| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00264/И |
| Дугаар | 103/ШШ2017/00291 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00291
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2017/00291 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 10 тоотод оршин суух, Жугаахан овогт Чулуунборын Баясгаланд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг, хариуцагч Ч.Баясгалан, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2000 онд Ч.Баясгалантай танилцаж улмаар 2002 онд бидний анхны хүү Ууганзаяа төрсөн. Мөн 2012 онд охин Энхзаяа мэндэлсэн. Энэ хугацаанд бид бусдын адил сайхан амьдарч байсан. 2015 оны намар 10 сараас эхлэн би махны лангуу авч өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн. Энэ үед Ч.Баясгалан таксинд явж амьдралдаа нэмэр болъё гээд ажилладаг байлаа. Улмаар таксинд явж байхдаа гэртээ ирэхгүй худлаа хэлэх, хоногоор явах, хайр халамжгүй болж хөндийрсөн. Мөн зан ааш нь эвдэрч, өөр хүүхэнтэй утсаар ярих болсон. Улмаар надтай хэрэлдэж маш муухайгаар харааж ерөөж мөн гэрийн унь хугалж байгаад хавирга сүвээ рүү хатгаж дэндүү их зодсон. Мөн ноолуурын үйлдвэрт ажиллаж байхад намайг ажил хийлгэхгүй янхан авгай яг одоо очиж чамайг наад хужаа нартай чинь цуг ална гэх мэтээр айлган сүрдүүлж ажил хийлгэдэггүй байлаа. Ингээд арга ядаад Ховд аймгийн Булган суманд хоёр хүүхдээ авч очин сар хагас болоод ирэхэд Ч.Баясгалан Одгэрэлтэй манай гэрт сар хагас амьдарч намайг болон миний үр хүүхдүүдийг доромжилсон. Ч.Баясгалан нь надтай хамт амьдрах 14 жилийн хугацаанд намайг маш их зоддог, өөрийн найз нөхөдтэйгээ архи уучихаад хардах, доромжлох, зодох зэргээр эрүүл ч бай согтуу ч бай адил ханддаг байсан. Хүү Амараар гэрийг нь заалгаж Багануур дүүрэгт Одгэрэл гэх эмэгтэйнд очиход Баясгалан тэнд байсан. Ч.Баясгалантай хамт амьдарч буй эмэгтэй надад дүү нар нь ирээд бидний амьдарлыг зөвшөөрсөн, бид салахгүй гэж хэлсэн. Энэ үед Ч.Баясгалан миний толгойн хэсэгт зодсон. Үүнээс хойш би хоёр хүүхдээ аваад гэртээ харьсан. Одоо би хоёр хүүхэдтэйгээ гэртээ амьдарч байна.
Иймд Ч.Баясгалангаас миний хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоолгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ч.Баясгалан шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн нэг хувийн уншиж танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг, хариуцагч Ч.Баясгаланд холбогдуулан хүү О.Ууганзаяа, охин Б.Энхзаяа нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг, хариуцагч Ч.Баясгалан нар 2000 онд гэр бүл болж хамт амьдрах хугацаанд 2002 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүү О.Ууганзаяа, 2012 оны 2 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Энхзаяа нарыг төрүүлсэн, хүү О.Ууганзаяа, охин Б.Энхзаяа нар одоо эрүүл саруул өсөн бойжиж байгаа бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ч.Баясгалангаас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү О.Ууганзаяа, охин Б.Энхзаяа нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81.761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.*******3.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.528 төгрөг, амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгийн 50 хувиар тооцож нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.233 төгрөг, нийт 81.761 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Отгонцэцэгт олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* Ууганзаяа, 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Жугаахан овогт Баясгалангийн Энхзаяа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Жугаахан овогт Чулуунборын Баясгалангаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ч.Баясгалангаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Отгонцэцэгт даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхгүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь Ж.Отгонцэцэг, Ч.Баясгалан нар адил үүрэг хүлээхийг дурдаж, саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81.761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамж 81.761 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Отгонцэцэгт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО