Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа, тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч А.Доржсамбуу нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Доржсамбууд холбогдох эрүүгийн 2115001350253 дугаартай, 163/2022/0015/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баясгалант овогт Амгаланбаатарын Доржсамбуу, Булган аймгийн Могод суманд 2001 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ... багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, 20 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Доржсамбуу нь 2021 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутаг Баруун толгой гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 53-96 БУА улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчиж Э.Сэр-Оддамбыг дайрч амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Доржсамбуу, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэндаваа нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115001350253 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Доржсамбуу нь 2021 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутаг Баруун толгой гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 53-96 БУА улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл жолоодож ухрах, урагш явах зэрэг хөдөлгөөн хийхдээ тээврийн хэрэгслийн ард байсан Э.Сэр-Оддамбыг дайрч, Э.Сэр-Оддамба нь цээж, хэвлийн болон аарцгийн хавсарсан гэмтэл буюу зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, цусан хураа, өвчүү болон баруун талын 6, 7 дугаар хавирганы хугарал, үнхэлцэг хальсны их хэмжээний цус хуралт, баруун бөөрний өөхөн эд болон өрцний цус хуралт, зүүн шанаа, бугалга, шуу, хэвлий, умдаг, зүүн гуя, зүүн өвдөг, гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, ар нуруу, мөр, зүүн дал, багана нуруун дахь зулгаралт, ар нуруунд хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Доржсамбуугийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би ахтайгаа ноос ачаад сумын төв орсон. Тэр үед Ганбаяр гэж манай найз би машинтайгаа сумын төв дээр ирсэн байна, хойд толгойн ард хүрээд ир гэсэн. Тэгээд очсон Ганбаяр нэг пиво ууж байхаар нь би нэг пиво аваад Ганбаяр, Нэмэхбаяр хоёртой хувааж уусан. Тэгээд Хишиг-Өндөр сумаас цэргийн он жав гээд 3 хүн ирж байгаа гэхээр нь Энхсайхан, Нэмэхбаяр, Ганбаяр бид 4 сумын төвийн хойшоо 3 шовгор луу тосохоор явсан. Бид нарын хойноос Даваа, Буянтөгс, Анхбаяр, Мөнхдорж нар ирсэн. Тэгээд тэр хэдийг тосож аваад 3 мотоцикль, 2 машинтай сумын төв явсан. Сумын төв ороод байж байсан Мөнхөөлэй гэж сумын ах хойшоо гарч ганц нэг пиво ууя гээд бид нар хамт яваад 2 пиво уучихаад би хамаатныхаа айлд очсон. Тэгээд хамаатныхаа айлд очоод Мөнхдоржийн мотоциклыг хашааных нь гадаа тавиад би гэртээ хариад буцаад ирсэн Мөнхдоржийн мотоцикл байхгүй байхаар нь хайгаад явж байхад талийгаач, Уяа хоёртой сумын баруун талын толгой дээр таарсан. Тэгсэн араас Ганбаяр нөгөө хэдийгээ машиндаа суулгаад хүрээд ирсэн. Тэгээд талийгаач Уяа манай он жав Буянтөгс рүү чи хаанахынх юм гээд цохихоор нь та яаж байгаа юм, наад хүүхэд чинь манай он жав ш дээ гэсэн чи битгий далдаганаад бай гээд намайг цохихоор нь би дахиад зодох байх гээд айгаад зугтсан. Тэгсэн ах нь одоо яах ч үгүй ахдаа пиво аваад ир гэхээр нь талийгаач Уяагийн мотоциклыг унаад Ганбаярын араас нь явсан, Ганбаяр машинаа зогсоогоогүй. Тэгээд буцаж ирээд нөгөө хэд зогссонгүй гэсэн талийгаач Уяа мотоциклоо унаад нөгөө хэдийн араас явсан. Намайг сумын төвийн баруун толгой дээр байхад манай найз Ганбаяр машины араас Уяа мөргөчихлөө гээд ирсэн. Тэгээд Уяа, талийгаач хоёр бид нар дээр ирээд Уяа ах миний машины урд мотоциклоо хаяад нөгөө машин руу суусан. Тэгэхээр нь би зугтаагаад хөдлөх гэсэн нэг талын дугуй оволзоод юм мөргөх шиг болохоор нь цонхоороо харсан хүн байх шиг байсан. Тэгээд би тэд нараас зугтаад хөдөө гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

   2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын өгсөн: Миний хүү 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд намар сургуульд орно гээд сумын төв дээр газар авахаар яваад машинд дайруулж нас барсан байсан. Хүү маань маргааш нь хот орно гэж байсан. Маргааш нь машиндаа хот руу авч явах юмаа ачих гээд байж байхад манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд ирээд юм хэлэх гээд царай зүс нь хачин болсон. Тэгэхээр нь юу болсон юм гэсэн ах нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд юу болсон юм гэхэд сумын төвийн баруун толгой дээр буруу хараад хэвтсэн байсан гэсэн. Бид нарыг очиход хүүгийн маань гар утас нь гутлынх нь түрийнд дуугараад байхаар нь ядаж утсыг нь авчихаж болохгүй юм уу гэсэн манай сумын цагдаа бид нарыг ойртуулаагүй. Та нар ойртож болохгүй, аймгаас цагдаа ирж байгаа, тэр болтол энэ чигээрээ байх ёстой гээд бид хэдийг хүргээгүй. Доржсамбуу тэр үед хүүг маань дайрчихаад тусламж үзүүлсэн бол хүү маань өдийд амьд байх боломжтой байсан. Би хүүгээ цус алдаад цусаа юүлээд нас барсан гэж бодож байна. Доржсамбуу найз нартаа машинаа гэртээ аваачиж тавьчихаад буцаад мотоциклтой орж ирнэ гэж хэлсэн байсан болохоор би Доржсамбууг буцаж орж ирсэн байх гэж бодож байна. Би Доржсамбууг хүүг маань санаатай алсан гэж бодож байна. Энэ хүн эрхээ эдлээд үүргээ биелүүлэхгүй байна. Гэр бүлийнхэн нь сэтгэл санаагаар хүнд байна. Их гомдолтой байна. Хүүг маань нутгийн ард түмэн мэднэ. Хүү маань их тэгш сайхан амьдарч байсан. Жилдээ 8.000.000-15.000.000 төгрөгийн орлоготой байсан. Айргаараа сумандаа түрүүлж, улсад тусгай байр эзэлж байсан. Хүүхдүүдийнх нь ирээдүй бүрхэг байна. Доржсамбуу одоог хүртэл бидэнтэй харилцаа тогтоохгүй байна. Өнгөрсөн хүн нэгэнт буцаад босож ирэхгүй ч Доржсамбуугийн ар гэрийнхэн нь холбоо барихгүй байгаад гомдолтой байна. Оршуулга, замын зардалд 35.500.000 төгрөг нэхэмжилснээс 15.000.000 төгрөг өгсөн. Өгсөн мөнгө нь миний нэхэмжилсэн мөнгөний 50 хувьд хүрэхгүй байна. Ийм сайхан хүүхдээ хэдэн халтар төгрөгөөс өгмөөргүй байна. Миний бага хүү одоо 17 настай ба энэ хэргээс хойш их ууртай болоод байгаа. Манай бэр энэ жил том хүүхэд нь сургуульд орсон болохоор Гурванбулаг сум руу нүүсэн. Энэ жил 1000 гаран мал тоолуулаад хүнээр малаа маллуулж байгаа. Гарсан зардлуудаа гаргуулмаар байна. Доржсамбуу ялаа эдэлж гараад төлбөрийг барагдуулна гэж байхгүй. 3 хүүхэд нь томрох тусмаа хэрэглээ нь их болно. Хамгийн том хүү нь бидэнтэй ижил дасал болсон болохоор би хааяа очиж авдаг. Тэр болгонд шатахууны зардал гарч байгаа. Би энэ хэргээс болоод Булган аймагт 7-8 удаа ирж байна. Манайх ганц гэрээр байдаг болохоор наашаа ирэхдээ би хүн гуйж малаа харуулж байгаа. Би энэ 7 хоногт 2 удаа ирлээ. Нийт 35.500.000 төгрөг нэхэмжилснээс 15.000.000 төгрөг өгсөн. Замын зардлын баримт ороогүй 35.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өнгөрснийх нь дараа хэрэглэсэн зүйлийн үнэ нэмэгдэх байх. Үүнийг төлүүлмээр байна. Өмнөх шүүх хурлыг хойшлоход эндээс гараад гэрийнхэнд нь хохирол төлбөрөө төлөх юм бол хөнгөрүүлж болно гэж хэлсэн. Манай хүү биш Бат-Уяа энэ хүнийг зодно гэж хөөсөн юм байна лээ. Миний хүүг ухрахдаа болон урагшлахдаа 2 удаа дайрсан. Тухайн үед хэн нэгэнд хүн дайрсан гэж хэлсэн байх гэж бодож байна. Ганбаярын мэдүүлэг дээр бас тийм зүйл байсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Цэндаваагийн өгсөн: Би нөхөртэйгээ 2013 онд танилцаад 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэсэн. 6 жил сайхан амьдраад ханийгаа алуулсан. Аавыгаа өөд болоход бага охин маань ой хүрээгүй байсан. Том хүү маань одоо дөнгөж нэгдүгээр анги, 2 том маань үргэлж аавыгаа надаас асуудаг. Сэтгэл санаагаар их хохиролтой байна. Бид хоёр 6 жил сайхан амьдарч байсан. Айргаараа сумандаа түрүүлж, Улаанбаатарт 3-т орж байсан.  Нөхрөөсөө хойш бие их өвддөг болсон. Бас их мартамхай болсон. Малчны хөлс 4.800.000 төгрөг, замын зардал 50.000*2 гээд 100.000 төгрөг, ламд 10 хонь, хоолонд 13 хонь 180.000 төгрөгөөр тооцож 2340000 төгрөг, 1 үхэр 1.300.000 төгрөг, 1 шуудай будаа 60.000, 1 шуудай гурил 60.000, 1 машин түлээний мод 800.000 төгрөг, нийт 9.340.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид бага охиноо 6 нас хүртэл малчны хөлс болон тэжээгчээ алдсаны тэтгэмж авна. Аав нь байсан бол бид ингэж хохирохгүй байсан гэх мэдүүлэг,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Могод сумын 5 дугаар баг, Баруун толгой гэх газар байх ба ...ертөнцийн зүгээр урд хэсэгт  дээш харсан байдалтай, толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүг чиглэсэн, хөл хэсэг нь баруун урд зүг рүү чиглэлтэй зүүн хөл дээгүүр баруун хөл баруун хөлийг давуулсан, баруун болон зүүн гараа тохойгоороо хагас нугалж хэвлий хэсэгтээ байрлуулсан, ...дээгүүрээ нь цайвар шаргал өнгийн дээлтэй, дээлээ шар өнгийн бүсээр бүсэлсэн, ...хэвлий хэсэг ил гарсан, зулгаралттай байв. ...Цогцосноос ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт тээврийн хэрэгслийн мөр үүссэн байв. ...Үзлэгийн явцыг кримналистикийн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав.  ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 06-18 дугаар тал/,

5. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 1.68 см урттай, толгойдоо 5 см урттай хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, нас бараад 12-16 цаг болсон, 30 настай эрэгтэй хүний  цогцос байв. ...гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-25 дугаар тал/,

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 53-96 БУА улсын дугаартай цэнхэр өнгийн Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дохио цуурсан байв. ...Уг тээврийн хэрэгслийн баруун урд дугуйг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26-30 дугаар тал/,

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын өгсөн:  ...Миний баз Амгаланбаатарын хүү Пүрэв-Очир орж ирээд надтай мэндлэхээр нь би хариуд нь мэндэлсэн чинь Сэр-Оддамба ах өнгөрчихөж гэж хэлэхээр нь хаана юу болоо вэ гэхэд баруун толгой дээр гэсэн. Тэгээд Бат-Уяа ах манай гэрт очиж аав ээжид хэлсэн. Намайг та хоёр руу очиж хэл гэж явуулсан юм гэсэн. Тэгээд бид нар хүүгийн нас барсан газар очиход сумын цагдаа хэргийн газрын хамгаалсан байдалтай талийгаачийн дээгүүр юм бүтээгээд орхисон байсан. Амгаланбаатар эхнэрийнхээ хамтаар ирчихсэн байхаар нь түүнээс юу болсон талаар асуухад Бат-Уяа сумын цагдаад хэлэх гэсэн чинь байхгүй байхаар нь танай гэрт ирлээ гэж хэлсэн гэхээр нь би сумын цагдаагаас Бат-Уяа хаашаа явсан юм бэ гэхэд мотоциклтой юманд явсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал сумын төвөөс Бат-Уяа Баяраагийн хамтаар ирэхээр нь манай эхнэр Бат-Уяагаас за юу болов, та нар цуг яваагүй юм уу гэхэд Бат-Уяа бид нар цуг явсан нэг мэдсэн чинь талийгаач байхгүй байсан. Харин би хажуу талын айлын гадаа приүс машин дотор пиво ууж байгаад харьсан. Маргааш өглөө нь сэрээд найз Сэр-Оддамбыг Очироогийнд хоносон юм болов уу гэж бодоод өглөө эрт гэрээсээ гараад Амраатай Очироогийн гэрт очих гэж мотоциклтой явж байгаад баруун толгой гэх газраар явж байсан чинь найз Сэр-Оддамба баруун толгой гэх газар хэвтэж байхаар нь найзыгаа тэнд унтаж байна гэж бодоод очсон чинь биш болчихсон байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дугаар тал/,

8. Иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваагийн гэрчээр өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Сэр-Оддамба нь сумын төвд газар авах гээд сумын төв рүү ганцаараа мотоциклтой явсан. ...Тэгээд би үдээс хойш 17 цагийн үед нөхрийн гар утас руу залгахад Баярынд гар утсаа цэнэглэчихээд, рашаан орчихоод ирлээ, одоохон харьлаа гэж хэлээд гар утсаа салгасан. ...Маргааш өглөө нь хадам аав залгаад Сэр-Оддамба ухаангүй эмнэлэгт муу байна гэж хэлсэн. ...Сумын төвийн баруун талд байдаг баруун толгой гэх газарт очиход манай нөхөр дээш харсан байдалтай хэвтэж байсан. ...Сумын цагдаа аймгаас цагдаа ирж байгаа гээд талийгаач руу ойртуулаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

9. Гэрч Г.Бат-Уяагийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчимд Сэр-Оддамба, Баярсүх нар ирээд 1 пиво хувааж уугаад Баярсүх нь гэр рүүгээ алхаад харьсан. Сэр-Оддамба бид хоёр эмийн сангийн гадаа хэдэн цагийн орчим гэдгийг санахгүй байна нилээн харанхуй болсон байх үед зогсож байтал Ганбаяр, Энхсайхан, Нэмэхбаяр, Доржсамбуу, Баярцэнгэл, Мөнхдорж, мөн Хишиг-Өндөр сумын харъяатай 3 залуутай таарсан. Тэгээд би Ганбаярын цамцыг нь гуйж өмсөөд Доржсамбууг ганц пиво олоод өгчих гэхэд за ах гээд надад 1 том сэрүүн нэртэй пиво өгсөн. Тэгээд дээд толгой дээр очиход 1 приүс машин, 1 хөх өнгийн портер машин, хэдэн мотоцикль байсан. Хөх портертой Доржсамбуу, Ганбаяр приүстэй байсан. Бусад нь мотоциклтой байсан. Тэгээд хэдэн бацаан нар чанга орилолдоод байхаар нь нутгийн дүү нар том болчихжээ гээд бид 2 жаахан дургүйцээд алнаа пиздаануудаа гээд очсон чинь бүгд зугтаасан. Доржсамбуу приүс-20 машины ард ахиад пиво байгаа гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би приүс-20 машин зогсож байхаар нь арын цонхоор нь үсрээд орсон чинь Ганбаяр болон бусад 3 залуу машинаас буугаад зугтаасан. Би араас нь явж байтал урдаас 2 мотоцикл гэрлээ тусгачихаад зогсоод байсан. Би яагаад байгаа пизданууд вэ?, яав л гэж та нарыг, хүрээд ир гэхэд ирэхгүй байсан. Тэгээд зогсож байтал хажуугаар хөх өнгийн портер машинтайгаа Доржсамбуу улаан галзуу давхиад гараад явсан. Би энэ яахаараа зугтаадаг юм гээд араас нь барих гээд Баярцэнгэлийг ахыгаа хүргээд өг гэхэд хүрээд ирсэн. Би Баярцэнгэлийн ард мотоцикл дээр сундлаад Мөнхдоржийг миний мотоциклийг авчихаарай гэж хэлээд Доржсамбуугийн араас хөөсөн. Доржсамбуу гүйцэгдээгүй, хойд гарам өнгөрөөд хажууд нь гүйцэж очоод зогсчихоо ахын дүү чамайг яав л гэж гэхэд тэр чигтээ хурдаараа давхиад явчихсан. ...04 цагийн үед гэгээ орчихсон байсан би мотоциклоо аваад шар Ганбаа гэх айлд Амараа ахтай хамт нэг шил архи хувааж ууж шараа тайлчихаад дээд толгойд байрлах Очироо ахынд очих гээд Амараа ахтай явж байтал Сэр-Оддамба найз маань дээд толгой дээр тасарчихсан хэвтэж байсан. Очоод дуудах гэтэл нүүр ам нь сонин болчихсон ухаангүй байсан. Тэгээд Амараа ах бид хоёр ар гэрийнхэнд нь болон цагдаагийн байгууллагад 07 цагийн орчимд мэдэгдсэн. ...Хамгийн сүүлд Сэр-Оддамба дээд толгой дээр үлдсэн. Тухайн үед тэр бацаан нараас Доржсамбуугийн хөх портер уулын орой дээр ганцаараа үлдсэн байсан. Би приүс-20 машины хүүхдүүдийг хөөгөөд явж байтал миний хажуугаар улаан галзуу Доржсамбуу нь машинаа бариад гарсан. ...Дамбын дээл хувцсан дээр нь машин хий эргэсэн юм шиг дээл нь шороо тоос болчихсон, нэг хөл нь эргэчихсэн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50, 52 дугаар тал/,

10. Гэрч Г.Энхсайханы өгсөн: Тухайн өдөр гэртээ тугалаа хашаад байж байтал 21 цагийн орчимд Нэмэхбаяр утсаар залгаад уулзая гэхээр нь Ганбаяр, Доржсамбуу, Нэмэхбаяр нартай дөрөвдүгээр багийн Хүнхэр толгой гэх газарт уулзсан. Доржсамбуу, Нэмэхбаяр хоёр хөх өнгийн Портертой явж байсан. Бид нарыг очиход Доржсамбуу, Нэмэхбаяр нарын найзууд гэх Хишиг-Өндөр сумаас ирсэн 3 залуу Мөнхдоржийн хамт 3 мотоциклтой ирсэн. Тэнд бид нар гурван савтай пиво хувааж уугаад 23 цаг өнгөрч байхад бүгд сумын төвд орж ирсэн. Ирээд Цогоо, Энхээ, Мөнхөөлэй нартай таараад дахин хоёр пиво хувааж уусан. Ууж дуусаад дээд толгой дээр гарах гээд явж байтал Бат-Уяа, Сэр-Оддамба нар нэг мотоциклтой эмийн сангийн гадаа зогсож байсан. Тэгээд Бат-Уяа нь Ганбаярын хувцасыг аваад байж байтал Сэр-Оддамба нь ямар овоо банди нар ирчихээд байгаа юм гээд араас ирсэн. Бат-Уяа, Сэр-Оддамба нар нь бид нарыг дарамтлах гээд байхаар нь бүгд тараад зугтаасан. ...Бүгд тараад зугтаасан болохоор хамгийн сүүлд дээд толгой дээр Сэр-Оддамбатай хэн үлдсэнийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,  

11. Гэрч Т.Нэмэхбаярын өгсөн: Би Ганбаяртай хамт приүс машинтай нь зугтаагаад гудам тойрчихоод буцаад иртэл Доржсамбуу, Энхсайхан, Мөнхдорж, Баярцэнгэл мөн Хишиг-Өндөр сумын харъяат 3 залуу байсан. Бат-Уяа, Сэр-Оддамба нар байхгүй байж байгаад цаанаас чулуу бариад гараад ирсэн. Би Энхсайханыг аваад Даваа гэх хүний мотоциклыг унаад зугтаагаад холоос хараад зогсож байсан. Мөнхдорж, Баярцэнгэл 2 мотоциклтой, Ганбаяр явган гүйгээд хүрч ирсэн. Тэгэхэд Ганбаярын машин дотор Бат-Уяа суучихсан байсан. Дээд толгойн ард талд бид нар нуугдаж байгаад Бат-Уяаг машинаас буугаад наашаа ирж байхад Ганбаяр гэтэж тойрч гүйгээд машинаа авсан. Ганбаярыг машинаа авах гээд явж байхад бид нарын хажуугаар Доржсамбуу нь зогсохгүй хурдаараа давхиад алга болчихсон. Юу болсон талаар мэдээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,

12. Гэрч Г.Ганбаярын өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01 цагийн орчимд Доржсамбуугийн гэр лүү явж байхад эмийн сангийн тэнд Уяа ах Дамбаа гэх ахтай хамт байж байсан. Тэгтэл Уяа ах миний цамцыг нэхээд авсан ба пиво нэхээд байсан. Манай Даваа гэх найзад нэг пиво байсан ба Уяа, Дамбаа нарт тэр пивоо өгсөн. Тэгээд тэр хоёр дээд толгой дээр очиход нь бид нар араас нь очсон. Дамбаа нь бид нараас цамцаа өг гээд нэхээд байсан. Өгөхгүй гэхэд чулуу бариад араас хөөгөөд байсан. Би толгой уруудаж зугтаагаад Дамбаа ахыг буцаад явчихаар нь очиж машинаа авсан. Манай машинд Нэмэхээ, Энхсайхан, Даваа нар байсан ба бид нарыг хөдлөх гэтэл машины арын цонхоор Уяа ах үсрээд ороод ирэхээр нь бид нар машинаа зогсоогоод буугаад зугтсан. Уяа ах бид нарын араас чулуу бариад хөөсөн. Тэр хоёр Уяа ах руу мотоциклоороо гэрэл тусгаж харж байгаад цаашаа явахыг нь харсан. Би гэтэж очоод машинаа авах гээд явж байтал Доржсамбуу уулын орой дээр машинтайгаа зогсож байгаад миний хажуугаар хар хурдаараа давхиад явсан. Надтай уулзаагүй. Би Энхсайханы хамт машинаа аваад Мөнхдоржийг суулгаад Могод сумын дөрөвдүгээр баг руу араас нь явсан. Би Доржсамбуу руу залгатал Доржсамбуу би машинаа аваачиж тавиад мотоциклоо унаад буцаад ирье гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

13. Гэрч Г.Бат-Эрдэний өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Энхбаяр, Мөнхжаргал нарын хамт халуун рашаанд орох гэж явсан. Халуун рашаан руу явж байхад замдаа Бат-Уяа, Баярсүх, Сэр-Оддамба нартай таарсан. Тэгээд бид нар уулзаад Бямбасайханыг пивонд явуулсан ба пивоо 19 цагийн орчимд ууж дуусгасан. ... Гэрлүүгээ харих гэж яваад замдаа Доржсамбуу, Энхсайхан, Нэмэхбаяр, Ганбаяр нартай таарсан. Тэд нар мөн 2 пивотой явж байсан болохоор бид хэд нийлээд 2 пиво хувааж уусан. Доржсамбуу, Энхсайхан, Нэмэхбаяр, Ганбаяр нартай уулзахад надад хэлэхдээ пиво уусан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,

14. Гэрч Л.Даваагийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манай найз Доржсамбуу чатаар холбогдоод хаана байна гэхэд нь Хишиг-Өндөр суманд байна гэсэн. Тэгэхэд Могод суманд ирэхгүй юм уу гэж асуусан. Би зав гайгүй бол очно гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр, Мөнхдорж, Буянтөгс бид дөрөв Могод сум руу явсан. Могод сум орох гээд явж байтал Могод сумын төвийн хойно цэрэгт хамт явж байсан Ганбаяр, Доржсамбуу хоёр Нэмэхбаяр, Энхсайхан гэх найзуудтайгаа явж байсан. Бид нар уулзаад Хишиг-Өндөр сумаас авчирсан хоёр сав 2.5 литрийн хэмжээтэй пивыг уусан. ...Бид нар Могод сумын баруун талд байх өндөр толгой дээр гарсан. Тэнд зогсож байтал бидний араас гэрэлгүй мотоциклтой хүмүүс ирсэн. Уг мотоциклоос ягаан дээлтэй, том биетэй ах бууж ирээд Доржсамбууг зодож машиныг нь тойруулж хөөгөөд байсан. ...Тэгээд бид нар машинтайгаа хөдлөөд зугтаасан. ...Доржсамбуу толгой дээр ганцаараа машинтайгаа үлдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

15. Гэрч О.Мөнхдоржийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал надтай хамт цэрэгт байсан найзууд ирсэн. ...Ингээд бид нар 3 мотоциклтой Могод сум явсан. Могод сумын төвийн зүүн зүгт байх дөрвөн шовгор гэх газарт Ганбаяр, Нэмэхбаяр, Энхсайхан, Доржсамбуу нартай таарсан. Бид нар тэнд 2.5 литрийн савлагаатай 2 сав пиво бүгдээрээ хувааж уусан. ...Маргааш өглөө нь гэртээ хариад байж байтал манай аав намайг айлд очоод ир гээд явуулсан юм. Тэгээд замдаа явж байтал Доржсамбуу гэрээ нүүлгэж байхаар нь би Доржсамбуутай уулзсан. Уулзахад Доржсамбуу надад өчигдөр шөнийн Бат-Уяатай хамт явж байсан цагаан дээлтэй хүн машинд дайруулаад өнгөрсөн гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бид нар дайрч алсан биш ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд Доржсамбуу би л шөнө портертой явж байсан, өөр хүн яваагүй шүү дээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

16. Гэрч М.Баярцэнгэлийн өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Могод сумын 3 дугаар багт байх хөдөө гэртээ байж байгаад орой 21 цагийн орчимд сумын төвд байх гэртээ ирсэн. Тэгээд амрах гээд байж байтал манай найзууд болох Энхсайхан, Нэмэхбаяр нар нь Анхаа гэх залуутай ирсэн. Тэгээд Могод сумын төвийн баруун талд байх толгой дээр Мөнхдорж, Доржсамбуу хоёртой уулзаад зогсож байтал гэрэлгүй мотоциклтой Бат-Уяа, Сэр-Оддамба нар ирсэн. Бат-Уяа нь ирээд Доржсамбууг машинаасаа буухад нь нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд Мөнхдорж бид хоёр тэндээс холдоод тэднийг холоос хараад зогсож байсан. Удалгүй Ганбаярын машинаас Ганбаяр, Буянтөгс, Анхаа, Даваа нар буугаад зугтсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/,  

17. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөр нь 53-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэх шинжилгээнд ирүүлсэн дугуйны хээтэй тохирч байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/,

18. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай талийгаачийн цогцост зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, ар нуруунд язарсан шарх, булчин дахь цус хуралт, цусан хураа, өвчүү болон баруун талын 6,7 дугаар хавирганы хугарал, үнхэлцэг хальсны их хэмжээний цус хуралт, баруун бөөрний өөхөн эд болон өрцний цус хуралт, зүүн шанаа, бугалга, шуу, хэвлий, умдаг, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, ар нуруу, баруун мөр, зүүн дал, багана нуруун дахь зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Цогцост гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2021.6.19-ний өдрийн 15 цаг 30 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 12-16 цаг орчим болсон байна. Талийгаач нь цээж, хэвлийн хөндий болон аарцгын хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 117-121 дүгээр тал/,

19. Хэргийн материалд хийсэн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай талийгаач Э.Сэр-Оддамбын цогцост хийсэн задлан шинжилгээний материалаас үзэхэд цээж, хэвлийн хөндий болон аарцгийн хавсарсан гэмтэл: Зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, цусан хураа, өвчүү болон баруун талын 6,7 дугаар хавирганы хугарал, үнхэлцэг хальсны их хэмжээний цус хуралт, баруун бөөрний өөхөн эд болон өрцний цус хуралт, зүүн шанаа, бугалга, шуу, хэвлий, умдаг, зүүн гуя, зүүн өвдөг, гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, ар нуруу, мөр, зүүн дал, багана нуруун дахь зулгаралт, ар нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь баруунаас зүүн тийш, урдаас хойш чиглэлтэй үүссэн байх боломжтой байна. Зарим гэмтлүүдийн чиглэлийг нарийн тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруунаас зүүн тийш, урдаас хойш чиглэлтэй үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээж, хэвлийн болон аарцгийн хавсарсан гэмтэл: Зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, цусан хураа, өвчүү болон баруун талын 6,7 дугаар хавирганы хугарал, үнхэлцэг хальсны их хэмжээний цус хуралт, баруун бөөрний өөхөн эд болон өрцний цус хуралт, зүүн шанаа, бугалга, шуу, хэвлий, умдаг, зүүн гуя, зүүн өвдөг, гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, ар нуруу, мөр, зүүн дал, багана нуруун дахь зулгаралт, ар нуруунд хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачид зүрхний булчингийн томрол, булчингийн эмгэгшил архаг өвчин тогтоогдсон ба энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 132-136 дугаар тал/,

20. Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн: Иргэн А.Доржсамбуу нь 53-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хойш ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдлөгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр тал/,

21. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай ...А.Доржсамуу нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. Жолооч А.Доржсамбуу нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Зам тээврийн осол нь жолооч А.Доржсамбуугийн буруутай үйлдсэн болсон байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хугаагдаж ирсэн дугуйг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир,  иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гэрчилсэн Г.Бат-Уяа, Г.Ганбаяр, Г.Энхсайхан, Т.Нэмэхбаяр, Л.Даваа, Г.Бат-Эрдэнэ, М.Баярцэнгэл, О.Мөнхдорж нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Могод сумын 5 дугаар баг Баруун толгой гэх газарт ...толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүг чиглэсэн, хөл хэсэг нь баруун урд зүг рүү чиглэлтэй зүүн хөл дээгүүр баруун хөлийг давуулсан, баруун болон зүүн гар нь тохойгоороо хагас нугарсан байдалтай, ...дээгүүрээ цайвар шаргал өнгийн дээлтэй, дээлээ шар өнгийн бүсээр бүсэлсэн, ...хэвлий хэсэг ил гарсан, зулгаралттай цогцос байсан талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай талийгаач Э.Сэр-Оддамбын цогцост хийсэн задлан шинжилгээний материалаас үзэхэд цээж, хэвлийн хөндий болон аарцгийн хавсарсан гэмтэл болох зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, цусан хураа, өвчүү болон баруун талын 6,7 дугаар хавирганы хугарал, үнхэлцэг хальсны их хэмжээний цус хуралт, баруун бөөрний өөхөн эд болон өрцний цус хуралт, зүүн шанаа, бугалга, шуу, хэвлий, умдаг, зүүн гуя, зүүн өвдөг, гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, ар нуруу, мөр, зүүн дал, багана нуруун дахь зулгаралт, ар нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь баруунаас зүүн тийш, урдаас хойш чиглэлтэй үүссэн байх боломжтой байна. Зарим гэмтлүүдийн чиглэлийг нарийн тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруунаас зүүн тийш, урдаас хойш чиглэлтэй үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээж, хэвлийн болон аарцгийн хавсарсан гэмтэл зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, цусан хураа, өвчүү болон баруун талын 6,7 дугаар хавирганы хугарал, үнхэлцэг хальсны их хэмжээний цус хуралт, баруун бөөрний өөхөн эд болон өрцний цус хуралт, зүүн шанаа, бугалга, шуу, хэвлий, умдаг, зүүн гуя, зүүн өвдөг, гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, ар нуруу, мөр, зүүн дал, багана нуруун дахь зулгаралт, ар нуруунд хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачид зүрхний булчингийн томрол, булчингийн эмгэгшил архаг өвчин тогтоогдсон ба энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой гэх дүгнэлт,  А.Доржсамбуу нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүй, мэргэшсэн жолооны сургалтад хамрагдаж, жолоодох эрхийн үнэмлэх авалгүй тээврийн хэрэгслийг жолоодсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөр нь 53-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шинжилгээнд ирүүлсэн дугуйны хээтэй тохирсон  талаарх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан 53-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйг шүүгдэгч А.Доржсамбууд таниулж судлуулсан шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг  харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч А.Доржсамбуу нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын тавдугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 53-96 БУА улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, хэрэг учрал болсон газар зогсож байгаад явах буюу зугтах зорилгоор хөдлөхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүй зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард байсан Э.Сэр-Оддамыг дайрч амь насыг хохироосон шүүгдэгч А.Доржсамбуугийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Э.Сэр-Оддамбын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Доржсамбуугийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

       Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Доржсамбуу жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

       Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Доржсамбуу нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

       Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд  шүүгдэгч А.Доржсамбууг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй тул шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэсэн болно.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Доржсамбууг 2021 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутаг Баруун толгой гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 53-96 БУА улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн ард байсан Э.Сэр-Оддамбыг дайрч амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Доржсамбуугийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.Сэр-Оддамбын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир нь талийгаачийн оршуулгын зардалд 35.502.899 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хэргийн нэгдүгээр хавтасны 167-218 дугаар талд, иргэний нэхэмжлэгч  Д.Цэнддаваа гэм хорын хохиролд 9.760.000 төгрөгийг тус тус нэхэмжилж нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгчээ.

  Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд түүний амь хохирсон өдрөөс хойш 7 хоногийн буюу  2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд гарсан буяны зан үйлтэй холбоотой 1хх-168-169 талд жагсаалтаар гаргасан зардлаас /талийгаачийн шинжээг нээлгэх 500.000₮, хонь буюу 180.000₮, Сайхан сумаас лам залж хурал хуруулах, хүргэж өгөхөд гарсан бинзений зардал 100.000₮, хурал номын өглөгт өгсөн 280.000₮ болон 2 хонь буюу 360.000₮, Улаанбаатар хотоос лам залахад гарсан бинзений зардал 80.000₮, хурал номын өглөгт өгсөн 100.000₮ болон 1 хонь буюу 180.000₮/, 13 жолоочид өгсөн зэд 260.000₮, талийгаачийн биед хүрсэн хүнд өгсөн 50.000₮ болон 1 хонь буюу 180.000₮, айрагний үнэ 300.000₮, хэвийн боовны үнэ 100.000₮, оршуулгын ажилд оролцсон 5 машинд хийсэн бинзений үнэ 230.000₮/ нийт 2.900.000 төгрөгийг, хэргийн нэгдүгээр хавтасны 173-218 дугаар талуудад авагдсан нотлох баримтын хувьд буяны зан үйлтэй холбоотой хүнсний бараа, шатахууны зардал, хөшөө, хайрцаг, бие ороох материал, буяны зэд тараах зэрэг  зардлын /48.900₮, 94.000₮, 1хх-173-218 талд 173.200₮, 100.000₮, 890.000₮, 211.301₮, 177.600₮, 160.700₮, 87.000₮, 87.200₮, 183.000₮, 76.500₮, 67.000₮, 1.551.850₮, 310.000₮, 110.000₮, 11.960₮, 460.600₮, 205.000₮, 79.000₮, 19.000₮, 125.000₮, 100.000₮, 6.500₮, 536.000₮, 870.000₮, 114.000₮, 19.500₮, 47.000₮, 9.000₮, 118.200₮, 10.800₮, 47.000₮, 220.700₮, 315.400₮, 416.000₮, 454.000₮, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн талийгаачийг оршуулахтай холбоотой 66.000₮, 84.200₮, хүнсэнд хэрэглэсэн үхрийн үнэ 1.200.000₮, шуудай будаа, гурилын үнэ 120.000₮/ нотлох баримтаар 9.983.111 төгрөгийг тус тус зайлшгүй гарсан зардалд тооцож, шүүгдэгч А.Доржсамбуугаас нийт 12.883.111 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирт олгох нь зүйтэй байна.  

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын талийгаачийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 35.502.899 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 12.883.111 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн нэгдүгээр хавтасны 168-171 дүгээр талд жагсаалтаар гаргасан /250.000₮, 205.000₮, 75.000₮, ламд барьсан үхрийн үнэ 1.300.000₮, шүүхээс зайлшгүй зардалд тооцсон 5 хониноос үлдсэн 13 хонь буюу 2.340.000₮, 50.000₮, 200.000₮, 560.000₮, 1.000.000₮, 150.000₮, 18.000₮, 300.000₮, 480.000₮/ зардлын 6.928.000 төгрөг, хэргийн нэгдүгээр хавтасны 173-218 дугаар талд авагдсан нотлох баримтаар 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи хугацаанд гарсан талийгаачийн хоног хураах буяны зан үйл, буяны хандив өргөхтэй холбогдож гарсан / 23.000₮, 30.000₮, 105.400₮, 23.108₮, 43.000₮, 54.000₮, 59.000₮, 8.650₮, 56.000₮, 15.000₮, 25.000₮, 60.000₮, 35.000₮, 50.000₮, 61.500₮, 63.000₮, 12.500₮, 10.000₮, 113.250₮, 24.000₮, 28.500₮, 40.000₮, 142.800₮, 342.300₮, 530.000₮, 194.200₮, 10.000₮, 52.000₮, 115.000₮, 410.000₮, 15.000₮, 14.000₮, 18.000₮, 52.250₮, 3.500₮, 15.000₮, 46.200₮, 162.270₮, 7.600₮, 72.200₮, 100.000₮, 163.870₮, 294.000₮, 173.200₮, 326.250₮, 741.700₮, 60.000₮, 7.500₮, 14.500₮, 10.000₮, 1.175.000₮, 42.000₮, 13.300₮, 30.000₮, 11.500₮, 19.000₮, 67.000₮, 180.900₮, 22.000₮, 5.300₮, 30.500₮, 8.000₮, 100.000₮, 24.500₮, 46.000₮, 15.000₮, 66.080₮, 75.100₮, 24.900₮, 20.500₮, 72.000₮, 304.400₮, 105.300₮ болон хаан банкны ATM-ын баримтаар нэхэмжилсэн 22.500₮, 6.000₮, 16.000₮, 36.000₮/ зардлын 7.572.028 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын 25.500 төгрөг буюу нийт 14.525.528 төгрөг  болон  тооцооллын зөрүү, давхардал /169-170 дугаар тал/ зэргээс үүдэлтэйгээр 8.094.260 төгрөг буюу нийт 22.619.788 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуульд заасан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талийгаачийн адууг гэрээгээр маллуулсаны хөлсөнд бага адуу буюу 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нь малчны хөлс 4.800.000 төгрөг, нүүдлийн зардал 400.000 төгрөг, талийгаачийн 49 хоногт буян үйлдэхэд ирсэн лам нарт болон ажил явдлын үед хэрэглэсэн нийт 13 хонины нэг хонийг 180.000 төгрөгөөр тооцож 2.340.000 төгрөг, нэг үхэр 1.300.000 төгрөг, нэг шуудай будаа 60.000 төгрөг, нэг шуудай гурил 60.000 төгрөг, нэг машин түлээний мод 800.000 төгрөг буюу нийт 9.760.000 төгрөгийг болон бага хүүхдээ 6 нас хүртэл /халамжийн тэтгэвэр орлогын зөрүүгээр/ сар бүр 110.000 төгрөгийн нөхөн төлбөр, малчны хөлс 4.800.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваагийн өрхийн тэргүүн нас барсаны улмаас бага насны 3 хүүхдийн хамт бод, бог нийлсэн нийт 1088 толгой малыг хариулж хамгаалан амжиргаагаа авч явахад хүндрэл үүссэний улмаас өөрийн аав, ээжээ түшиглэн Булган аймгийн Могод сумаас Гурванбулаг сум руу нүүхдээ адуугаа хадам аав Д.Эрдэнэ-Очирт үлдээж, бог малаа бусадтай гэрээ хэлцэл хийж маллуулж байгаа гэх мэдүүлэг нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Э.Сэр-Оддамба, Д.Цэнддаваа нарын гэрлэсний бүртгэлийн 6322000004 дугаарт бүртгэсэн гэрчилгээний хуулбар, 2015 оны  9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Э.Сэр-Оддамбын Мөнхтэмүүжин,  2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Э.Сэр-Оддамбын Маралгоо,  2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Э.Сэр-Оддамбын Гоомарал нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Булган аймгийн Гурванбулаг сумын гуравдугаар багийн Засаг даргын 2022 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 42, 43 дугаартай “Б.Цэнддаваа нь том хүү Мөнхтэмүүжин, дунд охин Маралгоо, бага охин Гоомарал нарын хамт 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Гурванбулаг сумын Агь багт шилжиж ирсэн” гэх, мөн “Б.Цэнддаваа /ГГ92052503/ нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор хонь 910, ямаа 126, адуу 33, үхэр 19, нийт 1088 мал тооллуулсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, Б.Цэнддаваа, Д.Баттөгс нарын хооронд байгуулсан мал маллуулах тухай гэрээ, Д.Цэнддаваагаас мал маллагааны хөлс 400.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байх тул шүүх дээрх нотлох баримтад үндэслэн иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваагийн Булган аймгийн Могод сумаас Гурванбулаг сум руу нүүсэн нүүдлийн зардал /150.000₮, 150.000₮, 100.000₮/ 400.000 төгрөгийг, Б.Цэнддаваагийн сар бүр 400.000 төгрөгийн хөлс төлж 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар мал маллуулахаар Д.Баттөгстэй хийсэн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 400.000 төгрөгийг тус тус гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч А.Доржсамбуугаас 800.000 төгрөгийг гаргуулж, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

        Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү буюу нөхөн төлбөрийг гаргуулахад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж заасныг баримтлах бөгөөд талийгаач Э.Сэр-Оддамбын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх ХААН банкны 5270355617 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар түүний сарын цалин хөлс, орлогын дунджийг тодорхойлох боломжгүй байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Доржсамбуу нь иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваатай насанд хүрээгүй гурван хүүхдийн хамгийн бага хүүхдийг 18 нас хүртэл жил бүрийн 12 дугаар сард 2.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэнийг шүүхийн шийдвэрт тусгаж, тохиролцсон ёсоор нөхөн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд шүүх насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваагийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

     Иргэний нэхэмжлэгчийн нэг машин түлээний мод 800.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-тХохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй тул 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, талийгаачийн 49 хоногт буян үйлдэхэд оролцсон лам нарт өгсөн 13 хонины үнэ 2.340.000 төгрөг, нэг үхрийн үнэ 1.300.000 төгрөг, шуудай будаа, гурилын үнэ 120.000 төгрөг буюу 4560000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй давхардсан байгааг  дурдах нь зүйтэй байна.

     Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч, гэрчээр мэдүүлэг өгөхөөр, 2021 оны 8 дугаар сарын 16, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд шинжээчийн дүгнэлтүүдтэй, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн материалтай танилцахаар Булган аймгийн цагдаагийн газарт дуудагдан ирсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 02 дугаар сарын 10, 22, 25, 28-ны өдөр тус тус шүүх хуралдаанд оролцохоор шүүхэд ирсэнтэй холбоотой гарсан бинзений зардал /85.000₮, 40.000₮ /хх-173, 169 тал/,  шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтаар 78.400₮, 86.000₮, 31.118₮,  62733₮, 37.000₮, 50.000₮, 62.364₮, 45.000₮, 30.000₮, 48.000₮, 42.011₮/ 657.626 төгрөг, шүүхийн задлан шинжилгээний төлбөр 60.500 төгрөг, нийт 758.126 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгч А.Доржсамбуугаас гаргуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.Доржсамбуу нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг, шүүхийн шатанд буюу 2022 оны 01 дүгээр сард 6.500.000 төгрөг, 02 сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөг, 02 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлснөөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нарт нийт 15.000.000 төгрөгийг төлсөн тул  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын хохирол 12.883.111 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваагийн гэм хорын хохирол 800.000 төгрөг тус тус төлөгдөж, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч А.Доржсамбууг төлөх төлбөргүй гэж тооцсон хэдий ч тэрээр шүүх хуралдаанаас завсарлага авч, шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваагийн нэг жилийн хугацаагаар мал маллуулахаар Д.Баттөгстэй хийсэн гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохиролд 1.856.800 төгрөгийг, мөн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нарын ирсэн зардал 143.200 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Доржсамбууг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Доржсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Нэгдүгээр хэргийн нэгдүгээр хавтасны 224-231, 241-244 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Могод сумын Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Доржсамбуу нь ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймаг, Могод сумын 4 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч А.Доржсамбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч А.Доржсамбуу нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хорын хохирлыг нотлох баримтын хүрээнд бүрэн төлж, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хэзээ ч нөхөгдөшгүй гэм хор учирсан гэдгийг ухамсарлаж иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваатай насанд хүрээгүй гурван хүүхдийн хамгийн бага хүүхдийг 18 нас хүртэл жил бүрийн 12 дугаар сард 2.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Доржсамбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болгосон зургаан жилийн хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хорих ялын дээд хэмжээ 8 жилийн хорих ялын хоёрны нэг буюу 4 жилийн хорих ялаас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Доржсамбуугийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөлийн хуулийн ялаас өршөөн хасах 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад хамаарч байна.

        Иймд шүүгдэгч А.Доржсамбууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Доржсамбууд оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Доржсамбуу нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт болон тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баясгалант овогт Амгаланбаатарын Доржсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Доржсамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Доржсамбууд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Доржсамбууд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Доржсамбууд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Доржсамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч А.Доржсамбуу нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Доржсамбуу нь оршуулагын зардал болон гэм хорын хохиролд 17000000 /арван долоон сая/ төгрөг төлж шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүйг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 23.419.788 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Доржсамбуу нь  иргэний нэхэмжлэгч Д.Цэнддаваатай талийгаачийн насанд хүрээгүй 3 /гурав/ хүүхдэд насанд хүртэл /18 нас/ нь жил бүр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталгаажуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир,  иргэний нэхэмжлэгч Б.Цэнддаваа нар нь гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрөө тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн дугуй нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД