Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Н.Нямдорж,

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч *******,

Хохирогчийн өмгөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сум 1 дүгээр багийн “ ”-ын арын хашаанд иргэн маргалдан түүний толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай ач охин нь миний гэх утасны дугаар луу гэх утасны дугаараас залгаад ******* эмээ намайг төмрөөр зодоод байна. Та ирээд намайг аваач” гэж над руу залгасан. Би тэгэхэд цагдаа руу залгаад “манай ач охин ийг ******* гэх эмээ нь төмрөөр зодоод байна гэнэ. Та нар очоод шалгаад өгөөч” гэсэн. Тэгээд удаагүй цагдаагаас хүн очсон намайг “хүрээд ир” гэсэн. Тэгээд би очсон чинь намайг ******* гэх хүн миний баруун нүдний чамархай орчим маш хүчтэй цохисон. Тэгээд цагдаа салгасан. Тэгээд намайг чулуугаар цохисон. Машины хаалгаар цохисон. Намайг хонины хаа хулгай хийсэн янхан” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд гэртээ очоод байж байгаад 103 буюу түргэн тусламжийн тасагт үзүүлсэн. Тухайн газарт маргаан болох үед хоёр цагдаа, ******* байсан. Тоглож байсан хүүхдүүд байсан. Манай ач охин байсан. Тухайн газарт цагдаа нарыг холдоод явсны дараа нь ******* нь намайг нэмж зодож цохисон. Намайг толгой хэсэгт 1 удаа гараараа цохисон. Чулуугаар гуя руу 2 удаа цохисон. Машины 2 хаалганд нэг нэг удаа миний хөлийг хавчуулсан. Нэг удаа баруун гуя руу өшиглөсөн. Өөр өөр цохиж зодоогүй. Маргаан болоод дууссаны дараа хамгийн сүүлд намайг зодоод дууссаны дараа би бичлэг хийсэн. Би Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээд шинжилгээ өгөөд хариугаа авч ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Шүүхийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт гүйцэтгэж байсан хамт ******* аймаг ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт арын хашаанд 10-аас дуудлага ирсэн. арын хашаанд байрлах гэрт хүн байхгүй байсан. Тэгээд байрны гадаа тоглож байсан хүүхдүүдээс асуугаад гэрийн эзэн ******* гэх хүнтэй уулзсан. Тэгсэн чинь ******* гэх хүн нь юу болсон талаар бид хоёроос асуусан. Тэгэхээр нь бид хоёр “таныг хүүхдээ зодсон гэж манай байгууллагад дуудлага ирсэн. Танай хүүхэд хаана байгаа вэ” гэж асуусан. Тэгээд хүүхэд нь гадаа тоглож байгаад гэрийнхээ гадаа хүрээд ирсэн. Тэгээд хүүхэдтэй нь уулзаад байж байсан. Тэгээд дуудлага өгсөн гэх гэх хүн лүү ярьсан чинь “би одоо очиж байна. Байж бай” гэсэн. Цагдаад дуудлага өгсөн гэх хүн ирсэн. гэх хүн нь ирээд гэрийн эзэн ******* гэх хүнтэй маргалдаад байсан. Тэгээд ******* гэх хүн нь ы толгой хэсэгт нэг удаа гараараа зөөлөн цохисон. Тэгээд бид хоёр ******* гэх хүнийг “та ингэж болохгүй” гээд холдуулсан. Тэгсэн чинь гэх хүн нь гар утсаараа бичлэг хийгээд ******* гэх хүн лүү чи намайг цохь гээд дайраад байсан. Тэгээд маргалдааныг салгаад ыг ач охины хамт цагдаа дээр авч ирсэн. гэх хүн нь тухайн үед ******* гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-46/,

Гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн... Би Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа Цагдаагийн ахлах ахлагч хамт ******* аймаг ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт арын хашаанд 10-аас дуудлага ирсэн. арын хашаанд байрлах гэрт хүн байхгүй байсан. Тэгээд байрны гадаа тоглож байсан хүүхдүүдээс асуугаад гэрийн эзэн ******* гэх хүнтэй уулзсан. Тэгсэн чинь ******* гэх хүн нь юу болсон талаар бид хоёроос асуусан. Тэгэхээр нь бид хоёр “таныг хүүхдээ зодсон гэж манай байгууллагад дуудлага ирсэн. Танай хүүхэд хаана байгаа вэ” гэж асуусан. Тэгээд хүүхэд нь гадаа тоглож байгаад гэрийнхээ гадаа хүрээд ирсэн. Тэгээд хүүхэдтэй нь уулзаад байж байсан. Тэгээд дуудлага өгсөн гэх гэх хүн лүү ярьсан чинь “би одоо очиж байна. Байж бай” гэсэн. Цагдаад дуудлага өгсөн гэх хүн ирсэн. гэх хүн нь ирээд гэрийн эзэн ******* гэх хүнтэй маргалдаад байсан. Тэгээд ******* гэх хүн нь ы толгой хэсэгт нэг удаа гараараа зөөлөн цохисон. Тэгээд бид хоёр ******* гэх хүнийг “та ингэж болохгүй” гээд холдуулсан. Тэгсэн чинь гэх хүн нь гар утсаараа бичлэг хийгээд ******* гэх хүн лүү чи намайг цохь гээд дайраад байсан. Тэгээд маргалдааныг салгаад ыг ач охины хамт цагдаа дээр авч ирсэн. гэх хүн нь тухайн үед ******* гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Өөрөөр ******* нь гэх хүний биед халдаж зодож цохиогүй. ******* гэх хүн нь гэх хүнийг чулуугаар зодож цохисон зүйл байхгүй. гэх хүн нь ******* гэх хүнээс хэрүүл гуйж өөрийгөө цохиулах гээд ******* гэх хүн рүү дайраад давшлаад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би О. гэдэг хүнийг зодож цохисон зүйл байхгүй. гэдэг хүний хүүхэд нь манай охин гэр бүлийн харилцаатай байсан. Тэгээд салаад шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Тэгээд хүүхдийн тэтгэлгийн мөнгийг нэхэх үед манай ач охиныг 3 удаа авч яваад байгаа юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэдэг хүнд шалтаг гарч ирсэн. Тэгээд надад зодуулах гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Би гэдэг хүн намайг мөргөх гээд дайрахаар нь би толгой руу нь зөөлөн түлхсэн. Тэгсэн чинь гэдэг хүн толгой өвдлөө гээд орилж эхэлсэн. Тэгээд манай ач охин авч явах гээд байхаар нь ирсэн цагдаад намайг хамгаалах байранд аваачаад өгчих гэж хэлсэн. Тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн ... биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт / хх-ийн 17-18/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн ... нэмэлтээр ирүүлсэн материалд тархи доргилт хоёр хөлийн зөөлөн эдийн гэмтэл, анхдагч артерийн даралт ихсэлт, толгой таллах өвдөлт /мигрень/ бөөр шээсний замын үрэвсэл, гэмтлийн шалтгаант тархины цус харвалт, баруун талласан хөнгөн саажилт, уналт оношнууд тавигдсан ба тархи доргилт, хоёр хөлийн зөөлөн эдийн гэмтэл гэсэн нь 2021 оны 08 дугаар сарын 29-нд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Бусад дээрх тавигдсан онош нь өвчний онош байх ба гэмтлийн гаралтай тархины цус харвалтыг багажийн шинжилгээ хийж батлаагүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 384 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр гуя баруун шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэсэн дүгнэлт / хх-ийн 59-61/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 57 дугаартай нэмэлт шинжээчийн ... биед тухайн үед тархи доргилт, дагзны хуйны зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 67-70/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/,

Хувийн тай холбоотой баримтууд /хх-ийн 101-103/,

Хохирлын баримтууд /хх-ийн 106-112/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сум 1 дүгээр багийн “ ”-ын арын хашаанд иргэн маргалдан түүний толгой руу нь гараараа цохисны улмаас хохирогч биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаар ч байгаа талаар ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 57 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон, шүүгдэгч Д.******* нь маргалдан түүний толгой руу нь гараараа цохисон болохыг хэрэгт авагдсан гэрч, хохирогч мэдүүлсэн зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сум 1 дүгээр багийн “ ”-ын арын хашаанд иргэн маргалдан түүний толгой руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч уг үйл явдлын талаарх гар утасны бичлэгийг үзүүлэх, хэрэгт хавсаргах талаар санал гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул уг бичлэгийг хэрэгт хавсаргаж нотлох баримтаар тооцох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч О. нь эм, тариа авсан гэх 765.173 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэг нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2021 оны 10, 11 дүгээр сард зарцуулсан баримтууд нь цаг хугацааны хувьд хөнгөн гэмтэл учраад эдгэрсний дараа зарцуулсан нотлох баримт гэж үзэх тул 717.323 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.  

Харин хохирогч 2021 оны 08 дугаар сард зарцуулсан баримт болох эм, тарианы зардал 47.850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. 

Шүүх шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл , учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн , эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гаас 47.850 төгрөгийг гаргуулж хохирогч О.д олгосугай.

6. Хохирогч О. нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА