| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00410/И |
| Дугаар | 130/ШШ2017/00425 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2017/00425
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 130/ШШ2017/00425 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга /А.А/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын **** дүгээр багт оршин суух, БА*******регистрийн дугаартай, утас:9********, Н овогт Т.Ат холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Т.Аоос үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1252740 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Алтай суманд байнга оршин суудаг Т.А нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 6000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. Т.Ат зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Т.А нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийн үлдэгдэл 1180000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 72740 төгрөг, бүгд 1252740 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Т.А өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1180000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн 25 сарын зээлийн хүү 72740 төгрөг, бүгд 1252740 төгрөгийг Т.Аоос гаргуулан Алтай сумын Сум хөгжүүлэх санд олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.А Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын сум хөгжүүлэх сангаас 6000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авсан нь үнэн. Түүнээс үлдсэн 1252740 төгрөгийг надаас нэхэмжилсэн байна. Би Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн 1252740 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Би хуульд заасан эрх, үүргээ ойлгосон. Иймд миний энэхүү тайлбарын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ат холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1252740 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг 1252740 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Т.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.А нь үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1252740 төгрөгийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 34616 төгрөгийн тал нь болох 17308 төгрөгийг хариуцагч Т.Аоос гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ