Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 178/2022/0171/Э |
Дугаар | 2022/ШЦТ/02 |
Огноо | 2021-12-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Отгонбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Дархчуул ургийн овогт Дамбын Отгонбаярт холбогдох 2136001440260 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 26- ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “ИЙСТ ГОБИ НЕТВОРК” ХХК-нд өрмийн туслах ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПН93041517 регистрийн дугаартай, Дархчуул овогт Дамбын Отгонбаяр, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 24 айлын орон сууцны 15 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнийн 05 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Хуланг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа бие хэсгийг нь чимхэж биед нь халдсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд хохирогч Г.Хулангийн хоолойг нь боож, хананд шахсан, нүүрээр нь орон дээр дарсан, толгойн ар дагз хэсэг руу болон зүүн нүд руу нь гараараа цохисон, мөн дахин 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд хохирогч Г.Хуланг толгой, гар хөл эгэм хэсэгт болон хоолойг нь боож, хананд шахаж толгой руу цохиж зодон, эрүүл мэндэд н ь хөнгөн гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2 Шүүгдэгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэв. 2136001440260 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1.Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-02-р хуудас/, 2.Хохирогч Г.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09-р хуудас/, 3.Хохирогч Г.Хулангийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/ 4.Холбогдогч Д.Отгонбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/ 5.Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 498 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/, 6.Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 40-42-р хуудас/, 7.Хохирогч Г.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66-р хуудас/ 8.Яллагдагч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/ 9.Яллагдагч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 120-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 2 дугаар 24 айлын орон сууцны 15 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнийн 05 цагийн орчим, мөн 2021 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед, мөн дахин 2021 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд эхнэр Г.Хулантай маргалдах явцад түүний биед нь халдаж, толгой, гар хөл эгэм хэсэг рүү цохиж зодож, биед нь цус хуралт, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогджээ. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн 3 дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 2 дугаар 24 айлын орон сууцны 15 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 08 дугаар сарын 21- ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд, мөн 2021 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн үед болон 2021 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд эхнэр Г.Хулантай маргалдах явцад биед нь халдаж, хоолойг нь боож, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаанд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард зулгаралтууд, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгний хажуу, зүүн өвдөгний гадна хэсгүүдэд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Г.Хулангийн /1990 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, ам бүл 5, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Цамбагарав багийн 2-4 тоотод оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед би манай нөхөр Отгонбаяр, 3 хүүхдийн хамт бид нар гэртээ байсан. Тэгтэл манай нөхөр би хүнтэй уулзаж ажил ярихаар болчихлоо гарчхаад ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “шөнө орой ажил ярина гэж юу байдаг юм бэ” гэж дургүйцэхэд миний үгэнд оролгүй гэрээс гараад явсан. Үүрээр 05 цагийн үед согтуу гэртээ орж ирээд бид нар унтаж байтал орон дотор орж ирээд миний биенээс чимхээд байхаар нь би уйлсан. Тэгтэл манай хоёр хүүхэд сэрээд бид нар боссон. Отгонбаяр унтсан. Өдөр 11 цагийн үед би охины төрсөн байсан тул гарч бялуу авах гэтэл Отгонбаяр сэрээд босч ирсэн. Тэгэхээр нь би “одоо унтаад ав, орой хүмүүс ирнэ, архиа гаргаад ав” гэж хэлэхэд Отгонбаяр манай аав, ээж хоёрын нэрийг хэлээд “дууд, би тэр хоёртой чинь уулзана, нүүр тулна, би айхгүй байна” гэх зэргээр хэл амаар намайг доромжилсон. ...Тэгтэл манай дунд хүү эмээ аав архи уучихсан байна гээд уйлаад хэлсэн. Тэр үед ээж Отгонбаяр луу уурлахад Отгонбаяр манай ээжтэй маргалдаж байгаад манай ээж хүүхдийн цамц аваад “одоо чи яв гэж хэлээд Отгонбаярыг хөөхөд гэрээс гараад явсан. Өдөр 20 цагийн үед охиныхоо төрсөн өдөр тэмдэглээд бид 4 байж байхад шөнө 23 цаг өнгөрч байхад хаалга хүчтэй цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад хаалгаа тайлахгүй байж байтал Отгонбаяр хаалганы цаанаас "би цонхоор орж чамайг ална, наад хаалгаа нээ" гэж хэлээд дахиад "би зүгээр хувцсаа аваад явах гэсэн юм аа, зүгээр наад хаалгаа тайл" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалга тайлахад шууд орж ирээд миний хоолой боогоод хананд шахсан, тухайн үед согтуу байсан. Тэгтэл манай том охин Дүүрэнзаяаг босгоод хувцсыг нь өмсүүлээд дагуулаад гарах гэхээр би Отгонбаярын гарнаас татаад "чи шөнө орой хүүхдээр яах гэж байгаа юм бэ" гэж хэлэхэд эргэж хараад миний толгойн ар дагз хэсэг гараараа цохичхоод охиноо дагуулаад гарсан. Тэр үед би аавыгаа дуудчихсан байсан. Удалгүй аав ирэхээр нь би хадам эгч Тэгшжаргал руу залгаад “Отгонбаяр сая согтуу ирээд Дүүрэнзаяаг аваад гарлаа танайд очсон уу” гэж асуухад ирчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь би аавтайгаа хамт Тэгшжаргалын гэрт очсон. Тэгээд би гэрт нь ороод охиноо дагуулаад гарах гээд охины гараас нь татахад Тэгшжаргал миний гарыг тавиулах гэж байгаад тохойгоороо миний зүүн нүд хэсэгт цохисон. Тэгтэл шил уначихсан. Тэгээд бид хоёрын дунд маргаан болоод намайг хэл амаар доромжлоод байхаар би Тэгшжаргалын үснээс татахад намайг зөрүүлээд миний үснээс татсан. Тэгтэл Отгонбаяр босож ирээд бас миний үснээс татаж орон дээр аваачиж байгаад миний нүүрээр намайг орон дээр дарсан. Тэгэхэд Тэгшжаргал миний зүүн талын чихнээс 4 маажсан, баруун талын шанаа хэсгээс бас маажсан. Тэр үед би охиныгоо гараад өвөөгийнхөө машинд сууж бай гэж хэлэхэд охин гэрээс гараад гүйсэн. Тэгтэл араас нь Отгонбаяр гараад охиныг машинаас буулгах гэж байхад би очоод салгах гэтэл эргэж хараад миний зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд 08 дугаар сарын 23-ны өдөр гэртээ өдөржин миний нүд хөхөрсөн тул хүйтэн жин тавиад хэвтсэн, босож явах гэхлээр толгой эргээд дотор муухайраад байсан. Тэгтэл орой 21 цагийн үед манай ээж ирээд манайд хонож байтал шөнө 01 цагийн орчимд дахиад манай хаалгыг хүчтэй цохиод эхэлсэн. Тэгээд бид нар босоод гэрлээ асаасан. Тэгтэл цохихоо болиод байж байтал том өрөөний цонхоор Отгонбаяр ороод ирсэн. Орж ирхэд “манай ээж унтаж байхад юу хийж байгаа юм. Гарч зайлаач" гэж хэлээд өшиглөсөн ...Тэгэхээр нь би очоод "чи одоо болиоч, яасан их дээрэлхдэг юм" гэж хэлэхэд эргэж хараад миний хоолой багалзуурдаад хананд шахаад толгой руу цохиод байсан. Тэр үед гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-9, 65-66-р хуудас/, Хохирогч Г.Хулангийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн “Би 2021 оны 08 дугаар сарын 21-ны орой 23 цагийн үед би манай нөхөр Отгонбаяр, 3 хүүхдийн хамт бид нар гэртээ байсан. Тэгтэл манай нөхөр “бид хүнтэй уулзаж ажил ярихаар болчихлоо гарчхаад ирнэ” гэж хэлсэн тэгэхлээр “би шөнө орой ажил ярина гэж юу байдаг юм бэ” гэж дургүйцэхэд миний үгэнд оролгүй гэрээс гараад явсан. Өглөө үүрээр 05 цагийн үед согтуу гэртээ орж ирээд бид нар унтаж байсан гэтэл орон дотор орж ирчээд миний биенээс чимхээд байхлаар би уйлсан ...Тэгээд би гэрт нь ороод охиноо дагуулаад гарах гээд охины гараас нь татахад Тэгшжаргал тохойгоороо миний зүүн нүд хэсэгт цохисон тэгтэл миний шил уначихсан ...Би очоод “чи одоо болиоч, яасан дээрэлхдэг юм” гэж хэлэхэд эргэж хараад миний хоолой багалзуурдаад хананд шахаж толгой руу цохиод байсан. Тэр үед манай ээж гэрээс гараад цагдаад дуудлага өгөөд байж байтал удалгүй цагдаа нар ирээд Отгонбаярыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 498 дугаартай “1. Г.Хулангийн биед гэмтэл учирсан байна. 2. Г.Хулангийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаанд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард зулгаралтууд, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгний хажуу, зүүн өвдөгний гадна хэсгүүдэд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Г.Хулангийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Г.Хулангийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Г.Хулангийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Г.Хулангийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Г.Хулангийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/, Шүүгдэгч Д.Отгонбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдогчоор мэдүүлсэн “... Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай хадам ээж Д.Саруул манай гэрт ирсэн. Гэрт орж ирээд манай эхнэр Хулантай ярилцаж байгаад миний зодог шуудаг, малгайг үүд рүү шидээд “Миний олж өгсөн байр чи эндээс зайл” гэж хөөхөөр нь би хувцсаа аваад гарч эгч Д.Тэгшжаргалын гэрт ирсэн юм. Миний араас эхнэр, эгч хоёр гарч ирээд бид нарын дунд хүүхэд авч явна явахгүй гэх маргаан болоод манай эхнэр Хулан цагдаад дуудлага өгсөн. Гарт ороод байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирээд болсон явдлын талаар асуугаад хүүхдийг эцэг эхийн хэн нь ч 5 авч явж болно гэж хэлээд тэнд байсан хүмүүс тарцгаасан. ...2021 оны 08-р сарын 24- ний өдөр манай ээж Бямбаа хөдөөнөөс ирээд мал гаргах ажилтай байсан. 13 цаг өнгөрөөд би эгчийн гэрээс гарч ахындаа очоод байж байгаад шөнө гэртээ хариад хаалга тогшиход нээж өгөхгүй байхаар нь цонхоор орсон юм. Намайг гэрт ороход манай эхнэр Хулан, хадам ээж Д.Саруул болон 2 бага хүүхдүүд маань байсан. Би эхнэр Хуланд хандан “чи яах гэж хүн цохиж, үснээс нь зуурч байгаа юм бэ доошоо цус алдаад зулбачихсан байна” гээд яриад байж байтал хадам ээж хажуугаас орж ирээд “юу гээд байгаа юм” гэхээр нь “танд хамаагүй” гэхэд хадам ээж гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/, Яллагдагч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өглөө гэртээ байж байхад гаднаас манай хадам ээж орж ирээд “намайг чи архи уучихсан” гэж хэлээд ...намайг гарч зайл гэж миний зодог шуудаг малгай шидэхээр би гадуур явж байгаад орой гэрт очоод охиноо аваад хүргэн Балсангийн гэрт ирсэн. Тухайн өдөр манай ах шуудаг, малгайгаа аваад гэрээс гараад явсан. Тэгээд Дүүрэнзаяагийн төрсөн өдөр байсан. Тэгээд бид хоёр амарч байхад манай эхнэр Хулан гаднаас аавтайгаа орж ирээд “би охиноо авч явна, би чамд охиноо өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл манай эгч Тэгшжаргал “гэр бүлийн маргаанд хүүхэд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд Хулан, Тэгшжаргал хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнээ барьж аваад үснээсээ таталцаж байгаад Тэгшжаргалыг хувцасны шкаф мөргүүлсэн. Тэгэхлээр би ... Хуланг бариад “тавь, боль” гэж хэлээд салгахад Хулан Дүүрэнзаяад “өвөөгийнд очоод сууж бай” гэж хэлээд явуулсан. ...Би охиныхоо араас гараад машинд суучихсан байхаар нь буулгах гэтэл Хулан ирээд миний гарнаас татаад “чамд охиноо өгөхгүй авч явна” гээд байхаар би гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Хулан цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирэхэд Хулан “Отгонбаяр миний охиныг өгөхгүй байна” гэж хэлэхэд “гэр бүл албан ёсоор салаагүй тохиолд хүүхэд эцэг, эх хоёрын хэнд ч байх эрхтэй” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би охинтой хамт хүргэн ах н.Балсангийн гэрт хоносон. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 24-ний орой би гадуур явж найзуудтайгаа архи ууж явж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожтой хаалга цохиход хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор би том өрөөний цонхоор ороод ирэхэд манайд хадам ээж Саруул унтаж байгаад босож ирээд намайг “зайл” хэлсэн Тэгэхээр нь би “эхнэртэйгээ юм ярьж байна, танд хамаагүй” гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж орилоод манай гэрээс гараад явсан. Удалгүй цагдаа дагуулаад хадам ээж Далайцэрэнгийн хамт орж ирээд намайг цагдаа нар аваад явсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88-р хуудас/, Хохирогч Г.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Д.Отгонбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг цохисон. Будсаар эрүүл байх үедээ ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэх нь гайгүй. ...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66-р хуудас/, Хүчирхийллийн аюулын зэргийг тодорхойлсон тухай “Хүчирхийллийн аюулын зэрэг өндөр” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42-р хуудас/, Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г.Хулангийн биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаанд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл бөгөөд үүний улмаас тархи доргилт гэмтэл үүсэх бүрэн боломжтой.”....гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80-р хуудас/, Яллагдагч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь 6 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Отгонбаяр миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 120-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Д.Отгонбаяр, хохирогч Г.Хулан нар нь гэрлэж 7 жил болгож байгаа нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Хохирогч Г.Хулангийн биед үүссэн тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаанд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард зулгаралтууд, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгний хажуу, зүүн өвдөгний гадна хэсгүүдэд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Хулантай маргалдаж улмаар биед нь халдан зодож, гэмтэл учруулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна. 7 Иймээс шүүгдэгч Д.Отгонбаярын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Хуланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдах явцад эрх чөлөөнд нь халдаж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн шүүгдэгч тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Д.Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Г.Хулангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Д.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хулангийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй “... Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж мэдүүлж /хавтаст хэргийн 11-12-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч Д.Отгонбаяр нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 92-р хуудас/ нотлогдож байна. 8 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Отгонбаярын хувийн байдлын талаар гэрч А.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Д.Отгонбаяр нь зан ааш сайтай, дөлгөөн тайван, нийтэч, хүн болгонтой эелдэг харьцдаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй. Аав, ээжээс 4-үүлээ, айлын 3 дахь хүүхэд. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 30- н ы өдрийн 1133 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон эд хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 101-104-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 750000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бий болсон хор уршгийг ойлгож байгаа тул өөрт холбогдох хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн санал болгож байгаа 750000 төгрөгийн торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв. Шүүгдэгч Д.Отгонбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 750000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 750000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. 2136001440260 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 9 ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Дархчуул ургийн овогт Дамбын Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дамбын Отгонбаярыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 750000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 750000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Отгонбаярт тайлбарласугай. 5.2136001440260 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн 10 давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК