Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй зочид буудлын 109 тоот өрөөнд унтаж байсан иргэн ийн энгэрийн карманд байсан Iphone-7 pluss загварын гар утас, бэлэн 50000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зочид буудлын 2 давхрын 211 тоот өрөөнд , ******* нарын хамт сууж жоохон архи уусан юм. Тухайн үед *******од мөнгө өгч 2-3 удаа архинд явуулсан. Тэгээд сууж байгаад бид гурав өрөөгөө солиод 1 давхрын 109 тоот өрөөнд орж сууж байгаад дахиад архи аваад ир гээд *******од 40000 төгрөг өгөөд явуулсан. 30 орчим минутын дараа орж ирээд “би хүн зодчихлоо, 50000 төгрөг өгөөч” гэж гуйхаар нь би мөнгө өгөлгүй байж байгаад унтчихсан юм. Тэгээд 20-30 минутын дараа сэрээд харахад 50000 төгрөг болон Iphone 7 pluss маркийн гар утас алга болсон байсан. Тухайн үед 2 ортой өрөөнд бид хоёр унтаж байсан. Өөр хүн байхгүй байсан. Тэгээд өөрийн 98112094 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

2.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* надад Iphone 7 маркийн гар утсыг 50000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би 30000 төгрөгөөр авсан. Хэдэн хоногийн дараа тухайн гар утсыг ашиглаж болохгүй байна, буцаагаад аваарай” гэж *******од хэлсэн боловч дахиж ирж уулзаж аваагүй. ...Би тухайн гар утсыг ашиглахгүй байсан болохоор машин дотроо хийгээд яваад байсан. Миний машин цоожлогддоггүй байсан болохоор яг хэзээ алга болсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

3.Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ХХК-ийн шинжээчийн “Iphone 7 pluss гар утас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 400000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

4.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төв гудамжаас дээшээ явж байтал ******* төвийн хажуу тал Хас банкны урд тай архи уучихсан халамцуу явж байсан. Тэгээд “хоёулаа архи ууяа” гэж хэлэхээр нь “за тэгье” гээд 1 шил “Хараа” нэртэй 0,75 литрийн архи дэлгүүрээс аваад захын хойд талд нэг айлд очоод нөгөө архиа ууж дуусгаад дахиад гараад “” гэдэг буудлын 2 давхарт нэг өрөөнд орсон. Замдаа ирэхдээ дэлгүүрээс дахиад 1 шил “Хараа” нэртэй архи аваад орсон. Тэгээд тэр архиа авсан өрөөндөө уугаад дуусах алданд гаднаас орж ирээд тай юм ярьж байсан. Тэгээд дахиад 1 шил архи аваад ир гээд 30000 төгрөг өгч дэлгүүр ороод ир гээд явуулсан. Тэгээд би нөгөө мөнгийг аваад зах ороод хуушуур авах гээд явсан боловч замдаа дахиад өөр хүмүүстэй таараад архи уугаад явж байгаад 2-3 цагийн дараа буудалд эргээд ирсэн чинь Цогтсайсан, хоёр тасраад уначихсан буудлын 1 давхрын 109 тоот өрөөнд унтаж байсан. ...Тэгээд би хэвтэж байгаад босоод тухайн үед хүнтэй утсаар ярих гээд ийн энгэрийн халаасанд байсан гар утсыг нь авсан боловч кодтой байсан. Тэгэхээр нь би авч буудлаас гараад зах дээр очсон. ...Нөгөө утсыг таньдаг хүн болох Чинзориг гэдэг хүнд 30000 төгрөгөөр түр барьцаанд тавьсан. Тэгээд 30000 төгрөгөөр архи аваад тэй хамт захын дээд талд зогсож байгаад уучихаад харьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

5.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би гар утасны мөнгөө болон 50000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар 1.Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надаас 4 хүүхэд гарсан бөгөөд ******* нь манай хүүхдүүдийн хамгийн том нь байгаа юм. Тусдаа гараагүй. Одоо гээд эмэгтэйтэй танилцаад хамт манай гэрт амьдарч байна. 2009 онд Ховд аймгийн сумын 10 жилийн дунд сургуулийн 10- р ангийг төгссөн. Цэргийн албыг 2010 онд Говь-Алтай аймагт хаасан. *******од ямар нэгэн эд хөрөнгө гэж байхгүй. Зун болохоор барилгын туслахын ажил хийж идэж уух зүйлдээ зарцуулдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

2.Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь төрсөн ээж болох Дариймаа, төрсөн дүү нарын хамт амьдардаг. Амьдралын талаар боломжийн биш. Ээж нь хууч өвчтэй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой гэр бүл байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

3.Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Дариймаа овогтой ******* нь 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй. Ам бүл 3. Ээж, дүү нарын хамт амьдардаг. сумын багийн иргэн ******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого доогуур иргэн мөн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал),

4.2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал),

5.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 57 дахь тал),

6.Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

7.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн 42 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 60-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь Б.тай уулзахаар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн ******* сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлын 1 давхрын 109 тоотод очиход тэрээр шүүгдэгч *******ын хамт архи ууж байжээ. Улмаар иргэн Б., хохирогч, шүүгдэгч 3-уулаа тухайн өрөөнд архи ууж сууж байгаад архи дууссан учир шүүгдэгч *******ыг архинд явуулж тэрээр архи авчирснаар хохирогч согтож унтсан байна. Тухайн үед хохирогч ийн карманд 50000 төгрөг, iphone 7 pluss маркийн гар утас байсан бөгөөд тэрээр сэргээд утас болон мөнгө хайсан боловч олдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогчийн карманаас гар утсыг авч иргэн т 30000 төгрөгөөр худалдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй зочид буудлын 109 тоот өрөөнд унтаж байсан иргэн ийн энгэрийн карманд байсан Iphone-7 pluss загварын гар утас, бэлэн 50000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “” нэртэй зочид буудлын 2 давхар 211 тоот өрөөнд , ******* нарын хамт сууж жаахан архи уусан юм. ...Тэгээд 20- 30 минутын дараа сэрээд харахад 50000 төгрөг болон Iphone 7 pluss маркийн гар утас алга болсон байсан. Тухайн үед 2 ортой өрөөнд бид хоёр унтаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* надад Iphone 7 маркийн гар утсыг 50000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би 300000 төгрөгөөр авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Тэгээд би хэвтэж байгаад босоод тухайн үед хүнтэй утсаар ярих гээд ийн энгэрийн халаасанд байсан гар утсыг нь авсан боловч кодтой байсан. Тэгэхээр нь би авч буудлаас гараад зах дээр очсон. ...Нөгөө утсыг таньдаг хүн болох Чинзориг гэдэг хүнд 30000 төгрөгөөр түр барьцаанд тавьсан. Тэгээд 30000 төгрөгөөр архи аваад Ган-Эрдэнэтэй хамт захын дээд тал зогсож байгаад уучихаад харьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн хулгайлсан iphone 7 pluss маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 400000 төгрөгөөр тогтоожээ. (хавтаст хэргийн 19-22 дахь тал), Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгчийн зочид буудлын өрөөнд хамт байсан хохирогчийн халааснаас iphone 7 pluss гар утас болон 50000 төгрөгийг нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч улмаар гар утсыг иргэн т худалдаж захиран зарцуулж, хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл ба хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймээс шүүгдэгчийн хохирогч ийн эзэмшлийн iphone 7 pluss маркийн гар утас болон бэлэн 50000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг хохирогч ийн эзэмшлийн iphone 7 pluss маркийн гар утас болон бэлэн 50000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглсэн нь тогтоогдсон учир түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нь гар утас болон бэлэн 50000 төгрөгөө алдаж, түүнд 450000 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч нь учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлттэй талаар мэдүүлжээ. (хавтаст хэргийн 8 дахь тал), Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.******* урьд нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь дээрх шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 52, 60-73 дахь тал) тогтоогдож байна. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулж шийдвэрлэлээ. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийгээ асран хамгаалдаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгч нь 272 цагийн ялыг эдлэж эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04/273 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан түүний эдлэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 720 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Хэдийгээр шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох боловч нэг төрлийн ялыг нэмж нэгтгэх хэм хэмжээ байсаар байтал уг хэм хэмжээг хэрэглэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилсан. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг /нэг төрлийн ял/ нэмж нэгтгэхээр бол тухайн ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зорилгоор тэр хэмжээнд тааруулж тохируулан ял оногдуулах нь нөгөө талаас эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимтай харшилж болзошгүй байна. Тодруулбал, нэг төрлийн ялыг нэмж нэгтэх нөхцөл байдал үүсэхээр байгаа нөхцөлд шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял нь их хэмжээний ял байвал тухайн ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйн тулд дараагийн шийтгэх тогтоолоор түүний үйлдсэн гэмт хэрэгт бага хэмжээний ял оногдуулах, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээнээс бага ял оногдуулахад хүрч магадгүй юм. Ялангуяа сонгох санкицгүй гэмт хэргүүдэд нэг төрлийн ял оногдуулж нэмж нэгэтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дээрх байдлаар ойлгож хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулж мэдэхээр байгааг дурдах нь зүйтэй. Иймээс шүүх шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын төрлөөс нь сонгож ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тухайн ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож шийдвэрлэсэн болно. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч ******* нь хулгайлж авсан гар утсыг иргэн т 30000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 30000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэв. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 450000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогч эд олгож шийдвэрлэлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******од тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос 30000 /гучин мянга/ төгрөгийг албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******оос 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч эд олгосугай.

8. ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК