Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум ндын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч З.Алтансолонго, гэрч Б.Цэрэндолгор, шүүгдэгч *******, С., *******, *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч , шүүгдэгч С., *******, ******* нарын өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 18.6 гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* *******, ******* ургийн овогт *******, ургийн овогт , ургийн овогт нарт холбогдох гаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 гаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч *******, *******, С., ******* нар нь бүлэглэн Ховд аймгийн сумын багийн " ” гэх нэртай газраас 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр хохирогч эзэмшлийн 25 тооны ямаа буюу олон тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогчид 2250000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт, Мөн шүүгдэгч ******* нь хохирогч эзэмшлийн олон тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө 25 тооны ямааг авч, иргэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 гаар сарын 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэх зүйл байхгүй гэв. Шүүгдэгч С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. 1.Иргэн ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 15 дахь тал),

2.2021 10 24- мал хашсан гэх хашаанд нөхөн үзлэг хийсэн тухай “...Үзлэгийг Ховд аймгийн сумын багийн нутаг гэх нэртэй газарт ердийн цаг агаартай үед байгалийн гэрэлд явуулав.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 16-20 дахь тал),

3.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 оны 10 гаар сарын 30-ны үеэр гэх газарт намаржиж байх үед манай мал бүрэн байсан. Харин 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр манайх тухайн газраасаа нүүгээд багийн гэх нэртэй газарт буусан. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө эр босоод малаа саах гээд ямаануудаа холбосон чинь манай малаас зүсээрээ олон тооны мал таад байхаар нь гайхаад ойр орчим байх айлуудаас асууж сураад, малд нь орж шүүсэн боловч байхгүй байсан. Манайх нийт 25 тооны бог мал /ямаа/ хулгайд алдсан. ...Тэр үед би тухайн алдагдсан малаа ижлээсээ салаад хээр байгаа байх гэж бодож байсан болохоор малаа ойр хавьд нутаглаж байгаа айлуудаас асууж тодруулаад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуучин байсан газар болох “” гэх газарт очиж ойр орчим болон мал бэлчсэн газ . мар нэгэн сураг гарахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

4.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нүүдэл хийгээд багийн “” гэх нэртэй газарт о . босоод малаа саах гэсэн чинь манай малаас олон тооны мал таад байсан. Тэгээд манай нөхөр ойр орчим байх айлуудаас асууж сураад явсан боловч олдоогүй, айлуудын малд нь орж шүүсэн боловч ямар нэгэн сураг гараагүй. Манайх нийт 25 орчим тооны ямаа хулгайд алдсан. ...Манай хулгайд алдагдсан ямаа зөв чих нь араасаа сийх имтэй, зөв ташаан дээрээ граг хайч имтэй. Тухайн алдсан ямаанууд дотроос содон шинжтэй 1 цагаан ямаа улаан халзан ишигтэй 1 ямаа, хэнз ишигтэй улаан халзан үүрэндээ цагаантай ямаа, тойлтой өндөр бор ямаа, бусад нь ерөнхийдөө адил улаан зүстэй, дандаа эм ямаанууд байсан. Манай хулгайд алдагдсан 25 тооны ямаа нь улаан зүстэй ноолуурын гарц сайтай, 3-5 настай маллагааны ямаанууд байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

5.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр ******* ах гэж хүний машинтай тэр гурав гараад явсан. Явахдаа “чи машин дээрээ байж бай би яваад айлаас мал асууга ” хэлээд гарч яваад орой ирэхдээ “замд ямаанууд байгаа явахдаа ачиж явна” гэж хэлсэн. Орой тухайн мал байсан газарт а, , ******* бид дөрөв хамт очсон. Би тэр үед машин барьж байсан. а миний хажууд суугаад зам зааж очсон. Харин *******, хоёр мотоциклоор очсон. Бид нар очоод тэр ямаануудыг шууд ачсан. Би машин дээр гараад тэд нар доороос гаргаж өгсөн. Тэр үед нийт 18 тооны эм ямаа 2 ишиг байсан. ...Ямааны мөнгийг би өөрийнхөө ХААН банкны *** тоот данснаас гийн бичиж өгсөн Хаан банкны данс руу мобайл банкаар 20 тооны ямааны мөнгө гэж 1200 төгрөг хийсэн. ... гэдэг хүн байгаагүй. а гэж хүн надад зам заагаад нэг айлын өвөлжөөний хашаанд очход хашаан дотор ямаа шахчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

6.Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би к гэж хүнийн танихгүй. Харин , , *******, нарыг танина. , нар бол манай сумын багт мал малладаг. *******ы малын ченж гэдгээр нь танина. 2019 оноос хойш мал эмнэлгийн гэрчилгээний систем онлайн хэлбэрт шилжсэнээс хойш малчид малын гарал үүслийн гэрчилгээг тогтмол авч хэвшсэн. Мал эмнэлгийн гэрчилгээг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж малын эрүүл мэнд, гоц халдварт өвчингүй, малын эрүүл мэндэд тогтмол хамрагдсан эрүүл өрхөөс малын гарал үүслийн гэрчилгээ бичигдэнэ. Уг гэрчилгээний код автоматаар мал эмнэлгийн гэрчилгээний системд бичигдээд тасаг руу илгээгдэнэ. ...Харин 2020 оны идэшний үеэр манай сумын малын эмч Нямбаяр өөрөө идэш гаргана гээд надад 2 хоногийн хугацаанд нэвтэрэх нэрээ өгч гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн. Тэр үед ******* надаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн байж магадгүй. Би яг тодорхой санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

7.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ах тухайн хүнтэй үнээ тохироод намайг энэ хүнд тэдэн төгрөг өгөөрэй гэхээр нь би өгч байсан. ******* ахын мөнгийг би барьж байсан юм. Би тухайн үед д бэлнээр 160000 төгрөг , нарыг ж байхад хашааны гадаа ямаагаа ачиж усаад өгсөн. үлдсэн мөнгийг нь энэ данс руу хийгээрэй гээд надад дансаа бичиж өгсөн. Сүүлд ******* ахын эхнэр гийн данс руу 940000 төгрөг хийсэн гэж байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), 8. ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 10 гаар сарын 18-ны өдрийн ХЦ21-76 гаартай “2020 оны 11 сарын зах зээлийн үнэлгээгээр 25 ямаа нийт 2250000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71 дэх тал), 9.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр байхаа манай гэр “” гэх газар а гэх айлтай ойрхон намаржиж байсан. Нэг өдөр а бид хоёр “Хөрөлт” гэх газар байх өвөлжөөндөө түлээ буулгаад буцаад ороод иртэл ******* машин дээрээ 3 тэмээ, 4 ау бас бог мал аччихсан Баатархүү гэх айлын гадаа зогсож байсан. а бид хоёр хажуугаар нь өнгөрөөд гэртээ ирж байтал араас ******* машинтайгаа манай гадаа ирээд “аас ямаа авах гэсэн юм яваад өгөөч” гэж а ахаас гуйсан. Тэгтэл над руу залгаад “энд хэдэн тасархай ямаа байна. Би сая *******тай ярьчихлаа. Чи хамт хүрээд ирэх үү” гэхээр нь би *******, а ах хоёртой хамт яваад гэх газар очтол тэнд хэдэн ямаа ээрчихсэн морьтой байж байсан. Тэгээд бид гурав явж очоод тай уулзаад а ахын машин дээр ын авчирсан ямааг ачаад гэх газар байх ийн хашаанд авч ирж буулгаж хашаад шууд сумын төв явсан. Явж байх замдаа ******* сумын малын эмч тай утсаар яриад уулзалгүй гарал үүслийн гэрчилгээний гаар авсан. Бид хэд сумын төв ороод гэх хүний дэлгүүрээс 2 шил “Ерөөл” нэртэй архи аваад шууд буцаад манай гэрт ирээд хоол унд идээд, авчирсан 2 шил архи ууж байгаад орой 23-24 цагийн үед манай гэрээс гараад би а ахыг мотоциклынхоо араар суулгаад *******ыг хамт явсан хүнтэй нь машинтай нь дагуулаад ямаа хашсан байгаа гэх газар луу явж байхад “” гэх газар машинтайгаа ирчихсэн хүлээж байсан. Тэгээд ******* ын машинд суугаад шууд ямаа байгаа газарт аймаг руу явсан. , а бид гурав гэр гэрлүүгээ явсан юм. ...Би яг хэдэн ямааг хэдэн төгрөгөөр үнэлж өгснийг сайн мэдэхгүй байна. үнэ өртөгөө ярьчихсан байгаа гээд намайг дансныхаа гаар өгчих гэхээр нь би *******ад дансныхаа гаарыг өгөөд явуулсан. Тэгж байтал хэд хоногийн дараа миний данс руу 900000 төгрөг орж ирээд ******* над руу залгаад “мөнгө хийлээ шүү, та гурав хуваагаад аваарай” гэхээр нь би т хэлсэн. а ахыг “мөнгөө авах юм уу” гэтэл “за чамд байж байг” гэх хэлсэн. Удалгүй манай гэрт ирээд миний виза карт авч яваад 000 төгрөгөө авсан. Харин а ах мөнгөө авалгүй байж байгаад надаас машин худалдаж авахдаа уг 000 төгрөгөө суутгаж авсан. ******* бол мэдэж байсан. Би бас уг ямааг н хашаанд буулгаж байхад “энэ хулгайн ямаа шүү” гэж *******ад хэлж байсан. Харин хажууд явсан хүн нь мэдсэн эсэхийг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),

10.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр манай малд 20 орчим тооны ямаа ирж нийлээд 2-3 хоносон байсан. Тэгээд нэг өдөр би аугаа ж яваад тэй уулзаад “манай малд эзэнгүй 20 орчим тооны ямаа ирээд хэд хонож байна” гэж ярьж байсан. Тэрнээс хойш удалгүй ******* гэх хүн мал авч явна гэж сонсоод би ******* руу утастаад “ах мал авч байгаа юм уу, хэдэн ямаа байна, авах уу” гэж хэлтэл “авнаа, хаана байгаа юм, би одоо мал аваад явж байна” гэхээр нь би “ гэх газар хүрээд ирээ” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь рүү залгаад “******* танай тэнд мал авч яваа юм байна. Би сая *******тай ярьчихлаа. Нөгөө хэдэн эзэнгүй ямаагаа өгдөг юм уу. Чи *******тай хамт хүрээд ирэх үү” гэж хэлтэл “******* манай гадаа байна. Би яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд удалгүй *******, нар а гэх хүнтэй хамт агийн машинаар “ ” гэх газар над дээр ирээд нөгөө манай хотонд байсан ямаануудыг ачаад авсан юм. Би уг ямаануудыг хэний ямаа болохыг тухайн үед бол мэдээгүй. Харин сүүлд гэх хүний ямаа болохыг мэдсэн. Манай хотонд байх ямааг гээс өөр хүн мэдэхгүй. Манай гэр тухайн үед “ ” гэх газар намаржиж байсан. Харин ямааны эзэн гэх айл манай гэрээс холгүй 2-3 км орчим газар намаржиж байсан юм. Тухайн үед яг хэдэн тооны ямаа байсныг би санахгүй байна. 20 гаран тооны ямаа байсан. ******* надад хэлэхдээ “ямааг чинь борлуулчихаад үнийг нь өгнө, ашгаа ндаа хийнэ шүү” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд өөрөө Хаан банкны данстай боловч тухайн үед дансны гаараа санахгүй байсан учраас г “чи *******ад дансаа өгчих” гэж хэлж байсан юм. ...Гэхдээ би аг мэдэж байсан гэж бодож байна. Яагаад гэвэл *******ын гийн данс руу хийсэн 900000 төгрөгийн 000 төгрөгийг нь а авсан байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

11.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ХААН банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 101 дэх тал)

12.Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гаартай 2020 оны 10 гаар сарын 31-ний өдрийн “Нэр , хаяг Ховд аймаг сумын баг, , сумын баг” гэсэн мал эмнэлгийн гэрчилгээ (хавтаст хэргийн 117-118 дахь тал),

.ХААН банкны *** тоот данснаас *** тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 940000 төгрөг шилжүүлсэн талаархи иргэн гийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 120- 121 дэх тал),

14.Хохирогч 2019, 2020 онуудын мал, тээвэр амьтад, хашаа, худгийн тооллого (хавтаст хэргийн 123-126 дахь тал),

15.Хохирогч Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хохирол 2250000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан талаарх хүсэлт (хавтаст хэргийн 1 дэх тал),

16. ХХК-ийн шинжээчийн шүүгдэгч *******ын гэмт хэрэгт холбогдох үед эзэмшиж байсан гэх улсын гаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тухай 2021 оны 12 гаар сарын 06-ны өдрийн ХВ21/31 гаартай “нийт хөрөнгийн үнэлгээ 9024834 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 170 дахь тал),

17. ХХК-ийн шинжээчийн шүүгдэгч С.гийн гэмт хэрэгт холбогдох үед эзэмшиж байсан гэх улсын гаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тухай 2021 оны 12 гаар сарын 06-ны өдрийн ХВ21/32 гаартай “нийт хөрөнгийн үнэлгээ 2950808 төгрөг.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 176-178 дахь тал),

18.Яллагдагч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр манайх гэх айлтай “” гэх газар намаржиж байтал ******* мал авахаар хажуудаа 1 хүнтэй ирээд гийн гэрт архи ууж хоносон. Маргааш өглөө нь би өөрийн хотноос *******ад 10 тооны ямаа зарсан. Тэгтэл ******* надад хандаж “ ямаа зарна гэнэ. Тэрнийг очоод ачаад ирмээр байна. Миний машин явж болохгүй байна.” гэхээр нь би өөрийн эзэмшлийн улсын гаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр ******* болон гийн хамтаар яваад 1 дүгээр бригадын төв дээр очтол морьтой хориод тооны ямаа ээрчихсэн хүлээж байсан. Тэгээд ******* тай уулзаад тууж ирсэн ямааг миний машин дээр ачаад “” гэх газар байх айлын хашаанд авч ирж буулгаад, хашаа нь муу юм байсан гээд уг хашааны пүнзэнд ямаануудаа хийчхээд ******* надад хандаж “чи сум орж надад зарсан 10 ямааныхаа гарал үүслийн бичиг хийлгэж өг” гэхээр нь би зарсан 10 ямааныхаа бичгийг хийлгэж өгөхөөр *******, нартай хамт сум ортол манай сумын малын эмч байхгүй байсан. Тэгтэл ******* надад таньдаг казах малын эмч байгаа гээд нэг хүн рүү залгаад казахаар ярьж байгаад “за болчихлоо, одоо явнаа” гээд Майк гэх хүний дэлгүүр орж 2 шил архи аваад буцаад гийн гэрт ирээд архидаж байгаад 23 цаг өнгөрч байхад “одоо явж малаа ачна, та мотоцикль бариад өг” гэж надад хэлэхээр нь би гийн мотоциклыг бариад г судлуулаад н хашаанд байх ямаа руу явж байтал замдаа машинтайгаа ирээд зогсож байсан. Тэгсэн ******* ын машинд суугаад цаашаа яваад хашаанд очиж өөрийнхөө машинд ямаагаа ачаад ******* явсан. бид хоёр буцаад гэр лүүгээ ьсан юм. ... согтуудаа надад “танд би машинаа хямдхан өгсөн. Дор хаяж 1800000 төгрөгөөр өгөх байсан юм. Танаас 000 төгрөгийг нь хаслаа” гэхээр нь би “за баярлалаа ахын дүү” гэж байсан юм. Би бодохдоо 1800000 гэж байсан машинаа надад 1500000 төгрөгт өгсөндөө тэгж хэлж байгаа юм байх гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 186-187 дахь тал),

19.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр би өөрийн хүргэн болох кийн хамт сумын нутгаар мал худалдаж авах ажлаар явж байгаад гэх хүнээс 10 тооны ямаа худалдаж аваад байж байтал тус сумын иргэн над руу 12 цагийн үед залгаад “Та мал авч байгаа юм уу, би мал зарах гэсэн юм. Та гэх газар хүрээд ир” гэхээр нь би өөрийнхөө машин дээр мал аччихсан байсан учраас гэх хүнийг гуйгаад надад мал зарна гэнэ. Чи надад яваад өгөөч” гээд гийн портер машинтай, айлын эзэн гэх залуутай хамт гурвуулаа яваад гэх газар очтол тэнд 20-иод тооны ямаа ээрчихсэн морьтой зогсож байсан. Тэгээд бид хэд тухайн ямааг Ёндонгийн машинд ачаад гэх газар байх айлын хашаанд хашиж орхиод , бид гурав сумын төв рүү явсан. Малын гарал үүслийн гэрчилгээг авах гэтэл сумын малын эмч байхгүй байхаар нь би тус сумын малын эмч болох гэх хүнрүү залгаад “би гоос ямаа худалдаж авсан юм. Гарал үүслийн гэрчилгээг авах гэсэн юм” гэж хэлтэл надаас “хэдэн мал авсан юм” гэхээр нь би “30 ямаа” гэж хэлтэл миний утас руу гарал үүслийн гэрчилгээний код мессежээр явуулсан байсан. Тэгээд бид гурав сумын төвийн дэлгүүрээс архи аваад буцаад өөрийн машин дээрээ ирээд гийн гэрт хоол идэж, архи уугаад шөнийн 23 цаг өнгөрч байхда Ёндон, , к нарын хамтаар ямаа хашсан газар луугаа явж байтал замд таараад бид тавуулаа хамт яваад гэх газраас хашсан ямаагаа ачаад к бид хоёр аймаг руу явсан. Харин нөгөө гурав тэндээ үлдсэн юм. ...Надад тухайн үед утсаар ярихдаа хулгайн мал гэж хэлээгүй. Харин орой нь ямаагаа машинд ачаад уссаны дараа би сэжигтэй санагдаад байхаар нь “энэ ямар учиртай ямаа вэ” гэж асуухад надад “энэ ямаанууд хулгайн ямаа байгаа юм аа. Та санаа зоволтгүй, арыг нь би өөрөө даана.” гэхээр нь авчихсан юм. ...Харин үлдэгдэл болох 940000 төгрөгийг нь манай эхнэр болох гийн 5183060939 тоот данснаас гийн ХААН банкны 5861049949 тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн байгаа. ...Би тухайн ямаануудыг аймгийн нядалгааны газар Толганай гэх хүнд 1 ямааны гулууз махыг нджаар 12 килограммаар, 1 килограммыг 5000 төгрөгөөр бодож зарсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 194 дэх тал),

20.Гэрч М.Толганайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нядалгааны газарт ******* нь 2020 оны 10 гаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн сумаас 323454, 323461 гэх кодтой 88 тооны ямаа авч ирж худалдаалсан юм. Тухайн ямаануудыг яг хэдэн төгрөгөөр худалдан авсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 234 дэх тал),

21.Гэрч Б.Цэрэндолгорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ нь манай гэртэй ойролцоо буусан. Удалгүй байж байгаад нүүгээд явсан. ийн эзэмшлийн мал эсэх, хэдэн тооны ямаанууд байсныг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар:

1.1 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* мал цөөтэй. Сүүлийн 2 жил багийн малчдын хуц, ухна авч иулж байгаа. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг юм. ... сумын нд сургуулийн 8-р ангийг төгссөн. Увс аймагт 2004-2005 онд цэргийн алба хаасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 204 дэх тал),

1.2 Гэрч Ц.Батноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* бол манай бага хүргэн байгаа юм. Уур уцаар багатай, амьдралын төлөө зүтгэж байгаа залуу юм. Ер нь ажилсаг, хүнд тусархаг зантай, сайхан сэтгэлтэй, гэнэн хүнд итгэмтгий хүн байгаа юм. ... Ховд аймгийн сумын багт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

1.3 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал),

1.4 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

1.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ү.Амарэрдэнэ, Ү.Маралэрдэнэ, Ү.Даваабат, Ү.Очир-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээ, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэх, гэрлэсний гэрчилгээ, малчны мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2.Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар:

2.1. Гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү 2014 онд Б.Цэрэндолгор гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. 7 настай 1 хүүхэдтэй. ******* сумын багт мал маллаж амьдардаг. Манай дүү өмчилсөн өвөлжөө, хаваржаатай.1 тээврийн хэрэгсэлтэй. -аас 400 орчим малтай, боломжийн амьдралтай хүн. сумын нд сургуулийн 8-р ангийг төгссөн юм. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

2.2 Гэрч Х.Эрдэнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...******* ам бүл 3-уулаа, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. ...Ховд аймгийн сумын сургуулийн 8-р ангийг төгсөж бүрэн бус нд боловсрол эзэмшсэн гэж байсан. Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн ангид 2008-2009 оны хооронд цэргийн албаа хаасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

2.3 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104 дэх тал)

 2.4 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 205-206 дахь тал),

2.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ш.Лхагвадашийн төрсний гэрчилгээ болон шүүгдэгч *******ын гэрлэсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, малчны мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3.Шүүгдэгч С.гийн хувийн байдлын талаар:

3.1. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С. бол айлын бага хүүхэд байгаа юм. Дээрээ 5 ахтай, 2 эгчтэй, 8-уулаа өссөн юм. Манайх 400 орчим малтай, 1 машинтай, ндаж амьдралтай айл. Одоо сумын багт эхнэр, 1 хүүхдийн хамт мал маллаж амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 155 дахь тал),

3.2 Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Манай хүргэн ах хүнтэй хэрүүл хийхгүй, барагтай бол угардаггүй хүн байгаа юм. Хэтэрхий угүй ноомой зантай хүн. Одоо сумд мал маллаж амьдарч байгаа. Боломжийн малтай, машинтай, ндаж амьдралтай айл юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 159 дэх тал),

3.3 2021 оны 12 гаар сарын 06-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 201 дэх тал),

3.4 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 107-108 дахь тал),

3.5 Ховд аймаг дахь сум ндын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 62 гаартай шийтгэх тогтоол ( 2 гаар хавтаст хэргийн 1-8 дахь тал, 194 дэх тал),

4.Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар:

4.1 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр 1 удаа зодооны хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Өөр шалгагдаж байсан асуудал байхгүй. аймагт малын ченж хийдэг. сумын төвд 1 хашаа байшинтай. Ховд аймагт цэргийн алба хаасан. Элэгний өвчний улмаас эмчийн хяналтад байдаг юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 161 дэх тал),

4.2 Гэрч Х.Шынарханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.Гүлжазира гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн, 4 хүүхэдтэй айл. Малын ченж хийдэг. сумын нд сургуулийн 8-р ангийг төгссөн. аймгийн төвд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2010 онд сумын аварга малчин болж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 163 дахь тал),

4.3 2021 оны 12 гаар сарын 06-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 215 дахь тал),

4.4 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 219-221 дахь тал),

4.5 аймаг дахь сум ндын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 гаар сарын 28-ны өдрийн 124 гаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 9-20 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хохирогч .х тус аймгийн сумын “” гэх газарт намаржиж байгаад 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр тухайн газраасаа нүүж тус сумын багийн “” гэх нэртэй газарт буужээ. Маргааш нь буюу малаа саах гэтэл зүсээрээ олон тооны ямаа тсан учир ойр орчим байх айлуудаас асууж сураглан, нүүсэн газарт очиж хайсан боловч олдоогүй байна. 2020 оны 10 гаар сарын 30-ны үеэр “” гэх газарт намаржиж байх үед ямаа нь бүрэн байжээ. Шүүгдэгч ******* нь хо ойр намаржиж байсан бөгөөд айлын ямаа байгаа талаар зэргэлзээ намаржиж байсан шүүгдэгч *******д мэдэгдсэнээр тэрээр тухайн үед мал хоносон шүүгдэгч *******ад хэлж түүнд худалдахаар болжээ.Тухайн үед шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******гоос ямаа худалдаж авч байсан бөгөөд түүний портер машинаар шүүгдэгч *******аас ямааг нь ачиж авахаар шүүгдэгч , .- нар гэх газарт очиход шүүгдэгч ******* нь 20-иод ямаа ээрчихсэн хүлээж байсан байна. Тэд нар ямааг машинд ачиж авч ирж гэх газарт байрлах айлын өвөлжөөнд хашчихаад малын гарал үүслийн гэрчилгээ авахаар 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр сумын төв орж гэрчилгээгээ авч улмаар орой шүүгдэгч *******гийн гэрт нь ирж, шөнө болохыг хүлээжээ. Тухайн шөнийн 23 цагийн орчимд шүүгдэгч С., ******* нар нь шүүгдэгч *******ын машинд ямааг ачиж өгөхөөр бүгдээрээ н өвөлжөөнд ирэхэд шүүгдэгч ******* ирсэн хүлээж байжээ. Улмаар шүүгдэгч *******ын машинд ямааг ачиж өгч явуулснаар тэрээр аймгийн сумын төвд нядалгааны газарт /М.Толганай гэх хүнд/ ямааны гулуузыг худалдаж эхнэр гийн дансаар дамжуулан шүүгдэгч *******гийн дансанд 940000 төгрөг шилжүүлсэн байна.Тухайн үед шилжүүлсэн мөнгөөс ******* 000 төгрөгийг сумын төв орж шүүгдэгч *******гийн картнаас авсан бол шүүгдэгч С. нь шүүгдэгч *******гээс машин худалдаж авахдаа авах ёстой ямааны мөнгө 000 төгрөгийг өглөгөөсөө хасаж тооцуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч *******, С., ******* нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэдгээрийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно. Харин шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Ганзориг нар нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн боловч шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийн үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, алул мал завших гэмт хэргийн шинжтэй, хэрэв мал хулгайлах гэмт хэргийн гэм буруутай гэж үзвэл хулгайлсан зүйлсээ зарж борлуулсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхгүй” гэж мэтгэлцэв. 1.Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч нар нь маргаагүй боловч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь ьцуулан үзэхэд шүүгдэгч *******, *******, С., ******* нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдсан, гэм буруутай үйлдэл . Учир нь хэрэгт цугларсан хохирогч мэдүүлэг, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гаартай албан бичгээр гаартай 2020 оны 10 гаар сарын 31-ний өдрийн “Нэр , хаяг Ховд аймаг сумын баг, , сумын баг” гэсэн мал эмнэлгийн гэрчилгээ (хавтаст хэргийн 117-118 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн 2020 оны 10 гаар сарын 30-ны өдөр мал сүрэг нь бүрэн байсан, 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр нүүж маргааш нь олон тооны ямаа байхгүй байгааг мэдсэн, шүүгдэгч нар нь 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр сумын төв орж малын гарал үүслийг гэрчилгээ авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүх хуралдаанд гэр ., /шүүгдэгч *******ын эхнэр/ шүүгдэгч ******* нар нь “ямаа манай хотонд ирж 2 хоносон” гэж мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар яллагдагчаар мэдүүлэхдээ “2020 оны 11 дүгээр сарын эхээр ямааг хулгайлсан” гэж тус тус мэдүүлдэг ч эдгээр мэдүүлгүүдийн эх сурвалж нь тогтоогдоогүй төдийгүй, хохирогчийн мэдүүлэг, малын гарал үүслийг гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг ьцуулан хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч нар нь хохирогчийн эзэмшлийн 25 тооны ямааг 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр машинаар ачиж бусдын өвөлжөөнд аваачиж нуусан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салсан өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхойгүй бэлчээрийн таван хошуу малыг алул малд хамааруулдаг. Хохирогчийн мал нь 2020 оны 10 гаар сарын 30-ны өдөр бүрэн байсныг 1 хоногийн дараа буюу 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр шүүгдэгч ******* тууж авчирч улмаар шүүгдэгч нар айлын өвөлжөөнд нуусан зэрэг нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд цаг хугацааны хувьд эдгээр ямааг шүүгдэгч *******ын эзэмшилд байсан алул мал гэж үзэхээргүй байна. Харин шүүгдэгч *******, ******* нар нь мал худалдаж авч байсан шүүгдэгч *******ад ямаа худалдах талаар урьдчилан тохиролцож, улмаар тухайн ямааг ачиж авах үед шүүгдэгч С. үйлдлээрээ нэгдэж, нэгдмэл санаа зорилгоор бусдын мал гэдгийг мэдсээр байж түүнийг худалдаж ашиг олох гэмт санаагаа хэрэгжүүлсэн шүүгдэгч нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бий болгосон байна. 2.Шүүгдэгч *******ын гэмт хэргийн замаар буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон 25 тооны ямааг авч эзэмшин бусдад худалдсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангасан гэж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 18.6 гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 гаар зүйлийн 3.1.1-д “мөнгө угаах” гэж “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн иуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх, үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг” хамааруулахаар хуульчилжээ. Мөнгө угаах гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдийг мэдсээр байж түүнийг авсан” гэх шинж нь бусад хүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хууль бусаар олсон гэдгийг тухайн этгээд мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг байна. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэмт хэргийн замаар олсон малыг авч нядалгааны газарт худалдсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч тэрээр анхнаасаа 25 тооны ямааг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд буюу хууль бусаар 25 ямааг олж авахад хамтран оролцсон байжээ. Тодруулбал, шүүгдэгч нар нь бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч улмаар өөрсдийнхөө эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан 25 тооны ямааг өөрсдөө буюу шүүгдэгч ******* нь бусдад зарж борлуулан захиран зарцуулсан байх тул түүний энэхүү үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ. Иймээс шүүгдэгч *******ын хулгайлсан бог малыг авч эзэмшин бусдад худалдсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокурорын яллах дүгнэлтээс түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 гаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж ьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч *******, *******, С., ******* нар нь бүлэглэн Ховд аймгийн сумын багийн " ” гэх нартай газраас 2020 оны 10 гаар сарын 31- ний өдөр хохирогч эзэмшлийн 25 тооны ямааг шүүгдэгч *******гийн эзэмшлийн улсын гаартай “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогчид 2250000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

1.2021 оны 10 24- мал хашсан гэх хашаанд нөхөн үзлэг хийсэн тухай “...Үзлэгийг Ховд аймгийн сумын багийн нутаг гэх нэртэй газарт ердийн цаг агаартай үед байгалийн гэрэлд явуулав.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 16-20 дахь тал),

2.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 оны 10 гаар сарын 30-ны үеэр гэх газарт намаржиж байх үед манай мал бүрэн байсан. Харин 2020 оны 10 гаар сарын 31-ний өдөр манайх тухайн газраасаа нүүгээд багийн гэх нэртэй газарт буусан....Тэр үед би тухайн алдагдсан малаа ижлээсээ салаад хээр байгаа байх гэж бодож байсан болохоор малаа ойр хавьд нутаглаж байгаа айлуудаас асууж тодруулаад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуучин байсан газар болох “” гэх газарт очиж ойр орчим болон мал бэлчсэн газарт эрж хайсан боловч олдоогүй. Ямар нэгэн сураг гарахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

3.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд манай нөхөр ойр орчим байх айлуудаас асууж сураад явсан боловч олдоогүй, айлуудын малд нь орж шүүсэн боловч ямар нэгэн сураг гараагүй. Манайх нийт 25 орчим тооны ямаа хулгайд алдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

4.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр ******* ах гэж хүний машинтай тэр гурав гараад явсан. Явахдаа “чи машин дээрээ байж бай би яваад айлаас мал асуугаад ирье” гэх хэлээд гарч яваад орой ирэхдээ “замд ямаанууд байгаа явахдаа ачиж явна” гэж хэлсэн. Орой тухайн мал байсан газарт а, , ******* бид дөрөв хамт очсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

5.Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би к гэж хүний танихгүй. Харин , , *******, нарыг танина. ...Харин 2020 оны идэшний үеэр манай сумын малын эмч Нямбаяр өөрөө идэш гаргана гээд надад 2 хоногийн хугацаанд нэвтэрэх нэрээ өгч гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн. Тэр үед ******* надаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн байж магадгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

6. ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 10 гаар сарын 18-ны өдрийн ХЦ21-76 гаартай “2020 оны 11 сарын зах зээлийн үнэлгээгээр 25 ямаа нийт 2250000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71 дэх тал),

7.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...а бид хоёр хажуугаар нь өнгөрөөд гэртээ ирж байтал араас ******* машинтайгаа манай гадаа ирээд “аас ямаа авах гэсэн юм. Яваад өгөөч.” гэж а ахаас гуйсан. Тэгтэл над руу залгаад “Энд хэдэн тасархай ямаа байна. Би сая *******тай ярьчихлаа. Чи хамт хүрээд ирэх үү.” гэхээр нь би *******, а ах хоёртой хамт яваад “ ” гэх газар очтол тэнд хэдэн ямаа ээрчихсэн морьтой байж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78- 79 дэх тал),

8.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэрнээс хойш удалгүй ******* гэх хүн мал авч явна гэж сонсоод би ******* руу утастаад “ах мал авч байгаа юм уу хэдэн ямаа байна авах уу.” гэж хэлтэл “авна, хаана байгаа юм, би одоо мал аваад явж байна” гэхээр нь би “ гэх газар хүрээд ирээ” гэж хэлээд утсаа тасалсны дараа рүү залгаад “******* танай тэнд мал авч яваа юм байна. Би сая *******тай ярьчихлаа. Нөгөө хэдэн эзэнгүй ямаагаа өгдөг юм уу, чи *******тай хамт хүрээд ирэх үү” гэж хэлтэл “******* манай гадаа байна би яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд удалгүй *******, нар а гэх хүнтэй хамт агийн машинаар “ ” гэх газар над дээр ирээд нөгөө манай хотонд байсан ямаануудыг ачаад авсан юм. ... Манай гэр тухайн үед “ ” гэх газар намаржиж байсан. Харин ямааны эзэн гэх айл манай гэрээс холгүй 2-3 км орчим газар намаржиж байсан юм. Тухайн ямаа яг хэдэн тооны ямаа байсныг би санахгүй байна. 20 гаран тооны ямаа байсан. ******* надад хэлэхдээ “ямааг чинь борлуулчихаад үнийг нь өгнө, ашгаа ндаа хийнэ шүү” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд өөрөө Хаан банкны данстай боловч тухайн үед дансны гаараа санахгүй байсан учраас г чи *******ад дансаа өгчих гэж хэлж байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84- 85 дахь тал),

9.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ХААН банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 101 дэх тал),

10.Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гаартай албан бичгээр гаартай 2020 оны 10 гаар сарын 31-ний өдрийн мал эмнэлгийн гэрчилгээ (хавтаст хэргийн 117-118 дахь тал),

11.ХААН банкны 5183060939 тоот данснаас 5861049949 тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 940000 төгрөг шилжүүлсэн талаархи иргэн гийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 120- 121 дэх тал),

12.Яллагдагч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр манайх гэх айлтай “” гэх газарт намаржиж байтал ******* мал авахаар хажуудаа 1 хүнтэй ирээд гийн гэрт архи ууж хоносон. Маргааш өглөө нь би өөрийн хотноос *******ад 10 тооны ямаа зарсан. Тэгтэл ******* надад хандаж “ ямаа зарна гэнэ. Тэрнийг очоод ачаад ирмээр байна. Миний машин явж болохгүй байна” гэхээр нь би өөрийн эзэмшлийн улсын гаартай “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслээр ******* болон гийн хамтаар яваад 1 дүгээр бригадын төв дээр очтол морьтой 20-иод тооны ямаа ээрчихсэн хүлээж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 186-187 дахь тал),

.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр би өөрийн хүргэн болох кийн хамт сумын нутгаар мал худалдаж авах ажлаар явж байгаад гэх хүнээс 10 тооны ямаа худалдаж аваад байж байтал тус сумын иргэн над руу 12 цагийн үед залгаад “та мал авч байгаа юм уу, би мал зарах гэсэн юм. Та гэх газар хүрээд ир” гэхээр нь би өөрийнхөө машин дээр мал аччихсан байсан учраас гэх хүнийг гуйгаад “надад мал зарна гэнэ. Чи надад яваад өгөөч” гээд гийн портер машинтай айлын эзэн гэх залуутай хамт гурвуулаа яваад “ ” гэх газар очтол тэнд 20-иод тооны ямаа ээрчихсэн морьтой зогсож байсан. Тэгээд бид хэд тухайн ямааг Ёндонгийн машинд ачаад гэх газар байх айлын хашаанд хашиж орхисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 194 дэх тал) зэрэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, ау, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж хуульчилсан байна. Хэдийгээр шүүгдэгч нар нь “20-иод ямаа байсан” гэж мэдүүлдэг ч 25 тооны ямаа хулгайд алдагдсан нь хохирогч , гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба хулгайлсан 25 тооны ямаа олон тооны малд хамаарч байгаа тул тэдгээрийг бусдын олон тооны бог малыг хулгайлсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******, ******* нар бусдын малыг *******ад худалдахаар урьдчилан тохиролцож, улмаар шүүгдэгч *******, *******, ******* нар гэмт санаагаа хэрэгжүүлэх явцад шүүгдэгч С. нь үйлдлээрээ нэгдэж “ ” гэх газраас олон тооны бог малыг шүүгдэгч Д.гийн “Бонго пронтер” маркийн машинд ачиж улмаар айлын өвөлжөөнд нуусан шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Харин шүүгдэгч нар нь хулгайлсан малыг шүүгдэгч С.гийн эзэмшлийн машинаар ачиж айлын өвөлжөөнд хашиж нуусны дараа буюу гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа тухайн өдөр орой 23 цагийн орчимд шүүгдэгч *******ын эзэмшлийн машинд ачиж өгснөөр тэрээр аймаг руу тээвэрлэсэн учир хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч *******ын машиныг ашиглаагүй гэж үзлээ. Шүүгдэгч *******, *******, *******, С. нарын бусдын 25 тооны ямааг машин ашиглаж нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2250000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг “олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ашиг олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдаж, олон тооны бог малыг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******, *******, *******, С. нарыг бүлэглэн, бусдын 25 тооны ямааг машин ашиглаж хулгайлсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлж зарж борлуулан ашиг олох зорилготой байсан, хууль эрх зүйн мэдлэг тмаг зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 1.Шүүгдэгч нарын хулгайлсан 25 тооны ямааны зах зээлийн үнэлгээг шинжээч 2250000 төгрөгөөр тогтоосныг (хавтаст хэргийн 71 дэх тал) гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцох нь зүйтэй. Хохирогч ид шүүгдэгч ******* 1000000 төгрөг, шүүгдэгч ******* 1250000 төгрөг тус тус төлж өгч, түүнд учирсан хохирлыг төлж барагулсан нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчийн хүсэлтээр (хавтаст хэргийн 1 дэх тал) тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэх талаар

1.Шүүгдэгч ******* урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан нь аймаг дахь сум ндын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 гаар сарын 28-ны өдрийн 124 гаартай шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, (хавтаст хэргийн 9-20, 215 дахь тал)

шүүгдэгч С.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан нь Ховд аймаг дахь сум ндын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 62 гаартай шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 104 дэх тал, 2 гаар хавтаст хэргийн 1-8 дахь тал) тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч *******, ******* нар нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байгаагүй байна. (хавтаст хэргийн 201, 89 дэх тал), тохиролцон бусдын малыг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд, тэдгээрт эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хуульчилсан учраас үүнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *******, С., *******, ******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн иуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус галзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар хорих ял оногулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог галзан шүүгдэгч *******, *******, ******* нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.г мөн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарт оногулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 гаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 10 гаар сард үйлдэгдсэн, цаг хугацааны хувьд 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг дорулахгүйгээр уг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагулсан, шүүгдэгч ******* аймгийн сумын багт, шүүгдэгч *******, *******, С. нар нь Ховд аймгийн сумын багт тус тус оршин суудаг болох нь хэрэгт цугларсан тэдгээрийн иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 92, 206, 107, 219 дэх тал) Иймээс 2021 оны 07 гаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 гаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 гаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /17.12 гаар зүйлийн 2 дах хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарт оногулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.д оногулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу шүүгдэгч *******ад 3 жилийн хугацаанд аймгийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч *******, ******* 3 жилийн хугацаанд, шүүгдэгч С. 2 жил 6 сарын хугацаанд Ховд аймгийн нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч ******* гэм буруугийн талаар маргасан учир түүнийг өршөөл хамааруулах боломжгүй” гэх боловч гэм буруугийн талаар маргасан тохиолдолд уг хуулийг хэрэглэхгүй талаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хориглоогүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, хуулийн 12 гар зүйлийн 12.14-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж түүнд оног хязгаарлах ялаар сольж шийдвэрлэснийг рдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 гаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу 25 ямааг шүүгдэгч ******* нь 1 ямааны гулууз махыг ндажаар 12 килограммаар бодож 1 килограммыг нь 5000 төгрөгөөр тооцож бусад зарж борлуулан, эхнэр гийн эзэмшлийн *** тоот данснаас шүүгдэгч *******гийн эзэмшлийн *** тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 940000 төгрөг шилжүүлсэн, шүүгдэгч ******* 000 төгрөгийг картнаас гаргаж авсан, шүүгдэгч Д. 000 /*******гээс портер машин худалдаж авахдаа/ өглөгтөө оруулан тооцсон, шүүгдэгч ******* 340000 төгрөгийг тус тус авсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан иргэн , шүүгдэгч ******* нарын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 120- 121, 101 дэх тал), шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг худалдаж олсон орлогыг хувааж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нар нь 25 тооны ямааг шүүгдэгч С.гийн эзэмшлийн “Бонго пронтер” маркын улсын гаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж айлын өвөлжөөнд нууж, гэмт хэрэг үйлдэхэд машин механизм ашигласан нөхцөл байдал тогтоогдсоныг галзан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон (хавтаст хэргийн 176-178 дахь тал) тухайн тээврийн хэрэгслийн үнэ 2950808 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нарт хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх улсын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 7.5 гаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******аас 1500000 төгрөг /1 ямааны мах нджаар 12 кг гулууз мах х 5000 төгрөг х 25 ямаа= 1500000 төгрөг/ төгрөг, шүүгдэгч *******аас 000 төгрөг, *******гоос 000 төгрөг шүүгдэгч *******гээс 340000 төгрөгийг болон шүүгдэгч нарын тус бүрээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 737702 төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг рдаж, шүүхийн удсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хохирогч ид шүүгдэгч ******* 1000000 төгрөг, шүүгдэгч ******* 1250000 төгрөг тус тус төлж өгч хохирлыг төлж барагулсан нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хүсэлтээр (хавтаст хэргийн 1 дэх тал) тогтоогдож байх тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй гэж дүгнэлээ. гаартай эрүүгийн хөрөнгөгүй, , шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг төлж барагулсан болохыг тус тус рдав. Шүүгдэгч нарт оногулан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 гаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 гаар зүйл, 36.8 гаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 гаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, *******, *******, С. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 18.6 гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч *******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 гаар зүйлийн 1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******, ******* ургийн овогт Сунйгийн , ургийн овогт , ургийн овогт нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******, , нарын тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Сунйгийн г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 гаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.д оногулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 гаар зүйлийн 7.2, 12 гаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 гаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д оногулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 3 жилийн хугацаанд, шүүгдэгч С.д 2 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч *******ад 3 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 гаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч *******аас 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч *******аас 000 /гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч С.гоос 000 /гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч *******гээс 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ шүүгдэгч *******, *******, С., ******* нарын тус бүрээс 737702 /долоон зуун гучин долоон мянга долоон зуун хоёр/ төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 гаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тус тус тайлбарласугай.

9.Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг рдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. гаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогчид 2250000 төгрөгийн хохирлыг төлж барагулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус рдсугай.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 гаар зүйлийн 167.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******ад оногулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүгдэгч *******, *******, С. нарт оногулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 гаартай нээлттэй, хаалттай хорих ангид тус тус даалгасугай.

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг рдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК