| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00345/И |
| Дугаар | 130/ШШ2017/00427 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2017/00427
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 130/ШШ2017/00427 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, У*** овогт Ш.Бад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны dualcor чадалтай Mgl маркийн ноутбукийн үнэ 545000 төгрөг, төмөр сейфний үнэ 150000 төгрөг, нийт 695000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; 2012-2016 оны хооронд Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Б нь ажлаа хүлээлцэх үед албаны хэрэгцээнд хэрэглэж байсан Mgl маркийн ноутбук болон төмөр сейфийг хүлээлгэж өгөөгүй явсан бөгөөд удаа дараа шаардахад сайн дурын үндсэн дээр байгууллагыг хохиролгүй болгож өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд иргэн Ш.Баас 2012 оны dualcor чадалтай Mgl маркийн ноутбукийн үнэ 545000 төгрөг, төмөр сейфний үнэ 150000 төгрөг, нийт 695000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие багийн Засаг даргаар ажиллаж байх үед албаны хэрэгцээнд ашиглаж байсан эд зүйлийг мөнгөн хэлбэрээр 695000 төгрөгөөр нэхэмжилсэн байна.
Мөнгөн хэлбэрээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн эд зүйлийг хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй. Тухайн үед зүйлийг хүлээлгэн өгөөгүй гол шалтгаан маань багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 6 сарын тэтгэмж, хууль бусаар ажлаас халсны 2 сарын цалингийн тооцоог хийж дуусгаагүй тул хүлээлгэж өгөхөөс татгалзсан болно гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтэд; Би хариуцагч Ш.Бад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд тус маргааныг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Ш.Бад холбогдох 2012 оны dualcor чадалтай Mgl маркийн ноутбукийн үнэ 545000 төгрөг, төмөр сейфний үнэ 150000 төгрөг, нийт 695000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 цагт шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлосон боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б нь хариуцагч Ш.Баас албаны хэрэгцээнд хэрэглэж байсан 2012 оны dualcor чадалтай Mgl маркийн ноутбукийн үнэ 545000 төгрөг, төмөр сейфний үнэ 150000 төгрөг, нийт 695000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б нь хариуцагч Ш.Баас албаны хэрэгцээнд хэрэглэж байсан 2012 оны dualcor чадалтай Mgl маркийн ноутбукийн үнэ 545000 төгрөг, төмөр сейфний үнэ 150000 төгрөг, нийт 695000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК