Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч З.Алтансолонго, хохирогчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 22 оны дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоотод байрлах иргэн ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 20 оны 6 дугаар сарын 1-ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан, мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоотод байрлах иргэн ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 20 оны 6 дугаар сарын 1-ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад шөнийн 2 цаг 40 минутын орчимд гэрийн эзэн гэртээ ирсний улмаас өөрийн үйлдлээ төгсгөж чадалгүй түүнтэй хамт явсан хохирогч ы биед хутга хэрэглэн халдаж, цээж хэсэг 1 удаа, зүүн гарын шуу, хэвлий хэсэгт 2 удаа баруун талын суга хэсэгт 1 удаа, дал хэсэгт 1 удаа тус тус дүрж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр 1 дугаар гудамжны 4 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 20 оны 6 дугаар сарын -ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 06000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр гудамжны тоотод байрлах иргэн ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 20 оны 6 дугаар сарын -ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 180000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр гудамжны тоот хашаанд байрлах ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоот хашаанд амьдрах гийн байшингийн цонхыг түлхэж онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 070 төгрөгийн хохирол учруулсан зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь үнэн зөв учир өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

1.Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны 0 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...Уг хэрэг гарсан гэх газар нь Ховд аймгийн ******* сумын багийн 0 дугаар гудамжны 0 тоот хашаанд болсон байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6 дахь тал),

2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Уг тээврийн хэрэгсэл нь 2008 онд Япон улсад үйлдвэрлэсэн 20 онд Монголд орж ирсэн, мөнгөлөг өнгөтэй, 784442 арлын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл байх ба гадна өнгө үзэмж .....гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, үзлэгийг автомашины дотор талд хийхэд бор цоохор өнгийн суудлын бүрээстэй, ...жолоочийн суудлын ар налсан түшлэгний баруун талын дунд хэсэгт x9 см хэмжээний, мөн суудлын хүн суудаг хэсгийн баруун хойд буланд ,x см хэмжээний, урд хоёр суудлын голын хайрцаг дээр 14x14 хэмжээтэй хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. Зүүн урд хэсгийн суудал дээр ы өмсөж явсан гэх хар хөх өнгийн нимгэн хүрэм, 1 ширхэг, дугуй захтай ханцуйгүй хөх өнгийн ... хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ханцуйгүй цамц /пудболк/ 1 ширхэг, хар өнгийн өмд дээд хэсэгтээ хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг, дээрх эд зүйлүүд байсныг үзлэгээр хураан авав.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

.Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны 26 тоот хашааны эсрэг талд байх шавар блокоор баригдсан хашааны доод ирмэг хэсэгт эд зүйл шатаасан үнс байсан газар байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн -1 дахь тал),

4.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн “Цэнхэр өнгийн яакны зах хэсэгт “Edio” гэсэн бичвэртэй, хэвтээ захтай, урд энгэр нь задгай, 6 ширхэг товчтой, урд энгэртээ 2 ширхэг халаастай, зүүн талын 2, см, 2, см, 2, см, доороосоо 2 дахь товчны дээд талд 2, см, баруун талын цээжний халаасны дээд талд 2 см, баруун талын суганы ард талын хэсэгт 4 2, см, баруун талын далны ар хэсэгт , см, 2,7 см хэмжээтэй цооролттой, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Хөх өнгийн пудболк зүүн талын энгэр хэсэгт аdidas гэсэн цагаан өнгийн бичвэртэй, хагас ханцуйтай, баруун ханцуй хэсэгт adidas гэсэн бичвэртэй, ар талдаа ширхэг цагаан өнгийн зурвастай байв. Уг пудболкын зүүн цээж хэсэгт 2 см, гэдэг хэсэгт 2, см, цээж хэсэгт 2, см, баруун талын суга хэсэгт 1, см, баруун талын далны ар хэсэгт 2, см, 0, см хэмжээтэй цооролт, мөн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Бэлтгэлийн хар өнгийн өмд /шошго хэсэгтээ “nike” гэсэн бичвэртэй/ зүүн гуяны дээд хэсэгт “зөв” гэсэн саарал өнгийн тэмдэглэлтэй, баруун хөлний шилбэний ар хэсэгт “nike club” гэсэн саарал өнгийн бичвэртэй байв. Уг өмдний бүсэлхий хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 16-22 дахь тал),

.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Уг хутга нь бор өнгийн модон бариултай, бариулын хоёр талын зах хэсэг нь төмөр, бариул хэсэг нь ,6 см, ир хэсэг нь , см хэмжээтэй, нийт урт нь 0 см хэмжээтэй 1 ширхэг хутга байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, (хавтаст хэргийн 2-26 дахь тал),

6.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Уг монгол цоожны гадна хэсэг нь ямар нэгэн зүйлд шатаж, гадна гадаргууд нь наалдаж, бохирлогдсон х хэмжээтэй цоож байв. Цоож нь цоожлогдсон байдалтай байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 29-0 дахь тал),

7.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Уг гутал нь бор өнгийн, урд хэсгээрээ хүрэн бор өнгийн үдээстэй, арзгар ултай, 27 см урттай, эмэгтэй хүний нэг хос гутал. Цэнхэр өнгийн үдээсгүй цагаан ултай пүүзэн 2 хос гутал байв. Уг гутлын ул нь дөрвөлжин хээтэй байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн -6 дахь тал),

8.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Дутуу шатсан хог нь шатаж дууссан байв. Уг хогноос дутуу шатсан ягаан өнгийн цүнхний үүргэвч см хэмжээтэй 1 ширхэг, 1, см хэмжээтэй хугарсан төмрийн хөрөөний ир 1 ширхэг, бариул хэсэг нь шатаж байхгүй болсон 2 см хэмжээтэй төмөр хутга 1 ширхэг байсныг үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлэв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 9-40 дэх тал),

9.Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-44, 4-46 дахь тал),

.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэндхүүгийн 20 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 0 дугаартай “1. ы биед гэмтэл учирсан байна. 2. ы биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, нарийн гэдэсний цоорсон шарх, баруун гарын суганы ард, доод болон дунд хэсэгт 2 ширхэг, зүүн хөхний урд дээд хэсэгт 1 ширхэг, хэвлийн зүүн доод хэсэгт 1 ширхэг, хэвлийн зүүн дээд хэсэгт 1 ширхэг, зүүн гарын шуунд 1 ширхэг тус бүр мэс заслын оёдол тавьсан, зүсэгдэж хатгагдсан шархнууд, шарх тус бүрийн эргэн тойронд цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал, хэвлийн голд босоо мэс заслын оёдол бүхий хагалгааны том шарх, мөн хэвлийн баруун доод хэсэгт гуурс тавьсан шарх, шарх тус бүрийн эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. . ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. . ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 6. ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 7. ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

11.Хохирогч ы Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх 70 дугаартай өвчний түүх, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас (хавтаст хэргийн -6 дахь тал),

.Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “...20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 0000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал), 1.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн ширхэг гутлын улын мөрийн “зураг №”, “Зураг №4”, “Зураг №”, “Зураг №1” гэж хаягласан гутлын улны мөрүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. Харин “Зураг №6” гэж дугаарласан гутлын улны мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №” “Зураг №4” дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 42 өмсгөлтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. .Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №”, “Зураг №1” дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх бор өнгийн хагас түрийтэй гутлын улны баруун, зүүн өмсгөлийн мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 72-8 дахь тал),

14.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хүрэм болон хөх өнгийн хагас ханцуйтай 6 цамцанд гарсан 2 мм, 29 мм, 2 мм, 2 мм, 20 мм, 20 мм, 20х0 мм, 2 мм, 18 мм, мм, 2 мм, мм, 26 мм, мм-н хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн гэмтлүүд байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн цамцнууд дээр үүссэн гэмтлүүд шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутгануудын аль ч хутгаар нь үүсгэгдсэн байх боломжтой. /Хутга орсон гүний хэмжээс байхгүй тул тогтоох шинжилгээнд ирүүлсэн хутгануудын аль ч хутгаар үүсгэгдсэн байж болно/. .Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад 14 ширхэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн мөрүүд байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдээр хурц иртэй зүйлийн орсон замыг тогтоох боломжгүй байна. .Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийн хурц иртэй зүйл орсон гарсан талыг тогтоох боломжгүй байна. /Сунадаг даавуун материал байх тул/ 6.Шинжээчээс асуусан асуултнууд дээрх К, Л, М, Н, Р дэх асуултнуудад хариулах боломжгүй. Тусгай шинжилгээний асуултууд байх тул хариулах боломжгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 88-98 дахь тал),

1.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр хоолоо хийж идчихээд 22 цагийн үед ганцаараа гэрээ цоожлоод гэрээсээ гараад орой 2 цаг 0 минутын үед байхаа цаг яг хэд болж байсныг нь санахгүй байна, таньдаг хүн болох ы 007 дугаартай арын серийг нь мэдэхгүй байна приус-20 маркийн саарал өнгөтэй автомашинаар гэр лүүгээ дөхүүлүүлээд хамт гэрт ирэхэд гэрийн цоож байхгүй гэр онгорхой, харанхуй байсан. Би гэр яагаад онгорхой байдаг билээ гээд гар утасны гэрэл асаагаад гэртээ орсон. миний араас орсон. Би гэрт ороод утасны гэрэл тусгахад гэрийн зүүн талын орны урд талд цайвар өнгийн хүрэмтэй, бараан өнгийн өмдтэй, пүүзтэй өнгийг нь санахгүй байна, цааш хараад зогссон, бараан өнгийн саравчтай малгай, масктай, бээлийтэй, хүрэмний энгэр нь задгай хүн зогсож байсан. Би чи хэн бэ гэхэд дуугарахгүй хэсэг зогсож байсан. бид хоёр гэрийн үүдэнд зогсож байхад гэнэт урдаас дайраад би урдаас нь самардсан. Над руу ойртоогүй миний хажууд байсан тай барилцаж аваад ноцолдоод хоёулаа гэрээс гарсан. Би араас нь гараад ирэхэд манай гэрт байсан танихгүй залуу хашааны хаалгаар гараад зугтаасан. Тэгэхэд араас нь хашааны хаалга руу явж байгаад намайг хутгалчихлаа ш дээ, цагдаа эмч дууд гэж хэлсэн. явган гараад явсан хэсэг байж байгаад буцаж ирээд машинаа асаагаад явчихсан. Би доош гудам руу явж байгаад буцаад гэртээ ирээд руу утсаар ярихад цус алдаж байна эмнэлэг явлаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход эмнэлэг дээр ирчихсэн, эмч нар үзэж байсан. Тэгээд би гэр онгорхой байсан болохоор буцаж гэр лүү явж байхдаа цагдаад дуудлага өгсөн. ...Манай авдар дотор дээлэнд боочихсон байсан 8 ширхэг мөнгөн аягыг гаргаж ирээд ягаан өнгий тор нь дотор хийгээд зүүн талын орон дээр авч явахад бэлэн болгоод тавьчихсан байсан. Ээмэг, бөгжний саван дотор байсан ээмэг, бөгжийг савхин бээлийн дотор хийгээд савыг нь газар хаячихсан, гэрийн эд зүйлүүдийг бүгдийг нь гаргаад газраар нэг тараачихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

16.Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 20 7 оны 06 дугаар сарын 1-ны шөнө 2 цаг 0 минутад хамт ажилладаг Үүлэнсолонго гэх эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд хашааных нь гадна очиж буулгаад, би машинаасаа буугаад утасны гэрэл асаагаад Үүлэнсолонгог гэрт нь оруулах гээд тусгаад зогсож байхад Үүлэнсолонго манай гэрт хүн байна гэж орилохоор нь би гүйгээд очиход гэрээс нь туранхай, надаас жоохон өндөр, түргэн шаламгай хөдөлгөөнтэй, саарал богино саравчтай малгайтай хүн байсан. Биеийн төрх нь дэлдэн чихтэй залуу гарч ирээд шууд над руу дайраад миний цээж хэсэгт цохих шиг болсон. Тэгтэл цээж халуу оргиод явчихсан. Тэгээд би хутга барьсныг мэдсэн. ...Тэр үед миний гар, хэвлий хэсэгт хутгалж байсан. Тэгээд би цааш эргээд зугтах гээд жоохон хөдлөхөд нөгөө залуу хашааны жижиг хаалгаар гараад зугтсан. Тэгэхээр нь би араас нь гүйж гараад машинаа асаагаад, гэрлээ тусгаад тэр гудмаар харахад алга болчихсон байсан. Би өөрөө шууд эмнэлэг дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 0-1 дэх тал),

.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрээс хулгайд алдсан эд зүйл байхгүй. Манай гэрийг цоожилсон байсан монгол цоож байхгүй байсан. Сүүлд манай гэрийн цоожийг шатаачихсан байсныг цагдаагийн алба хаагч авч ирээд надад байсан гэрийн түлхүүр буюу монгол цоожны түлхүүрээр уг цоожийг онгойлгож үзэхэд онгойж байсан. Тухайн шатсан монгол цоож нь манай гэрийн цоож мөн байсан. Манай гэрээс хулгайлж авч явахаар бэлдсэн байсан 8 ширхэг мөнгөн аягыг бүрэн бүтэн хүлээж авлаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал),

18.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 оны 06 дугаар сарын 1-ны орой байрлаж байсан хашаандаа унтаж байгаад 22 цагийн үед босоод гадагшаа гараад 6 дугаар сургууль орох гээд явж байтал ...модон хашаан дотор улаан тоосгон байшин байхаар нь ар талын айлын хашаагаар давж ороод гал тогооны өрөөний цонхоор очоод салхивчийг нь түлхэхэд онгойчихсон. Уг цонхоор дотогшоо ороод улаан өнгийн зүрхэн хэлбэртэй сав уг сав нь дотор цагаан өнгийн зүүлт, бор хайрцаг, төмөр аяга авсан. Гараад шууд гол дээр очоод хөл гараа угаачхаад цэргийн ангийн ар талын замаар доош уруудаад явж байтал ногоон өнгийн даамантай модон хашаатай, хашаан дотроо канад загварын авто машины гарааштай, канад загварын нэг давхар байшин байхаар нь хашааны урд талаар давж ороод хаалгыг нь татахад онгорхой байхаар нь явж ороход зочны өрөөнд нэг хүн унтаж байсан. Унтаж байгаа хүний урд талын ширээн дээр 1 ширхэг мөнгөн аяга байхаар нь уг аягыг аваад гараад явсан. Тухайн айлаас гараад Ховд аймгийн төв талбай дээр ирээд хэсэг сууж байгаад байрлаж байсан газар луугаа явах гээд захын ойролцоо явж байтал блокон хашаатай, хашаан дотор цоожтой монгол гэр байсан. Тэгээд би тухайн хашааг урд талаас нь давж ороод ар талын айлын хашаанд үүрч явсан цүнхээ тавьчхаад монгол гэрийн хаалга дээр очиход хаалга нь монгол цоожтой байсан. Уг цоожны цүү нь илүү гарсан байхаар нь цүүг нь өөрт явсан хутгаар хөшиж онгойлгоод, дотогшоо явж ороод сервантан дотроос нь цагаан өнгийн ууттай мөнгөн аяга байхаар нь аваад орон дээр гаргаж тавиад дээд талаас нь ээмэг, бөгжийг нь аваад тэр айлд байсан савхин бээлийнд хийгээд байж байтал гаднаас нэг хүн гэрэл тусгаад ороод ирсэн. Намайг юун хүн бэ гэж асуухаар нь би сандраад хажуу талаар нь гараад зугтаах гэхэд гаднаас нэг залуу 8 намайг хөлөөрөө жийгээд ороод ирэхээр нь би тухайн залуугийн хажуу талаар гараад зугтаах гэхэд тэр залуу миний цамцны малгайнаас барьж аваад намайг татаад гэр лүү оруулаад ирсэн. Би тэр залуутай барилцаж аваад гэр дотор зууралдаад намайг гаргахгүй болохоор нь өмдний карманд байсан хутгаа гаргаад намайг барьж байсан гарыг нь тавиулах гэтэл тэр залуу зүүн гараараа нүүрээ хаагаад, зүүн өвдгөө дээш өргөөд баруун гараараа намайг татахаар нь барьж байсан гарыг нь тавиулах гээд хутгаа явуултал уг залуу хойшлоод цээж хэсэг рүү нь хутга нэг удаа орсон. Дахиж гар руу нь хутгаараа хатгах гэхэд хэвлий хэсэг рүү нь нэг удаа, дахиж гар руу нь хатгахад гар хэсэгт хутга хүрээд тэр залуу намайг тавьчихаар нь гараад зугтаасан. Гараад зугтааж байтал араас нөгөө залуу ирээд дахиад бариад авахаар нь би тавиулах гээд эргэх үед тухайн залууг эрчээрээ гүйж орж ирээд миний барьж байсан хутганд ар нуруугаараа өртсөн тэр үед нөгөө залуу ёо гэж хэлээд намайг тавьчихаар нь хашаа даваад зугтаагаад байрлаж байсан хашаандаа ирсэн. Өмсөж явсан хувцасаа солиод буцаад хэрэг болсон газарт ирэхэд нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хашааны үүдэн дээр зогсож байгаад тээврийн хэрэгсэлдээ суугаад яваад өгөхөөр нь тэр залууг зүгээр юм байна гэж бодсон. Гэмт хэрэг үйлдэх үедээ арын хашаанд үлдээсэн цүнхээ авахаар ар талын хашаагаар ороод цүнхээ аваад 8 дугаар цэцэрлэгийн гудмаар уруудаж явж байгаад үүрч явсан цүнхээ шатаагаад байж байтал эргүүлийн 2 цагдаагийн алба хаагч ирээд намайг юу шатааж байгаа талаар асуухаар нь хог шатааж байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн хоёр цагдаагийн алба хаагч чамайг шалгах шаардлагатай тээврийн хэрэгсэлд суу гэхээр нь би суух үедээ карманд байсан мөнгөн аяга гаргаад цагдаагийн алба хаагчийн тээврийн хэрэгсэл доогуур шидтэл цагдаагийн алба хаагч мэдээд намайг бариад цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Тэр үед монгол гэрийг цоожилчихсон байсан монгол цоожийг авч явж байгаад шатаагаад сүүлд хохирогчид байсан гэрийн түлхүүртэй таараад би болсон хэргийн талаар бүгдийг нь үнэн зөвөөр ярьж хэргээ хүлээсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2- дахь тал),

.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 20 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дахь тал),

20.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 20 д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан. Би Улаанбаатар хотоос 20 оны 06 дугаар сарын 09-ны өдөр гараад Ховд аймагт 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн 1 цагт ирсэн. Ирсэн өдрөөсөө хойш би урьд нь мэддэг байсан Бичигт багт байдаг эзэнгүй хашаанд байрлаж байсан. Байрлаж байх хугацаандаа Ховд аймгийн төвөөр явж сонирхсон. 20 оны 06 дугаар сарын - ны өдөр гол гараад усанд орчихоод 14 цаг 0 минутын үед буцаад паркийн доод талын асфальтан зам уруудаад явж байтал модон байшин цоожтой харагдахаар нь урд талын айлын хашаагаар давж ороод унтлагын өрөөний цонхыг түлхэхэд цонх нь онгойчихсон. Тухайн цонхоор дотогшоо ороод газан плитк, аяга, халбага, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн гутал, хөөрөг 2 ширхэг, 4 ширхэг даалин, бор өнгийн чемодан нэг ширхгийг аваад гараад явсан. Авсан зүйлээ байрлаж байсан хашаандаа аваачиж амбаарт нь хийчхээд хоол хийж идээд байж байгаад орой 21 цагийн үед гараад 7 дугаар сургуулийн тоглоомын талбай дээр 9 тоглож байгаад 22 цагийн үед суварга ороод үзэж сонирхсон. Хүүхдийн парк орох гээд явж байгаад суваргын доод талд шавар блокон хашаатай, хашаан дотор цагаан өнгийн байшин байхаар нь үүдэн хэсгээр нь явахад тухайн байшин дотор хүн байхгүй байхаар нь хашааны ар талаар нь давж ороод уг байшингийн ар талын вакум цонхыг нь гараараа түлхэхэд цонх нь онгойсон. Уг цонхоор дотогшоо ороод зочны өрөөнд байсан хөөрөг 1 ширхэг гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга үүдний өрөөнөөс нь арзгар ултай үдээстэй бор өнгийн гутал 1 ширхэг, үдээсгүй бор өнгийн 1 ширхэг гутал, 00-тын дэвсгэрттэй нийт 4,000 төгрөг, унтлагын өрөөнд хайрцагтай ээмэг, бөгж байсан. Дотроо хэчнээн ширхэг байсныг мэдэхгүй. Тухайн айлаас 2 ширхэг хар өнгийн цүнх аваад авсан зүйлээ хийгээд шууд гараад явсан. Тэр айлаас гараад байрлаж байсан хашаандаа ирсэн. Би Ховд аймагт ирэх зорилго байгаагүй. Би 20 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод байх Цэцэрлэгт хүрээлэнд ажил хийж байхад манай найз Батчулуун миний дугаар руу залгаад чи ямар ажилтай хаана байгаа юм бэ гэж асуухад би аймгийн суманд алт ухаж байна. Энд алт гараад боломжийн байна. Өдөртөө 0,000 төгрөгөөс буухгүй байна гэж хэлэхээр нь маргааш нь шууд драгон ороод аймгийн сум явах унаа асуухад гэх кассчин эмэгтэй аймгийн сум явах унаа байхгүй, чи харин шууд Ховд аймгийн төв ороод аймгийн сум явах унаанд суусан нь дээр гэхээр нь Ховд аймгийн төвд ирсэн. Ховд аймгийн төвд ирээд унаа асуусан боловч байхгүй гэхээр нь унаа хайж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдчихсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 188-189 дэх тал),

21.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн “Уг байшин дотор орж үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд урд талын хаалганы хажууд байх цонх нь онгорхой, дотроо өрөө байшин байлаа. Том өрөөн доторх эд зүйл ундуй сундуй, эд хогшлыг энд тэнд цацаж хаясан байв. Том өрөөн дотор цагаан өнгийн 4 хэсэг тасалгаатай шургуулга байх ба уг өрөөн доторх эд зүйлийг энд тэнд, ундуй сундуй болгож цацсан байлаа. Уг өрөөнөөс гарч гал тогооны өрөөнд орж үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд цагаан өнгийн хөргөгч, түүний дээд талд ширээ, ширээн дээр плитка, халуун сав, халуун тогоо зэрэг зүйлс байв. Түүний дээд талд цонх байх ба цонхны дээд талд бор шаргал өнгийн шилэн хаалгатай хоолны шкаф байв. Уг хоолны шкаф дотор мөнгөн аяга байсан гэх бөгөөд тухайн газрыг 4 тоотоор тэмдэглэв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 1- дахь тал),

22.Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

2.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 оны 06 дугаар сарын -ны өдрийн цагийн үед манай гэр бүл Ховд аймгийн ******* сумын багийн 1-4 тоотод байх гэрээсээ гараад хойшоо гол руу лагерт байрлах гэртээ очиж хоносон. Тухайн үед гол руу явахдаа би өөрийн эзэмшлийн улсын дугаартай загварын автомашинтай эхнэр, хүүхэд, манай хадам ээж нарын хамтаар явсан. Манай хашаанд хүн үлдээгүй. Хашаандаа манайх байшинд, харин манай хадам ээж эсгий гэрт амьдардаг юм. Бид нар явахдаа гэр орноо цоожлоод, хашааны хаалгаа хааж цоожлоод явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 20 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн цаг 0 минутын үед хойд гол дээр байх лагерийн гэрээсээ Ховд аймагт байх хашаандаа ирэхэд манай байшингийн том өрөөний цонх, унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Ялаа шумуулнаас хамгаалах торыг нь урсан байсан. Тэгэхээр нь байшингаа онгойлгоод дотогшоо ороход манай гэрийн хамаг эд хогшил, хувцас хунар зэргийг газарт буулгаад цацаад хаясан байсан. Гэрт байх бүх тавилгын шүүгээ хаалга, шургуулга зэргийг бүгдийг нь нэгжиж цацсан байсан. Тэгээд гэрт хулгайч орсон юм байна гэж бодоод шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201 дэх тал),

24.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын -ний өдрийн “20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 1860 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дахь тал),

26.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн “Зураг №6” гэж хаягласан ширхэг гутлын улны мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №6” дээрх гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 41 өмсгөлтэй гутлын зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-221 дэх тал),

27.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Анх орох үедээ байшингийн зүүн талд байрлах цонх нь хамгийн хойд талд буюу (2) гэсэн цэгээр тэмдэглэсэн цонхоор орж эд зүйл хулгайлж гарсан байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (224-226 дахь тал),

28. Иргэн ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (28 дахь тал),

29.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 29-24 дахь тал),

0.Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн “Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн -28 тоот хашаанд болсон байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 246-249), 11

1.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...Бичигт багийн -28 тоот хашаанд байх шавар блокон амбаар дотроос 4 тоогоор тэмдэглэж хурааж авсан эд зүйлд үзлэг хийв. Үзлэгээр бор өнгийн “SONGBOSHUO” гэсэн бичвэртэй доод талдаа давхар хос тус бүр 4 ширхэг дугуйтай, дээд талдаа цахилгаан халаастай, 2 тасалгаатай цахилгаантай халаастай, дээд талдаа бариултай, өндөр 20 см, өргөн 7 см, урт 48 см хэмжээтэй хүрэн бор өнгийн саарал чемодан байлаа.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20- 21 дах тал),

2.Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 2- дахь тал),

.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 оны 06 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод байх манай байшингийн урд цонхны салхивчны түгжээг эвдэн, цонхоор хулгайч орж, манай гэрээс эд зүйл алга болсон байсан. Тухайн өдрийн өглөө 07 цаг 0 минутын үед гэрээсээ эхнэр, хүүхдүүдийн хамтаар гараад 4 хүүхдээ аавын гэрт хүргэж өгөөд эхнэр бид хоёр ажилдаа явсан. Орой цагийн үед эхнэр, хүүхдүүдийн хамтаар гэртээ ирэхэд манай гэрийн цонх уг байдалтай байсан. Тэгээд гэрийн цоожоо онгойлгоод гэртээ орох гэтэл манай байшингийн гадна хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Байшингийнхаа хаалгыг хүчээр татаад дотогшоо ороход гэр доторх зүйлсийг бүгдийг нь цацсан, хамаг тавилгын хаалга, шүүгээ онгойлгож дотор нь байсан зүйлийг гаргаж хаясан байдалтай ундуй, сундуй болгосон байсан. Тэгээд гэрээс алдагдсан зүйлсээ бүртгэж үзэхэд зурагтны суурины хажуу талын босоо шүүгээнд байсан цэнхэр өнгийн, хээтэй том, жижиг 2 ширхэг манан хөөрөг, улаан хув толгойтой бурхны тавиур дээр байсан дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, тухайн аяга дотор хос мөнгөн ээмэг, бөгж, хоолны шкаф дээр байсан хар өнгийн даавуун гэртэй, бор иштэй том хутга 1 ширхэг, үүдний өрөөнд байсан хар хайрцагтай газаар ажилладаг плитка 1 ширхэг, хөргөгчнөөс гялгар уутанд хийсэн мах, хоолны том жижиг шанага 2 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, бор өнгийн дунд зэргийн чемодан 1 ширхэг, хар өнгийн хэтэвч, хэтэвч дотор хугацаа нь дууссан банкны кредит карт, доллар 2-тын дэвсгэртээр 2 ширхэг, мөнгөн аяганы дотор байсан чононы шагай 1 ширхэг, хүүхдийн бэлгэн дотор байсан Nestle-ийн чихэр, шоколад, хуурай шоколад зэрэг зүйлс байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал),

4.Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын -ний өдрийн “20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 1480000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал),

.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн ширхэг гутлын ул мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №1”, “Зураг №2” дээрх гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 42 өмсгөлтэй гутлын зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. .Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №” дээрх гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гуталнуудын улны мөртэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн -27 дахь тал),

6.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 4-7 дахь тал),

7.Үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн “Хөөрөгний дайлан 4 ширхэг, 20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 0000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),

8.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 41-4 дахь тал),

9.Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 4- дахь тал),

40.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод оршин суудаг. 20 оны 06 дугаар сарын 1-ны орой манай эхнэр бид 2 хүүхэд ирнэ гээд хаалгаа түгжихгүй унтсан. Өглөө босоход манай хүүхэд ирээгүй бөгөөд ширээн дээр байсан мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд аяга хайгаад одоо болтол олоогүй. Тухайн алга болсон мөнгөн аягыг манай хүүхдүүд Улаанбаатар хотоос 20 оны цагаан сараар авч өгсөн. Тухайн аяга мөнгөний орц өндөртэй, гадуур зарж байгаа мөнгөн аягануудаас хамаагүй хүнд аяга байгаа.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал),

41.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал),

42.Эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн “8-н том мөнгөн аяга нь 20 оны 06 дугаар сарын байдлаар эд зүйлийн үнэлгээ 600000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

4.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 6-69 дэх тал),

44.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 1 14-ний өдрийн “Ховд аймгийн ******* сумын багийн - тоот хашаанд болсон. Байшингийн зүүн хойд хашаа хоёрын дунд шороон дээр мөр гарсан, байшин хашаа хоёрын дунд улаан тоосго овоолсон шороо хоёрын дунд улаан өнгийн зүрхэн хэлбэртэй хайрцгийн тагийг нь салгасан төмөр 1 ширхэг, 7,8 х ,6 х , см хэмжээтэй бор өнгөтэй модон, тагны дунд хэсгээр хээ бүхий шар цоохор өнгийн оруулгатай нэг талдаа 2 х 16 см хэмжээтэй төмөр хар өнгийн 2 ширхэг нугастай, 8 ширхэг шүрүүпээр боосон, нөгөө талдаа 4 ширхэг шүрүүпээр боосон түгжээ, түгжээний оруулгатай жижиг модон хайрцаг 1 ширхэг, хуванцар бор өнгөтэй , см 1 талдаа см хагарсан, доод хэсэгтээ 1 ширхэг шүрүүп боолттой аяга 1 ширхэг, хар саарал өнгөтэй, хээтэй, гол хэсэгтээ 2 х , см хэмжээтэй хагарсан, доод хэсэгт www.onglaiboo.com.cn гэсэн бичвэртэй хуванцар аяганы ёроол 1 ширхэг зэрэг зүйл байсан.” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 89- 90 дэх тал),

4.Эд зүйлд үзлэг хийж, хохирогч д хүлээлгэн өгсөн тухай 20 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 90-92 дахь тал),

46.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр орой буюу 20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод байх гэртээ байж байгаад орой цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа хаалга цонхоо сайн цоожлоод хашааны хаалгаа хаагаад гарсан. Тэгээд би Амарсанаагийн хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнд очоод сонгуулийн сурталчилгааны ажил ярьж байгаад надтай хамт сонгуулийн сурталчилгаанд явах хүмүүсийн хамтаар Ченжийн тохойд очиж хоол унд идчихээд тэр газраас түрүүлж явсан машинд суугаад гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонх онгорхой, ялаа шумуулын торыг нь ураад хаясан байсан. Гэрээ онгойлгоод дотогшоо ороход гэр доторх хамаг тавилгын шургуулга, хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан эд зүйл, хувцас хунар зэргийг ч гаргаад шалаар нэг цацаад хөглөрүүлээд хаясан байсан. Тэгэхээр нь би охин руугаа утсаар яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна аа, цагдаагийн байгууллагад хандах уу яах уу гэж асуухад цагдаагийн байгууллагад хандалгүй яадаг юм гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай охин бас ирсэн. Удалгүй цагдаа нар бас ирсэн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 94-9 дахь тал),

47.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал),

48.Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн “ 20 оны 06 дугаар сарын байдлаар дээрх эд зүйлийн нийт үнэ цэнэ 070 төгрөг.”гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн дахь тал),

49.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын -ны өдрийн 4 дугаартай “1.Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн гарын 2 ширхэг мөрийн “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг 14 мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Харин “2” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд тэнцэж буй гарын 1 ширхэг мөр нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас болон хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 8-1 дахь тал),

0.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн 4 ширхэг гутлын улны мөрийн “Зураг №6”, “Зураг №7”, “Зураг №6” гэж хаягласан ширхэг гутлын улны мөрүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №6”, “Зураг №6” дээрх гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 41 өмсгөлтэй гутлын зүүн өмсгөлийн улны мөртэй, “Зураг №7” гэж хаягласан гутлын улны мөр нь баруун өмсгөлийн гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 1-9 дэх тал),

1.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Ховд аймгийн ******* сумын багийн 2- тоот хашаа байх, () дугаар цэгээр анх давж орж ирсэн газрыг харуулсан бөгөөд (4) цэгээр орсон цонхыг харуулав. Хулгайлсан эд зүйлээ урд талын хашаанд оруулж, байшингийн зүүн хойд зүгт нуусан гэх бөгөөд (А) цэгээр үзүүлэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн -1 дахь тал),

2.Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 201 оны 01 дүгээр сарын - ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дугаар сарын 1-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг,

.Хохирогчийн өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаан гаргаж өгсөн хохирогч ы хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл, НӨАТ-ын баримтууд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. 1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогчийн, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 20 оны 06 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагд ирж, хуучин байдаг байсан гэх тус аймгийн ******* сумын Бичигт багийн -28 тоот эзэнгүй хашаан дотор байрлах машины бүхээгт хонож тэнд байрлаж байжээ. Тэрээр 20 оны 6 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод байрлах иргэн ийн гэрийн цонхоор нь дотогшоо орж бөгж ширхэг, цагаан өнгийн ээмэг 6 ширхэг, гоёлын ээмэг 2 ширхэг, кулонтай цагаан өнгийн зүүлт 1 ширхэг, төмөр ээмэг 4 ширхэг, төмөр бөгж 2 ширхэг, даалин 4 ширхэг, 2 ширхэг дунд, жижиг гарын хөөрөг, мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн гутал 1 хос, хуурай шоколод 2 ширхэг, газан плитка 1 ширхэг, хоолны халбага 1 ширхэг, шанага 1 ширхэг, өмд 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг, бор чемодан 1 ширхэг, чононы шагай 1 ширхэг, бэлэн 770 төгрөг, төмөр аяга 1 ширхэг, амны халбага сэрээ 2 ширхэг, гэртэй хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч гарсан байна. Мөн тэрээр тухайн өдөр орой Ховд аймгийн ******* сумын багийн 1-4 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн бөгж 7 ширхэг, мөнгөн ээмэг 8 ширхэг, зүүлтний кулон ширхэг, мөнгөн зүүлт 2 ширхэг, төмөр бөгж 4 ширхэг, төмөр ээмэг ширхэг, төмөр кулон 2 ширхэг, төмөр хүзүүний зүүлт 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, гарын бугуйвч ширхэг, шар өнгийн бал 1 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй гутал 2 ширхэг, хар цүнх 1 ширхэг, эрэгтэй малгай 1 ширхэг, үүргэвчтэй цүнх 1 ширхэг, ээмэг зүүлтийн хайрцаг, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйлсийг авч гарсан байна. Улмаар маргааш нь буюу 20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр орой мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоот хашаанд байрлах иргэн гийн байшингийн цонхыг түлхэж онгойлгон дотогш нэвтрэн сувдан зүүлт 44 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шаргал гинж 1 ширхэг, шүр 4 ширхэг, ээмэг 1 хос, саарал гинж 1 ширхэг, сувд задгай 22 ширхэг, зүрхэн хэлбэртэй хайрцаг 1 ширхэг, ээмэгний түгжээ үсний хавчаар 6 ширхэг, чулуун зүүлт ширхэг, бор хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлсан авч гарчээ. Цонхоор гармагц хулгайлан авсан зарим зүйлсээ цонхны дэргэд орхиж явжээ. Мөн тэр өдрийн орой шүүгдэгч нь Ховд аймгийн ******* сумын багийн - тоот хашаанд байрлах ын гэрт хаалгаар нь нэвтрэн ороход байшин дотор хүн унтаж байсан бөгөөд ширээн дээр нь мөнгөн аяга байсан тул түүнийг авч явжээ. 20 оны 06 дугаар сарын 1-ны орой 2 цагийн орчимд шүүгдэгч нь Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод байрлах иргэн ын эсгий гэрийн цоожийг хөшиж онгойлгон дотор нь нэвтэрч гэрт байсан 8 ширхэг мөнгөн аягыг уутанд, ээмэг, бөгжийг бээлийнд хийж авч гарах гэж бэлдэж байх үед гэрийн эзэн хохирогч орж ирж утасныхаа гэрлийг 16 асаах үед гэр дотор хүн байгааг харжээ. Тухайн үед хохирогч ы хамт явж байсан бөгөөд хүн орж ирмэгц шүүгдэгч нь гэрээс гарах гэтэл хохирогч түүнийг барьж авснаар шүүгдэгч нь халаасанд байсан хутгаар хохирогчийн цээж хэсэгт 1 удаа, зүүн гарын шуу, хэвлий хэсэгт 2 удаа баруун талын суга хэсэгт 1 удаа, дал хэсэгт 1 удаа тус тус хутгалан хэргийн газраас зугтсан байна. Улмаар шүүгдэгч нь тус аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт айлын хашааны урьд авч явж байсан эд зүйлсээ шатааж байх явцад эргүүлийн цагдаа ирснээр түүнийг цагдаагийн байгууллагад авч иржээ. Шүүгдэгч хутгалсны улмаас хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас олдсон гутлын мөрүүд шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн өмсөж явсан гутлын мөртэй таарч, тохирсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь дараах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

1.Шүүгдэгч ******* нь 20 оны 6 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамны тоотод байрлах хохирогч ийн эзэмшлийн байшингийн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байраны цонхоор нэвтэрч бөгж ширхэг, цагаан өнгийн ээмэг 6 ширхэг, гоёлын ээмэг 2 ширхэг, кулонтай цагаан өнгийн зүүлт 1 ширхэг, төмөр ээмэг 4 ширхэг, төмөр бөгж 2 ширхэг, даалин 4 ширхэг, 2 ширхэг дунд, жижиг гарын хөөрөг, мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн гутал 1 хос, хуурай шоколод 2 ширхэг, газан плитка 1 ширхэг, хоолны халбага 1 ширхэг, шанага 1 ширхэг, өмд 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг, бор чемодан 1 ширхэг, чононы шагай 1 ширхэг, бэлэн 770 төгрөг, төмөр аяга 1 ширхэг, амны халбага сэрээ 2 ширхэг, гэртэй хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүй авч хохирогчид 180000 төгрөгийн хохирол учируулсан гэмт хэрэг үйлдсэн нь

1.1 Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, (хавтаст хэргийн 29-24),

1.2 Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 16- ны өдрийн “...Үзлэгээр бор өнгийн “SONGBOSHUO” гэсэн бичвэртэй доод талдаа давхар хос тус бүр 4 ширхэг дугуйтай, дээд талдаа цахилгаан халаастай, 2 тасалгаатай цахилгаантай халаастай, дээд талдаа бариултай, өндөр 20 см, өргөн 7 см, урт 48 см хэмжээтэй хүрэн бор өнгийн саарал чемодан байлаа.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дахь тал),

1. Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 2- дахь тал),

1.4 Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орой цагийн үед эхнэр, хүүхдүүдийн хамтаар гэртээ ирэхэд манай гэрийн цонх уг байдалтай байсан. Тэгээд гэрийн цоожоо онгойлгоод гэртээ орох гэтэл манай байшингийн гадна хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Байшингийнхаа хаалгыг хүчээр татаад дотогшоо ороход гэр доторх зүйлсийг бүгдийг нь цацсан, хамаг тавилгын хаалга, шүүгээ онгойлгож дотор нь байсан зүйлийг гаргаж хаясан байдалтай ундуй, сундуй болгосон байсан....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал),

1. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын -ний өдрийн “20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 1480000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал),

1.6 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн ширхэг гутлын ул мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №1”, “Зураг №2” дээрх гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 42 өмсгөлтэй гутлын зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн -27 дахь тал),

1.7 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 4-7 дахь тал),

1.8 Үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн “Хөөрөгний дайлан 4 ширхэг, 20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 0000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),

1.9 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “20 оны 06 дугаар сарын -ны өдөр гол гараад усанд орчиход 14:0 үед буцаад паркийн доод талын асфальтан зам уруудаад явж байтал модон байшин цоожтой харагдахаар нь урд талын айлын хашаагаар давж ороод унтлагын өрөөний цонхыг түлхэхэд цонх нь онгойчихсон. Тухайн цонхоор дотогшоо ороод газан плитк, аяга, халбага, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн гутал, хөөрөг 2 ширхэг, 4 ширхэг даалин, бор өнгийн чемодан 1 ширхгийг аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 188-189 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.Мөн шүүгдэгч ******* нь 20 оны 06 дугаар сарын -ны орой Ховд аймгийн ******* сумын багийн 1 дугаар гудамжны 4 тоотод байрлах хохирогч ын эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байраны цонхоор нэвтрэн орж, мөнгөн бөгж 7 ширхэг, мөнгөн ээмэг 8 ширхэг, зүүлтний кулон ширхэг, мөнгөн зүүлт 2 ширхэг, төмөр бөгж 4 ширхэг, төмөр ээмэг ширхэг, төмөр кулон 2 ширхэг, төмөр хүзүүний зүүлт 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, бугуйвч ширхэг, шар өнгийн бал 1 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй гутал 2 ширхэг, хар цүнх 1 ширхэг, эрэгтэй малгай 1 ширхэг, үүргэвчтэй цүнх 1 ширхэг, ээмэг зүүлтний 18 хайрцаг, бэлэн мөнгө 4000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 0600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

2.1 Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн “Уг байшин дотор орж үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд урд талын хаалганы хажууд байх цонх нь онгорхой, дотроо өрөө байшин байлаа....” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 1- дахь тал),

2.2 Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

2. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд маргааш өглөө нь буюу 20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр цаг 0 минутын үед хойд гол дээр байх лагерийн гэрээсээ Ховд аймагт байх хашаандаа ирэхэд манай байшингийн том өрөөний цонх, унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Ялаа шумуулнаас хамгаалах торыг нь урсан байсан. Тэгэхээр нь байшингаа онгойлгоод дотогшоо ороход манай гэрийн хамаг эд хогшил, хувцас хунар зэргийг газарт буулгаад цацаад хаясан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201 дэх тал),

2.4 Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын -ний өдрийн “20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 1860 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дахь тал),

2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн “Зураг №6” гэж хаягласан ширхэг гутлын улны мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №6” дээрх гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 41 өмсгөлтэй гутлын зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-221 дэх тал),

2.6 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (224-226 дахь тал),

2.7 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг цонхоор дотогшоо ороод зочны өрөөнд байсан хөөрөг 1 ширхэг, гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга, үүдний өрөөнөөс нь арзгар ултай үдээстэй бор өнгийн гутал 1 ширхэг, үдээсгүй бор өнгийн 1 ширхэг гутал, 00-тын дэвсгэртэй нийт 4,000 төгрөг, унтлагын өрөөнд хайрцагтай ээмэг бөгж байсан. Дотроо хэчнээн ширхэг байсныг мэдэхгүй. Тухайн айлаас 2 ширхэг хар өнгийн цүнх аваад авсан зүйлээ хийгээд шууд гараад явсан. Тэр айлаас гараад байрлаж байсан хашаандаа ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 188-189 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

. Мөн шүүгдэгч ******* нь 20 оны 06 дугаар сарын 1-ны орой Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоот хашаанд байрлах хохирогч гийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч сувдан зүүлт 44 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шаргал гинж 1 ширхэг, шүр 4 ширхэг, ээмэг 1 хос, саарал гинж 1 ширхэг, сувд задгай 22 ширхэг, зүрхэн хэлбэртэй хайрцаг 1 ширхэг, ээмэгний түгжээ үсний хавчаар 6 ширхэг, чулуун зүүлт ширхэг, бор хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

.1 Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн “Ховд аймгийн ******* сумын багийн - тоот хашаанд болсон байв.” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал),

.2 Эд зүйлд үзлэг хийж, хохирогч д хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 90-92 дахь тал),

. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр орой буюу 20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод байх гэртээ байж байгаад орой цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээ онгойлгоод дотогшоо ороход гэр доторх хамаг тавилгын шургуулга, хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан эд зүйл, хувцас хунар зэргийг гаргаад шалаар нэг цацаад хөглөрүүлээд хаясан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 94-9 дахь тал),

.4 Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын 2- ны өдрийн “ 20 оны 06 дугаар сарын байдлаар дээрх эд зүйлийн нийт үнэ цэнэ 070 төгрөг.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн дахь тал),

. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн 4 ширхэг гутлын улны мөрийн “Зураг №6”, “Зураг №7”, “Зураг №6” гэж хаягласан ширхэг гутлын улны мөрүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №6”, “Зураг №6” дээрх гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 41 өмсгөлтэй гутлын зүүн өмсгөлийн улны мөртэй, “Зураг №7” гэж хаягласан гутлын улны мөр нь баруун өмсгөлийн гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 1-9 дэх тал), 20

.6 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн -1 дахь тал), Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 оны 06 дугаар сарын 1-ны орой байрлаж байсан хашаандаа унтаж байгаад 22 цагийн үед босоод гадагшаа гараад 6 дугаар сургууль орох гээд яаж байтал ...модон хашаан дотор улаан тоосгон байшин байхаар нь ар талын айлын хашаагаар давж ороод гал тогооны өрөөний цонхоор очоод салхивчийг нь түлхэхэд онгойчихсон. Уг цонхоор дотогшоо ороод улаан өнгийн зүрхэн хэлбэртэй сав, уг саван дотор цагаан өнгийн зүүлт, бор хайрцаг, төмөр аяга аваад гараад шууд гол дээр очсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2- дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Мөн шүүгдэгч ******* нь 20 оны 06 дугаар сарын 1-ны орой Ховд аймгийн ******* сумын багийн гудамжны тоот хашаанд байрлах хохирогч ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

4.1 Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 4- дахь тал),

4.2 Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 оны 06 дугаар сарын 1-ны орой манай эхнэр бид 2 хүүхэд ирнэ гээд хаалгаа түгжихгүй унтсан. Өглөө босоход манай хүүхэд ирээгүй бөгөөд ширээн дээр байсан мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал),

4. Эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн “8-н том мөнгөн аяга нь 20 оны 06 дугаар сарын байдлаар эд зүйлийн үнэлгээ 600000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

4.4 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 20 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 6-69 дэх тал),

4. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Канад загварын нэг давхар байшин байхаар нь хашааны урд талаар давж ороод хаалгыг нь татахад онгорхой байхаар нь явж ороход зочны өрөөнд нэг хүн унтаж байсан. Унтаж байгаа хүний урд талын ширээн дээр 1 ширхэг мөнгөн аяга байхаар нь уг аягыг аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2- дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

. Шүүгдэгч ******* нь 20 оны 6 дугаар сарын 1-ны орой Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны дугаар тоотод байрлах 21 иргэн ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 8 ширхэг 0000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь

.1 Эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-44, 4-46 дахь тал),

.2 Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 20 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “8 ширхэг мөнгөн аяга 20 оны 06 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн нийт үнэ цэнэ 0000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал),

. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай авдар дотор дээлэнд боочихсон байсан 8 ширхэг мөнгөн аягыг гаргаж ирээд ягаан өнгий тор нь дотор хийгээд зүүн талын орон дээр авч явахад бэлэн болгоод тавьчихсан байсан. Ээмэг бөгжний саван дотор байсан ээмэг бөгжийг савхин бээлийн дотор хийгээд савыг нь газар хаячихсан, гэрийн эд зүйлүүдийг бүгдийг нь гаргаад газраар нэг тараачихсан байсан.”... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

.4 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг айлаас гараад Ховд аймгийн төв талбай дээр ирээд хэсэг сууж байгаад байрлаж байсан газар луугаа явах гээд захын ойролцоо явж байтал блокон хашаатай хашаан дотор цоожтой монгол гэр байсан. ... Уг цоожны цүү нь илүү гарсан байхаар нь цүүг нь өөрт явсан хутгаар хөшиж онгойлгоод, дотогшоо явж ороод сервантан дотроос нь цагаан өнгийн ууттай мөнгөн аяга байхаар аваад орон дээр гаргаж тавиад дээд талаас нь ээмэг, бөгжийг нь аваад тэр айлд байсан савхин бээлийнд хийгээд байж байтал гаднаас нэг хүн гэрэл тусгаад ороод ирж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2- дахь тал),

. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 20 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

6.Мөн шүүгдэгч нь 20 оны 06 дугаар сарын 1-ны өдөр 2 цаг 40 минутын орчимд Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны тоотод байрлах иргэн ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад гэрийн эзэн хохирогч Н.Үүлэнсолонгын хамт гэрт орж ирсэн хохирогч ы биед хутга хэрэглэн халдаж, цээж хэсэг 1 удаа, зүүн гарын шуу, хэвлий хэсэгт 2 удаа баруун талын суга хэсэгт 1 удаа, дал хэсэгт 1 удаа тус тус хутгалж, хохирогчийн эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, нарийн гэдэсний цоорсон шарх, баруун гарын суганы ард, доод болон дунд хэсэгт 2 ширхэг, зүүн хөхний урд дээд хэсэгт 1 ширхэг, хэвлийн зүүн доод хэсэгт 1 ширхэг, 22 хэвлийн зүүн дээд хэсэгт 1 ширхэг, зүүн гарын шуунд 1 ширхэг тус бүр зүсэгдэж хатгагдсан шархнууд гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

6.1 Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны 0 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...Уг хэрэг гарсан гэх газар нь Ховд аймгийн ******* сумын багийн 0 дугаар гудамжны 0 тоот хашаанд болсон байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6 дахь тал),

6.2 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

6. Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн -1 дахь тал),

6.4 Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Цэнхэр өнгийн яакны зах хэсэгт “Edio” гэсэн бичвэртэй, хэвтээ захтай, урд энгэр нь задгай, 6 ширхэг товчтой, урд энгэртээ 2 ширхэг халаастай, зүүн талын 2, см, 2, см, 2, см, доороосоо 2 дахь товчны дээд талд 2, см, баруун талын цээжний халаасны дээд талд 2 см, баруун талын суганы ард талын хэсэгт 2, см, баруун талын далны ар хэсэгт , см, 2,7 см хэмжээтэй цооролттой, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 16-22 дахь тал),

6. Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн “...Уг хогноос дутуу шатсан ягаан өнгийн цүнхний үүргэвч см хэмжээтэй 1 ширхэг, 1, см хэмжээтэй хугарсан төмрийн хөрөөний ир 1 ширхэг, бариул хэсэг нь шатаж байхгүй болсон 2 см хэмжээтэй төмөр хутга 1 ширхэг байсныг үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлэв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 9-40 дэх тал),

6.6 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэндхүүгийн 20 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 0 дугаартай “1. ы биед гэмтэл учирсан байна. 2. ы биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, нарийн гэдэсний цоорсон шарх, баруун гарын суганы ард, доод болон дунд хэсэгт 2 ширхэг, зүүн хөхний урд дээд хэсэгт 1 ширхэг, хэвлийн зүүн доод хэсэгт 1 ширхэг, хэвлийн зүүн дээд хэсэгт 1 ширхэг, зүүн гарын шуунд 1 ширхэг тус бүр мэс заслын оёдол тавьсан, зүсэгдэж хатгагдсан шархнууд, шарх тус бүрийн эргэн тойронд цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал, хэвлийн голд босоо мэс заслын оёдол бүхий хагалгааны том шарх, мөн хэвлийн баруун доод хэсэгт гуурс тавьсан шарх, шарх тус бүрийн эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. . ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. ы биед учирсан дээрхи гэмтлүүд 2 нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. . ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

6.7 Хохирогч ы Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх 70 дугаартай өвчний түүх, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас (хавтаст хэргийн -6 дахь тал),

6.8 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн ширхэг гутлын улын мөрийн “зураг №”, “Зураг №4”, “Зураг №”, “Зураг №1” гэж хаягласан гутлын улны мөрүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн гуталнууд шинжилгээнд тэнцэнэ. ... 2.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №” “Зураг №4” дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх цэнхэр өнгийн 42 өмсгөлтэй гутлын баруу, зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. .Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №”, “Зураг №1” дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч *******аас хураан авсан гэх бор өнгийн хагас түрийтэй гутлын улны баруун, зүүн өмсгөлийн мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 72-8 дахь тал),

6.9 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 20 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хүрэм болон хөх өнгийн хагас ханцуйтай цамцанд гарсан 2 мм, 29 мм, 2 мм, 2 мм, 20 мм, 20 мм, 20х0 мм, 2 мм, 18 мм, мм, 2 мм, мм, 26 мм, мм-н хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн гэмтлүүд байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн цамцнууд дээр үүссэн гэмтлүүд шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутгануудын аль ч хутгаар нь үүсгэгдсэн байх боломжтой. /Хутга орсон гүний хэмжээс байхгүй тул тогтоох шинжилгээнд ирүүлсэн хутгануудын аль ч хутгаар үүсгэгдсэн байж болно/. .Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад 14 ширхэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн мөрүүд байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдээр хурц иртэй зүйлийн орсон замыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 88- 98 дахь тал),

6. Гэрч Н.Үүлэнсолонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрт ороод утасны гэрэл тусгахад гэрийн зүүн талын орны урд талд цайвар өнгийн хүрэмтэй, бараан өнгийн өмдтэй, пүүзтэй өнгийг нь санахгүй байна, цааш хараад зогссон бараан өнгийн саравчтай малгай, масктай, бээлийтэй хүрэмний энгэр нь задгай хүн зогсож байсан. ... бид хоёр гэрийн үүдэнд зогсож байхад гэнэт урдаас дайраад би урдаас нь самардсан бөгөөд над руу ойртоогүй миний хажууд байсан тай барилцаж аваад ноцолдоод хоёулаа гэрээс гарсан. Би араас нь гараад ирэхэд манай гэрт байсан танихгүй залуу хашааны 24 хаалгаар гараад зугтаасан. Тэгэхэд араас нь хашааны хаалга руу явж байгаад намайг хутгалчихлаа ш дээ, цагдаа эмч дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

6.11 Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 20 оны 06 дугаар сарын 1-ны шөнө 2 цаг 0 минутад хамт ажилладаг найз Үүлэнсолонго гэх эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд хашааных нь гадна очиж буулгаад, би машинаасаа буугаад утасны гэрэл асаагаад Үүлэнсолонгог гэрт нь оруулах гээд тусгаад зогсож байхад Үүлэнсолонго манай гэрт хүн байна гэж орилохоор нь би гүйгээд очиход гэрээс нь туранхай, надаас жоохон өндөр, түргэн шаламгай хөдөлгөөнтэй, саарал богино саравчтай малгайтай хүн байсан. Биеийн төрх нь дэлдэн чихтэй залуу гарч ирээд шууд над руу дайраад миний цээж хэсэгт цохих шиг болсон. Тэгтэл цээж халуу оргиод явчихсан. Тэгээд би хутга барьсныг нь мэдсэн. Тэр үед миний гар, хэвлий хэсэгт хутгалж байсан. Тэгээд би цааш эргээд зугтах гээд жоохон хөдлөхөд нөгөө залуу хашааны жижиг хаалгаар гараад зугтсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 0-1 дэх тал), 6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 20 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дахь тал),

6.1 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг юун хүн бэ гэж асуухаар нь би сандраад хажуу талаар нь гараад зугтаах гэхэд гаднаас нэг залуу намайг хөлөөрөө жийгээд ороод ирэхээр нь би тухайн залуугийн хажуу талаар гараад зугтаах гэхэд тэр залуу миний цамцны малгайнаас барьж аваад намайг татаад гэр лүү оруулаад ирэхээр нь би тэр залуутай барилцаж аваад гэр дотор зууралдаад намайг гаргахгүй болохоор нь өмдний карманд байсан хутгаа гаргаад намайг барж байсан гарыг нь тавиулах гэтэл тухайн залуу зүүн гараараа нүүрээ хаагаад, зүүн өвдгөө дээш өргөөд, баруун гараараа намайг татахаар нь барьж байсан гарыг нь тавиулах гээд хутгаа явуултал уг залуу хойшлоод цээжэн хэсэг рүү нь хутга нэг удаа орсон. Дахиж гар руу нь хутгаараа хатгах гэхэд хэвлий хэсэг рүү нь нэг удаа, дахиж гар руу нь хатгахад гар хэсэгт хутга хүрээд тэр залуу намайг тавьчихаар нь гараад зугтаасан. Гэмт хэрэг үйлдэх үедээ арын хашаанд үлдээсэн цүнхээ авахаар ар талын хашаагаар ороод цүнхээ аваад 8 дугаар цэцэрлэгийн гудмаар уруудаж явж байгаад үүрч явсан цүнхээ шатаагаад байж байтал эргүүлийн 2 цагдаагийн алба хаагч ирээд намайг юу шатааж байгаа талаар асуухаар нь хог шатааж байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 209-20 дахь тал) зэрэг хэрэгт нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон бусад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын бусдын эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж, орон байранд нэвтрэн орж 2 нууцаар өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах шинжийг хангаж байна гэж үзлээ. Хохирогч нарын эзэмшлийн байшин, гэр нь тухайн цаг хугацаанд шүүгдэгчид нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хаалгаар болон цонхоор нь дотогшоо нэвтэрсэн түүний үйлдлийг бусдын орон байр буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Харин шүүгдэгч нь хохирогч Н.Отгонжаргалын гэрт нэвтэрч 8 ширхэг, мөнгөн аяга, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар бэлдэж уутанд хийж байх үед гаднаас гэрийн эзэн орж ирснээр тэрээр зугтаж гарсан зэрэг тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд тэрээр хохирогчийн гэрт орж ирсэн үйлдлээс шалтгаалан гэмт санаагаа туйлд нь хүргэж чадаагүй гэж үзэхээр байна. Иймээс шүүгдэгчийн хулгай хийхээр завдсан болон 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад гаднаас гэрт орж ирсэн хохирогч руу хутга хэрэглэн халдаж, түүний биеийн цээж хэсэгт 1 удаа, зүүн гарын шуу, хэвлий хэсэгт 2 удаа, баруун талын суга хэсэгт 1 удаа, дал хэсэгт 1 удаа тус тус хутгалсан болох нь хэрэгт цугларсан Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, шинжээчийн 20 оны 06 дугаар сарын 2- ны өдрийн 0 дугаартай, криминалистикийн шинжээчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай, 20 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай дүгнэлт, гэрч , хохирогч , яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Хохирогчийн биед үүссэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, нарийн гэдэсний цоорсон шарх, баруун гарын суганы ард, доод болон дунд хэсэг, зүүн хөхний урд дээд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэг, зүүн гарын шуунд тус бүр мэс заслын оёдол тавьсан, зүсэгдэж хатгагдсан шархнууд бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны дугаар сарын 0-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног, төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, 26 үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж хуульчилжээ. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад гаднаас орж ирсэн хохирогчоос зугтахын тулд хутга буюу зэвсэг хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна. Иймээс шүүгдэгч *******ын бусдын гэрт буюу орон байранд нэвтрэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр эд хөрөнгө хулгайлсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг, гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад гэрт орж ирсэн хохирогчийн биед хутга хэрэглэн халдаж, хүнд зэргийн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д зааснаар журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан, мөн хохирогчийн биед зэвсэг хэрэглэн халдаж, хүнд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, гэм бугуугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцсэн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******ыг хохирогч , , , , нарын орон байранд нэвтэрч нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эд хөрөнгө авсан, зэвсэг хэрэглэж хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1.Шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч д 180000 төгрөг, хохирогч д 0600 төгрөг, хохирогч д 070 төгрөг, хохирогч д 600000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар хохирогч нарт хүлээлгэж өгсөн, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Н.Үүлэнсолонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрээс хулгайлж авч явахаар бэлдсэн байсан 8 ширхэг мөнгөн аягыг бүрэн бүтэн хүлээж авлаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал), эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн 20 оны 27 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),

эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 2- дахь тал),

хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 41-4 дахь тал), эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн 20 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 4- дахь тал),

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийхүүгийн хүсэлт, эд зүйлд үзлэг хийж хохирогч д хүлээлгэн өгсөн тухай 20 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 90-92 дахь тал), хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал)

зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2.Харин хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардал 98400 төгрөг, бусад зардал 0000 төгрөг, гэмтлийн улмаас ногоогоо тарьж чадаагүй учир хүнээр хийлгэхэд гарсан зардал, хүнсний ногоо тарьж олох байсан 1 жилийн орлого 24000000 төгрөг, нийт 2600000 төгрөгийн хор уршиг нэхэмжилж, эмчилгээ хийлгэж, эм, тариа авсан талаарх НӨАТ-ын баримт, хүнсний ногоо тарьдаг гэх газрын зураг зэрэг нотлох баримтуудыг хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргаж өгчээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1.Шүүгдэгч ******* нь урьд нь Сонгинохайран дүүргийн шүүхийн 201 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хорих ял, мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.-т зааснаар 0000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн тус шүүхийн 20 оны 0 дугаар сарын 1-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 142.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 28 14 дугаар зүйлийн 14.-т зааснаар 0000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэрэгт цугларсан дээрх шийтгэх тогтоолууд болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 18, 141-161 дэх тал),

Мөн шүүгдэгч *******ын хувийн байдлын хувьд урьд нь удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ял шийтгүүлсэн эсэх талаарх лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 18, 141-161 дэх тал),

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Шүүгдэгч *******ыг тус шүүхийн шүүгчийн 20 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорьсон бөгөөд 20 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай, 20 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 61 дугаартай захирамжуудаар тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж, 20 оны дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай захирамжаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. (хавтаст хэргийн 7-, 2 дугаар хавтаст хэргийн 14-, 8-201 дэх тал)

Улмаар 20 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан товлосон боловч шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй, тус аймагт байрлаж байсан айлаас “хот руу явна” гэж гараад ирээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг шүүхээс оргон зайлсан гэж үзэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж түүнийг мөн өдрийн шүүгчийн 44 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж шийдвэрлэсэн. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр байгаа газрыг нь олж тогтоон, 21 оны дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс саатуулж, мөн өдрийн тус шүүхийн шүүгчийн 9 дугаартай захирамжаар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 22 оны 1 дүгээр сарын -ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-41 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байрнаас Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд шилжүүлэн цагдан 29 хорьсон. Дээрх хугацаанд буюу шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нь сэжигтнээр 2 хоног баривчлагдаж, 4 хоног цагдан хоригджээ. Шүүхээс шүүгдэгчид итгэл хүлээлгэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацаанд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээ ухамсарлан биелүүлэхгүй, шүүх хуралдаанд ирэхгүй, шүүхээс оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болно. Шүүгдэгч *******ыг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахгүй байх, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ ухамсарлан биелүүлээгүй хувийн байдал, зэвсэг /хутга/ хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгчийн хулгай хийхээр завдсан болон 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн учир шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 1.4-т заасныг тус тус хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн саналтай” гэх дүгнэлтийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзээгүй болно. Учир нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дугаар сарын 1-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн тэнсэн суллагдаж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг 0 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг дахин хэрэглэх үндэслэлгүй байна. (хавтаст хэргийн 1-160 дахь тал)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах эсэхээ шийдвэрлэдэг. Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх хохиролгүй боловч түүний зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээ ухамсарлахгүй байгаа байдал болон удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 1.4-т заасныг тус тус хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоох” дүгнэлт, санал гаргасан боловч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүнийг нийт эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоов. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар: Шүүгдэгч *******т хорих ял оногдуулсан учир түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв. Хохирогч , , , , нар хулгайлагдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн учир шүүгдэгчийг эдгээр хохирогч нарт төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч нь хохирогч д 4000000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн “хохирол 4000000 төгрөг төлсөн. Миний бие *******т гомдолгүй.” гэсэн хүсэлтээр тогтоогдож байгаа ба “хохирогч бусад хохирлоо нэхэмжлэхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол, саналгүй” гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж байх тул хохирогчид 4000000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, бусад зардлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй. ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн фудволка 1 ширхэг, хутга 1 ширхэг, монгол цоож 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, үдээстэй хос гутал, дутуу шатсан хог, дутуу шатсан цүнхний үүргэвч 1 ширхэг, хөрөөний ир 1 ширхэг, шатсан төмөр хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цэнхэр өнгийн спорт загварын хос гутлыг шүүгдэгчид буцаан олгов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4, дахь хэсэг, 6. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 2

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 /нэг зуун далан зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч *******т урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Шүүгдэгч нь хохирогч д 4000000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч нь бусад хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг болон хохирогч , , , , нар нь хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан авсан, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн фудволка 1 ширхэг, хутга 1 ширхэг, монгол цоож 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, үдээстэй хос гутал, дутуу шатсан хог, дутуу шатсан цүнхний үүргэвч 1 ширхэг, хөрөөний ир 1 ширхэг, шатсан төмөр хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цэнхэр өнгийн спорт загварын гутал хос гутлыг шүүгдэгчид буцаан олгосугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК