Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/39

 

Г.Ц, Г.Б, Ц.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                                     Н.Энхнаран

  Прокурор                                                          Ч.Мөнхзул

  Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч                            М.Энхтуяа, О.Батсүх

  Шүүгдэгч                                                           Г.Ц, Г.Б, Ц.Т нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Л.Батжаргал, Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор Г.Ц, Г.Б, Ц.Тнарт холбогдох эрүүгийн 201511000035 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймаг дахь захирал ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн сум 9  дүгээр  баг тоотод оршин суух, улсаас боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд нь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 06 сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Ш овогт Гн Ц.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймаг дахь нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас санхүү, банкны тэргүүний ажилтан, хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй С овогт Г-ын Б.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 08 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймгийн хэлтсийн дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг тоотод оршин суудаг,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Д овогт Ц-ын Т.

Шүүгдэгч Г.Ц нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн няглан бодогч Г.Бтай бүлэглэн, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, Дорнод аймгийн МСҮТ-д нийт 25,109,210 төгрөгийн, 2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлэн тус төвд 41944777 төгрөгийн нийт 67053987 төгрөгийн буюу онц их хэмжээний эд хөрөнгийг завшсан,                              

  • үүгдэгч Ц.Т -тай урьдчилан үгсэж тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга Д.Дын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,  

-“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны дарга С.Б-ийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга Г.Бр гарын үсэг зуруулж, Ц.Т -тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Т-ы “Өлзий-Энхжүүлэгч” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5420282923 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5405258070 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Тд жолооч Т.Эр нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний буюу нийт 90213987 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг

Шүүгдэгч Г.Б нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус төвийн  захирлаар ажиллаж байсан Г.Цтай урьдчилан үгсэж тохиролцож давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж Дорнод аймгийн МСҮТ-д 25,109,210 төгрөгийн, 2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлж тус төвд 41,944,777 төгрөгийн нийт 67053987 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг

Шүүгдэгч Ц.Тнь шүүгдэгч Г.Цтай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга Д.Дын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан, 

-“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны дарга С.Б-н нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга Г.Б-р гарын үсэг зуруулж, Ц.Т -тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Т-ы “Өлзий-Энхжүүлэгч” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5420282923 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5405258070 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Тд жолооч Т.Эр нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Г.Ц, шүүгдэгч Г.Б нарыг урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Т-г бусадтай урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-н хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 15000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар нягтлан бодогч албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Г.Цгийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хураах нэмэгдэл ял болон 5 жил 1 сарын хорих үндсэн ялыг, шүүгдэгч Г.Бгийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг хураах нэмэгдэл ял болон 5 жил 1 сарын хорих үндсэн ялыг тус тус 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж,

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж,

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 45089.993 төгрөгийг гаргуулж, 33526.993 төгрөгийг Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд, 11563.000 төгрөгийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /одоогийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс/, шүүгдэгч Г.Бгаас 33526.993 төгрөгийг гаргуулж,Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд, шүүгдэгч Ц.Тс 11563.000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /одоогийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс/ тус тус олгож,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Цн эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худгийн зүүн хэсэгт 12-р гудамжны 05 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614015638 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн сумын 1-р багийн Даавууны үйлдвэрийн урд талд 1-2 тоотод байрлах, эрхийн бүртгэлийн Ү-0614007420 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг, шүүгдэгч Ц.Ты эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 21-23 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002337 дугаартай орон сууцыг, шүүгдэгч Г.Бгийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Дүнзэн гудамжны 01 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0614005800 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614005294 дугаартай газар, 1 дүгээр баг, Улаан худгийн хойд хэсэг гудамжны 16-03 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай Г-0614002585 дугаартай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хэвээр үлдээж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний баримт бичгийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгож,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц, Г.Б, Ц.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. Миний бие тус аймгийн МСҮТөвд нягтлан бодогчоор 29 дэх жилдээ ажиллаж байгаа билээ. Энэхүү хугацаанд ажиллахдаа өөрийн үүрэгт ажилдаа хувийн ашиг сонирхлоор хандаж байсан удаагүйн дээр хашиж буй албан тушаал маань ч шийдвэр гаргах эрх мэдэлтэй биш, гүйцэтгэх албан тушаал юм. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Манай МСҮТөвийн удирдлага бол Г.Ц. Г.Цын өөрийнх нь хийсэн хэргийг, авч идэж ашигласан мөнгийг зөвхөн 2-р гарын үсэг зурсан гэдэг ганцхан үндэслэлээр миний бие ижил тэнцүү хуваан төлөх болсон нь байж боломгүй юм. Г.Цтай бүлэглэн, үгсэн тохирч хийсэн зүйл надад байхгүй бөгөөд хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар надад мөнгө өгсөн, авсан баримтууд байхгүй байхад орлогч прокурор Б.Арсланбаатар, хяналтын прокурор Ч.Мөнхзул нар Г.Цг ялласан дүгнэлтээ мөн адил хуулаад тавьсан. ...Г.Ц нь 4 тендерийн ажлыг хувийн ажлыг хийж байгаа юм шиг 100 хувь өөрөө хариуцаж хийчихээд одоо хариуцлагаа бас 100 хувь хариуцах ёстой. 2013 оны 02 сарын 20-ны өдөр 2450000 төгрөгийг өөрийн эхнэр Н.О-н хаан банкны 5034427437 тоот дансаар буцаан шилжүүлэн авч завшсан байсан. Үүнийг прокурор хуулж аваад миний нэр дээр бичсэн байна. Би үүнийг мэдээгүй, мэдэх ч боломжгүй, шүүх хурал дээр 2450000 төгрөгөөс надад өгсөн мөнгө байхгүй гэдгээ Г.Ц өөрөө хэлсэн байдаг.

Мөн 2014.09.02 “Далай ээж ургац” ХХК-6400000 /хх-8-164/

2014.12.02 “Штайнбрюке” ХХК-5001500 /хх-8-160/, “Хүй голомт” ХХК-7200000 /хх-8-154/

2014.11.27 “Тэгш тал” ХХК-1750000 /хх-8-126/

2014.12.03 Н.Алтансувд /Г.Оюунбаатар/-2137500

2014.12.16 Н.Алтансувд-2584065

2014.08.27 “Хүй голомт” ХХК-4850000 /хх-8-154/

2014.08.28 “Тэгш тал” ХХК-2740000 /хх-8-128/

2014.07.18 Н.Алтансувд-7150991 /хх-8-166/

2014.08.29 Н.Алтансувд-2130721 зэрэг эдгээр аж ахуйн нэгж, иргэдээс мөнгө авснаа Г.Ц өөрөө хүлээн зөвшөөрөн хэлсээр байтал уг хохирлыг үндэслэлгүйгээр ижил тэнцүү хувааж надад төлбөр тавьж байгааг буруу гэж үзэж байна. Дээр дурдсан 41944777 төгрөгийг авсан гэдгээ Г.Ц өөрөө хүлээн зөвшөөрсөн, авсан мөнгөө юунд зарцуулснаа нотолж чадаагүй учраас л өөрт нь төлбөр тавигдсан гэж ойлгож байна. Намайг ч гэсэн хуурч цаад газартайгаа ярьж тохироод хуурамч нэхэмжлэх, зарлагын баримт болон бусад холбогдох баримтуудыг авчирч өгсөн байна. Үүнийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй. Тендерийн ажил хийгдэж дуусаад 2-3 сарын дараа санхүүжилт ороод ирэхэд л захирал өөрөө нэхэмжлэх, зарлагын баримт болон бусад баримтуудыг надад өгснийг төрийн санд баримтаа шалгуулаад зохих журмын дагуу шилжүүлсэн мөнгө юм. Тиймээс Г.Ц захирлын завшаад идсэн мөнгийг би төлнө гэдэг шударга бус байна. Иймд жинхэнэ ашиглаж, завшсан этгээд Г.Ц нь давхар завшиж, намайг хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2-р гарын үсэг зурсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэж байгаа бол намайг 12000000 төгрөгөөр торголоо гэтэл хүний идсэн мөнгийг хувааж төлөхөд гомдолтой байна. Үүнийг ялгаж салгаж өгөхийг хүсэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны Эрүүгийн хуулийн аль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй. ...Мөн шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, дээрх 2 гэмт хэрэг нь хоёулаа бусад этгээдэд хохирол учруулсан гэх обьектив шинжтэй байтал давхар зүйлчилж миний эрх зүйн байдлыг дордууллаа.

Анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 15-ны өдрийн 156 тоот шийтгэх тогтоолоор намайг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэн цагаатгасан ...байхад хэрхэн гэмт хэрэг үйлдсэн, яаж хамтран оролцсон гэдгийг нарийн тогтоолгүй хэт нэг талыг барьж ял оноосонд гомдолтой байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн үйлдэл байх ёстой. Гэтэл миний бие дээрх хөрөнгө мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй атал бусдын хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн гэж үзсэнд гомдолтой байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэл огт хийгээгүй, тухайн байгууллагын ажилтны хувьд дарга гарын үсэг зур гэж хэлэн, харахад үнэн зөв юм шиг баримт авчирч байсан тул гарын үсэг зурж байсан. Иймд дээрх хэрэгт миний бие гэм буруугүй тул Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолын надад хамааруулж буй хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б нь мөнгөн хөрөнгийн шилжүүлэг дээр 2-р гарын үсэг зурж байсан нь үнэн боловч энэ нь гэмт хэрэг бус, гагцхүү уг мөнгөн хөрөнгийг Г.Ц хувьдаа авч байгаа нь гэмт хэрэг юм. Г.Б нь Г.Цтай санаа бодол нэгдсэн зүйл байхгүй. Мөн шинэ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд үрэгдүүлсэн гэсэн шинжийг заагаагүй. Иймд Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Мөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Б нь 2-р гарын үсэг зурж байгаагийн хувьд бүгдийг нягтлах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч Г.Бгийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч Г.Цд оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэгт тохироогүйн улмаас шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болоогүй байна.

Прокуророос шүүгдэгч Г.Ц, Г.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар, шүүгдэгч Ц.Т-гийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн боловч  2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эдгээр гэмт хэргүүдэд оногдуулах ялыг хөнгөрүүлж хуульчилсан тул 2015 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Ц, Г.Б нар нь 2012-2014 онд Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн нэмэлт орлогоос төсөв, замын хуудас, зарцуулалтын нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “үрэгдүүлэх” шинжийг хуульчлаагүй, түүнчлэн Г.Ц, Г.Б нар нь уг орлогоос хувьдаа завшсан үйл баримт тогтоогдоогүй байна.

Мөн Г.Ц нь 2013 онд Дорноговь аймгийн МСҮТ-ийн байрны цонх солих тендерийн ажлын орлогоос П.С, эхнэр Н.О нарын дансаар дамжуулан 2,450,000 төгрөгийг завшсан нь нотлогдон тогтоогдсон боловч энэ хэрэгт Г.Б санаатай хамтран оролцсон нь нотлогдоогүй байна.

Иймд Г.Ц, Г.Б нарт холбогдох “22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн” гэх хэрэг, Г.Бд холбогдох “2,450,000 төгрөгийг завшихад хамтран оролцсон” гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Г.Цоглхагвыг бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар дээрх зургаан сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ц нь Дорнод аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирлын албан тушаалын байдлаа урвуулан, 2014 онд МСҮТ-ийн нэмэлт орлогоос, хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн данс руу мөнгө шилжүүлэн ашигласны улмаас тус төвд 41,944,777 төгрөгийн хохирол учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Төрийн өмчийн сургалтын байгууллагын захирал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах бөгөөд байгууллагын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, “гүйлгээний баримтад гарын үсэг зуруулж гүйлгээ хийлгэх, дансаар нь мөнгө дамжуулж гаргаж авах, тендерийн ажилд оролцсон ажлын хөлсийг зохих ёсоор өгөхгүй байх” зэргээр өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсийг ашиглаж өөртөө ашиг хонжоо олсон тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэргээр зүйлчилсэн нь зөв байна.

Харин шүүгдэгч Г.Бг шүүгдэгч Г.Цтай урьдчилан үгсэн тохиролцож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна. Г.Б нь байгууллагын мөнгөн хөрөнгийг Г.Цтай хамтран захиран зарцуулахдаа гүйлгээ бүрийн бодит үндэслэлийг нягтлан шалгаагүй, нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, Г.Цн хэлснээр шилжүүлэгт гарын үсэг зурж, гүйцэтгэж байснаараа  шүүгдэгч Г.Цд гэмт хэрэг үйлдэхэд тус дөхөм болж байсан гэдэг нь нотлогдож байгаа ч тэрээр  Г.Цыг уг мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглаж байгааг мэдэж, гэмт хэрэг үйлдэхэд нь туслах зорилгоор, ухамсартайгаар гүйцэтгэн Г.Цтай субьектив талаараа нэгдсэн гэж үзэхэд хүргэхүйц хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй, түүний гэм буруу эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Т, Г.Ц нар нь 2014 онд урьдчилан үгсэн тохиролцож  бүлэглэн, Ц.Тийн эрхэлж буй Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж өөртөө ашиг хонжоо олсны улмаас тус хэлтэст 23,126,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна. 

Г.Цын үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулах гэмт хэргийн улмаас учирсан 65,070,777 (23,126,000+41,944,777) төгрөгийн хохирол нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д хамаарч байх тул түүний үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар, харин Ц.Тийн үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэнэ.

Шүүгдэгч Г.Ц нь шунахай сэдэлтээр, олон удаагийн үйлдлээр нийтийн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан ба учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байтал анхан шатны шүүхээс “төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 15,000,000 төгрөгөөр торгох” ял оногдуулсан нь “түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт” тохироогүй, Эрүүгийн хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй. Үүнд:

“1.Прокуророос шүүгдэгч Г.Цд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгээр, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр тус тус зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар; Ц.Тд холбогдох хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, шүүгдэгч Г.Цд холбогдох хэргээс 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Прокуророос шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр шилжүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Цыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Ц.Тг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Цд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ялаар; шүүгдэгч Ц.Тг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу арван сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

4.Г.Цд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  5.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нийт 55,957,777 төгрөгөөс (11,563,000+41,944,777+2,450,000) Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 44,394,777 төгрөгийг, 11,563,000 төгрөгийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст, шүүгдэгч Ц.Тс 11,563,000 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст тус тус олгож, иргэний нэхэмжлэлээс үрэгдүүлсэн гэх үйлдэлтэй холбогдох 22,659,210 төгрөг, Хөдөлмөрийн хэлтсийн хохирол дүгнэхдээ тооцооны алдаа гаргасны улмаас илүү тооцсон 34,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Цн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн нутагт Улаанхудгийн зүүн хэсэгт 12-р гудамжны 05 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614015638 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн сумын 1-р багийн нутаг Даавууны үйлдвэрийн урд талд 1-2 тоотод байрлах, эрхийн бүртгэлийн Ү-0614007420 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, шүүгдэгч Ц.Тны эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, 21-23 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614002337 дугаартай орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Дүнзэн гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614005800 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614005294 дугаартай газар, 1-р баг Улаанхудгийн хойд хэсэг гудамжны 16-03 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614002585 дугаартай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.”

            2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Г.Бд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хүчингүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          С.ОЮУНТУНГАЛАГ