Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч Т.М********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тувааны М**********ид холбогдох эрүүгийн *************  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Т.М********** нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Н*************ыг хардалтын улмаас модон сандлаар толгой руу 1 удаа, гараараа 2-3 удаа шанаа хэсэг рүү, толгойн ар шил хэсэг рүү, мөн гараа атгаж байгаад гарын булчин хэсэгт удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М********** нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Н*************ыг хардалтын улмаас модон сандлаар толгой руу 1 удаа, гараараа 2-3 удаа шанаа хэсэг рүү, толгойн ар шил хэсэг рүү, мөн гараа атгаж байгаад гарын булчин хэсэгт удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн: “...Би Улаанбаатар хотоос битүүний орой ирсэн. Маргааш нь цагаан сар болоод айлаар золгууд хийсэн. Тэгсэн чинь надад хүн танай эхнэр чинь ажлын газрын хүнтэйгээ явалдаад байна гэж хэлсэн. Үүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой гэртээ байхад манай гэрт 2 айл золгож ирэхээр нь би архи уусан. Ингээд хүмүүс явсан хойгуур би эхнэр Н.Н*************оос чи хүнтэй явалдаад байгаа юм уу гэхэд үгүй гэсэн үнэнээ хэл гээд би айлгах санаатай сандал авсан чинь айхгүй байхаар нь тоглой хэсэгт 1 удаа сандлаар цохиод, гараараа толгой хэсэгт нь 3-4 удаа цохисон. Тэгээд эхнэр, хүүхэдтэйгээ орондоо ороод эхнэрээ үнэн учраа хэл гээд 2 гарын булчин, хөл рүү гараа цохисон. Шөнө 03 цагийн үед хоол идмээр санагдаад эхнэр Н*************оор шөл хийлгэж идээд унтсан. Үүнээс хойш дахиж ийм асуудал гаргаагүй. Ийм асуудал гаргасан нь миний буруу. ...” гэх мэдүүлэг (хх-20-22х),

Хохирогч Н.Н*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 сарын 08-ны орой 19 цагийн үед манай нөхөр М********** ганцаараа гэртээ архи уугаад сууж байгаад гэрийн хаалга түгжээд миний утсыг унтрааж авсан. Тэгээд манай нөхөр М********** чи ямар их хүнтэй явалддаг юм гээд хэл амаар доромжлоод сандлаар 1 удаа толгой руу цохисон мөн 2-3 удаа гараа атгаж байгаад шанаа руу цохисон. Ар шил рүү 1 удаа цохисон. Тэгсэн манай 6 настай охин болох Болормаа ээжийг аллаа гэж орилсон. Тэгсэн манай нөхөр М********** намайг чи цагдаад өгдөг гэл үү гээд миний бүх хувцсыг тайлуулаад орондоо орж унт гэж хэлсэн. Тэгээд цэнхэр өнгийн 0.5 граммтай архинаас 2-3 удаа хундага уучхаад ор руу орж ирээд махан бороохойгоор зодно гээд гараа атгаж байгаад хоёр талын булчин болон зүүн талын хөл рүү цохиод байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар 09-ний өдрийн шөнө 03 цаг цагийн үед манай нөхөр М********** пизда минь босож шөл хийж өг гээд намайг босгосон би айсандаа босоод хоол унд хийж өгсөн. “... гэх мэдүүлэг (хх-9-11, 14х),

Гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.М********** Тосонцэнгэл суманд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хөдөө мал маллаж байгаад одоогоор сумын төвд ажилгүй байгаа. Ааш зангийн хувьд даруухан, дуу цөөн, хүн тусархуу хүн байгаа юм. Хааяа архь согтууруулах ундаа хэрэглэдэг. Эхнэртээ Мягмармардоржийг гар хүрч байхыг хараагүй, сонсоогүй. Сая М********** архи уусан үедээ эхнэртэйгээ маргалдсан гэж сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй.  ...” гэх мэдүүлэг (хх-21-22х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай:

1. Н.Н*************ын биед баруун шанаа, зүүн чих, хоёр бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. М.Энхтуяагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-45х),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-42-44),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Асгат овогт Тувааны М**********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-38х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-39х), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  тодорхойлолт (хх-40х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-41х), 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-45-46х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М********** нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Н*************ыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Т.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Н*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-9-11, 14х),Гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-21-22х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай дүгнэлт (хх-28х),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-42-44),

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-45-46х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.М**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.М********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.М********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Т.М********** нь хохирогч Н.Н*************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.М**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-45-46х),

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.М**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Т.М********** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Т.М********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Асгат овогт Тувааны М**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тувааны М**********ийг 550 (таван зуун тавин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.М********** нь торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.М********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Т.М**********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М**********ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН