Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

             Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* ******* холбогдох ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийг хуурч 15 удаагийн үйлдлээр дансаар 2302000 төгрөг шилжүүлэн авсан, мөн хохирогчийн эзэмшлийн 3920000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай гэрийн модыг барьцаанд тавиад буцаан авч өгнө гэж хэлж бусдад зарж хохирогчид нийт 6222000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Ийм зүйл болсон нь үнэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

1.Иргэн *******ын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

2.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2011-2012 онд Улаанбаатар хотод ШУТИС-ын барилгын инженерийн ангид 1 жил сураад орхисон юм. Тухайн үед манай ангид Ховд аймгийн харъяат ******* ******* гэдэг эмэгтэй сурч байсан. Тухайн эмэгтэйтэй холбоогүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Фэйсбүүкээр холбогдож 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн төвд уулзаад Redmi Note 8 маркийн гар утсыг 200000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед ******* надад хэлэхдээ “манай ээжийн бие муу эмнэлэгт байна, хорт хавдар туссан” гэж хэлж байсан. Тэгээд хэд хонож байгаад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн над руу өөрийн хөлөг гэсэн Фэйсбүүк чатаар над руу хандаж “...ээжийн бие муу байна, хагалгаанд оруулах гэсэн юм” гэж хэлээд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 15 удаагийн гүйлгээгээр ***дугаарын данс руу 2200000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед ******* надад хэлэхдээ “манай аав 80 айлд байгаа байраа зарах гэж байгаа, тэр байр зарагдангуут зээлсэн мөнгөө өгнө” гэж хэлж байсан. Түүнээс гадна 2021 оны 08 дугаар сарын эхээр “манай ээж бурхан болчихлоо” гэж хэлээд надаас 300000 төгрөг аваад дахиж мөнгө хэрэгтэй байна гээд миний зарахаар авч ирсэн байсан 6 ханатай, сийлбэртэй гэрийн модыг “1 хоног хүнд барьцаанд тавиад маргааш 12 цаг гэхэд аваад өгье” гэж хэлээд аваад явсан боловч одоо хүртэл авч ирж өгөөгүй байна. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******т 1 хоногийн хугацаатай барьцаанд тавиулсан гэр, Баруун бүсийн төв захын зах дээр өөр хүнд зарагдаж байхыг хараад ******* рүү чат бичихэд барьцаалсан хүн зарсан юм байхдаа.... гэж хэлээд түүнээс хойш уулзаагүй, надтай яриагүй алга болсон. Энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

2. ******* ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ХЦ21- 82 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3920000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56- 59 дэх тал/,

3. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх Э.Адьяатогтох гэдэг залуутай 2021 оны 08 дугаар сард фейсбүүкээр танилцаад надаас миний гар утсыг худалдаж авч байсан. Тэгээд би гар утсаараа фокер тоглож байгаад Э.Адьяатогтоход “манай ээж өвчтэй байгаа” гэж хуурч мэхлэн удаа дараагийн үйлдлээр мөнгө авсан. Сүүлд 2021 оны 08 дугаар сард “надад мөнгө хэрэгтэй байна гэрийг чинь барьцаанд тавьчихаад маргааш нь аваад өгье” гэж худлаа хэлээд портер машинд 36 айлаас очиж гэрийг ачиж аваад зах дээр аваачаад 2000000 төгрөгөөр зараад мөнгөөрөө фокер тоглоод алдсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

4. Хохирогч *******ын эзэмшлийн ХААН банкны *** тоот Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 9 дэх тал/,

5. Хохирогч *******ын шүүгдэгч *******тэй олон нийтийн цахим сүлжээ фейсбүүкээр харилцсан талаарх “ ” нэртэй фэйсбүүк чатны зурвасын гэрэл зураг /хавтаст хэргийн 10-14 дэх тал /,

6. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны ***тоот Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 88-94, 106 дахь тал/,
7. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас *** дугаарын данс руу шилжүүлж байсан. Бэлнээр мөнгө өгөөгүй. *** дугаарын утсаар холбоо барьж байсан боловч сүүлийн 1 сар гаруй энэ дугаараа авахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/

8. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн төвд буюу суманд мод зардаг зах уруу ороод Жүгэр буюу гэх хүнээс гэрийн бүрэн сийлбэр мод худалдаж авсан. Тэгээд нэг зах орж ирснийх монгол гэрийн эсгий 10 ширхгийг бас худалдаж авсан. Тэгээд гэх хүнд модны мөнгө, эсгийний мөнгө нийлсэн 4800000 төгрөг тоолж өгсөн. Би гэх хүний утасны дугаарыг мэднэ. Дугаар нь ***.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

9. Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хөлөг гэдэг эмэгтэйг танихгүй. Хоорондоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2021 оны 08 дугаар сард /сар, өдрийг нарийн санахгүй байна/ манай зах дээр хамт зогсдог эгчтэй хамт нэг хүүхэн ирээд нэг гэрийн мод зармаар байна. Очоод үзээд өгөөч гэхээр нь би зам дээр аччихсан зогсож байсан портер дээр нь уг модыг очиж үзээд “хэдэн төгрөгөөр зарах юм” гэхэд 3500000 төгрөг хавьд үнэ хэлэхээр нь “үнэ тохирохгүй юм байна” гэж хэлээд буцаад явсан. Гэтэл удалгүй дахин тэр портерын жолоочтой хамт ирээд “2500000 төгрөгт авчихаач” гээд гуйгаад байхаар нь би 2.4 саяд авсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал,

10. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сар байхаа, үд дундын үед би зах дээр худалдаа эрхэлж байхад манай хүргэн ы таньдаг портерын жолооч залуу нэг эмэгтэй хүүхэд дагуулчихсан над дээр ирээд “сайн байна уу, та ы ээж мөн үү” гэж асуухаар нь би “мөн байна” гэж хэлсэн. Гэтэл би “ы найз” гэж хэлэхэд “ гэрийн мод зарах гэсэн юм, та авах уу” гэхээр нь “эгч нь гэрийн мод авахгүй” гэж хэлэхэд тэгвэл “гэрийн мод авдаг хүн байна уу” гэж асуухаар нь би Эрдэнэбаатарын контейнер дээр дагуулж очоод “энэ хүн авдаг юм” гэж хэлээд Эрдэнэбаатар бид нар портер дээр ачсан сийлбэртэй гэрийн модыг очиж үзээд, би тэд нарыг орхиод явсан. Тэгээд удалгүй авч ирээд буулгаж харагдсан. Өөр мэдэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

11. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үеийн он, сарыг нарийн сайн санахгүй байна. 2021 оны 08 дугаар сар байсан байхаа. Баруун бүсийн төв захын урд портер зогсдог зогсоол дээр зогсож байхад танихгүй эмэгтэй хүүхэд ирээд “гэрийн мод ачих уу, хөлсөнд явах гэсэн юм” гэж хэлээд намайг аваад 36 айлын орчмоос сийлбэртэй гэрийн бүрэн мод ачаад зах дээр аваачиж эрэгтэй хүнд 2-3 сая төгрөг орчимд зарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 45-6/242 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дугаартай албан бичиг, Ховд аймгийн сумын Буянт багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76, 78, 79, 80, 81, 82 дахь тал/ Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “манай ээжийн бие муу байна, эмнэлэгт байна, хорт хавдар туссан, ээжийн бие муу байна, хагалгаанд оруулах гэсэн юм, манай ээж бурхан болчихлоо” гэх мэтээр хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчоос 2021 оны 08 дугаар сарын 05-наас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 15 удаагийн үйлдлээр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны *** дансаар дамжуулан 2302000 төгрөг шилжүүлэн авсан, мөн хохирогчийн эзэмшлийн 6 ханатай гэрийн модыг “барьцаанд тавиад буцаан авч өгнө” гэж хуурч авч бусдад худалдаж хохирогчид 3920000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 6222000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд хэд хонож байгаад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн над руу өөрийн хөлөг гэсэн Фэйсбүүк чатаар над руу хандаж “...ээжийн бие муу байна, хагалгаанд оруулах гэсэн юм” гэж хэлээд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 15 удаагийн гүйлгээгээр *** дугаарын данс руу 2200000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед ******* надад хэлэхдээ “манай аав 80 айлд байгаа байраа зарах гэж байгаа, тэр байр зарагдангуут зээлсэн мөнгөө өгнө” гэж хэлж байсан. Түүнээс гадна 2021 оны 08 дугаар сарын эхээр “манай ээж бурхан болчихлоо” гэж хэлээд надаас 300000 төгрөг аваад дахиж мөнгө хэрэгтэй байна гээд миний зарахаар авч ирсэн байсан 6 ханатай, сийлбэртэй гэрийн модыг “1 хоног хүнд барьцаанд тавиад маргааш 12 цаг гэхэд аваад өгье” гэж хэлээд аваад явсан боловч одоо хүртэл авч ирж өгөөгүй байна. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******т 1 хоногийн хугацаатай барьцаанд тавиулсан гэр, Баруун бүсийн төв захын зах дээр өөр хүнд зарагдаж байхыг хараад ******* рүү чат бичихэд барьцаалсан хүн зарсан юм байхдаа.... гэж хэлээд түүнээс хойш уулзаагүй, надтай яриагүй алга болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

2. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх Э.Адьяатогтох гэдэг залуутай 2021 оны 08 дугаар сард фейсбүүкээр танилцаад надаас миний гар утсыг худалдаж авч байсан. Тэгээд би гар утсаараа фокер тоглож байгаад Э.Адьяатогтоход “манай ээж өвчтэй байгаа” гэж хуурч мэхлэн удаа дараагийн үйлдлээр мөнгө авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

4. Хохирогч *******ын эзэмшлийн ХААН банкны ***тоот Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 9 дэх тал/,

5. Хохирогч *******ын шүүгдэгч *******тэй олон нийтийн цахим сүлжээ фейсбүүкээр харилцсан талаарх “ ” нэртэй фэйсбүүк чатны зурвасын гэрэл зураг /хавтаст хэргийн 10-14 дэх тал /,

6. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны *** тоот Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 88-94, 106 дахь тал/,

7. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн төвд буюу суманд мод зардаг зах уруу ороод Жүгэр буюу гэх хүнээс гэрийн бүрэн сийлбэр мод худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, 9. Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэтэл удалгүй дахин тэр портерын жолоочтой хамт ирээд “2500000 төгрөгт авчихаач” гээд гуйгаад байхаар нь би 2.4 саяд авсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал, 10. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэтэл би “ы найз” гэж хэлэхэд “ гэрийн мод зарах гэсэн юм, та авах уу” гэхээр нь “эгч нь гэрийн мод авахгүй” гэж хэлэхэд тэгвэл “гэрийн мод авдаг хүн байна уу” гэж асуухаар нь би Эрдэнэбаатарын контенер дээр дагуулж очоод “энэ хүн авдаг юм” гэж хэлээд Эрдэнэбаатар бид нар портер дээр ачсан сийлбэртэй гэрийн модыг очиж үзээд, би тэд нарыг орхиод явсан. Тэгээд удалгүй авч ирээд буулгаж харагдсан. Өөр мэдэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

11. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баруун бүсийн төв захын урд портер зогсдог зогсоол дээр зогсож байхад танихгүй эмэгтэй хүүхэд ирээд “гэрийн мод ачих уу, хөлсөнд явах гэсэн юм” гэж хэлээд намайг аваад 36 айлын орчмоос сийлбэртэй гэрийн бүрэн мод ачаад зах дээр аваачиж эрэгтэй хүнд 2-3 сая төгрөг орчимд зарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдын хөрөнгөөс, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар мөнгөө шилжүүлэн өгдөг бөгөөд шүүгдэгч ******* нь *******той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “манай ээжийн бие муу байна, эмнэлэгт байна, хорт хавдар туссан, манай ээжийн бие муу байна, хагалгаанд оруулах гэсэн юм, манай ээж бурхан болчихлоо” хэмээн хохирогчийг хуурч, 2021 оны 08 дугаар сарын 05-наас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 15 удаагийн үйлдлээр 2302000 төгрөгийг ХААН банкны дансаараа дамжуулан өөртөө шилжүүлэн авсан, мөн хохирогчийн эзэмшлийн 3920000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай гэрийн модыг барьцаанд тавиад буцааж авч өгнө гэж хэлээд өөртөө шилжүүлэн авч, улмаар бусдад худалдаж хохирогчид нийт 6222000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилсан гэж үзнэ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, шунахайн сэдэлтээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэлт нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудааар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2302000 төгрөг, 3920000 төгрөгийн үнэтэй 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 700000 төгрөгийн нөхөн төлж, үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч ******* нь хохирогч *******оос шилжүүлэн авсан 2302000 төгрөг болон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн өмчлөлийн 6 ханатай гэрийн зах зээлийн үнэлгээ 3920000 төгрөг, нийт 6222000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 77 дахь тал/ тогтоогдож байна. Шүүгдэгч үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан учир түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүнэлтэндээ: Шүүгдэгч ******* үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгчээс 5522000 төгрөгийг хохирлыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн хувь тэнцүүлэн төлүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 2400000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “хэлэх зүйл байхгүй” гэв. Шүүгдэгч *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийн төлж, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 700000 төгрөгийн хохирлыг төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.2 дугаар зүйлий 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээс албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т тус тус тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчоос авсан 6 ханатай гэрийг иргэн Г.т 2400000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон зүйлийг худалдаж ашиг олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хохирлыг төлүүлэх зорилгоор хувьд ногдох хөрөнгө, орлогоос 2400000 төгрөгийг албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6222000 төгрөгөөс 700000 төгрөгийг хохирогч *******од төлсөн нь төрийн банкны мөнгөн шилжүүлгээр (хавтаст хэргийн 122-123 дахь тал) тогтоогдож байх тул түүнээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 5522000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Мөн хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн хохирлыг 4 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэх хүсэлт, улсын яллагчийн гаргасан саналыг тус тус харгалзан хохирлыг 4 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэв. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. ******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 700000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй. Тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* хөлөгийг бусдыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч ******* хөлөгийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т тус тус тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 5522000 /таван сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч *******од олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6- д зааснаар шүүгдэгч *******т хохирлыг 4 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. ******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд, хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******од 700000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК