| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00183/И |
| Дугаар | 103/ШШ2017/00290 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00290
| 2017 оны 07 сарын 0******* өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00290 | Улаанбаатар хот |
*******р дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *******р дүүргийн ******* дугаар хороо, Залуусын гудамжинд байрлах, *******р-Ус ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******р дүүргийн ******* дугаар хороо, үйлдвэр хэсэгт байрлах, *******р ******* станц ХХК-д холбогдох *******р Дулааны станц ТӨХК-ийн *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******р-Ус ОНӨААТҮГ-ын дарга М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******-*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******, Ц.*******цэцэг, А., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч *******р-Ус ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах орон сууц, үйлчилгээний байгууллагын бүх хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах ажлыг *******р-Ус ОНӨААТҮГ 1982 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцан иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэвч 2002 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаж 200******* оноос Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгодог болсон. Эрчим хүчний зохицуулах хорооноос *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах орон сууц, үйлчилгээний байгууллагын бүх хэрэглэгчийг халуун ус, дулаанаар хангах эрхийг *******р-Ус ОНӨААТҮГ-т олгосон. Мөн хуулийн шаардлагын дагуу *******р-Ус ОНӨААТҮГ нь 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагатай Айл өрхийг цэвэр ус, ******* эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээг байгуулан тодорхой хугацааны дараа тус гэрээг сунган үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тус гэрээнүүд нь одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Гэтэл *******р Дулааны станц ТӨХК нь 201******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 2820 айл өрх, 172 аж ахуй нэгж байгууллагатай давхар зөвхөн дулаанаар хангах гэрээ байгуулж халуун усаар хангах үүргээ орхигдуулж манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан *******р-Ус ОНӨААТҮГ-ын гэрээ хүчин төгөлдөр байхад *******р Дулааны станц ТӨХК давхар гэрээ байгуулж хууль бус үйлдэл гаргасан. Иймд *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагатай давхар ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан *******р Дулааны станц ТӨХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******р-Ус ОНӨААТҮГ-ын дарга М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******р Ус ОНӨААТҮГ маань 1982 онд *******р дүүрэг анх байгуулагдахад Дулааны станцаас өмнө төв дулаан болон орон сууцны бүх үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн. Энэ цагаас хойш манай байгууллага ************** дахь жилдээ ******* эрчим хүчээр айл өрхийг хангаж байна. Үүнээс хойш ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвүүд 1982, 198*******, 1989, 1990 онуудад үе шаттайгаар ашиглалтанд орж, *******р-Ус ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч байсан. Ингээд 2002 онд Эрчим хүчний тухай хууль батлагдсан. Манай байгууллага эрчим хүчний зохицуулах хороонд хандаж дулаан хангах тусгай зөвшөөрөл авсан. Хариуцагч байгууллагын хариу тайлбарт манай байгууллагыг тус дүүрэгт дулаанаар хангах байгууллага байсаар байхад тусгай зөвшөөрлийг ямар аргаар авсан нь ойлгомжгүй байна гэх мэтээр илт гүтгэсэн байна. Манай байгууллага 200******* онд тусгай зөвшөөрөл авсан бөгөөд нотлох баримтыг шүүхэд өгсөн, манай байгууллагын зүгээс хууль тогтоомж, тэгш эрхийн дагуу айл өрхүүдтэй гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТБ-1, ЦТБ-2, ЦТБ-6, ЦТБ-7 шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй давхар ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан *******р Дулааны Станц ТӨХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гол нь үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан болохоос өмчлөл дээр маргаагүй. Өөрөөр хэлбэл бид нарын гэрээ хүчин төгөлдөр байхад давхар гэрээ байгуулсан нь өөрөө хууль бус гэж үзээд байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдсэн асуудал энэ нэхэмжлэлд хамааралгүй. Зөвхөн 201******* онд шинээр байгуулагдсан шугам сүлжээг *******р Дулааны станцад өмчлүүлсэнтэй холбоотой. 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр 60 орон сууц болон сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, обьект, ******* дугаар хороонд *******7 айл өрх, аж ажуйн нэгж байгууллагын үйлчилгээний газрыг цэвэр ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах ажлыг *******р-Ус ОНӨААТҮГ 1982 оноос хойш өнөөдрийг хүртэл хийж явсан. Гэтэл 2017 онд Дулааны станц ТӨХК давхар гэрээ байгуулсан. Үүнийг тайлбарлавал *******р дүүргийн 1, ******* дугаар хороонд байрлах бүх цэвэр ус, дулаан, эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах шугам сүлжээг 1982 оноос хойш ************** жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл *******р-Ус ОНӨААТҮГ-ын эзэмшилд байсан юм. 200******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн эзэмшлийн заагийг тогтоосон акт гарсан. Үүнээс хойш талуудын хооронд эзэмшлийн заагийг тогтоосон ямар нэг акт үйлдэгдээгүй. Иймд *******р Дулааны станц ТӨХК-ийн *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй давхар ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******р Дулааны станц ТӨХК нь 1980 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд *******рын уурхайг ******* эрчим хүчээр хангах зорилготой байсан. Одоо *******7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2002 онд Эрчим хүчний тухай хууль батлагдснаар дулаан түгээх, дулаан дамжуулах, дулаан үйлдвэрлэх гэсэн гурван тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын 201******* оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 17 дугаар зүйлийн 17.2.24 дэх хэсэгт *******р дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг схемд шилжүүлэх ажил хийгдэхээр тусгагдсан байдаг. Дээрх хуульд тусгагдсны дагуу *******р Дулааны станц ТӨХК-ийн захиалгаар Монгол улсын хөрөнгө оруулалтаар *******р дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлэх ажил 201*******-2014 онуудад хийгдэж дуусаад 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс ажиллаж комиссын шийдвэрээр ашиглалтын ажиллагааг *******рын Дулааны станц ТӨХК-д хүлээлгэж өгсөн. Улсын комисс энэхүү байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дулаан дамжуулах зориулалтаар ашиглахад бэлэн болсон гэж үзээд ашиглагч байгууллага болох манай станцад 2014 оны 11 сарын 28-ний өдрөөс ашиглалтанд орохыг зөвшөөрсөн. Энэхүү актыг хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Төрийн өмчийн хороо буюу одоогийн нэршлээр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн а, төрийн өмчийн хорооны 2012 оны 2 сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын *******.1, *******.2 дахь заалтыг тус тус үндэслэн улсын төсвийн санхүүжилтээр бий болгосон хөрөнгийн эзэмшигч этгээдийг тогтоох бүрэн эрхийнхээ дагуу дээрх байгууламж буюу *******,**************8,*******04,6*******9 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг *******рын ******* станд ТӨХК-ийн данс бүртгэлд тусгаж эзэмшигч этгээдийг тогтоосон болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11.8 дахь заалтад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь дараах бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11.8 дахь хэсэгт төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах, шийдвэр гаргах гэсэн эрхийг хуулиар олгосон байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2014 оны 12 дугаар сарын *******1-ны өдрийн *******\**************02 тоот шийдвэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, ашиглалтад орсон *******,**************8,*******04,6*******9 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийн барилга байгууламжийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусган, дүнг 201******* оны 1 дүгээр улиралд багтаан Төрийн өмчийн хороонд ирүүлэхийг үүрэг болгосон. Манай байгууллага нь дээрх эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу дээрх хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусган дүнг 201******* оны 1 дүгээр улиралд багтаан Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. 2016 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт орсон. Уг хуулиар Төрийн өмчийн хороо нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэртэй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад заасны дагуу нэгэнт Төрийн өмчид бүртгэгдсэн төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь Улсын их хурлын төрийн өмчийн талаарх бүрэн эрхэд хамаарна. Иймд Улсын их хурлаас шийдвэр гараагүй тохиолдолд дээрх *******,**************8,*******04,6*******9 төгрөгийн өртөг бүхий байгууламж манай өмчлөлд хэвээр байх ёстой. Дээрх асуудлаар *******р-Ус ОНӨААТҮГ нь Эрчим хүчний яамыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 10 дугаар сарын 8-ны 642 дугаартай шийдвэрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.******* дахь хэсэгт орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх, шинээр олж авах, жагсаалт хөдөлгөөн эх үүсвэрийг тухайн Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын бүрэн эрхэд хамаарахаар заасан. *******р-Ус ОНӨААТҮГ нь солигдсон шугам сүлжээ болон солигдоогүй үлдсэн шугам сүлжээг манай өмч гэсэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байсан. *******р-Ус ОНӨААТҮГ нь Эрчим хүчний зохицуулах хороонд 2014 оны 4*******4 тоот албан бичгээр дээрх асуудлаар хандсан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 201******* оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4/80 албан бичгээр хариуг өгсөн байдаг. Энэ албан бичгийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Уг албан тоотод Эрчим хүчний тухай хуулиар Эрчим хүчний зохицуулах хороонд олгосон бүрэн эрхийн хүрээнд өмчийн маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухайгаа дурдсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дулаан дамжуулах төв болон ******* шугамын өмчлөлийн асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдсан байдаг. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт Эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрчим хүч худалдан авах аж ахуйн гэрээг Эрчим хүчний тухай хуулийн холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна гэж заасны дагуу *******рын ******* станц ТӨХК-тай ******* эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдье гэсэн албан бичиг Эрчим хүчний зохицуулах хорооноос ирүүлсэн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх албан бичгээр өгөгдсөн үүргийн дагуу манай байгууллага нь Иргэний хуулийн 24******* дугаар зүйл, 261 дүгээр зүйлийг үндэслэл болгож *******р-Ус ОНӨААТҮГ-тай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллаж байна. Мөн солигдоогүй үлдсэн шугам сүлжээнд холбогдсон зарим аж ахуйн нэгж, иргэдийг ******* эрчим хүчээр хангахын тулд *******р-Ус ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. *******р-Ус ОНӨААТҮГ нь дээрх эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг 201******* оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 41 тоот албан бичгээр ирүүлсэн. Манай байгууллага нь *******р-Ус ОНӨААТҮГ-ын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулан одоо хүртэл хамтран ажиллаж байна. Мөн ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээг байгуулах саналыг гаргасан бөгөөд уг гэрээг хоёр байгууллага байгуулан мөрдөн ажиллаж байна. *******р-Ус ОНӨААТҮГ-ын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлд тус тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ нь Улаанбаатар хотын *******р дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд *******р-Ус ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчид үйлчилнэ гэж зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн *******р-Ус ОНӨААТҮГ-ын эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд ******* эрчим хүч түгээх эрхийг олгосон. Гэтэл манай станцын эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй гэрээ байгуулах эрхтэй мэтээр бичиж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус бөгөөд өөрсдөө тусгай зөвшөөрлөө зөрчихөөр байгаа юм. Манай байгууллага нь *******р-Ус ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй давхар ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Иймд өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд байгаа хэрэглэгчидтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь манай байгууллагын үйлдэл хууль зүйн дагуу үйлдэл гэж үзэж байна. Иймд манай байгууллагын дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******цэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага 2008 оноос өмнө дулаан түгээх ажлыг хийж байсан, 2008 оноос хойш *******р-Ус ОНӨААТҮГ-т шилжүүлсэн. Сая дурьдсан Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн тусгай зөвшөөрөл дээр *******р-Ус ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчидэд үйлчилнэ гэж заасан байгаа. Гэтэл улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлаар *******р-Ус ОНӨААТҮГ-ын шугам сүлжээ нь бүгд хуучраад шинэчлэгдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчлөлд байдаг гэж хэлдэг боловч энэ талаар баримт байхгүй, манай байгууллагаас баримтыг үзье гэхэд үзүүлдэггүй, 201******* онд болсон шүүх хурлын үеэр баримт үзье гэхэд харуулаагүй, өөрсдийнх нь бүртгэл дээр байхгүй байсан. Тэгэхээр Оросын үеэс үлдсэн хөрөнгийг бүртгэлдээ тусгаагүй юм байна лээ. *******р-Ус ОНӨААТҮГ нь нэгэнт түгээх зөвшөөрөл авсан, 2008-201******* оны хооронд манай шугамаар дамжуулан түгээж байгаа гэдэг утгаараа манайх нийт борлуулалтын орлогын 14.******* хувийн орлогыг Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор авч ирсэн. Улсын хөрөнгө оруулалтаар *******р-Ус ОНӨААТҮГ-ын бүх шугамууд байхгүй болчихсон, яасныг нь мэдэхгүй, өөрсдөө хурааж авсан, байгууллагад нь байх ёсой. Шинээр улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн хөрөнгүүдийн талаар манай итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тодорхой ярьлаа. Манайх 201******* оны 1 дүгээр сарын 1-ээс гэрээ байгуулаад явж байгаа. Тиймээс *******р-Ус ОНӨААТҮГ нь хэрэглэгчидтэй давхар гэрээ байгуулах ёсгүй гэдгийг тодруулж хэлмээр байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ерөнхийдөө энэ маргаан өмнө нь шүүхээр орж байсан. Гол маргаан юунд байна вэ гэхээр шугам өмчилсөн, давхар гэрээ хийсэндээ биш юм. Уг үндэс нь *******р-Ус ОНӨААТҮГ нь манай байгууллагаас дулаан түгээсний 14.******* хувийн орлогыг авах гэж л маргаад байгаа юм. Энэ маргаан бол үүнээс үүдэлтэй маргаан юм. Социализмын үед энэ шугам манайх, тэр шугам манайх гэж өмчилсөн зүйл байгаагүй. Оросууд барьсан, манай хоёр байгууллага хоёулаа буюу хот доторх айл өрхөд тараах *******г *******р-Ус ОНӨААТҮГ хариуцаж, ерөнхий шугамыг нь манайх хариуцаж байсан. Тэгээд 2002 онд Эрчим хүчний тухай хууль батлагдан гарснаас хойш шугамын зааг гэх асуудал яригдсан. Тэр үед аль аль нь өмчилж байсан бөгөөд манай байгууллагад зөвхөн ерөнхий шугам өмчлөгдсөн байсан. Хавтаст хэрэгт шугамын зааг тэмдэглэсэн баримт хавсаргасан байсан. Энэ баримтыг би сайн санаж байна. Тухайн үед *******р-Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер, манай инженер хоёр ярьж байгаад үүнийг хавсаргасан, энэ баримтыг нь хаанаас ч олж авсан юм бүү мэд хэрэгт хавсаргасан байсан. Ерөнхийдөө манайхаас хэрэгт өгсөн баримт бол хангалттай гэж бодож байгаа. *******р-Ус ОНӨААТҮГ-ын нэхэмжлэл нь гаднаа давхар гэрээ байгуулсан гэх нэртэй боловч угтаа 201******* онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн асуудлыг л яриад байна. Энэ асуудал бол аль хэдийн шийдэгдсэн. Тухайн үед байсан Жаргалсайхан гэх дарга нь шүүхэд өгөөд ялагдсан байхад дахин өөр хэлбэрээр бичээд шүүхэд оруулаад ирлээ гэж би ойлгож байна. Мөн бас нэг асуудал бол *******р-Ус ОНӨААТҮГ-ын яриад байгаа шугам нь үнэн хэрэгтээ энэ байгууллагын өмчлөлд байхгүй, энэ талаар баримт байдаггүй, түрээсийн мөнгө авч байдаг. Тэр баримтыг үзэх гээд олон удаа шаардсан боловч үзэж чадаагүй. Шүүхэд өгсөн баримтанд ч байхгүй байсан. Шүүхэд гаргаж өгсөн схем зурган дээр шугамыг тодорхой тэмдэглэсэн зүйл байхгүй байна лээ. Дүүргийн хэмжээнд шинээр сольсон шугмуудыг манай өмчлөлд шилжүүлсэн. Хэрэглээний халуун усаар хангах асуудлыг орхигдуулсан гэж ярьж байна. Энэ асуудлыг орхигдуулаагүй хангая гэвэл хангах боломж бүрэн бий. Эрчим хүчний зохицуулах газартай ярьж байгаа. Хэрэглээний халуун ус гэдэг бол халаалт биш хүмүүсийн хэрэглэж байгаа халуун усыг хэлнэ. Энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч *******р-Ус ОНӨААТҮГ нь *******р ******* станц ХХК-д холбогдуулан *******р Дулааны станц ТӨХК-ийн *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны айл өрхтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хариуцагч *******р Дулааны станц ТӨХК нь *******р дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлж 2014 онд улсын комиссын шийдвэрээр *******р ******* станцад хүлээлгэн өгсөн, дээрх байгууламж буюу *******,**************8,*******04,6*******9 төгрөгийн өртөг бүхий хөрөнгө нь *******рын ******* станд ТӨХК-ийн данс бүртгэлд тусгагдсан, дээрх асуудлаар нэхэмжлэгч тал захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, манай байгуулага нэхэмжлэгч байгууллагатай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь нэхэмжлэгч талаас эзэмшлийн заагийг бүрэн хүлээн зөвшөөрсөн асуудал гэж үзэж байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэгдэгчтэй дулаанаар хангах гэрээ байгуулсан нь хуулийн дагуу гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх хурагт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
-Нэхэмжлэгч *******р-Ус ОНӨААТҮГ нь Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын *******р дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд *******р-Ус ОНӨААТҮГ-ы эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар 2012.12.21-ний өдөр ******* жилийн хугацаатай авчээ. /хх-4, *******/
Хариуцагч *******р Дулааны станц нь мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын *******р дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд *******рын Дулааны станц ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар 2009.12.1*******-ний өдөр 10 жилийн хугацаатай авчээ. /хх-*******7, *******8/
Зохигчид аль аль нь эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан байна.
Эрчим хүчний хорооноос олгосон тусгай зөвшөөрөлд эрхлэх үйл ажиллагааны үйлчлэх хүрээг *******р-Ус ОНӨААТҮГ-ы эзэмшлийн, *******рын Дулааны станц ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангахаар тусгажээ. / хх 4, *******, *******7, *******8/
*******р ******* станц ХХК, *******р Ус НӨҮГ-ын ******* шугамын эзэмшлийн заагийг тогтоосон актанд Дулааны ЦТП-1, ЦТП-2 ын барилга доторхи дулаан дамжуулах, шугам дээр тавигдсан өгөх ба буцах шугамын 2*******0 мм-ийн хаалт хүртэл *******р ******* станцын өмчлөл бөгөөд энэхүү хаалтнаас эхлэн хэрэглэгчдэд дулаан түгээх шугам нь *******р Ус НӨҮГ-ын эзэмшилд байгааг үндсэн хөрөнгийн бүртгэлийг үндэслэн тогтоов ЦТП-1, ЦТП-2 ын ханаар тусгаарлаж 2 тийш зааглагдана гэж тусгагджээ. / хх-6/
Улсын хөрөнгө оруулалтаар *******р дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлэх ажил 201*******-2014 онуудад хийгдэж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс ажиллаж комиссын шийдвэрээр ашиглалтын ажиллагааг *******рын Дулааны станц ТӨХК-д хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан улсын комиссын акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
2014 онд ЦТП-1, ЦТП-2 ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагааг дэмжих, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс ЦТП-6, ЦТП-7 , дулаан дамжуулах төвийг нэмж ашиглалтанд оруулжээ.
ЦТП-1, ЦТП-2 ус, дулаан дамжуулах төв нь нэхэмжлэгч *******р Ус ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдаж *******р Ус ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа болох нь 200*******.12.2*******-ны өдрийн *******р ******* станц ХХК, *******р Ус НӨҮГ-ын ******* шугамын эзэмшлийн заагийг тогтоосон акт, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, хариуцагчийн төлөөлөгч А. нарын тайлбараар тогтоогдож байна. /хх-7-8/
*******р Ус ОНӨААТҮГ- нь 1982 оноос *******р дүүргийн 1, *******-р хорооны иргэдтэй цэвэр ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээг байгуулж ирсэн бөгөөд уг гэрээнд хангагчийн эрх үүрэгт хэрэглэгчийг дулаанаар тасралтгүй найдвартай хангах аар тусгаж 2 жилийн хугацаанд гэрээг сунгаж ирсэн байна.
/хх-**************-49 дүгээр хуудас, 100-106 дугаар хуудас /
2014.11.28-ны өдрийн 01/201******* дугаартай улсын комиссын актаар *******.**************8.*******04,6*******9 үнэ бүхий хөрөнгийг *******р ******* станцад ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн хэдий ч өнөөдрийн байдлаар ЦТП-1, ЦТП-2 , ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төв нь нэхэмжлэгч *******р Ус ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа болох нь дээрх хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Эд хөрөнгийг эзэмшилдээ байлгана гэдэг нь тухайн эд юмсыг өөрийн мэдэлд байлгаж, тухайн эд юмст нөлөөлөх боломжтой байхыг шаардах бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ.
Иймд тусгай зөвшөөрөлд заасан *******р Ус ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй дулаанаар хангах гэрээ байгуулсан *******р ******* станцын үйлдлийг хуль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч талаас 200*******.12.2*******-ны өдрийн *******р ******* станц ХХК, *******р Ус НӨҮГ-ын ******* шугамын эзэмшлийн заагийг тогтоосон актыг хүчингүй болгосон, өөрчилсөн, тухайн нотлох баримтыг няцаах ямар нэгэн баримт ирүүлээгүй болно.
Хариуцагчийн тайлбарын үндэслэл болгож байгаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201*******.10.09-ний өдрийн 642 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн асуудал нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар *******р Дулааны станц ТӨХК-ийн *******р дүүргийн 1, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА