| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2022/0045 |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 0 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 0 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 01 оны 1 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр нарын байрны тоотод байрлах хохирогч гэрт, хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Одоо ярих зүйл байхгүй гэв. 1.Хохирогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...01 оны 1 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчимд манай гэрийн хаалгыг цохиод байхаар нь хаалгаа нээхэд ******* гэдэг эмэгтэй нөхрөө хайж байна гээд ороод ирсэн. Би тэр эмэгтэйд танай нөхөр манайд байхгүй. Манай гэрт хувцасаа оруулж ирээд үлдээгээд явсан гэж хэлсэн. Гэтэл ******* намайг хэл амаар доромжилж, үснээс зулгаагаад, толгой, хөл рүү өшиглөөд намайг зодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), .Холбогдогч *******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...01 оны 1 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 1 жилийн дугаар сургуулийн багш нарын байранд оршин суух иргэн гэрийн хаалгыг цохисон. Тэгтэл гэрийнхээ хаалгыг тайлж өгсөн. Би гэрт нь ороод өөрийн нөхөр болох ийг хаана байгаа талаар асуухад “чи нөхрөө хажуудаа байлгаж чадахгүй байж, хаанаас хайгаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Г.Хос-Эрдэнийг түлхээд гэрт нь орсон. Тэгтэл манай нөхөр ийн цамц нь дэрэн дээр нь, өмд нь орон дээр нь, бусад хувцас нь өлгүүр дээр нь байсан. Би эс “манай нөхрийн хувцас яагаад танай гэрт байдаг юм бэ” гэж асуусан. Тэгтэл “би танай нөхөртэй чинь 4-5 жилийн өмнөөс уулзаж, учирч байгаа, тэмцээнээр Ховд аймагт ирэх бүртээ манайд байдаг байсан.” гэж хэлсэн. Тэрнээс болоод бид нар хоорондоо маргасан. 3.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ын 01 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 43 дугаартай “1.Иргэн *******гийн биед баруун нүдний доод хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. .Учрсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-0 дахь тал), 4.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 01 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 40 дугаартай “1.Г.Хос-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна. .Г.Хос-Эрдэнийн биед тархи доргилт, толгойн зулай хэсгийн хуйханд болон дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалга, шууны доод зүүн дал, зүүн бугалга, хэвлийн урд, зүүн гуяны дунд, доод хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, хоёр хөмсөгний дунд, зүүн гарын тохой, баруун гарын 4 дүгээр хуруунд тус бүр өнгөц зулгаралтууд, баруун хацар, баруун хөлийн шагайд тус бүр зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3.Г.Хос-Эрдэнийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Г.ХосЭрдэнийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдана. 5. биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Г.ХосЭрдэнийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 7. биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинэ байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал), 5.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 оны 1 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал гэрийн хаалга хүн цохиод байхаар нь онгойлгоход ******* байсан. Надаас “манай нөхөр Т. танайд байна уу” гэж асуухаар нь “байхгүй, хувцасаа манайд үлдээгээд гарсан” гэж хэлэхэд “хувцас нь яахаараа танай гэрт байдаг юм, янхан минь” гэж хэлээд намайг үстэж, толгой, нүүр рүү цохиж, орилж байгаад, “чамайг цагдаад өгч шившиг болгоно” гэж хэлээд ******* өөрөө цагдаа дуудсан. Гэтэл удалгүй цагдаа ирээд бид хоёрыг эрүүлжүүлэх байран дээр авч ирж, архи уусан эсэхийг шалгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), 6.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай бүргэд хаалга татаж онгойлгох гэж байгаад гадна хувцсыг нь жоохон салгасан байсан. Тухайн үед уур бухимдалтай байсан болохоор би эвдэрсэн байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Гэтэл зарим нэг зүйлүүд нь эвдрээгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), 7.Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Г.ХосЭрдэнийг 006 оноос хойш их сургуульд сурч байхдаа танилцсан найз нөхдийн холбоотой. Би 01 оны 1 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх багш нарын байранд очиж уулзахдаа өөрийнхөө хувцасыг тавьчихаад гараад явсан. Би тухайн үед эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гарахдаа өөрийнхөө ажлынхаа хувцасаа аваад гарсан. Тэгээд хувцасаа найз Хос-Эрдэнийн гэрт оруулж тавьчихаад явсан. Бусдаар ямар нэгэн байдлаар санаа, зорилго агуулж тавьсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал), 8.Хохирогч “...Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлж барагдуулсан. Бид хоёр уулзсан. Надаас ******* уучлалт гуйсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), 9.Яллагдагч Ж.Дариймагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 01 оны 1 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед манай нөхөр гэртээ ирэхгүй болохоор нь гэрээсээ гараад Хос-Эрдэнгийн гэрт очсон. Тэгээд би хаалгыг нь цохиод хаалгаа тайлахгүй байж байтал хажуу хаалганаас нь хоёр хүн гарч ирээд жаахан эмэгтэй хүүхдийг нь хаалгыг цохиод онгойлгоод өгөөч гэхэд нөгөө жаахан эмэгтэй хүүхэд хаалгыг цохиж байгаад аниа хаалгаа гэхэд Хос-Эрдэнэ хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би холдуулаад цааш амьдардаг өрөөнд нь ороход манай нөхрийн цамц нь дэр нь дээр нь, өмд нь орныхон хөл нь дээр, өлгүүрт нь хувцаснууд нь байхаар би энэ юу болж байгаа юм бэ гэхэд Хос-Эрдэнэ чи олигтой байгаад нөхрийгөө хажуудаа авч чадахгүй байж одоо юу гээд байгаа юм бэ, 3, 4 жилийн өмнөөс тэмцээнд ирэх болгондоо манайд надтай хамт байдаг байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хос-Эрдэнийн нүүр хэсэгт нь цохиод бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Тэгтэл миний хамарнаас цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэхэд авч ирээд үлээлгэсэн байгаа. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү ******* нь ааш зан сайтай. Шулуун шударга зантай. Хүнд тусархаг зантай хүн байгаа юм. Аав, ээжээсээ 4-үүлээ. Айлын дахь хүүхэд. Дээрээ 1 ах, дүүтэй. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Хувиараа хүүхдүүдэд давтлага өгдөг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал), . Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз ******* нь ааш зан сайтай. Шулуун шударга зантай. Хүнд тусархаг зантай хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-53 дахь тал), 3.Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 64-66 дахь тал), 4.0 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Даримаа нь 01 оны 1 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр нарын байрны тоотод байрлах хохирогч Г.Хос-Эрдэний гэрт нөхөр нь хувцсаа орхиод явснаас улбаалан маргалдаж улмаар хохирогчийг хэл амаар доромжлон, гараараа түүний толгой, нүүр, биеийн хэсэгт цохиж, хөлөөрөө өшиглөж, үсийг нь зулгаах зэргээр биед халдаж зодсон байна. Улмаар шүүгдэгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнөөр цагдаагийн албан хаагч ирж тэд нарыг цагдаагийн байгууллагад авч иржээ. Шүүгдэгч хохирогчийг зодсоны улмаас түүний биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд, зулгаралтууд бүхий гэмтэл үүсэж, шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Хохирогч биед үүссэн тархи доргилт, толгойн зулай болон дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалга, шууны доод дотно, зүүн дал, зүүн бугалга, хэвлийн урд зүүн гуяны дунд, доод хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, хоёр хөмсөгний дунд, зүүн гарын тохой, баруун гарын 4 дүгээр хуруунд тус бүр өнгөц зулгаралтууд, баруун хацар, баруун хөлийн шагайнд тус бүр зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн 16/4 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 01 оны 1 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр нарын байрны тоотод байрлах хохирогч гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг гар бие, нүүр, толгой, гар, хөл хэсэгт цохиж өшиглөн зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай болон дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалга, шууны доод дотно, зүүн дал, зүүн бугалга, хэвлийн урд зүүн гуяны дунд доод хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, хоёр хөмсөгний дунд, зүүн гарын тохой, баруун гарын 4 дүгээр хуруунд тус бүр өнгөц зулгаралтууд, баруун хацар, баруун хөлийн шагайнд тус бүр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), шинжээчийн 01 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал), гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал), яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс шүүгдэгч *******гийн хохирогч Г.Хос-Эрдэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн -т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******г хохирогч Г.Хос-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа, хардалт зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.ХосЭрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч ******* нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 6 дахь тал) Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дураар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ. Бусад асуудлын талаар: Хохирогч ******* нь хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) өгсөн учир шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, , 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, ******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК