоон хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурханы өмнө байсан 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч С.М-д 270,000 төгрөгний хохирол,

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн Борхойн ... тоотод оршин суух иргэн М.А-н байшингийн цонхоор нь нэвтрэн орж, Намсрай нэртэй бурхан 1 ширхэг, хувийн бичиг баримтууд, Багшийн Их сургуулийн ромбо 1 ширхэг, Очиртой мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч М.А-д 190,000 төгрөгний хохирол,

2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нь нэвтрэн орж, 0.75 граммын нэг шил “Эдэн” нэртэй архи, касснаас бэлнээр 220,000 төгрөг, милоно нэртэй зайрмаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авсан хохирогч С.А-д 254,600 төгрөгний хохирол,

2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нь нэвтрэн орж, 0.75 граммын нэг шил Экс нэртэй архи, касснаас бэлнээр 120.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Д.О-т 244,000 төгрөгний хохирол тус тус учруулжээ.

Шүүгдэгч Л.Б-н дээрх хулгайн  үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Л.Б-н 2021 оны 11-р сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй хоол хүргэлтийн газарт хууль бусаар  нэвтрэн орж Самсунг Жи-3 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,  2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн Боссын ... тоотод оршин суух иргэн С.М-н гэрт хууль бусаар нэвтрэн орж, ногоон хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурханы өмнө байсан 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн Борхойн ... тоотод оршин суух иргэн М.А-н гэрт хууль бусаар нэвтрэн орж, Намсрай нэртэй бурхан 1 ширхэг, хувийн бичиг баримтууд, Багшийн Их сургуулийн ромбо 1 ширхэг, Очиртой мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 0.75 граммын нэг шил “Эдэн” нэртэй архи, касснаас бэлнээр 220,000 төгрөг, милоно нэртэй зайрмаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 0.75 граммын нэг шил Экс нэртэй архи, касснаас бэлнээр 120.000 төгрөг зэрэг эд зүйлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11-р сарын 05-ны өдрийн өглөөний 08 цаг 40 минутын орчим өөрийн ажлын байрандаа ирэхэд манай хоолны газрын ертөнцийн зүгээр баруун талд байрлах зам дагуух цонх нээлттэй, түүний гадна талын тор урагдсан байсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....манай ажлын газрын ажлын өрөөнд байсан дуудлага хүлээн авдаг Самсунг жи-3 маркийн 2 ширхэг гар утас алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/, хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...манай гэрээс гуулин Намсрай бурхан 1 ширхэг, шар өнгийн арьсан цүнхтэй иргэний үнэмлэх, гэрчилгээ, халамжийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, диплом гэх мэт бичиг баримтууд, ромбо 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан зэргийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Намсрай бурхан 1 ширхэгийг 10 жилийн өмнө Улаанбаатар хотод байдаг нэг лам надад аравнайлж өгсөн юм. Үнэлгээг нь мэдэхгүй.  15 см өндөртэй 800,000 төгрөгөөр үнэлж байна. Ромбо 1 ширхэг нь 100,00 төгрөг, мөнгөн очиртой бөгж 200,000 төгрөгөөр үнэлж байна. ...би шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан 190,000 төгрөгийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-138,141/, хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...Тухайн өдөр би эмнэлгээс 23 цагийн үед гараад ... тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн цонх нь онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороход гэрийн хамаг эд зүйлийг сандаачсан байдалтай байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод дүү Ж-р цагдаад дуудлага өгүүлсэн. Манай гэрээс ногоон хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурхан өмнө байсан 20,000 төгрөг алдагдсан. Надад нийт 230,000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-208/, хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...Би дэлгүүртээ ороод бараа материалаа тулгаж үзэхэд 0,75 граммын 1 шил Х нэртэй архи, касс дээр байсан бэлэн 120,000 төгрөг алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй. Мөн манай цонхыг хагалсан байсан. Шинээр 35,000 төгрөгөөр цонх, 2 ширхэг хирээс төмөр 17,000 төгрөгөөр худалдаж авсан. Цонх суулгуулах гагнуур хийлгүүлэх ажлын хөлсөнд 50,000 төгрөг өгсөн. Нийт 242,000 төгрөгийг хохирол учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-45/, хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.: “...юу болсон талаар асуухад урд талын цонхоор лангуу түлхээд дэлгүүр лүү ороод кассан дээр байсан хариулт мөнгө, мөн 1 шил эдэн нэртэй архи, нэг ширхэг милоно нэртэй орос зайрмаг алдагдсан гэж хэлсэн. Бэлнээр 220,000 төгрөг, архи 33,000 төгрөг, зайрмаг 1600 төгрөг, нийт 254,600 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96-97/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-10, 120-128, 189-200, 2-р хх-ийн 32-37, 84-92/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-16/, хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-28/, 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2424 тоот дүгнэлт /1-р хх-ийн 74-75/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 79/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх-ийн 80/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн 01/079 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 155-157/, 2022 оны 01-р сарын 13-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2715 тоот дүгнэлт /1-р хх-ийн 163-165/, 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн 01/080 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 226-232/,  2021 оны 10-р сарын 28-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-821/2168 тоот дүгнэлт /1-р хх-ийн 236-238/,2022 оны 01-р сарын 13-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2716 тоот дүгнэлт /2-р хх-ийн 53-55/, 2022 оны 01-р сарын 14-ны өдрийн 03/02 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 60-65/, 2022 оны 01-р сарын 13-ны өдрийн “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-621/2718 тоот дүгнэлт /2-р хх-ийн 105-107/, 2022 оны 01-р сарын 14-ны өдрийн 03/01 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 111-116/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / 2-р хх-ийн 119/, хохирогч нарт хохирол төлсөн Х банкны орлогын мэдүүүлэг /2-р хх-ийн 137/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Б нь дээрх 5 удаагийн хулгайн үйлдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн үйлдэж, хохирогч А.О-д 250,000 төгрөг, хохирогч М.А-д 190,000 төгрөг, хохирогч С.М-д 270,000 төгрөг, хохирогч Д.О-т 244,000 төгрөг, хохирогч С.А-д 254,600 төгрөгийг, нийт 1,208,600 төгрөгийг хохирол тус тус учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч А.О, М.А, С.М, Д.О, С.А нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Л.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б-н хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Б-н 2022 оны 01-р сарын 27-ны өдрөөс 02-р сарын 27-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос цагаан өнгийн пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Б нь хэдийгээр хулгайн гэмт хэргийг удаа, дараа үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан боловч энэ байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдал, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа хувийн зан байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б нь урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн ... дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 30 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж уг ялаа эдэлж байх хугацаандаа дээрх 5 удаагийн хулгайн гэмт хэргийг үйлдсэн боловч энэ хугацаанд шүүгдэгч Л.Б нь уг ялаа 2022 оны 01 сарын 10-ны өдөр эдэлж дууссан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /2-р хх-ийн 186/-оор нотлогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-т зааснаар шүүгдэгч Л.Б-г 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/  сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-н цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос цагаан өнгийн пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Л.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.Ц