Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, *******,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 5 удаа аймгийн сумын дугаар багийн -13 тоотод байрлах иргэн ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч дайлан 2 ширхэг, мана хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн суурь 1 ширхэг, эмээл 1 ширхэг, хусуур 1 ширхэг, борц 1 кг, хөлсний сойтог 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.08.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 0-р сарын 13-ны өдөр эхнэртэйгээ хамт Төв аймаг руу ногоо хураалтад яваад сар болоод буюу 2021 оны 10-р сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг юмаар цохиж онгойлгосон байдалтай байж байсан. Хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх бор хүрэн өнгийн суурьтай, гөлөмтэй эмээл нэг ширхэг, түүний дээд талд унинд зүүлттэй байсан бор хүрэн өнгийн жаргалын найман морины сийлбэртэй хусуур нэг ширхэг, хөлсний сойтог нэг ширхэг алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...гэрийн ертөнцийн зүгээр баруун хойд талд байх авдрыг онгойлгоход эхнэрийн цүнхэнд байсан бор шаргал өнгийн найман шаргал морьтой дайлан дотор байсан шүрэн толгойтой алтан нуухтай, шинэ цагийн тархи манан хөөрөг нэг ширхэг, улбар шар өнгийн зүү ороосон очиртой даалинд байсан хятад хуван толгойтой, халтар манан хөөрөг нэг ширхэг тус тус алга болсон байсан. Манай хадам ээж, хүүхдүүдээ үлдээсэн. Манай хажуу талын айл болох манай төрсөн дүү эзгүй байсан. Манай ээж намайг явсны дараа 20 хоноод манай гэрээс явсан тэгэхдээ надтай яриад “хаалгыг чинь цоожлоод гэрийн түлхүүрийг чинь авч явлаа гэж хэлсэн. Тэгээд дүү ******* өөрийнхөө гэрт үлдлээ гэж хэлсэн... “...Манай гэрт байсан цоохор даавуун ууттай борцноос 1 кг орчим борц алга болсон байна лээ. Манай төрсөн дүү манай гэрээс хулгай хийсэн байна лээ...” ******* нь ухаан санааны хувьд эрүүл 4 дүгээр ангид сурч байхдаа ботгоноос унаад хөлдөө гэмтэл авсан. Тэгээд хөл нь сайн эдгээгүй, одоо доголж явдаг бөгөөд хөлийн өвчнөөрөө группэд байдаг юм. Миний төрсөн дүү болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би түүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 4-48, 50-51/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн. Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын дүгээр баг зах дээр ажлаа хийгээд сууж байхад нэг шар үстэй доголон. Гар нь хөгжлийн бэрхшээлтэй юм шиг залуу орж ирснээ “хөөрөг авах уу” гэж надад хэлсэн тэгэхээр нь би тус хөөргийг хараад “наадах чинь хулгай хөөрөг юм биш үү, би авахгүй гэхэд “миний хөөрөг байгаа юм, би хөдөө явах гэсэн юм, бензиний мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь 150.000 төгрөгөөр өгье гээд гэхээр нь “ хулгайн юм биш биз гэх дахиж асуухад “үгүй ээ, минийх” гэхээр нь тус 1 хөөргийг 150.000 төгрөгөөр, 2 даалинг 150.000 төгрөгөөр худалдаж аваад хулгайн юм байж болзошгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Алтан нуухтай, халтар манан шахмал шүрэн толгойтой хөөрөг байсан. Дайлин нь нэг нь жаргалын найман морьтой, нэг нь зүү ороосон хээ угалзтай дайлан байсан. Хохирлыг минь бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр нөхөртэйгөө Төв аймгийн сум руу ногоо хураахаар явсан. Тэгэхэд манай гэрт манай ээж 3 хүүхдийн минь харж үлдсэн. Манай ээж манайд 20 хоносны дараа 3 хүүхдийг минь дагуулаад хөдөө явсан. Тэгээд өнөөдөр гэртээ нөхөртэйгөө замаараа 3 хүүхдээ аваад гэртээ ирэхэд гэрийн цоожийг юмаар цохисон шинжтэй байж байсан. Тэгээд гэрээ онгойлгоод ороход манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байсан хүрэн бор өнгийн суурьтай ногоон гөлөмтэй эмээл нэг ширхэг, түүний дээд талд унинд зүүлттэй  байсан бор хүрэн өнгийн хусуур нэг ширхэг, сойтог нэг ширхэг алга болсон байсан. Тэгээд цагдаа нар ирээд гарын мөр авсны дараа гэрийнхээ ертөнцийн зүгээр баруун хойд талд байх авдрыг онгойлгосон миний цүнх дотор байсан бор шаргал өнгийн жаргалын найман морь зүү ороож хийсэн даалинтай шүрэн толгойтой алтан нуухтай, тархи манан хөөрөг нэг ширхэг, улбар шар өнгөтэй, очиртой даалинтай хятад толгойтой, халтар манан хөөрөг нэг ширхэг тус тус алга болсон. Манай ээж манайд 20 хоноод явахдаа түлээ нүүрс янзлаад гэрээ цоожлоод түлхүүрээ авч явлаа гэж хэлсэн. Манай хашаанд манай нөхрийн дүү үлдсэн гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-60/,

Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн ... Би аймгийн сумын дугаар баг -13 тоот хашаанд гэртээ ганцаараа байдаг. 2021 оны 0 сарын 13-ны үед манай ах эхнэртэйгээ төв аймаг руу ажил хийх гэж явсан. ахын эхнэр ээж хүүхдүүдтэй нь хамт гэрт нь байж байгаад 10 гаран хоногийн дараа хөдөө явж би хашаандаа ганцаараа үлдсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 5, 6-ны үед өлсөөд байхаар нь хоол хийж идэхээр ахын гэрийн хаалгыг нугасаар нь хутгаар салгаад тэднийд орж борц авч хоол хийж идсэн. Тэгээд дараа өдөр нь гэрт нь орж хурдан морины хусуурыг авч зах дээр аваачиж эртний эдлэл зардаг хүнд 50.000 төгрөгөөр өгсөн. Дараа өдөр нь орж эмээлийг нь авч баруун бүсийн худалдааны төв дээр аваачиж танихгүй хүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Дараа өдөр нь эмээлийн суурийг авч хурдан морины хусуур авсан хүнд аваачиж 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөн дараагийн өдөр нь авдраас нь 2 ширхэг хөөргийг даалингийнх хамт авч нэг хөөргийг нь 150.000 төгрөгөөр зараад арай жижиг хүүхдийн хөөргийг зараагүй байж байгаад цагдаад баригдсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-8/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16/,

Энх-Нахиа ХХК-ны 2021 оны 10 сарын 2-ны өдрийн 30 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6-/,

Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 0-101/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 5 удаа аймгийн сумын дугаар багийн -13 тоотод байрлах иргэн ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч дайлан 2 ширхэг, мана хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн суурь 1 ширхэг, эмээл 1 ширхэг, хусуур 1 ширхэг, борц 1 кг, хөлсний сойтог 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.08.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б., иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Энх-Нахиа ХХК-ны 2021 оны 10 сарын 2-ны өдрийн 30 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, аймгийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд Шүрэн толгойтой, алтан нуухтай, шинэ цагийн тархи мана, Хятад хуван толгойтой халтар манан хөөрөг, Зүү ороож оёсон улаан хүрэн өнгийн даалин, Жаргалын найман морьтой зүү ороож оёсон бор шаргал өнгийн даалин зэргийг хохирогч Б.т хүлээлгэн өгсөн болно.

Хохирогч Б. нь шүүгдэгч *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан мэдүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн модон иштэй хутга хураагдсан болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.     

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА