Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

   

 

      2022        03         09                               

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Ж.Ж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхнүүд овогт Жамъянжавын Жд холбогдох эрүүгийн 2111 01482 0269 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөхнүүд овогт Жамъянжавын Ж /РД: /..../,

Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 4а байр 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

1978 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ардын армийн шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200а дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ш.Анударийн ширээн дээр тавьсан “Iphone SE” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Ж нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ж.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ш.Анударийн ширээн дээр тавьсан “Iphone SE” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Ш.Анударь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 08:50 минутаас 09:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “PC” молл худалдааны төвийн зүүн талын “CU” нэртэй сүлжээ дэлгүүр дотор орж байсан. Тэгээд тэр газартаа ороод нэг ширээн дээр суугаад хичээл орохыг нь хүлээгээд сууж байсан. Тэр үед манай хичээл орж байсан ба би өөрөө эхний хоёр цаг хичээлдээ суугаагүй багшаасаа чөлөө авсан байсан юм. Тэр газраас нь нэг шил ундаа, бас нэг печень захиалаад түүнийгээ аваад сууж байсан. Тэгээд бие засах өрөөнд ороод бие засаад эргээд гараад ирсэн чинь миний ширээн дээрээ үлдээсэн байсан гар утас маань алга болчихсон. ...би гар утсаа ширээн дээрээ тавьсан байсан тэгээд бие засах өрөө ороод эргээд гараад ирсэн чинь миний ширээн дээрээ үлдээгээд явсан байсан гар утас минь алга болсон байна гэж хэлсэн чинь тэр дэлгүүрийн худалдагч нь нэг эгч бас нэг хоёр ах байж байсан. ...тэр үедээ бид нар тэр дэлгүүрийн камер шүүж үзэж байхад миний гар утсыг нэг өвгөн тэнэмэл маягийн хүн ширээн дээрээс аваад шууд гадагшаа гараад яваад өгч байсан юм...” гэх /хавтаст хэргийн 12-15 дугаар тал/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД2-22-48 дугаартай тайлан /хавтаст  хэргийн 20-21 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/ шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт, би өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ны өдөр цай уухаар орсон. Ороод ширээн дээр нэг гар утас байхаар нь би аваад гарсан. Тухайн үед би архи уусан байсан. Миний буруу. Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчийнхоо хохирлыг төлж барагдуулах хүсэлттэй байна гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогч санал гомдолгүй, хувийн байдал болох өндөр нас зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ж.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Ж.Жаас 750,000 төгрөг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 28-8 тоотод оршин суух Шагдарсүрэнгийн Анударьд 750,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхнүүд овогт Жамъянжавын Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг ажилгах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Жаас нийт 750,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 28-8 тоотод оршин суух Шагдарсүрэнгийн Анударьд / УО07261440/-д гаргуулж д олгосугай.

6. Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэрэгт нийт 28 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Жыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×         П.АРИУНБОЛД