Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* холбогдох 2236000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28- ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Хуурчид ургийн овогт ЭнхАмарын , Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* байх төрсөн дүү ******* гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү “гадуур тэнэж архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож, улмаар хувцсыг нь тайлуулан нүцэглэн хашаан доторх цасан дээр хөл нүцгэн зогсоож, насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн байгаа гэв. 1.Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ ялыг яагаад авах болсон бэ гэхээр 2021 оны эхээр бусдын өмчлөлийн мотоциклыг зөвшөөрөлгүй явж зугтаасан хэрэг үйлдэж ял авсан юм. Албадан ажил хийлгэх ялаа эдлэхээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар яваад очиход Ариунболд гэх ажилтан нь дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүрээд ир гэж хэлсэн ба би дахиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очихгүй явж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан******* баригдаж ******* эгчийн гэрт ирсэн юм. Тухайн үед ******* эгчийнд 2 Ариунболд намайг авч ирчихээд миний өмсөж явсан куртик, цамц 2-ыг тайлуулаад, намайг газар дээр хэвт гэж хэлээд хэвтүүлсэн бөгөөд бүр доош хэвт гэж хэлээд миний нуруун дээр 2 удаа өшиглөсөн бөгөөд удалгүй гаднаас манай аав ******* орж ирээд миний баруун талын нуруу, дал хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд загнасан. Тэр хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ариунболд аавтай уулзаж байгаад явсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ариунболд явсны дараа манай аав ******* намайг сууж байхад миний гэдэс, цээж хэсэг рүү 2 удаа өшиглөөд миний бүх хувцсыг тайлуулаад миний 2 гарыг нарийн цагаан уяагаар хүлж боогоод ******* эгчийн гэрээс авч гараад нүцгэн гадаа цасан дээр хэвтүүлээд, зогсоогоод, босгоод нарийн цагаан уяагаар 2-3 удаа нуруу хэсэг рүү ороолгож цохисон. Тухайн үед намайг цасан дээр хэсэг хугацаанд барагцаагаар 1 цаг орчим зогссон. Дараа нь Залуухай гэх хүний машинд суулгаад аав, Дээгий эгч, манай дүү бид хэд гэртээ ирсэн. Гэртээ ирээд Залуухай ах аав 2 гарах ажилтай болоод миний 2 гарыг 2 хөлтэй нийлүүлж хүлсэн. Удалгүй ирээд миний хүлээсийг тайлж унтуулсан. Мөн намайг Гандиймаа эгчийнхээс гэрт авч ирэхдээ гэрийн гадна байх хашааны шонгоос хүлж 2-3 минут зогсоож байгаад гэрт оруулсан юм. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал), 2.Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Аав Гандиймаа эгчийн гэрт орж ирээд намайг эхлээд зүүн талын дал, мөр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Дахиад миний цээжний урд гол хэсэг рүү мөн 1 удаа өшиглөсөн. Тэрний дараа намайг нүцгэн гадна гаргаж цасан дээр зогсоогоод миний нуруу хэсэг рүү нарийн цагаан олсоор 2-3 удаа шавдаж ороолгосон ба би 2 гараараа шавдахад нь хаасан юм. Тухайн үед гадна цасан дээр гаргаж зогсоож байгаад машин руу дагуулж явахдаа миний зүүн хөлний шилбэ хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Өөрөөр намайг цохисон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал), 3.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байтал манай дүү ******* найз нь гэх танихгүй хүүхэд манайд ирж “ паркийн доод талын А, Б байрны 2 давхрын орцон дотор тасраад уначихсан байна” гэж хэлэхээр нь би хадам ахтайгаа хамт А, Б байр дээр очиж үзэхэд А байрны 2 давхарт согтуу тасраад уначихсан байхаар нь аваад гэртээ авч ирээд хонуулсан. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу авч явах гэсэн чинь “би өнөөдөр амарч өнжмөөр байна, хоёулаа маргааш очъё” гээд гуйгаад байхаар нь би өрөвдөөд гэртээ үлдээгээд “гурван дүүгээ харж байгаарай, би ажилдаа явчихаад ирье” гэж хэлээд, ажилдаа явчихаад ирэх хойгуур гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байж байтал ******* найз гэх хүүхэд над руу утсаар залгаад “эгч ээ, согтуу байна, та ирээд аваадах” гэхээр нь би гэрээсээ гараад такси аваад 6 дугаар сургууль дээр яваад очиход хажуудаа танихгүй хүүхэдтэй хамт зогсож байсан ба нэлээн согтуу байхаар нь дуудаад “явъя” гэхэд над руу “та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд салаавч гаргачихаад зугтаад явчихсан. Тэр хооронд би буцаад гэртээ ирээд байж байтал орой 20 цагийн орчимд манайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан гэх энгийн хувцастай өндөр шар залуу дагуулаад орж ирсэн ба ******* баруун талын нүд нь хавдчихсан, ам шүднээс нь бага зэргийн цус гарчихсан орж ирсэн. ...Удалгүй гаднаас манай ах ******* эхнэртэйгээ орж ирсэн ба яасан талаар асуухаар нь би “согтуу байна, архи уучихсан байна, би Гантулгыг 6 дугаар сургууль дээрээс очоод авах гэсэн чинь над руу салаавч гаргаад зугтаагаад явчихсан” юм гэж хэлсэн. 3 Тэгтэл ******* ах “чи яагаад архи уугаад байгаа юм, чи яагаад ажил дээрээ очихгүй зугтаад яваад байгаа юм” гэж хэлээд 1 удаа өшиглөсөн. Тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан *******ид “ өглөө 08 цагт ажил дээр дагуулж ирээрэй” гэж хэлчихээд яваад өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг явсны дараа ******* ах загнаад, 1 удаа хацар руу нь алгадаад, 1 удаа хөлөөрөө өшиглөсөн ба зугтчих байх гээд хувцсыг нь тайлуулж нүцэглээд гарыг нь ******* ах уяагаар уяж аваад гэрээс аваад гарсан. Манай гэрийн гадна үүдний тамбарын хажууд нүцгэн цасан дээр 5-10 минут орчим зогсоож байгаад цааш машиндаа суулгаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг (90-91 дах тал), 4.Гэрч М.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр ******* бид 2 бага хүүхэдтэйгээ хөдөө мал дээрээ байж байгаад Ховд аймаг руу 21 цагийн үед орж ирсэн ба гэртээ ирж байтал манай нөхрийн дүү ******* манай нөхөр рүү залгаад “манайд хүрээд ир, олоод ирчихсэн байна” гэж дуудахаар нь ******* бид 2 *******гийн гэрт очсон. Тухайн үед манай нөхөр бид хоёрыг *******гийн гэрт ороход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ариунболд гэх залуу байсан ба цээж нүцгэн, баруун талын нүд нь хавдаад хөхөрчихсөн, ам жавьжнаас нь бага зэрэг цус гарчихсан гэрийн баруун талд сандал дээр сууж байсан. ******* гэрт ороод руу “чи яагаад ажил дээрээ очдоггүй юм, хаагуур тэнээд архи уугаад яваад байдаг юм” гэж хэлээд үглэж загнахад аавынхаа урдаас “тэгвэл би тэр шоронд чинь явъя л даа” гэж хэлэхэд ******* ******* хацар руу нь 1 удаа алгадаад загнасан. Тэр хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан гэх залуу *******ийг дуудаад гэрээс гараад уулзаж байгаад яваад өгсөн. Тухайн үед ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтанг явуулчихаад гэрт орж ирээд ******* амыг нь татаж үнэрлэчихээд “чи яахаараа архи уудаг юм, хаагуур юу хийгээд дэмий тэнээд яваад байдаг юм” гэж хэлээд Гандиймаагийн гэрийн унинд байсан хувцас хатаадаг нарийн цагаан уяаг аваад ******* нуруун дээгүүр 2-3 удаа ороолгож цохисон. Тухайн үед гэрээс гараад зугтах гээд байсан болохоор гутал, өмдийг нь тайлуулаад нүцгэн зогсоож байгаад хэсэг зуур загнасан. Тэгээд бид нар гэр рүүгээ явахаар болж Гандиймаагийн гэрээс гарахдаа гарыг урд нь хүлээд нүцгэн авч гарсан ба гэрийнх нь гадна тамбарын үүдэн дээр нүцгэн цасан дээр 15 минут орчим зогсоож байгаад шууд машиндаа суулгаад гэр рүүгээ ирцгээсэн. Бид нар гэртээ ирээд манай нөхөр айлд мах хүргэх ажилтай байсан учраас махаа хүргэж өгөхөөр гарахдаа гарыг нь хөлтэй нь хамт хүлчихээд явж ирээд уяаг нь тайлаад унтацгаасан. ... Ер нь урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа 2-3 удаа алга болоод олдохгүй байж байгаад цагдаа олж авч хэргийг нь шалгаж байсан. урьд өмнө нь ямар нэгэн шалтгаангүй гэрээс гараад явчихдаг, дэмий тэнэдэг хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал), 5.Гэрч Э.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай байгууллагад нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээр ирсэн тай уулзаад гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээ дагуулаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирэхээр ярилцаж тохироод явуулсан боловч ирээгүй. Би ар гэртэй нь холбоо барихад гэртээ ирээгүй гэсэн. Тэгээд ******* утас руу залгахад холбогдохгүй, гэрт байхгүй байсан болохоор нь эгчид нь ирэхээр нь хэлээд өг гэж захисан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил тарсны дараа 20 цаг орчмын үед гэртээ байж байтал над руу эгч нь залгаад “6 дугаар сургуулийн ойролцоо байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь би 4 ганцаараа яваад очиход эгч нь надад “бид нарын урдаас хэрэлдээд, салаавч гаргаад, очихгүй” гэж хэлчихээд явчихлаа гэсэн. Би буцаад гэртээ ирсний дараа найзынх нь дугаарыг явуулсан байхаар нь тэр дугаараар нь ярьж байгаад очиж уулзахад “би хүрээд ир гэж хэлээд дуудчихлаа” гээд байж байсан. Би найзыг нь машиндаа суулгаад “Өндөр Хөхий” дэлгүүрийн үүдэнд очиход зогсож байсан. Тэгээд найзаар нь дуудуулаад машинд суулгах гэтэл машины хаалга нээж намайг үзчихээд цааш эргээд зугтаасан. Би машинаасаа бууж араас нь хөөгөөд бариад авахад миний урдаас түлхээд цааш зугтаах гэхээр нь барьж авсан. барьж аваад машинд суулгаад эгчийнх нь гэрт хүргэж өгөхөөр явж байхдаа найзыг нь замдаа буулгачихаад Бугат багт байдаг эгчийнх нь хашаанд хүргэж өгөхөд аав, ээж, эгч нь хүлээж байсан. Аав нь нэлээн ууртай байсан. аавтайгаа хэрэлдээд хоорондоо зодолдчих гээд байсан. Би тэнд хүлээлгэж өгөөд өглөө нь өөрөө ирж авахаар болоод гэртээ харьсан. Өглөө нь Бугат багийн 2-2 тоотод байх гэрээс нь ээжийнх нь хамт аваад ажил дээр очоод материал танилцуулах болон бусад холбогдох ажиллагааг хийгээд Хүүхэд, гэр бүл, залуучуудын газарт Уянга гэх хүнд хүлээлгэж өгсөн. Маргааш нь над руу Уянга гэдэг хүн залгаад энэ хүүхдийг аав нь цохисон байна, хөл гар нь хөлдсөн байна” гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-101 дэх тал), 6.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай “1.******* биед гэмтэл учирсан байна. 2.******* биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 хөлийн тавхай хэсгийн 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун шанаа хэсгийн зулгаралт баруун бугалганы дотор, дунд хэсгийн цус хуралт, зүүн шууны дотор, доод хэсгийн зулгаралт, хоёр мөр болон нурууны хэсэг, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4.******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5. ******* биед учирсан баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтлүүдээс бусад 2 хөлийн тавхай хэсгийн 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, зүүн шууны дотор дунд хэсгийн зулгаралт, хоёр мөр болон нурууны хэсэг, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 6.******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дахь тал), 7.Шинжээч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* биед учирсан 2 хөлийн тавхай хэсгийн 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, зүүн шууны дотор доод хэсгийн зулгаралт, 2 мөр, нурууны хэсэг, зүүн тохой хэсгийн зулгаралтууд зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дахь тал), 8.Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан 5 шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 141 дэх тал) 9.2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдийн ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 11-26 дахь тал), 10.Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* насыг тоолсон “..2022 оны 01 дүгээр сарын 04-нд 16 нас 3 сар 25 хоногтой.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 72 дахь тал) 11.Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал), 12.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би шүүхээс даалгасан ажлаа хийхгүй дэмий тэнэж алга болсон, архи ууж, хүний үгэнд ороогүй гэдэг шалтгаанаар нүүр хэсэгт нь 1 удаа алгадаж, Гандиймаагийн гэрт байсан хувцас хатаадаг, цагаан уяагаар нуруу хэсэгт нь 2-3 удаа ороолгож, цохисон. Мөн гарыг нь тухайн цагаан уяагаар хүлж байгаад гадаа цасан дээр 10-15 минут зогсоосон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал), 13.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/60 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” захирамж (хавтаст хэргийн 138 дахь тал), 14.Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын даргын баталсан Эрсдэлт нөхцөлд байгаа үйлчлүүлэгч д үзүүлэх хариу үйлчилгээний төсөв (хавтаст хэргийн 140 дэх тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, (хавтаст хэргийн 69-70 дахь тал), 2.Гэрч Я.Очгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь зан араншингийн хувьд даруухан, хүнд тусархаг, цайлган зантай, ажилсаг, архи уудаггүй залуу байгаа юм. ******* нь одоогоор Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан эрэг багт эхнэр, хүүхэдтэйгээ өөрийнхөө малаа хариулж амьдардаг. Нэг гэр нь Ховд аймгийн төв дээр Бугат багийн 02-02 тоот хашаанд байдаг юм. Ер нь бол *******ийг аймгийн төв, хөдөө хоёрын хооронд ирж, очоод байдаг айл байгаа юм. ******* нь хувьдаа өөрийн малаа маллаж амьдардаг бөгөөд амьдралын хувьд боломжийн амьдралтай залуу байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал), 3.Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаартай “Энх-Амар овогтой нь тус багийн үндсэн иргэн бөгөөд эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг ба нийт 439 толгой малтай нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дахь тал), 4.2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн 6 хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дүү Э.Гандиймагийн гэрт архи ууж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсонгүй гэх шалтгаанаар өөрийнхөө төрсөн хүү ******* биед нь халдаж, гараараа болон уяа утсаар цохиж зодон, улмаар нүцгэлэн гарыг нь уяж гадаа цасан дээр зогсоожээ. Насанд хүрээгүй хохирогч архи ууж явж байх үед нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Э.Аринуболд барьж авч гэрт нь авчирсан байна. Тухайн үед насанд хүрээгүй хохирогчийг зодсоны улмаас түүний биед гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр түүний биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан байна. Насанд хүрээгүй хохирогч нь 2005 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, шүүгдэгч *******ийн төрсөн хүү болох нь шүүгдэгч, насанд хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарыг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу насанд хүрээгүй хохирогчийг шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Насанд хүрээгүй хохирогч ******* биед үүссэн 2 хөлийн тавхай хэсгийн 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, зүүн шууны дотор дунд хэсгийн зулгаралт, хоёр мөр болон нурууны хэсэг, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* байрлах дүү ******* гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү “гадуур тэнэж архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож, улмаар хувцсыг нь тайлуулан нүцэглэн хашаан доторх цасан дээр хөл нүцгэн зогсоосны улмаас насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд 2 хөлийн тавхай хэсгийн 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун 7 бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, зүүн шууны дотор дунд хэсгийн зулгаралт, хоёр мөр болон нурууны хэсэг, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал), насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал), гэрч *******, М.Дэлгэр, Э.Ариунболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (90-91, 93-94, 99-101 дэх тал), шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 11-26 дахь тал), яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн төрсөн хүү буюу насанд хүрээгүй хохирогч архи ууж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсонгүй гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд нь гэмтэл учруулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймээс шүүгдэгч *******ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал уурлаж бухимдсан үедээ насанд хүрээгүй хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч уурлаж бухимдсан үедээ төрсөн хүүхдээ зодсон төдийгүй, үр хүүхдээ хайрлах сэтгэлгүй байдал болон, насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эхийнхээ үгэнд ордоггүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүжилгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. 8 Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй “...Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. Уг асуудал надаас болж гарсан учраас, мөн ******* миний төрсөн аав болохоор гомдол байхгүй.” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 88 дахь тал) байна. Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ү.Уянга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрсдэлт нөхцөлд байгаа үйлчлүүлэгч д үзүүлэх хариу үйлчилгээний төсөв, өмгөөллийн хөлс нийт 1481290 (хавтаст хэргийн 140 дэх тал) төгрөг нэхэмжилсэн байна. Насанд хүрээгүй хохирогчид үйлчилгээ үзүүлэх 481290 төгрөг нь гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хохирсон насанд хүрээгүй хохирогчид үзүүлэх үйлчилгээний төсөв учир үүнийг гэмт хэргийн хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Харин хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 1000000 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар (хавтаст хэргийн 129 дэх тал) нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн хөрөнгө, орлого, улсын яллагчийн санал, дүгнэлтийг харгалзан түүнд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогчид үйлчилгээ үзүүлэх хөлс 481290 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгохоор шийдвэрлэлээ. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 2236000000035 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 1000000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан өмгөөлөгчид төлөх зардалд хамаарч байх тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж, тус аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Хуурчид ургийн овогт Энх-Амарын ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Энх-Амарын ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 10 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******ид тайлбарласугай. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******оос 481290 / / төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1000000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулан Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт олгосугай. 7.2236000000035 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК