Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Хохирогчийн өмгөөлөгч ******* /Онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  ******* овогт **************,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр баг 10 дугаар гудамжны тоотод оршин суух хашаанд иргэн *******ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын  мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нөхөр хамт хөдөөгөөс сумын төвд орж ирээд буцаж хөдөө явахдаа машинаа гэх залуугаар бариулж явъя гээд утсаар ярьтал гэх айлд байна гэхээр нь үүдэнд нь очоод манай нөхөр орсон. Гадаа нь манай сумын засаг даргын орлогч******* зогсож байхаар нь очоод чи манай нөхрийн гар утсыг эвдэлсэн байна төлж өг гэхэд уурлаад ы гэр рүү яваад орсон. Би араас орох гээд явж байтал******* нь өмнөөс гарч ирээд муу пиздануудыг ална гээд ханцуйгаа шамлаад гараад ирэхээр нь чи манай нөхрийг зодчихлоо дарга хүн байж гээд энгэр рүү нь гараараа цохиод автал миний зүүн талын шанаа руу гараараа цохиод унагахаар нь чи дарга хүн байж эмэгтэй хүн зодлоо гээд подволкны арын хормойноос нь татахад эргэж хараад миний цээж рүү 2 хөхний хооронд өшиглөж унагаасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-24/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манайд , ,******* бид нар архи ууж байтал гаднаас орж ирээд*******той хэрүүл маргаан хийгээд барилцаад авахаар нь бид нар салгаад*******ыг гэрээс гаргатал гадаа гараад цохиод унагаачихлаа гээд байсан. Би гэрт байсан болохоор яаж цохиж зодсон болохыг хараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын 04-ний өдөр , ах 2-ыг ахынхаас аваад явж байтал гудамжинд*******той таарахад******* нь нөгөө 2-т архи авч өгөөд архиа ахынд очиж уухаар болоод явж байтал ах утсаар залгахаар нь ахынд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд ахын ирээд******* нар нь хоорондоо хэрүүл маргаан хийгээд барилцаж авахаар нь бид нар салгаад*******ыг гэрээс гаргаад ыг гэрт авч үлдсэн. Би******* ахын араас гартал эгч******* ахыг чи манай нөхрийг зодчихлоо гээд цээж рүү нь цохиод авахад******* нь ын зүүн шанаанд нь гараараа цохиод унагахаар нь би******* ахыг та ичээч айлын авгай цохиод байхдаа яадаг юм гэхэд******* нь яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... нь надад 2020 оны 07 дугаар сарын 05- ны өдөр үзүүлсэн бөгөөд тухайн үед би эмчийн бичиг хийж өгөөгүй. Харин 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үзээд эмчийн бичиг хийж өгсөн. Тухайн үед нь толгой, эрүү бас цээж хэсгээр хөндүүрлэж өвдөж байна хүнд зодуулсан гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Гэрч О. мөрдөн байцаалтад өгсөн … 2020 оны 07 сарын 04-ний өдөр гэх танил руу утсаар ярихад ахын хүрээд ир гэхээр нь яваад очтол гадаа нь Ууганбаяр зогсож байсан би 00 орчхоод гэрт орсон харин манай эхнэр ******* дээр очоод хэрүүл маргаан хийж байгаа бололтой байсан. Намайг ыд дөнгөж ороод байж байтал******* араас орж ирээд би чиний утсыг эвдсэн юм уу гээд миний дал руу цохиод авахаар нь би бие рүү нь нэг удаа цохиж авсан. Тэр үед бидний хүмүүс салгаад******* гэрээс гарч явахдаа зам нь таарсан манай эхнэр цохиж унагасан байсан. Манай эхнэрийн зүүн талын шанаа нь хөхөрч хавдсан байсан… гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

Гэрч Л.ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын 04-ний өдөр ыд******* нар хэрүүл маргаан хийгээд барилцаж авахад нь бид нар салгахад******* нь гадаа гараад эхнэр цохисон гэж байсан. Би******* цохихыг хараагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 38-40/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын эхээр ыд , , нарын хамт очтол гэрийн гадаа нь эхнэртэйгээ ирж таарсан. Тэр үед эхнэр нь би манай нөхрийн утсыг эвдсэн төлж өг гээд хэрүүл маргаан хийгээд хэл амаар доромжлоод байхаар нь гэрийн гадна үлдээгээд гэрч орсон. Гэрт ороход нь чи газар нутгаа зарсан гээд бид 2 хэрүүл маргаан хийж барилцаж авсан. Тэгээд хүмүүс салгахад би гэрээс гартал нь чи манай нөхрийг нүдээд хаячих уу гээд цээж рүү цохиод авахаар нь би түүний толгой руу нь түлхтэл газар уначихсан. Тэгтэл гэрээс та чинь эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм гээд гараад ирсэн. нь араас гарч ирээд хэрүүл маргаан хийхээр нь хажуу хашаагаар нь дамжаад гэртээ ирсэн... гэсэн мэдүүлэг / хх-ийн 59-61/, 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн ... *******ын биед ирүүлсэн фото зураг болон эмнэлгийн бичиг баримтаас харахад доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний алимын салст болон зовхи, хамар, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна… гэсэн дүгнэлт / хх-ийн 50-51/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/,

Хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66, 68-73/,

Хохирлын баримтууд /хх-ийн 183/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан хянаж, шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр баг 10 дугаар гудамжны тоотод оршин суух хашаанд иргэн *******ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгч ******* нь 2020 оны 07 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр баг 10 дугаар гудамжны тоотод оршин суух хашаанд иргэн *******ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь шүүгдэгчээс өмгөөллийн хөлс 300.000 төгрөг, бензиний зардал 105.000 төгрөг нийт 405.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нэхэмжилж шүүгдэгч ******* нь хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн тул шүүгдэгч *******оос 405.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгов.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 сарын 04-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм бураагаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шаардлагуудыг тус тус хангаж байгаа тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний эзэмшлийн Redmi-А9 маркийн гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт **************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас бүрэн чөлөөлж холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос 405.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

 4. Шүүгдэгч *******ын эзэмшлийн Rdmi-A9 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

               

 

    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГЭРЭЛМАА