Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 178/2022/0050 |
Дугаар | 2022/ШЦТ/54 |
Огноо | 2022-03-09 |
Зүйл хэсэг | 24.5.1., |
Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* ******* холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ” гэх нэртэй улсын тусгай хамгаалалтай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 тооны зэгсний зэрлэг гахайг барьж, амьтны аймагт 6600000 төгрөгийн хохирол учруулж, ыЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. 1.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал), 2.Эд зүйл, орон байранд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал), 3.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “ гэх нутагт өндөр ургасан хулс ихтэй газар явганаар хонио хариулж яваад мал үргээд байхаар нь яваад очтол нохойд бариулсан бололтой гахайн тоорой явж чадахгүй хэвтэж байсан. Тухайн газарт яллагдагч яллагдагч *******аар өөрөөр нь зөөлгөж тус газрыг 1-ийн тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-18 дахь тал), 4.Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Уг улсын дугаартай, хан өнгийн Hakveiv маркийн тээврийн хэрэгсэл Япон улсад 2014 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орж ирсэн. гэх хүний эзэмшилд байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19- 23 дахь тал), 5.Эд зүйлд үзлэг хийсэн талааарх 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаажинд байх цагаан өнгийн шуудайд хийсэн зүйлийг буулган амыг нь задлан үзлэг хийхэд уг шуудайн дотроос бор саарал зүсмийн нуруу, цавь, суга хэсэгтээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гахай байх ба уг гахайн нийт уртыг хэмжиж үзэхэд 74 см, өндөр 53 см байсан.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-28 дахь тал), 6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би энэ талаар өөрөө мэдээгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдсэн. гэх газар улсын хамгаалалттай газар нутагт хамаардаг юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), 7.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг ******* гэдэг. Манай гэр ******* сумын ******* багийн гэх газар байдаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 26 ны өдөр 15-16 цагийн үед гэрийнхээ ойролцоо хонь хариулж явтал мал үргээд байхаар нь гайхаад яваад очтол нохой барьчихсан гахайн торой хэвтэж байсан. Тэгээд би уг гахайн торойг барьж аваад гэрийнхээ ойролцоо аваачаад гэрээсээ хутга авч гарч ирж амийг нь гаргаад гэдсийг нь гаргаж хаяад уутанд хийн өвснийхөө хашаанд аваачиж хийсэн. Тэгээд байж байтал тэр орой 20 цагийн үед манай хажуу айл гийнд аймгийн төвөөс машинтай хүмүүс ирэхээр нь нөгөө торойгоо аваад аймгийн төв рүү дайгдаж явсан. Ингээд аймгийн төв рүү явж байтал ******* сумын цагдаа зогсоож машин шалгаад уг торойг хурааж авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), 8.Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр хүүхдүүдийнхээ хамт салхинд гарч сүү цагаан идээ авах ажлаар ******* сумын Цагаан булан багт байдаг буюу гээд манай найз, ын дүүгийн гэрт очсон. Тэгээд тухайн шөнөдөө буцаад аймаг руу ирж байтал Буян сумын төв рүү дөхөж явтал цагдаа нар зогсоогоод шалгасан. Тэгээд машины тээшийг шалгатал машины багаажнаас цагаан ууттай гахай гарч ирсэн юм Тэгээд бидний аймгийн цагдаа руу авч ирээд байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), 9.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой нөхөр хүүхдүүдийнхээ хамт ******* сумын Цагаан булан багийн нутаг гэх нэртэй газар өвөлжиж байсан гэдэг таньдаг айлдаа цагаан сараар хэрэглэх идээ шүүс авах ажлаар очсон. Тэгээд тэднийд очоод хоол цай идээд орой 22 цагийн үед аймгийн төврүү буцах үед хажуу айлынх нь нэг залуу аймаг явна гээд дайгдаж явсан. Тэгээд буцаад аймаг руу ирж байтал Буянт сумын цаад талд цагдаа зогсоож шалгах үед манай машины багажнаас цагаан ууттай зүйл гарч ирсэн тэгээд цагдаа нар тэр ууттай зүйлийг задлаад шалгахад нэг бор өнгөтэй амьтан гарч ирсэн чинь цагдаа нар гахай байна гэж хэлээд биднийг шууд аймгийн цагдаа дээр авч ирсэн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), 10.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тухайн өдөр манай гэрт том хүргэн ахын найз болох эхнэр, хүүхдүүдийнхээ хамт ирээд явсан. манай гэрээс 22 цаг өнгөрч байхад явсан байх аа. Цагийг нь сайн санахгүй байна. Энэ хүн манай хүргэн ах Хөхөө гэх хүний найз гээд манай гэрээр хааяа ирж очдод юм. Тухайн үед манайхаас цагаан сарын сүүлээр цагаан идээ авах гэж ирсэн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), 11.Шинжээч нарын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “1.Үзлэгээр хураан авсан гахай нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Зэгсний зэрлэг гахай. 3.Эм тоорой нэг настай. 4.Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтанд орсон. 5.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Зэгсний зэрлэг гахай /Sus scrofa nigripes/ эр 2900000 төгрөг, эм 3300000 төгрөг. 6.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал, 12.Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “1.Тээврийн хэрэгслээс хураан авсан гахай нь тэнцэнэ. 2.Уг гахайн арьс нь бүрэн бус, дотор цуллаг эрхтнүүд нь байхгүй. Дотор эрхтнүүдээс уушги байсан. 3.Уг гахайн баруун талын хонгоны хэсэг урагдсан, хэвлийн хэсэгт зүсэгдсэн, нурууны хэсэгт урагдсан. 4.Уг гахайнд Мялзан өвчний шинжилгээ иммунохромотграфийн аргаар шинжилэхэд сөрөг дүн үзүүлсэн. 5.Тухайн амьтан эм, эдгээрээс дүгнэж үзэхэд анч нохойгоор бариулж, хэвлийн хэсэгт зүсэлт хийж дотор эрхтнүүдийг гаргаж авсан.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал), 13.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ зүүн хойшоо “ ” гэх газар явган хонь хариулж явтал манай мал үргээд байхаар нь гайхаад яваад очтол нохой барьчихсан гахайн торой хэвтэж байсан. Тэгээд би уг гахайн торойг барьж аваад аргал түүх гэж авч явсан шуудайндаа хийж үүрээд гэрийнхээ ойролцоо аваачиж үлдээгээд гэрээсээ хутга авч гарч ирж амийг нь гаргаад гэдсийг нь гаргаж хаяад уутанд хийж өвснийхөө хашаанд аваачиж хийчхээд байж байтал тухайн өдрийн орой манай хөрш айл Ням-Очирынд аймгийн төвөөс машинтай хүмүүс ирэхээр нь нөгөө тооройгоо аваад цагаан сар дөхөж байгаа учраас зарж мөнгө хийх зорилгоор аймгийн төв рүү дайгдаад явж байтал ******* сумын цагдаа нар зогсоож миний сууж явсан машиныг шалгаад уг тооройг хурааж авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал) зэрэг болно. 14. Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн баримт (хавтаст хэргийн 98 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ******* нь даруухан, цайлган зантай, хүн үгүй гэж хэлж чаддаггүй, итгэмтгий, гэр бүл, үр хүүхдүүддээ хайр халамжтай, малд дуртай хүн байгаа юм. Манай нөхөр ******* 7 хүүхэдттэй айлын 7 дахь хүүхэд нь буюу айлын бага хүүхэд байгаа юм. Манай нөхөр дээрээ 4 ах, 2 эгчтэй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), 2.Гэрч Н.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний найз ******* нь даруухан, цайлган зантай, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. 10 жилийн сургуульд суралцаж байхдаа их томоотой хүүхэд байсан. Манай найз ******* 7 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд буюу айлын бага хүүхэд байгаа юм. Дээрээ 4 ах, 2 эгчтэй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал), 3.Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 78-86 дахь тал), 4.Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 88, 89, 90 дэх тал), 5.2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), 6.******* аймгийн ******* сумын ******* багийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай “Иргэн Баттулга овогтой Отгонбаатар нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт тус багт оршин сууж, ажиллаж амьдардаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 100 дахь тал), 7.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт (хавтаст хэргийн 101-104 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ” гэх нэртэй газарт 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шархдсан 1 тооны зэгсний зэрлэг гахайг барьж авч үүрээд гэртээ авч ирж улмаар хутгаар амийг нь тасалсан байна.Тухайн зэрлэг гахайг барьсан гэх ******* сумын ******* багийн нутаг “ ” гэх нэртэй газар нь Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаардаг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн барьсан зэгсний зэрлэг гахай нь 1 настай болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр амьтан барьсан ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт хамаардаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... ан амьтан ... хамаарна гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнахыг хоригложээ. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар зэгсний зэрлэг гахайг ховор амьтны жагсаалтад оруулж баталжээ. Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн барьсан зэгсний зэрлэг гахай нь 1 настай болох нь тогтоогдож байна. Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт хамаарагдах газар нутагт зөвшөөрөлгүй ан, амьтан агнах, барихыг хориглосон байхад шүүгдэгч нь ховор амьтны төрөлд орох 1 тооны зэгсний зэрлэг гахайг барьсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон ытул түүний зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу ХарУс нуурын Байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрээс ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайг барьсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Д.Энхболорыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайг барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтныг барьсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “зэгсний зэрлэг гахай”-ны экологи-эдийн засгийн үнэлгээг эрийг нь 2900000 төгрөг эмийг нь 3300000 төгрөгөөр тогтоосон байна. Иймээс шүүгдэгч нь зэгсний зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээ 3300000 төгрөгийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу 2 дахин нэмэгдүүлж амьтны аймагт учирсан хохирол буюу нөхөн төлбөрт 6600000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол, (хавтаст хэргийн 78-86 дахь тал) “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар (хавтаст хэргийн 76 дахь тал) тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн тэнсэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т тус тус тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч нь амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 6600000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт цугларсан Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв. Иймд шүүгдэгч бусдад төлөх хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зэрлэг гахайны мах, түүхий эдийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав. Тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Отгонбаатарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан барьсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Отгонбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Отгонхишигт тус тус тайлбарласугай. 5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч ******* нь амьтны аймагт учирсан хохиролд 6600000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зэгсний зэрлэг гахайны мах, түүхий эдийг устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК